Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Нейромидин
Худалдааны нэр
Англи
Ипидакрин
Үйлдвэрлэгч
Olainfarm JSC
Гарал үүслийн улс
Латви
Тун хэмжээ
5мг/мл-1мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар
 

Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар

Нейромидин 5мг/мл тарилгын уусмал

(Neiromidin 5 mg/ml solution for injection)

Нейромидин 15мг/мл тарилгын уусмал

(Neiromidin 15mg/ml solution for injection)

Ипидакрин

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө уг эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Учир нь таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулна.

· Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.

· Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч болон эм зүйчээс асуугаарай.

· Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.

· Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох гаж нөлөө орно. 4-р хэсгийг үз.

Уг эм хэрэглэх зааварт:

1. Нейромидин гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

2. Нейромидин бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?

3. Нейромидин бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?

4. Илэрч болох гаж нөлөө

5. Нейромидин бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?

6. Савлалтын агууламж болон бусад мэдээлэл

1. Нейромидин гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

Нейромидин бэлдмэлийн үйлчлэгч бодис ипидакрин нь холинэстераза ферментийг хориглогч бөгөөд түүнийг захын мэдрэлийн системийн эмгэг (неврит, полиневрит, полинейропати, полирадикулонейропати, булчин сульдал, янз бүрийн шалтгаантай булчин сульдлын хам шинж), бульбар саа саажилт, хөдөлгөөний өөрчлөлт бүхий ТМС-ийн органик эмгэгийн дараах эргэн сэргэх үе, мэдрэлийн системийн миелингүйжих өвчний бүрдэл эмчилгээ, янз бүрийн шалтгаантай ой тогтоолтын эмгэгийн (Альцгеймерийн өвчин, өтлөлтийн өмнөх тэнэгрэлийн бусад хэлбэр) эмчилгээ, гэдэсний атонийн эмчилгээ зэрэгт тус тус хэрэглэдэг.

2. Нейромидин бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?

Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй.

· Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч бодис болон туслах бодист (6-р хэсэгт жагсаасан) хэт мэдрэг хүмүүс

· Эпилепси

· Гиперкинез бүхий экстрапирамид системийн эмгэг (хэл, нүүр, хүзүү, нурууны булчингийн агчил)

· Зүрхний бах (цээж болон зүрх орчмын хурц өвдөлт)

· Брадикарди (эмчилгээг эхлэхээс өмнө тайван үед судасны цохилт минутанд 50-с цөөн цохих)

· Бронхын багтраа

· Гэдэсний болон шээсний замын бөглөрөл

· Тэнцвэрийн эмгэг

· Ходоод ба 12 хуруу гэдэсний шарх сэдрэх

· Хөхүүл үе

· Жирэмсэн үе

Анхааруулга ба болгоомжлол!

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй.

Хэрэв та ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа, тиреотоксикоз, зүрх судасны системийн эмгэг, амьсгалын замын өвчтэй болон уг эмгэгээр өвдөж байсан бол эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.

Эмийн харилцан үйлчлэл:

Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж дуусаад удаагүй болон хэрэглэж байгаа, эсвэл хэрэглэх гэж байгаа бол эмчлэгч эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй.

Нейромидинийг ТМС-ийг дарангуйлдаг эмтэй хамт хэрэглэвэл тайвшруулах үйлдэл нь хүчжинэ.

Бэлдмэлийг бусад холинэстеразын эсрэг эм ба М-холиномиметик эмтэй хамт хэрэглэвэл үйлдэл болон гаж нөлөө нь нэмэгдэнэ.

Нейромидинийг бусад холин идэвхт бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа үед булчин сульдалтай өвчтөнд холин идэвхт криз илрэх эрсдэл ихсэж болно.

Нейромидиний эмчилгээг эхлэхээс өмнө бета-адреноблокатор эм хэрэглэвэл брадикарди үүсэх эрсдэлтэй.

Бэлдмэлийг церебролизинтэй хамт хэрэглэж болно.

Нейромидинийг хоол хүнсний зүйлтэй хамт хэрэглэх нь:

Согтрууруулах ундааны зүйл бэлдмэлийн гаж нөлөөг ихэсгэнэ.

Жирэмсэн болон хөхүүл үе, нөхөн үржих чадварт үзүүлэх нөлөө:

Хэрэв та жирэмсэн болон хөхүүл, өөрийгөө жирэмсэн гэж бодож байгаа бол, эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч болон эм зүйчээс асуугаарай.

Бэлдмэл умайн тонусыг ихэсгэх ба цагаас өмнө төрөх үйл ажиллагааг идэвхжүүлэх эрсдэлтэй учир жирэмсэн үед хэрэглэхийг цээрлэнэ.

Хөхүүл үед хэрэглэхгүй.

Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

Бэлдмэл тайвшруулах үйлдэлтэй учир тайвшруулах үйлдэл илэрч байгаа өвчтөн жолоо барих, машин механизмтай ажиллахаас зайлсхийнэ.

1. Нейромидин бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?

Бэлдмэлийг байнга эмчлэгч эмч болон эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв таньд ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч болон эм зүйчтэйгээ шалгаарай.

Нейромидин 5мг/мл ба Нейромидин 15мг/мл тарилгын уусмалыг арьсан дор болон булчинд тарьж хэрэглэнэ.

Захын мэдрэлийн системийн эмгэг, булчин сульдал, булчин сульдлын хам шинж: 5-15мг (1 ампул нейромидиний 5мг/мл тарилгын уусмал-1 ампул Нейромидиний 15мг/мл тарилгын уусмал) тунгаар хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 1-2 сар үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 1-2 сарын зайтай хэд хэдэн удаа давтаж болно.

Булчин сульдлын кризтэй өвчтөнд хүнд явцтай мэдрэл булчингийн сэрэл дамжилтын өөрчлөлтөөс сэргийлэх зорилгоор Нейромидиний 15мг/мл тарилгын уусмалыг 15-30мг (1-2 ампул) тунгаар богино хугацаагаар хэрэглэнэ. Эмчилгээг нейромидиний 20мг шахмал хэрэглэн үргэлжлүүлэх ба тунг 20-40мг хүртэл хоногт 5-6 удаа хэрэглэхээр ихэсгэнэ.

Янз бүрийн шалтгаантай ой тогтоолтын эмгэг (Альцгеймерийн өвчин, өтлөлтийн өмнөх тэнэгрэлийн бусад хэлбэр): Бэлдмэлийн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг хүн бүрт өвөрмөц тогтооно.

Гэдэсний атонийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлтэнд 20мг тунгаар хоногт 2-3 удаа 1-2 долоо хоног хэрэглэнэ.

Хэрэв таньд бэлдмэлийн үйлдэл хэт хүчтэй, эсвэл хэт сул санагдвал эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

Хэрэв та нейромидинийг хэт их хэмжээгээр хэрэглэсэн бол яаралтай эмчид хандана. Хүнд явцтай хордлогын үед “холинидэвхт криз” үүсэж дараах шинж илэрнэ. Үүнд бронх агчих, нулимс гоожих, их хэмжээгээр хөлрөх, хүүхэн хараа нарийсах, нистагм (нүдний алимны түргэн хяналтгүй хөдөлгөөн), өөрийн мэдэлгүй шээх ба баах, бөөлжих, брадикарди, зүрхний хориг, зүрхний хэмнэл алдагдал, цусны даралт багасах, тайван бус болох, айдас, түгшүүрэл, тэнцвэргүйдэх, таталдаа, хоорондоо холбоогүй яриа, нойрмоглох, сульдах. Эдгээр шинж тэмдгүүд нь сул илэрч болно.

Хэрэв та нейромидинийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол:

Бэлдмэлийг хэрэглэх дараагийн цагтаа ердийн тунгаар хэрэглэнэ.

Мартсан тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.

Нейромидиний эмчилгээг зогсоох:

Хэрэв та эмчийн хэлсэн ээлж эмчилгээг дуусгалгүйгээр эмчилгээг зогсоовол бэлдмэлийн эмчилгээний үр нөлөө тохиромжтой хэмжээнд хүрэхгүй байж болно.

Бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчээс асуугаарай.

4. Илэрч болох гаж нөлөө

Бэдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй.

Олонтаа илрэх:

Зүрх дэлсэх, брадикарди, шүлс ихээр ялгарах, дотор муухайрах, их хэмжээтэй хөлрөх.

Хааяа илрэх:

Өндөр тунгаар хэрэглэх үед – толгой эргэх, толгой өвдөх, нойрмоглох, сульдах, булчингийн агчил, бронхын шүүрэл ихсэх.

Өндөр тунгаар хэрэглэх үед – бөөлжих

Өндөр тунгаар хэрэглэх үед – арьсны харшлын урвал (загатнаа, тууралт)

Ховор илрэх: суулгах, аюулхай орчим өвдөх.

Гаж нөлөө илэрсэн тохиолдолд бэлдмэлийн тунг багасгах буюу эмчилгээг богино хугацаагаар (1-2 өдөр) зогсооно. М-холинолитик эм (атропин ба бусад) хэрэглэснээр шүлс ихээр ялгарах, брадикарди зэрэг шинжийг багасгана. Эмч гаж нөлөөг багасгахын тулд бичнэ.

Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох ямар нэгэн гаж нөлөө хамаарна.

5. Нейромидин бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?

25°С-с доош хэмд хадгална. Гэрлээс хамгаалахын тулд үйлдвэрийн савлагаанд нь хадгална.

Бэлдмэлийг хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.

Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаанд тухайн сарын сүүлийн өдөр хамаарна.

Ямар нэгэн бэлдмэлийг гэрийн бохирын ус болон ахуйн хогонд хаяж устгаж болохгүй. Цаашид хэрэглэгдэхгүй болсон бэлдмэлийг хэрхэн устгах талаар эмч зүйчээсээ асуугаарай. Энэ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад тусална.

6. Савлалтын агууламж болон бусад мэдээлэл

Найрлага:

Үйлчлэгч бодис: ипидакриний гидрохлорид

Нейромидин 5мг/мл тарилгын уусмал

1ампул, 1мл эзлэхүүн, 5мг ипидакрины гидрохлорид агуулна.

Бусад туслах бодис: 1М давсны хүчил (рН тохируулж) ба тарианы ус

Нейромидин 15мг/мл тарилгын уусмал

1 ампул, 1мл эзлэхүүн, 15мг ипидакрины гидрохлорид агуулна.

Бусад туслах бодис: 1М давсны хүчил (рН тохируулж) ба тарианы ус

Нейромидиний дүрслэл болон савлалт:

Нейромидин 5мг/мл тарилгын уусмал

Нейромидин 15мг/мл тарилгын уусмал

Өнгөгүй тунгалаг уусмал.

Савлалт: 10 ампулыг эм хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд савлаж гаргана.