
Хэрэглэх заавар
<Хавчуурга>
Корус Метронидазол шахмал 500 мг
(Метронидазол)
[Найрлага]
1ш шахмалд
Метронидазол ···········································500.0 мг
[ХЭРЭГЛЭХ ЗААЛТУУД]
Метронидазол нь эмгэг төрүүлэгч бичил организмын эсрэг өргөн хүрээний, ялангуяа Бактеройдууд, Фузобактер, Клострид, Эубактер, агааргүйтэн кокк, болон Гарднерелла вагиналисийн төрлүүдэд идэвхитэй үйлдэлтэй. Мөн Трихомонадын вагиналис, Энтамиоба хистолитика, Гардиа ламблиа, Балантидиум коли ба Хеликобактери пилоригийн эсрэг үйлдэлтэй. Метронидазол нь насанд хүрэгсэд болон хүүхдэд дараах тохиолдолуудад хэрэгдэгддэг.
1) Агааргүйтэн бактериуд ялангуяа бактеройдууд болон агааргүйтэн стрептококкын гаралтай мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэх
2) Сепсис, бактереми, перитонит, гавал тархины абсцесс, үхжилт пневмони, остеомиелит, төрөлтийн дараах сепсис, аарцгийн хөндийн абсцесс, аарцгийн целлулит агааргүйтэн нян утгасан мэс заслын дараах шархны халдвар
3) Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн шээс бэлгийн замын трихомонад
4) Бактерийн шалтгаант үтрээний халдвар (өвөрмөц бус үтрээний үрэвсэл, агааргүйтэн үтрээний халдвар юмуу Гарднереллагийн вагиналис)
5) Бүх төрлийн амебиалис (дотор эрхтэний болон дотор эрхтэний бус өвчнүүд шалтгаангүй цист зөөвөрлөгч)
6) Гиардиазис
7) Шархлаат цочмог гингивит
8) Шүдний цочмог халдварууд (ж/нь: цочмог перикоронит болон цочмог апикал халдварууд)
9) Агааргүйтэнээр халдварлагдсан хөлийн шарх, даралтын шарх
10) Аарцгийн шархлаа хавсарсан хеликобактерийн халдварын гурвалсан эмчилгээнд
[ХЭРЭГЛЭХ АРГА]
Тун хэмжээ:
Метронидазолыг хооллох үедээ юмуу хоолны дараа зажилалгүйгээр усаар даруулан залгиж ууна.
Өндөр настангуудад: Настай хүмүүст тунгийн зохицуулалт хийх мэдээлэл хангалттай байхгүй хэдий ч ялангуяа өндөр тунгаар хэрэглэх үед тун болгоомжтой хэрэглэнэ.
Элэгний үйл ажиллагааны алдагдалтай бол: Элэгний энцефалиттай хүмүүст тун болгоомжтой хэрэглэнэ. Өдөрт хэрэглэх тунгийн 1/3-ийг нэг удаа өгөхийг санал болгодог.
1) Анаэроб халдвар:
Ихэнх хүмүүст 7 хоногийн турш хэрэглэхэд үр дүнтэй хэдий ч эмнэлзүй болон бактерийн үнэлгээнээс хамааруулан хэдий хэр хугацаагаар хэрэглэхийг ж/нь урсгуур тавьж болохгүй эсвэл бэлгийн зам, төвөнх залгиур, ходоод гэдэс гм ээс халдварлах агааргүйтэн нянгаас хамааруулан эмч шийднэ.
Насанд хүрэгсэд: 1 г –г хагалгаанд орохын өмнө 24 цагт 1 удаа түүний дараа мэс заслын үеэр болон мэс заслын дараа 400 мг-аар 8 цагийн зайтай шахмал эмийг ууж чадах хүртэл судсанд дуслаар юмуу шулуун гэдэсээр хэрэглэнэ.
2) Зуршмал халдварын эмчилгээнд:
Насанд хүрэгсэд: 800 мг түүний дараа 400 мг-аар 8 цаг тутамд
3) Шээс бэлгийн замын трихомониаз
Насанд хүрэгсэд: 2000 мг 1 удаагийн тунгаар эсвэл 200 мг өдөрт 3 удаа 7 хоногийн турш эсвэл 400 мг өдөрт 2 удаа 5-7 хоног
4) Бактерийн гаралтай үтрээний үрэвсэл
Насанд хүрэгсэд: 400 мг өдөрт 2 удаа 7 хоног эсвэл 2 г 1 удаагийн тунгаар зөвхөн 1 өдөр
5) Амёбиоз
Насанд хүрэгсэд: 400-800 мг өдөрт 3 удаа 5-7 хоногийн турш
6) Гиардиазис
Насанд хүрэгсэд: 2000 мг тунгаар өдөрт 1 удаа 3 хоногийн турш эсвэл 400 мг тунгаар өдөрт 3 удаа 5 хоног эсвэл 500 мг тунгаар өдөрт 2 удаа 7-10 хоногийн турш
7) Шархлаат цочмог гингивит (3 хоногийн хугацаанд)
Насанд хүрэгсэд болон 10 наснаас дээш хүүхдэд: 200 мг тунгаар өдөрт 3 удаа
<10 насны хүүхдэд: Илүү тохиромжтой тунгийн хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй
8) Шүдний цочмог үрэвсэл (3-7 хоногийн хугацаанд)
Насанд хүрэгсэд болон >10 насны хүүхдэд: 200 мг тунгаар өдөрт 3 удаа
9) Хөлийн шарх болон холголтын шарханд (7 хоногийн хугацаанд)
Насанд хүрэгсэд болон >10 насны хүүхдэд: 400 мг тунгаар өдөрт 3 удаа
10) Хелико бактерийн халдвартай хүний эмчилгээнд
Хавсарсан эмчилгээний 1 хэсэг болгон 20 мг/кг/хоног тунгаар 500 мг тунгаар өдөрт 2 удаа 7-14 хоногоос хэтрэхгүй. Эмчилгээг эхлэхийн өмнө албан ёсны удирдамжинд зөвлөгдсөний дагуу.
[ХОРИГЛОХ ЗААЛТ]
1. Нитроимидазол, метронидазол эсвэл түүний найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшилтэй бол.
2. Жирэмсэн – Трихомонад юмуу бактерийн гаралтай үтрээний үрэвсэлтэй өвчтөнд жирэмслэлтийн эхний 3 сарын хугацаанд метронидазолийг хэрэглэж болохгүй
3. 1 удаагийн өндөр тунгаар (2 г) хэрэглэсэн бол 12-24 цагийн хугацаанд хөхүүлж болохгүй
[ОНЦГОЙ АНХААРУУЛГА БОЛОН САНУУЛГА]
· Энэхүү эм нь лактоз агуулдаг тул галактозд тэвчилгүй удамшлын эмгэгтэй өвчтөн Лапп лактаз дутмагшилтай юмуу глюкоз-галактозийн шимэгдэлт алдагдсан өвчтөнд метронидазолыг хэрэглэхийг хориглоно.
· Эм хэрэглэхээ зогсоосноос хойш хамгийн багадаа 48 цагийн турш архи хэрэглэхийг хориглоно. Даралт бууралт болон ягаарал бүхий дисульфирам төст урвал илэрдэг.
· Порфири өвчтөй хүнд анхааруулахыг зөвлөнө.
· Метронидазолын шахмалыг цусны хэвийн үзүүлэлт алдагдсан эсвэл ТМС-ийн идэвхитэй халдварт бус өвчтөй хүнд хэрэглэхийг хориглоно. Метронидазолын өндөр тун нь тэмбүүгийн илрэлийг далдлаж болно.
· Метронидазол нь өндөр тунгаар таталтыг үүсгэж болох тул эпилепситэй өвчтөнд юмуу эпилепситэй байсан хүнд анхааруулна.
· Трихомонад юмуу бактерийн вагинозтой өвчтөнд жирэмсний 2 болон 3 дах 3 сарын хугацаанд болгоомжтой хэрэглэнэ.
· Хэрэв эмчилгээ 10 хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл эмнэлзүйн болон лабораторийн тогтмол хяналт хийхийг зөвлөнө.
· Архаг эмгэгийн үргэлжилсэн эмчилгээнд эмчилгээний ашиг тусыг захын мэдрэлийн эмгэг үүсгэх эрсдэлтэй харьцуулан үзэхийг зөвлөдөг.
· Трихононадын вагинит эмчлэгдсэн хэдий ч гонококкийн халдвар үлдэж болох магадлалтай.
· Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтэй хүнд метронидазолын элиминацийн хагас задрал өөрчлөгддөггүй. Тийм болохоор метронидазолын тунг бууруулах хэрэггүй. Хэдий ийм ч өвчтөнд метронидазолын метоболитууд нь хадгалагддаг. Үүний эмнэлзүйн ач холбогдол одоогоор тодорхойгүй байна.
· Цус шүүх эмчилгээ хийлгэж байгаа өвчтөний эмчилгээний эхний 8 цагт метронидазол болон түүний метаболитууд нь үр дүнтэйгээр зайлуулагддаг.
· Тийм болохоор гемодиализ хийсний дараа метранидазолыг даруй нөхөж хийх хэрэгтэй
· Амбулаторийн үргэлжилсэн хэвлийн диализ юмуу завсарлагат хэвлийн диалезд орж буй бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд метронидазлын ердийн тунгийн тохиргоо хийх хэрэггүй.
· Метронидазол нь ихэвчлэн элэгний исэлдэлтээр задардаг. Элэгний даамжирсан дутагдалтай өвчтөнүүдэд метронидазолийг цэвэрлэх ажиллагаа нь их хэмжээгээр алдагдсан байдаг. Элэгний энцефалопатитай өвчтөнд эмийн хуримтлал ихээр үүсэж болох ба метронидазолын ийлдсийн концентраци ихэсэх нь энцефалитын шинжүүд илрэхэд хүргэдэг. Тийм болохоор метронидазолыг элэгний энцефалиттай хүнд тун болгоомжтой хэрэглэхийг зөвлөдөг. Хоногийн хэрэглэх тунг ердийн тунгийн 1/3 болтол бууруулах ба өдөрт 1 удаа өгөж болно.
· Кокайне (Cockayne)-ийн хам шинж бүхий өвчтөнүүдэд метронидазол агуулсан бүтээгдэхүүнийг системээр хэрэглэхэд эмчилгээ эхэлсэний дараа маш богино хугацаанд хүнд хэлбэрийн элэг хордуулалт болон элэгний хурц дутагдал илэрч үхэлд хүргэсэн тохиолдол бүртгэгдсэн байдаг. Тийм болохоор энэ төрлийн хүмүүст метронидазолыг хэрэглэх бол эрсдэл ашиг тус 2-ийн харьцааг сайтар үнэлж хэрэв орлуулахаар өөр эмчилгээ байхгүй тохиолдолд л хэрэглэнэ. Элэгний үйл ажиллагааны сорилыг эмчилгээ эхлэхийн өмнө, эмчилгээний явцад болон эмчилгээний төгсгөлд хийх ба элэгний үйл ажиллагаа хэвийн эсвэл суурь хэмжээнд очтол хянана. Хэрэв эмчилгээний явцад элэгний үйл ажиллагаа огцом нэмэгдвэл эм хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Кокайне-ний хам шинж бүхий өвчтөнүүдэд элэг гэмтэж буй шинж илэрвэл нэн даруй эмчидээ мэдэгдэж, эм уухаа зогсоох хэрэгтэй гэдгийг сануулах хэрэгтэй.
· Метронидазол нь шээсний өнгийг бараан болгож болох тул өвчтөнүүдэд анхааруулах хэрэгтэй
· Хүний биед мутаци үүсгэх хангалтгүй хэдий ч нотолгоо байгаа тул метронидазол эмчилгээг ердийнхөөс удаан хугацааны хэрэглэх бол анхаарах шаардлагатай.
[ГАЖ НӨЛӨӨНҮҮД]
Хүүхдүүдэд илрэх гаж нөлөөний давтамж болон хүндийн зэрэг нь насанд хүрэгчидтэй адил. Доор бичигдсэн гаж нөлөө илрэх давтамжыг дараах байдлаар тодорхойлдог: ихээхэн нийтлэг (≥ 1/10); нийтлэг (≥ 1/100 ~ < 1/10); нийтлэг бус (≥ 1/1,000 ~ < 1/100); ховор (≥ 1/10,000 ~ < 1/1,000); маш ховор (< 1/10,000) буюу тодорхойлох боломжгүй (бэлэн мэдээлэл байхгүй тул таамаглах боломжгүй).
Стандарт эмчилгээний дэглэмд ноцтой гаж нөлөө ховор тохиолддог. Хүүхдүүдэд илрэх гаж нөлөөний давтамж болон хүндийн зэрэг нь насанд хүрэгчидтэй адил. Архаг эмгэгийн эмчилгээнд ердийн эмчилгээнд хэрэглэдэгээс удаан хугацаагаар хэрэглэхээр харагдаж байгаа бол эмчилгээний ач тус болон захын мэдрэлийн эмгэг үүсгэж болох эрсдэлийг тооцон үзэхийг зөвлөдөг
Цус лимфийн тогтолцооны эмгэгүүд |
|
Маш ховор |
Агранулоцитоз, нейтропени, тромбоцитопени, панцитопени |
Тодорхойгүй |
Лейкопени, ясны хэм дарангуйлах эмгэг жишээ нь апластик анеми |
Дархлаа тогтолцооны талаас |
|
Ховор |
Анафилакс |
Тодорхойгүй |
Чонон хөрвөс, Квинкийн хаван, халууралт |
Бодисын солилцоо болон шим тэжээлийн эмгэгүүд |
|
Тодорхойгүй |
Анорекси |
Сэтгэцийн эмгэгүүд |
|
Маш ховор |
Эргэлзэх болон хий юм харах зэрэг сэтгэцийн эмгэгүүд |
Тодорхойгүй |
Сэтгэл гутарсан ааш |
Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд |
|
Маш ховор |
Энцефалопати (Ж/нь: эргэлзэх, халуурах, толгой өвдөх, тал саажил, гэрэл мэдрэгжилт, хөдөлгөөн болон хараа алдагдах, хүзүү хөших) болон бага тархины хурцавтар хам шинж (Ж/нь атакси, ярианы бэрхшээл, алхалт алдагдах, нистагм, гар салганах) эдгээр нь эм хэрэглэхээ болих үед хэвийн болдог, нойрмоглох, толгой эргэх, татганах, толгой өвдөх |
Тодорхойгүй |
Сэтгэл гутрал, бадайрах, идэвхитэй болон/ эсвэл уртасгасан метронидазол эмчилгээний явцад захын мэдрэхүйн мэдрэлийн эмгэг эсвэл түр зуурын эпилепси төст уналт таталт бүртгэгдсэн. Ихэнх тохиолдолд эмчилгээ дууссаны дараа юмуу эмийн тунг бууруулсаны дараа мэдрэлийн эмгэгүүд нь алга болдог. Хөдөлгөөн эвсэлгүй болох үжилгүй менингит. |
Нүдний эмгэгүүд |
|
Маш ховор |
Юмс давхардаж харагдах, холын хараа муудах |
Тодорхойгүй |
Нүдний мэдрэлийн эмгэг/неврит . |
Чих сонсголын эмгэгүүд |
|
Тодорхойгүй |
Сонсгол муудах, алдагдах (мэдрэхүйн мэдрэлийнхийг оруулан), чих дүнгэнэх |
Ходоод гэдэсний замын эмгэгүүд |
|
Тодорхойгүй |
Таагүй амт амтагдах, амтлах эмгэгүүд, амны салстын үрэвсэл, хэл өнгөртөх, дотор муухай оргих, бөөлжих, ходоод гэдэс хямрах, гүйлгэх, хэвийн өвдөлт, хоолны дуршилгүй болох |
Элэг цөсний эмгэгүүд |
|
Маш ховор |
Элэгний үйл ажиллагааны шинжилгээнд өөрчлөлт гарах, цөс зогсонгшилийн гепатит, эм хэрэглэхээ зогсооход эргэх хэвийн болдог шарлалт болон нойр булчирхайн үрэвсэл, бусад антибиотиктой хамт хэрэглсэн тохиолдолд элэгний дутагдалд оруулан элэг шилжүүлэн суулгах шаардлага үүсгэсэн тохиолдол бүртгэгдсэн байдаг. |
Арьс арьсан доорхи өөхөн эдийн эмгэгүүд |
|
Маш ховор |
Тууралт, идээт цэврүүнцэрт тууралт, загатнаа, ягаарал |
Тодорхойгүй |
Олон хэлбэрт шүүдэст улайрал, Стивенс Жонсоны хам шинж, Эпидермийн хоруу үхжил, бэхэлсэн эмийн хариу урвал |
Булчин тулгуур эрхтэн, холбох эдийн болон ясны эмгэгүүд |
|
Маш ховор |
Үе мөч өвдөх, булчин өвдөх |
Бөөр шээсний замын эмгэгүүд |
|
Маш ховор |
Шээс бараантах (метронидазолын задралын улмаас) |
[ЭМИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ]
Анхааралтай хэрэглэх харилцан үйлчлэл:
· Лити: Метронидазол болон литийг хамт хэрэглэсэн өвчтөнд литийн хуримтлалаас үүдэлтэй бөөрний гэмтэл үүсэж болох баримт бүртгэгдсэн Метронидазол эмчилгээг хийхийн өмнө литийн эмийн тунг шатлан бууруулах юмуу зогсоох хэрэгтэй. Лити эмчилгээтэй өвчтөнүүдэд метронидазолыг уулгаж буй бол ийлдсэн дэх лити, креатинин, электролитүүдийн концентрацийг хянах хэрэгтэй.
· Цус бүлэгнэлтийн эсрэг эмүүд: Метронидазолыг варфарины төрлийн цус бүлэгнэлтийн эсрэг эмүүдтэй хамт уусан зарим тохиолдолд цус бүлэгнэлтийн эсрэг эмийн үйлчилгээг нэмэгдүүлж байсан гэж мэдээлэгдсэн. Цус бүлэгнэлтийн эсрэг эмийн тунг бууруулах шаардлагатай байж болно. Протромбины хугацааг хянах хэрэгтэй. Гепарины төрлийн цус бүлэгнэлтийн эсрэг эмтэй харилцан үйлчлэлд ордог мэдээлэл бүртгэгдээгүй. Хэдий тийм ч энэхүү бүтээгдэхүүнтэй хамт цус бүлэгнэлтийн эсрэг эм хэрэглэвэл түүний идэвхийг тогтмол хянах шаардлагатай.
· Архи, спиртлэг ундаа: Дисулфирам төст хариу урвал илрэх магадлалтай тул метронидазол эмчилгээний явцад юмуу дараа нь багадаа 48 цагийн хугацаанд архи, спиртлэг ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөх хэрэгтэй.
· Дисульфирам: Сэтгэцийн эмгэг урвал бүртгэгдсэн
· Дархлаа дарангуйлагчид: Циклоспорин ууж буй өвчтөнүүдэд түүний ийлдсэн дэх тун нь нэмэгдэх эрсдэлтэй. Хамт хэрэглэх шаардлагатай үед ийлдэсийн циклоспорин болон креатининий тунг ойр ойрхон хянах шаардлагатай.
Фармакокинетик харилцан үйлчлэлүүд:
· Уналтын эсрэг эмүүд: Фенобарбитал хэрэглэж байгаа өвчтөнүүдэд метронидазолын метаболизм хэвийнхээс хамаагүй хурдацтай явагддаг ба хагас задралын хугацааг ойролцоогоор 3 цаг хүртэл бууруулдаг. Метронидазол нь фенитойны метаболизмыг саатуулдаг (фенитойны сийвэн дэх тунг нэмэгдүүлдэг). Примидон нь метронидазолын метаболизмыг түргэсгэж ба түүний сийвэн дэх тунг бууруулах нөлөөтөй.
· Цитотоксинууд: Метронидазол нь флуроурацилын метаболизмыг саатуулдаг. Тийм болохоор флуроурацилын хордлогыг нэмэгдүүлж болно. Метронидазол нь бисулпаны ийлдсэн дэх тунг нэмэгдүүлж болох ба хүнд хэлбэрийн бисулпаны хордлогод хүргэж болно.
· Шарх эдгэрүүлэх эмүүд: Цимитидин нь метронидазолын метаболизмыг саатуулдаг (метронидазолын ийлдсэн дэх тунг нэмэгдүүлнэ).
· Эстрогенүүд: Өргөн хүрээний үйлдэлтэй антибиотикүүд нь жирэмснээс хамгаалах эмийн үйлдэлийг бууруулах боломжтой.
· Эм-лабораторийн шинжилгээнд өөрчлөлт оруулах: Аргачлалаасаа хамааран метронидазол ууж буй өвчтөнд АСАТ-ийн хариу хуурамчаар бага гарч болно.
[ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДЭД]
Жирэмсэн эмэгтэйчүүдэд метронидазолын аюулгүй байдлын талаар нотолгоо хангалтгүй гэсэн хэдий ч олон жилийн турш өвчний илэрхий үр дагаваргүйрээр өргөнөөр хэрэглэсээр байгаа. Бусад бүхийл эмийн нэгэн адилаар метронидазолыг жирэмсний болон хөхүүл байх хугацаанд зайлшгүй шаардлагатай л биш бол хэрэглэхгүй байх хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай нөхцөлд ч гэсэн богино хугацаанд өндөр тунгаар хэрэглэх дэглэмийг зөвлөхгүй.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд
Метронидозол нь жирэмсний эхний 3 сарын хугацаанд хэрэглэх хориотой ба дунд болон сүүлийн 3 сарын хугацаанд трихомониаз юмуу бактерийн вагинозын эмчилгээнд болгоомжтой хэрэглэнэ. Бусад бүх төрлийн заалтуудад ялангуяа эхний 3 сарын хугацаанд метронидазолын хэрэглэх бол түүний ашиг тус нь эрсдэлээсээ илүү өндөр юмуу өөр орлуулах эмчилгээ байхгүй бол тохиолдолд л хэрэглэх хэрэгтэй.
Хөхүүл эхчүүдэд
Метронидазол эмчилгээг зогсоосноос хойш 12-24 цагийн хугацаанд хөхөөр хооллохгүй байхыг зөвлөх нь зүйтэй.
[ТУН ХЭТРЭЛТ]
Онцлог шинжүүд:
Дотор муухайрах, бөөлжих, суулгах, хоолны дуршилгүй болох, аманд төмөр амтагдах, толгой өвдөх, толгой эргэх, хааяа нойргүйдэх болох нойрмоглох. Цөөн тохиолдолд элэгний ферментүүдийн идэвхийг түр зуур нэмэгдүүлсэн гэж бүртгэгдсэн.
Идэвхитэй болон удаан хугацааны эмчилгээнд эпилепси төст түр зуурын таталт бүртгэгдсэн. Энэ тохиолдолд илрэх бусад гаж нөлөөнүүдэд захын хөдөлгөгч мэдрэлийн эмгэг, цусны хэвийн үзүүлэлт алдагдах болон элэгний гэмтэл ордог.
Метронидазолыг архитай хамт хэрэглэсэн хүмүүсийн 10%-д хөөрөлд орох, толгой эргэж дайвалзах, ягаарах, дотор муухайрах, толгой өвдөх, даралт буурах болон амьсгал давчдах зэргээр дисульфирам төст хариу урвал үүсгэдэг гэж яригддаг. Хэдий тийм ч энэ хариу урвалын механизм нь асуулт хэвээр байгаа.
Эмчилгээ:
Шаардлагатай эсэх нь эргэлзээтэй.
Дисульфирам төст хариу урвалыг хэрэв шаардлагатай бол венийн доторх шингэн болон ийлдэсийн эзэлхүүнийг нэмэгдүүлэх замаар эмчлэх хэрэгтэй. Шинж тэмдгийн болон туслах.
Илүү хүнд тохиолдолд:
1. Нэг удаагийн богинохон таталт нь эмчилгээ шаарддаггүй. Хэрэв ойр ойрхон эсвэл удаан хугацаагаар бол хураагуур судсанд диазепамыг (насанд хүрсэн хүнд 10-20 мг-аар; биеийн жинд 0.1-0.3 мг/кг) эсвэл лоразепам (насанд хүрсэн хүнд 4 мг болон хүүхдэд 0.05 мг/кг) тарьж хянах.
2. Бусад арга хэмжээг өвчтөний эмнэлзүйн байдалд нийцүүлнэ.
[ХАДГАЛАХ НӨХЦӨЛ] Тохируулгатай тасалгааны температурт (1~30°C) битүү саванд хадгална. Хүүхэд хүрэхгүй газарт байлга.
[ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА] Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жилийн хугацаанд хадгална.
|
Үйлдвэрлэгч Нankook Korus Pharma. Co., Ltd. 30, Gangjeo-ro, Jecheon-si, Chungcheongbuk-do, Korea |





































































































































































































































































































