Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Эритромицин стреарат
Худалдааны нэр
Англи
Эритромицин
Үйлдвэрлэгч
Medico Remedies Ltd
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЭРИТРОМИЦИН СТЕАРАТ ШАХМАЛ BP 500МГ

Хальсан бүрхүүлтэй шахмал бүрийн агууламж:

Эритромицинтэй тэнцэхүйц Эритромицин стеарат BP............. 500мг

Зөвшөөрөгдсөн өнгө оруулагч ашигласан

Туслах бодис ............. хүрэлцэхүйц хэмжээгээр

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

Эритромицин-мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдварын эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Эритромицин нь дараах олон төрлийн эмнэлзүйн халдваруудын эмчилгээнд өндөр үр дүнтэй:

  1. Амьсгалын дээд замын халдварууд: гүйлсэн булчирхайн үрэвсэл, гүйлсэн булчирхай орчмын буглаа, фарингит, ларингит, синусит болон ханиад томууны үеийн хоёрдогч халдварууд
  2. Амьсгалын доод замын халдварууд: цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, цочмог ба архаг гуурсан хоолойн үрэвсэл, пневмония (дэлбэнгийн пневмони, бронхо-пневмони, хэвийн бус анхдагч пневмони), бронхоэктаз, Легионерийн (Legionnaire’s) өвчин
  3. Чихний халдварууд: дунд чихний үрэвсэл, гадна чихний үрэвсэл болон мастоидит
  4. Амны хөндийн халдварууд: буйлны үрэвсэл, Винсентийн (Vincent’s) ангина
  5. Нүдний халдварууд: Блефарит
  6. Арьс ба зөөлөн эдийн халдварууд: хатги ба хатгишил, ганц хуруутах, буглаа, идээт батга, үлд, целлюлит, арьсны тууралтат
  7. Ходоод гэдэсний халдварууд: холецистит, стафилококк-шалтгаант энтеро колит
  8. Урьдчилан сэргийлэлт: мэс заслын өмнөх ба дараах шарх, түлэгдэлт ба хэрхийн халууралт
  9. Бусад халдварууд: остеомиелит, шээсний сүвийн үрэвсэл, заг хүйтэн, тэмбүү, өнгөний лимфогранулом, сахуу, түрүү булчирхайн үрэвсэл болон скарлатиний халууралт

ФАРМАКОКИНЕТИК

Хэвийн үед эритромицин этилсукцинатын мөхлөг хэрэглэснээс нэг цагийн дараа цусан дах хэмжээ хамгийн өндөр түвшинд хүрнэ. Элиминацийн хагас задралын хугацаа нь ойролцоогоор хоёр цаг байдаг. Тунг өдөрт хоёр, гурав эсвэл дөрвөн удаа хэрэглэж болно.

Ходоодны хүчлийн гаж нөлөөнд эритромицин сукцинат нь эритромицинээс мэдрэг багатай. Нарийн гэдсэнд шимэгддэг. Биеийн эдүүдэд тархалт сайтай. Бодисын солилцооны хувиралд бага ордог бөгөөд зөвхөн 5% орчим нь шээсээр ялгарна. Голчлон элгээр дамжин ялгарна.

ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА

  • Ууж хэрэглэнэ.
  • Насанд хүрэгсэд ба 8-аас дээш насны хүүхдэд: Хөнгөн ба дунд зэргийн халдварын үед 2г хоногийн тунг хувааж хэрэглэнэ. Хүнд хэлбэрийн халдварын үед хоногт 4г хүртэл тунг хэрэглэж болно.
  • Өндөр настан: Тунгийн өвөрмөц дэглэм байхгүй.
  • Тэмдэглэл: Бага насны хүүхэд болон нярай хүүхдэд Эритропед, эритромицин этилсукцинатын суспенз хэрэглэхийг зөвлөдөг. 2-8 настай хүүхдийн хөнгөн ба дунд зэргийн халдварын үед 1г хоногийн тунг хувааж хэрэглэхийг зөвлөдөг. Нярай ба нялх хүүхдийн хөнгөн ба дунд зэргийн халдварын үед хоногт 500мг тунг хувааж хэрэглэхийг зөвлөнө. Хүнд хэлбэрийн халдварын үед тунг 2 дахин ихэсгэж болно.

ГАЖ НӨЛӨӨ БА БОЛГООМЖЛОЛ

Цус ба тунгалгийн тогтолцооны талаас илрэх эмгэгшилүүд:

Эозинофили.

Зүрхний талаас илрэх эмгэгшилүүд:

QTc интервал уртсах, torsades de pointes, зүрх дэлсэх ба ховдлын тахиаритми зэрэг зүрхний хэм алдагдлууд.

Чих ба тэнцвэрийн эрхтний талаас илрэх эмгэгшилүүд:

Дүлийрэх, чих шуугих

Тусгай ганц нэг тохиолдолд голчлон бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай эсвэл өндөр тунгаар хэрэглэсэн өвчтөнд эргэх хэлбэрийн сонсгол алдагдах шинж тэмдэг мэдээлэгдсэн.

Ходоод гэдэсний талаас илрэх эмгэгшилүүд:

Ууж хэрэглэх Эритромициний бэлдмэлийн хамгийн түгээмэл гаж нөлөө нь ходоод гэдэсний талаас илэрдэг бөгөөд тунгийн хамааралтай байдаг. Дараах шинж тэмдэг мэдээлэгдсэн:

Аюулхай орчим хямрах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, нойр булчирхайн үрэвсэл, анорекси, нялхасын ходоодны амсарын нуглуурын гипертрофик нарийсал.

Эритромициний эмчилгээтэй холбоотойгоор ховор тохиолдолд псевдомембраноз колит үүсч байсан нь мэдээлэгдсэн.

Ерөнхий эмгэгшилүүд ба хэрэглэх хэсэгт илрэх эмгэгшилүүд:

Цээжээр өвдөх, халуурах, бие тавгүйрхэх.

Элэг, цөсний талаас илрэх эмгэгшилүүд:

Холестатик гепатит, шарлалт, элэгний үйл ажиллагааны алдагдал, элэг томрох, элэгний дутмагшил, гепатоцеллюлар гепатит.

Дархлааны тогтолцооны талаас илрэх эмгэгшилүүд:

Чонон хөрвөс ба хөнгөн хэлбэрийн арьсны тууралтаас эхлээд анафилаксийн урвал зэрэг төрөл бүрийн харшлын урвал илэрч болзошгүй.

Шинжилгээнд гарах өөрчлөлт:

Элэгний ферментийн хэмжээ нэмэгдэх.

Мэдрэлийн тогтолцооны талаас илрэх эмгэгшилүүд:

Тусгай ганц нэг тохиолдолд ухаан санаа балартах, уналт таталт, толгой эргэх зэрэг мэдрэлийн тогтолцооны түр зуурын шинж тэмдгүүд мэдээлэгдсэн; гэвч шалтгаан ба үр нөлөөний уялдаа хамаарал тодорхойлогдоогүй.

Сэтгэхүйн талаас илрэх эмгэгшил:

Хий үзэгдлүүд.

Нүдний талаас илрэх эмгэгшил:

Митохондрийн нүдний нейропати.

Бөөр ба шээсний замын талаас илрэх эмгэгшил:

Завсрын эдийн нефрит.

Арьс ба арьсан доор эдийн талаас илрэх эмгэгшилүүд:

Арьсны тууралт, загатнаа, чонон хөрвөс, экзантем, судаслаг хаван, Стивен-Жонсоны хам шинж, хучуур эдийн хорт үхжил ба олон хэлбэрт улайлт.

Шалтгаан тодорхойгүй: арьсны тархмал цочмог идээт тууралт (AGEP).

Судасны талаас илрэх эмгэгшил:

Даралт багасах.

 

БОЛГООМЖЛОЛ

Дараах тохиолдолд Эритромицинийг анхаарал болгоомжтой хэрэглэнэ:

  • Титэм судасны эмгэгшил, зүрхний хүнд хэлбэрийн дутмагшил, дамжуулалтын алдагдалтай эсвэл эмнэлзүйн холбогдолтой брадикарди.
  • QT интервал уртасгах нөлөөтэй бусад эмийн бэлдмэлийг хавсарч хэрэглэж буй өвчтөн.

ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ

Эритромицинээс гадна амиодарон, дофетилид, пимозид, прокайнамид, пропафенон, хинидин, соталол зэрэг өөр олон төрлийн эмүүд зүрхний хэмнэлд (QT интервал уртасгах) нөлөөлдөг. Зарим эмүүд эритромициний биеэс ялгарах байдалд нөлөөлж болзошгүй бөгөөд энэ нь эритромициний үйлдэлд нөлөөлж болзошгүй.

ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Эритромицинд хэт мэдрэгшилт
  • Симвастатин, толтеродин, мизоластин, амисульприд, астемизол, терфенадин, домперидон, цисаприд эсвэл пимозид зэрэг эмийн бэлдмэл хэрэглэж буй өвчтөнд эритромицинийг хэрэглэхийг хориглоно.
  • Эритромицинийг эрготамин ба дигидроэрготаминтай хамт хэрэглэхийг хориглоно.

САВЛАЛТ: АЛУ-ПВХ блистрт 10 шахмалаар савлагдана.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 30⁰С-аас доош хэмд хадгална.

ҮЙЛДВЭРЛЭГЧ:

Medico Remedies Ltd.

7, 8 & 9, Dewan & Sons Udyog Nagar, Lokmanya Nagar, Palghar, Thane – 401404,