
Хэрэглэх заавар
AСМЕФ
Найрлага:
1 бүрхүүлтэй шахмал агуулагдах хэмжээ: Мефенамины хүчил...............500 мг
Үйлдлийн механизм:
Мефенамины хүчил нь дааврын бус үрэвслийн эсрэг эмийн бүлэгт хамаарна. Хүний эд эс дэхь циклооксигеназад хориг үүсгэснээр простогаландиний нийлэгжилтийг саатуулж өвчин намдаах, үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлдэлтэй бэлдмэл.
Хэрэглэх заалт :
Толгой өвдөх, шүд өвдөх, сарын тэмдгийн өвдөлт, гэмтлийн дараах өвдөлтийг багасгах, булчингийн өвдөлт, мэс заслын дараах өвчнийг намдаах зэрэгт хэрэглэнэ.
Тун хэмжээ:
Насанд хүрэгсэд ба 14 наснаас дээш насныханд : 500 мг –аар эхэлж цаашид шаардлагатай тохиолдолд 6 цаг тутам 250 мг-аар хэрэглэнэ.
Цээрлэлт :
- Мефенамины хүчилд хэт мэдрэг
- Мөгөөрсөн хоолойн спазмтай өвчтөн, харшилын гаралтай ренит, чонон хөрвөс
- Ходоод, дээд гэдэсний шархлаатай өвчтөн
- Бөөрний үйл ажиллагаа муудсан өвчтөн
Гаж нөлөө:
- Ходоод гэдэсний систем : Дотор муухайрах, бөөлжис цутгах, гүйлгэх, гэдэс хэвлийгээр өвдөх
- Цусны систем: Лейкоцит эсийн цөөрөл, эозинофил эсийн ихсэлт, тромбоцит эсийн багасалт, мөхлөггүй эсийн цөөрөл
- Мэдрэлийн систем: Толгой өвдөх, толгой эргэх, харааны чадамж буурах, нойргүйдэх
Зүрх судасны эрсдэл:
- Дааврын бус үрэвслийн эсрэг эмнүүд нь зүрх судасны тромбын эрсдэлийг нэмэгдүүлдэг ба зүрхний шигдээс, харвалт зэрэг өвчнүүдийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эмийг хэрэглэх хугацаа утасахад эрсдэл нэмэгдэнэ. Зүрх судасны өвчтөй болон эрсдэлтэй өвчтөнүүдэд өндөр эрсдэлтэй байдаг. /анхааруулга хэсгийг харна уу /
- Мефенамикийн хүчил нь титэм судасны мэс заслын эмчилгээний үед эсрэг заалттай.
Ходоод гэдэсний эрсдэл:
- Дааврын бус үрэвслийн эсрэг эмнүүд нь ходоод гэдэсний эмгэгүүдэд багтах шархлаа, ходоод гэдэсний цооролт зэрэг өвчний цус алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Цус алдалт нь аль ч үед нэмэгдэж болно. Өндөр настай өвчтөнд ходоод гэдэсний эрсдэл өндөр байдаг. /анхааруулга хэсгийг харна уу/
Анхааруулга:
Зүрх судасны тромб үүсэх эрсдэл : Клиник туршилтаар ЦОГ-2-ыг сонгомлоор ба сонгомол бусаар хориглодог дааврын бус үрэвслийн эсрэг эмийг 3 хүртэл жилийн турш хэрэглэхэд зүрх судасны тромб үүсэх эрсдэл, миокардын инфаркт, харвалт зэрэг өвчнүүдийг эрсдэлийг ихэсгэдэг ба үхлийн аюулд ч хүргэж болзошгүй гэж тогтоогдсон. Циклооксигеназа 2-ыг сонгомлоор ба сонгомол бусаар хориглодог бүх дааврын бус үрэвслийн эсрэг эмнүүд нь адилхан эрсдэлтэй. Зүрх судасны өвчтөй, эрсдэлтэй өвчтөнүүд илүү өндөр эрсдэлтэй байдаг. Зүрх судасны эмгэгтэй өвчтөнд дааврын бус үрэвслийн эсрэг эмийн гаж нөлөөг бууруулах зорилгоор нөлөөлөх бага тунгаар богино хугацаанд хэрэглэх хэрэглэнэ. Эмч болон өвчтөн дээрх эрсдэлийн үнэлгээг шинж тэмдэг илрэхгүй байсан ч хянаж байх шаардлагатай. Зүрх судасны талаас илрэх шинж тэмдэг илэрсэн үед авах арга хэмжээний талаар өвчтөнд хэлж өгнө. Ацетилсалицилийн хүчил нь дааврын бус гаралтай эмийн нөлөөгөөр үүссэн зүрх судасны тромбын эрсдэлийг бууруулдаг гэсэн тогтсон нотолгоо байхгүй. Ацетилсалицилийн хүчлийг дааврын бус үрэвслийн эсрэг эмтэй хамт хэрэглэснээр ходоод гэдэсний эмгэгийн эрсдэл улам нэмэгдэнэ./ ходоод гэдэсний эрсдэл болох цус алдах, шархлаа, цооролт гэх мэт /
Хяналтат 2 том клиник судалгаагаар ЦОГ-2 сонгомолоор хориглогч дааврын бус үрэвслийн эсрэг эмийг эмчилгээ нь титэм судасны хагалгааны дараагаар 10-14 хоног хэрэглэхэд харвалт болон шигдээсийн эрсдэл нэмэгддэг болохыг тогтоосон байна. (Цээрлэлтийг харна уу)
Даралт ихсэх: Дааврын бус үрэвслийн эсрэг эм болох Мефенамины хүчил нь шинээр даралт ихсэлтийг бий болгож эсвэл даралт ихдэлтийг улам нэмэгдүүлсэнээр зүрх судасны эмгэг үүсэх нөхцөлийг нэмэгдүүлдэг. Дааврын бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэж буй өвчтөнд тиазидын бүлгийн эм эсвэл шээс хөөх эм хэрэглэхэд үр дүн муу байдаг. Даралт ихтэй өвчтөн дааврын бус үрэвслийн эсрэг эм болох Мефенамины хүчлийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй ба эмчилгээний үед даралтыг байнга шалгаж байх естой.
Зүрхний архаг дутагдал болон хаван: Дааврын бус үрэвслийн эсрэг эм болох Мефенамины хүчлийг ууж буй зарим өвчтөнд шээс хаагдах, зүрхний архаг дутагдалд хүрэх эрсдэл байдаг тул болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Ходоод гэдэсний эрсдэл: /Цус алдах,шархлаа, цооролт/
Дааврын бус үрэвслийн эсрэг эм болох Мефенамины хүчлийг хэрэглэхэд үрэвсэл, цус алдах, ходоод, нарийн, бүдүүн гэдэсний цооролт зэрэг ходоод гэдэсний эмгэг тохиолдох эрсэлтэй ба эдгээр нь амь насны аюулд хүргэж болзошгүй. Дээрх гаж нөлөө эмчилгээний үед аль ч үед шинж тэмдэг өгөхгүйгээр илэрч болно. Таван хүн тутмын нэгд л ходоод гэдэсний дээд замын гаж нөлөө шинж тэмдэггүй илэрдэг байна. Дааврын бус үрэвслийн эсрэг эмийг 3-6 сар хэрэглэж буй өвчтөнд ходоод гэдэсний дээд хэсгийн цус алдалт, цооролт үүсэх эрсдэл дунджаар 1% -тай, 1 жил хэрэглэж буй өвчтөнд 2-4% -тай байна. Дааврын бус үрэвслийн эсрэг эм удаан хугацааны туршид хэрэглэсэн тохиолдолд эдгээр эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
Дааврын бус гаралтай эмийг өмнө нь ходоод гэдэсний замын шархлаа цооролттой байсан өвчтөн маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Ходоод гэдэсний замын шархлаа цооролттой байсан өвчтөнд цус алдах эрсдэл эрүүл хүнтэй харьцуулахад 10 дахин их байдаг. Дааврын бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэж өвчтөн кортикосетройдын бүлгийн эм уух, цус бүлэгнэлтийн эсрэг эмнүүд хэрэглэх, дааврын бус үрэвслийн эсрэг эмийг удаан хугацааны турш уух , тамхи татах, архи уух, өндөр нас, ерөнхий биеийн эсэргүүцэл муу байх зэрэг нь цус алдах эрсдэлийг нэмэгдүүдэг байна. Дээрх гаж нөлөө ихэнхдээ өндөр настай, тамир тэнхээ муу өвчтөнүүдэд илүү өндөр илэрдэг. Ходоод гэдэсний эмгэгтэй өвчтөн дааврын бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэхэд тохиолдох эрсдэлийг багасгах боломжтой. Нөлөөлөх бага тунгаар богино хугацаанд хэрэглэсэнээр гарч болох эрсдэлийг бууруулдаг. Эмч анхны ходоод гэдэсний эмгэгийн шинж тэмдэг илэрсэн үед өвчтөнийг сэрэмжлүүлэх хэрэгтэй. Өндөр эрсдэлтэй өвчтөнд эмчилгээг солих, түүнчлэн дааврын бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэхгүй байхыг анхааруулах хэрэгтэй.
Эмийн харилцан үйлчлэл:
Цус бүлэгнэлтийн эсрэг эмтэй хэрэглэхэд цус бүлэгнэх хугацааг уртасгана.
Тун хэтрэлт :
1 цагийн дотор хортой тунг хэрэглэсэн тохиолдолд идэвхижүүлсэн нүүрс уух хэрэгэтэй.
Хадгалалт:
300C-аас доош хэмд хүүхдээс хол, хуурай газарт гэрлээс хамгаалж хадгална.
Савлалт:
1 хайрцаганд: 10x10 бүрхүүлтэй шахмал
Зөвхөн эмийн жороор олгогдоно.






















































































