Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Метронидазол
Худалдааны нэр
Англи
Метронидазол
Үйлдвэрлэгч
Монос Фарм ХХК
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
500 мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

 МЕТРОНИДАЗОЛ 250 МГ, 500 МГ ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР

 

Эмийн худалдааны нэр: Метронидазол 250 МГ, 500 МГ

Олон улсын нэр: МЕТРОНИДАЗОЛ

Эмийн хэлбэр: Шахмал эм

Эмийн найрлага, тун хэмжээ : 1 шахмалд 250 мг, 500 мг метронидазол агуулагдана.                                                          

Эм судлалын үйлдэл: 5-нитроимидазолын уламжлалын нян ба эгэл биетний эсрэг нөлөөлөх өргөн хүрээний үйлдэлтэй бэлдмэл юм. Үйлдлийн механизм нь бичил биетний эсийн ДНХ-тай харилцан үйлчилж улмаар нуклейн хүчлийн нийлэгжилтийг дарангуйлж бактерийг үхүүлж байгаатай холбоотой. Бэлдмэл Trichomonas vaginalis, Giardia intestinalis, Entamoeba hystolytica, Lamblia Bacteroides spp, агааргүйтэй бактери, Fucobacterium spp болон зарим бусад бичил биетнүүдийн үржил өсөлтийг саатуулна. Мөн агаартан бактерийн эсрэг идэвхтэй нөлөөлдөг болохыг тогтоожээ. Метронидазол агаартан ба факультатив агааргүйтэн бичил биетэнд нөлөөлөхгүй ба харин агаартан бактерийн эсрэг үйлдэлтэй антибиотикуудтай хамт хэрэглэхэд холимог флоруудад (агаартан ба агааргүйтэн) үйлчилнэ.

Фармакокинетик: Бэлдмэлийг ууж хэрэглэхэд хурдан шимэгдэх ба цус тархины болон эхсийн хоригийг нэвтрэх бөгөөд элэг, давсаг, бөөрөнд хуримтлагдана. Цусны сийвэнгийн уурагтай 20% хүртэл холбогдоно. Хагас ялгаралтын үе 8-10 цаг. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 1-2 өдрийн дараа биеээс бүрэн ялгарна. Ойролцоогоор 60-80% нь бөөрөөр шээстэй (20 нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр), 6-15% нь өтгөнтэй тус тус гадагшилна. Бөөрний дутагдлын үед метронидазолыг давтан хэрэглэхэд цусны сийвэнд уг эмийн кумуляци үүсэж болно. Иймээс бөөрний дутагдлын хүнд хэлбэрийн үед бэлдмэлийн хэрэглээг багасгана.

Хэрэглэх заалт: Эмэгтэйчүүдийн трихомонадын вагинат ба уретрит, эрэгтэйчүүдийн уретрит, лямлиоз, амёбын цусан суулга, метронидазолд мэдрэг анаэроб халдвар зэрэгт тус тус хэрэглэнэ. Мөн хэвлийн хөндийн ба шээсний замын хагалгааны үед анаэроб халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Helicobacter pylori-ын эсрэг амоксициллинтай (амоксициллин метронидазолд дасал үүсэхийг саатуулна) хамт хэргэлнэ.

Хэрэглэх арга, тун: Шахмал эмийг 50-100 мл усаар даруулан залгиж ууна. Амёбын цусан суулгыг эмчлэхэд насанд хүрэгсэд 0,5 г-аар өдөрт 3 удаа уулгана. 12-оос доош насны хүүхдэд 7,5 мг/кг-аар хоногт 3 удаа ууна. Эмчилгээ 7 хоног үргэлжилнэ. Лямблиозыг эмчллэхэд насанд хүрэгсэд, 15-аас дээш насны хүүхдэд хоногт 0,75-1,0г; 10-15 настайд хоногт 0,5г; 5-10 настайд 0,375г 2-5 настайд 0,25г тунгаар  тус тус хэрэглэж эмчилгээ 5 хоног үргэлжилнэ. Эмэгтэйчүүдийн трихомонадын вагинат ба уретрит, эрэгтэйчүүдийн уретрит үед 0,25-0,5г хоногт 2 удаа өглөө орой хоолны дараа 10 хоног ууж хэрэглэнэ. Эмэгтэйчүүд метронидазол уухын зэрэгцээ үтрээний лаа болон үтрээний шахмал унтахын өмнө 1 ширхэгээр хавсаргаж хэрэглэнэ. Трихомонадын бус  вагинатын үед 0,5г-аар хоногт 2 удаа 7 хоног ууна. Helicobacter pylori-ын эмчилгээнд метронидазолыг 500 мг-аар хоногт 2 удаа 7 өдөр бусад бичигдсэн эмийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ.

Гаж нөлөө: Гаж нөлөө ховор тохиолдоно. Хаяа дотор муухайрах, бөөлжих, хоолонд дүргүй болох, төмөр амтагдах, толгой өвдөх, эргэх, ухаан самуурах, сэрэмтгий чанар ихсэх, сэтгэл уналтанд орох, нойргүйдэх, үе мөчөөр өвдөх, бие сулрах, шээдэг сүв хорсох, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.

Хориглох заалт: Төв мэдрэлийн системийн органик өөрлөлтүүд, цусны өвчин, жирэмсний эхний 3 сар, метронидазолд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.

Бусад эмтэй харилцан үйлчлэл: Метронидазолийг /Фенобарбитал, фенитоин/ хамт хэрэглэх үед  метронидазолийн ялгаралтыг  хурдасгана. Киметидин нь хэрэглэх үед бодисын солилцоо, цусны сийвэн дэх концентрац нэмэгдэл тул эмийн гаж нөлөө нэмэгдэнэ. Vecuronium bromide-тай хамт хэрэглэхгүй. Сульфонамид нь метронидазолын нянгийн эсрэг нөлөөлөлийг нэмэгдүүлнэ. Спиртийн төрлийн бүтээгдэхүүнтэй метронидазолийг   хэрэглэхэд /хэвлийн өвдөлт, дотор  муухайрах, толгой өвдөх/  гаж нөлөө илэрнэ.

Анхааруулга: Жирэмсний  хоёрдох ба гуравдах сард бэлдмэлийг хэрэглэхээс өөр аргагүй болсон тохиолдолд хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэж байх үед шээсний өнгө өөрчлөгдөх ба эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэхгүй, Эмэгтэйчүүдийн трихомонадын вагинат ба уретрит, эрэгтэйчүүдийн уретритын эмчилгээнийн үед бэлгийн харьцаанд орж болохгүй. Бэлдмэлийг удаан хугацааны эмчилгээний үед (10-аас олон хоног) элэгний үйл ажиллагаа болон захын цусны үзүүлэлтүүдийг хянана. Метронидазолын эмчилгээний үед хөхөөр хоололтыг зогсооно.

 

Хадгалах нөхцөл : Метронидазол шахмал  эмийг  250С-аас дээшгүй температурт гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар  хадгална.

Савлалт: Метронидазол 250 мг, 500 мг шахмал эмийг 10 ширхэгээр блистрт савлаж, 10-100 блистрийг зориулалтын  цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.

Хүчинтэй хугацаа: 3 жил  

Олгох нөхцөл: Жороор олгоно.

 

Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж 32/б байр.

Утас: 77173117,  Факс: 77173127

Mail: pharma@monos.mn

Website www.Monospharma.mn

Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлт: 94041883