Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Цираблок 500
Худалдааны нэр
Англи
Ципрофлоксацин
Үйлдвэрлэгч
PT. Hexpharm Jaya Laboratories
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Цираблок, Girabloc

Ципрофлоксацин гидрохлорид, Ciprofloxacin HCL

Хальсан бүрхүүлтэй шахмал

Найрлага:

Хальсан бүрхүүлтэй шахмал бүрт:

  • 250 мг Ципрофлоксацинтай тэнцэхүйц Ципрофлоксацин гидрохлорид моногидрат,
  • 500мг Ципрофлоксацинтай тэнцэхүйц Ципрофлоксацин гидрохлорид моногидрат агуулагдана

 

Фармакологийн үйлдэл:

  • Ципрофлоксацин нь бактерийн ДНХ-гираза ферментийг дарангуйлах замаар бактерийн эсрэг нөлөөлдөг.
  • Грам сөрөг болон грам эерэг бактерийн халдварын эсрэг нөлөө үзүүлдэг.

 

Хэрэглэх заалт:

Ципрофлоксацинд мэдрэг бактеруудаар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэгдэнэ. Үүнд:

  • Шээсний замын халдвар болон түрүү булчирхайн үрэвсэл.
  • Умайн хүзүү болон шээсний сувгийг хамарсан заг хүйтний халдвар.
  • Хоол боловрсуулах замын халдварууд: хижиг болон иж хижиг.
  • Амьсгалын замын халдварууд: амьсгалын дээд болон доод замын халдварууд.
  • Арьс, зөөлөн эдийн халдвар болон яс, үе мөчний халдварууд.

 

Хориглох заалт:

Ципрофлоксацин болон бусад хинолоны бүлгийн антибиотикуудад хэт мэдрэгшсэн өвчтөн, жирэмсэн, хөхүүл эх болон өсвөр насны хүүхдэд хориглох заалттай.

 

Анхааруулга ба болгоомжлол:

  • Эпилепситэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх бөгөөд ТМС-ийн эмгэгшилтэй өвчтөнд зөвхөн эмчилгээний үр дүн нь гарч болох эрсдэлээс илэрхий давуутай үед л хэрэглэнэ.
  • Шээсний хүчил талстжих явц ципрофлоксацин хэрэглэж байх үед ажиглагдсан.
  • Ципрофлоксацин хэрэглэж байгаа үед шингэн сайн уух ба шээс хэт шүлтлэг болохоос сэргийлэх хэрэгтэй.
  • Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Зөвлөснөөс тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
  • Ципрофлоксацин нь шөрмөсний үрэвсэл үүсгэх буюу шөрмөсний гэмтэл үүсгэж болох ноцтой сөрөг нөлөөтэй.

 

Эмийн харилцан үйлчлэл:

  • Магнийн болон хөнгөн цагааны гидроксид зэргийг агуулсан антацид нь Цираблокийн шимэгдэлтийг саатуулдаг. Хэрвээ хамт хэрэглэх шаардлагатай болвол Цираблокийг антацид хэрэглэхийн өмнө эсвэл дараа нэгээс хоёр цагийн зайтай хэрэглэнэ.
  • Теофиллинтэй хамт хэрэглэхэд теофиллины сийвэн дэх хэмжээг багасгаж болох тул хянаж байх хэрэгтэй.
  • Пробенецид, клиндамицин болон метронидазолтой хамт хэрэглэхэд эмийн харилцан үйлчлэл илрэнэ.

 

Гаж нөлөө:

  • Хоол боловсруулах замын хямрал: дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, диспепси, хэвлийгээр өвдөх,
  • Төв мэдрэлийн талаас: толгой өвдөх, толгой эргэх, тайван бус болох, хий үзэгдэл илрэх.
  • Хэт мэдрэгшил: арьсанд тууралт гарах, загатнах, чонон хөрвөс, гэрэлд мэдрэгших, анафилакси зэрэг системийн хариу үйлдэл илэрч болно.
  • Элэгний талаас: элэгний фермент болон ийлдсийн билирубин хэмжээ түр зуур ихсэх (ялангуяа өмнө нь элэгний эмгэгшилтэй байсан өвчтөнд), элэгний үрэсвэл, шарлалт болон элэгний үхжил үүсч болзошгүй.

 

Тун ба хэрэглэх арга:

  • Хөнгөнөөс дунд зэргийн шээсний замын халдварын үед: 2 х 250 мг/хоног,
  • Шээсний замын хүнд хэлбэрийн халдварын үед: 2 х 500 мг/хоног,
  • Амьсгалын зам, яс, үе ба зөөлөн эдийн хөнгөн болон дунд зэргийн халдварын үед: 2 х 500 мг/хоног,
  • Амьсгалын зам, яс, үе, арь болонзөөлөн эдийн хүнд халдварын үед 2 х 750 мг/хоног,
  • Хоол боловсруулах замын халдварын үед: 2 х 500 мг/хоног,
  • Цочмог заг хүйтэн өвчний үед: 250 мг-аар зөвхөн нэг удаа,
  • Цочмог остеомелитийн үед: 2 х 750 мг/хоног тунгаар тус тус хэрэглэнэ.
  • Креатининий клиренс 20мл/мин-с бага, бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөнд өдөрт нэг удаа эсвэл тунг 2 хувааж өгнө.
  • Цираблокийг их хэмжээний усаар даруулж ууна. Шахмалыг хоолны өмнө болон дараа ууж болно. Өлөн үед уухад эмийн шимэгдэлт ихсэнэ.
  • Хурц халдварын үед ихэнхдээ 5-10 хоног эмчилгээг үргэлжлүүлэх ба халдварын шинж тэмдэг арилсанаас хойш дор хаяж 3 хоног эмчилгээг үргэлжлүүлнэ.

 

Савлалт:

  • Цираблок 500 мг : 3 стрип х 10 бүрхүүлт шахмал
  • 15-30°C- н хэмд, гэрлээс хол хадгална.

 

Зөвхөн жороор олгоно.