Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Модкоф С
Худалдааны нэр
Англи
Ацетаминофен + Дл-Метилэфедриний гидрохлорид+ Гвайфенезин+ Декстрометорфан гидробромидын гидрат
Үйлдвэрлэгч
RP BIO Inc
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
200мг+12.5мг+40мг+8мг
Эмийн хэлбэр
зөөлөн капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмийг хэрэглэхийн өмнө эмийн удирдамжийг сайтар уншин эмийн хамт хадгална уу.

Модкоф® S зөөлөн бүрээс


[Найрлага]

Бүрээс бүрд: Үндсэн найрлага: Гуаифенезин (KP) 40мг, dl-метилефедриний гидрохлорид (KP) 12,5мг, Декстрометорфаны гидробромид гидрат (KP) 8мг, Ацетоаминофен (KP) 200мг, Туслах (байгалийн будагч): Полиэтилен гликол 400, цэвэршүүлсэн ус, пропилен гликол, повидон, желатин, сорбитол тусгай глицерин хольц,  хөх гардин   

[Дүрслэл]

Цайвар хөх тунгалаг бүтэц агуулсан хөх тунгалаг гонзгой зөөлөн бүрээс.

[Хэрэглэх заалт]

Ханиадны шинж тэмдгийг (хоолой өвдөх, ханиах, цэр гарах, жихүүдэс хүрэх, халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх, булчин өвдөх) намдаах зорилгоор хэрэглэнэ.

[Тун, хэрэглэх арга]

  • 15 түүнээс дээш насныханд: өдөрт 3 удаа хоолноос 30 минутын дараа 2 бүрээсээр ууна
  • 11-15 насныханд: өдөрт 3 удаа хоолноос 30 минутын дараа 1½ бүрээсээр ууна
  • 7-11 насныханд: өдөрт 3 удаа хоолноос 30 минутын дараа 1 бүрээсээр ууна.
  • [Сэрэмжлүүлэг] 1. Анхааруулга 1) Өвчтөн өдөрт 3 түүнээс их хэмжээгээр согтууруулах ундаа уудаг бол энэ эмийг болон бусад халуун бууруулах, өвчин намдаах эм хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөнө. Эдгээр хүмүүсд энэ эмийг хэрэглэснээр элэгний гэмтэл үүсгэж болзошгүй.  2) Ацетаминофен ууж буй өвчтөнүүдэд цочмог ерөнхий эксантематоз идээт үрэвсэл (AGEP), Стивенс-Жонсоны хам шинж (SJS), хорт эпидермисийн үхжил (TEN) зэрэг арьсны ноцтой урвалууд маш ховор тохиолддог. Арьсны энэхүү ноцтой урвал үхэлд хүргэж болзошгүй. Тиймээс өвчтөнд арьсны ноцтой урвалын эдгээр шинж тэмдгүүдийн талаар бүрэн мэдээлэл өгөх шаардлагатай бөгөөд энэ эмийг хэрэглэсний дараа дээрх шинж тэмдэг эсвэл бусад хэт мэдрэгшлийн урвалууд илэрвэл эмчилгээг даруй зогсоох хэрэгтэй.3) Энэ бүтээгдэхүүн нь ацетоаминофен агуулна. Хэрэв та өдөрт ацетоаминофен өндөр тунгаар (4000 мг) бусад ацетоаминофен агуулсан бэлдмэлүүдтэй хамт хэрэглэснээр элэгний хүнд хэлбэрийн гэмтэл үүсгэж болзошгүй. Энэ эмийг бусад ацетоаминофен агуулсан бэлдмэлүүдтэй хамт хэрэглэж болохгүй.

  1. Энэ эмийг дараах өвчтөнүүдэд хэрэглэж болохгүй (Хориглох заалт)
  1. Эмийн найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг бол
  2. Эмийн найрлага, бусад халуун бууруулах, өвдөлт намдаах, ханиалганы эмүүдэд багтраа үүсдэг бол
  3. 3-с доош сартай нярай (шинэ төрсөн)
  4. Сүүлийн хоёр долоо хоногт МАО хориглогч (сэтгэл гутралын эсрэг, солиорлын эсрэг, сэтгэл зүйг хянагч бэлдмэл, паркинсоны эсрэг эмүүд) хэрэглэсэн бол
  1. Дараах эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй

Цэр ховхлох, ханилганы эсрэг, бусад ханиалгын эмүүд, халуун бууруулах, өвдөлт намдаах, тайвшруулах, гистамины эсрэг бодис агуулсан ууж хэрэглэдэг эмүүд (ринит, дотор муухайрлын эсрэг, харшын эсрэг эмүүд)

  1. Дараах иргэд эмийг хэрэглэхийн өмнө эмч, шүдний эмч, эм зүйчтэй зөвлөлдөнө.
  1. Нярай болон 15-с доош насны салхин цэцэг, инфлюензатай хүүхдэд (Ray хам шинжийн бөөлжилт, дотор муухайрах эхний шинж тэмдгүүд ховор илрэх хэдий ч ноцтой тохиолдоно)
  2. Гэр бүлийн хэн нэгэн чонон хөрвөс, хавьтлын дерматит, бронхын багтраа, харшлын ринит, мигрен, хүнсний харшилтай бол
  3. Аль нэг эмэнд харшлын шинж тэмдэг (халуурах, тууралт гарах, багтраа, загатнаа) илэрдэг.  
  4. Элэг, бөөр, зүрх, бамбай булчирхайн эмгэгтэй, чихрийн шижин, даралт ихдэлт, ходоод гэдэсний шархлаа, нүдний даралт ихдэлттэй (нүд өвдөх, бүрэлзэх), дизури, өндөр настан, өндөр халууралттай хүмүүсд
  5. Ходоод гэдэсний зүгээс намжмал, дахилтат эмгэг ялангуяа гэдэс цанхайх, ходоод хямрах, ходоод өвдөх, ходоодны шархлаа, цус алдах эрсдэлтэй
  6. Жирэмсэн, төрөх насны эмэгтэйчүүд, хөхүүл эх
  7. Эмч, шүдний эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээтэй иргэд (чихрийн шижингийн эмчилгээ, үе мөчний үрэвслийн эсрэг, антикоагулянтууд, стероидууд хэрэглэх)
  8. Ханиалгалттай нөхцөл: тамхи татах, архаг бронхит, эмфизема, цэртэй ханиалга, байнга болон 1 долоо хоногоос их хугацаанд ханиасан, архаг ханиалга, халууралттай ханиалга, тууралт гарах, толгой өвдөх.  
  1. Дараах тохиолдолд эмийн хэрэглээг даруй зогсоон эмч, шүдний эмч, эм зүйчид мэдэгдэнэ.
  1. Эмийн хэрэглээнд дараах шинж тэмдэг үүсэх: тууралт, халуун оргих (улайх), загатнах, дотор муухайрах, бөөлжих, анорекси, өтгөн хатах, хаван, дизури, ам цангах (ноцтой), толгой эргэх, айдас төрөх, салганах, нойргүйдэх
  2. Эмийн хэрэглээнд дараах шинж тэмдгүүд ховор илрэнэ:
  1. Шок (анафилакси): хэрэглэсэн даруй нүүр, хөл, гар хүйтэн болох, хүйтэн хөлс гарах, амьсгаадах дагалдан чонон хөрвөс, хаван, цээж хүндрэх шинж үүснэ.
  2. Арьсны давхаргын хам шинж (Стевен Жонсоны хам шинж), эпидермийн хордлогот үхжил (Лайлын хам шинж): ноцтой шинж тэмдгүүд ялангуяа тууралт, цэврүүтэх дагалдан бүх биеээр, ам, нүдний салст өндөр халуурах  
  3. Багтраа
  4. Элэгний дутагдал: ерөнхий тайван бус болох, шарлалт үүсэх
  5. Уушигны завсрын эдийн үрэвсэл: амьсгал өнгөц болох, диспноэ, халуурах дагалдан ханиалгалт үүсэх
  1. 5 ба 6 тунгийн дараа шинж тэмдэг арилахгүй бол
  1. Хүүхдэд хэрэглэх арга

2-оос доош насны хүүхдэд хэрэглэж болохгүй. Хэрэв  хэрэглэх шаардлага гарвал энэ эмийг хэрэгдэхээс өмнө эмчээс заавал зөвлөгөө авах.

  1. Бусад анхааруулга
  1. Заагдсан тунгаар хэрэглэнэ.
  2. Удаан хугацаанд хэрэглэхгүй
  3. Хэрэв хүүхдэд хэрэглэх бол асран хамгаалагчийн хяналтанд хэрэглэнэ.
  4. Эм хэрэглээний үед согтууруулах ундаа хориглоно.  
  5. Барбитуратууд, гурван цагирагт сэтгэл гутралын эсрэг эмүүд, согтууруулах ундаа зэрэг нь ацетаминофены хувиралыг бууруулан сийвэн дэх ацетоаминофены хагас задралын хугацааг удаашируулдаг.
  1. Хадгалалтын анхааруулга
  1. Хүүхэд хүрэхгүй газарт хадгална
  2. Нарны шууд тусгалаас хамгаална. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
  3. Буруу хэрэглэх, чанарыг алдагдуулахаас сэргийлж эмийг өөрийн савлагаанд хадгална.

 [Хадгалалт]

Битүүмжлэгдсэн саванд тасалгааны (1-300С ) хэмд хадгална. Бүрээс хайлж хувирч болох тул нарны шууд тусгал, өндөр хэм, чийгтэй нөхцөлд хадгалахгүй.

[Савлалт]

10 бүрээсээр савлана. Тугалган цаасан гадаргууг доош хүчтэй дарах.

Хэрэв худалдаж авах үед эмийн хугацаа дууссан, чанар алдагдсан, муудсан, гэмтэлтэй бол хэрэглэж болохгүй ба эмийн санд хүргэн шинээр солиулан авах хэрэгтэй.

 

Энэхүү бүтээгдэхүүнийг баталгаажсан KGMP үйлдвэрт үйлдвэрлэв.

 

Захиалагч: Chong  Kun Dang Pharmaceutical Corp.

Төв оффис: Сөүл, Солонгос улс/ Үйлдвэр: Chungcheongnam-do, Солонгос улс

 

Үйлдвэрлэгч: RP Bio.

Үйлдвэр: 35-7, Jeyakgongdan 4-gil, Hyangnam-eup, Hwaseong-si, Gyeonggi-do, Солонгос улс/60, Cheongwonsandan 5-gil, Mado-myeon, Hwaseong-si, Gyeonggi-do, Солонгос улс