Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ланагинкола
Худалдааны нэр
Англи
Гингко билоба фитосом
Үйлдвэрлэгч
PT. Pertiwi Agung
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
40мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар
LANAGINKOLA
ЛАНАГИНКОЛА

Найрлага: 
Капсул бүрт: 
Гинкго билоба экстракт 40 мг-тай тэнцэхүйц стандарт Гинкго билоба фитосом экстракт (24% Гинко флавонгликозид болон Гинколойд A, B, C, J, билобалойдууд бүхий 6%-ийн Терпенлактон)

Тайлбар:
Ланагинкола-г дээд зэргийн чанар бүхий Ginkgo Biloba L. навчнаас гаргаж авсан стандартчлагдсан Гингко Билоба Фитосом Экстракт агуулсан байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.
Гингко Билоба Фитосом нь биофлавонойдууд (Гинкго Билоба) болон шимэгдэлт, биошингэц, эдэд тархах чадварыг нэмэгдүүлдэг өөхний хүчлүүдийг агуулсан цогц найрлагатай юм. 

Хэрэглэх заалт: Тархины захын судасны цусны эргэлтийг идэвхижүүлсэнээр ой тогтоолтыг сайжруулна. Мөн сэтгэл гутрал, чих шуугих зэрэгт эмчилгээний үр нөлөөтөй. Цусны эргэлтийн дутагдлаас шалтгаалсан шилбэний шөрмөсний давтагдсан таталтын үеийн өвдөлтийг эмчлэхэд үр дүн сайн байдаг. 

Хэрэглэх тун: 1 капсулаар өдөрт 3 удаа ууна. 

Цээрлэлт: Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхэд аюулгүйн судалгаа байхгүй. Анти-коагулянт эм хэрэглэж байгаа нөхцөлд эмчийн хяналтан дор уг эмийг хэрэглэнэ. 

Гаж нөлөө: Толгой өвдөх, ходоод гэдэсний хямрал, арьсан дээр харшлын тууралт гарах, тромбоцитын тоо цөөрөх, хамраас цус гарах, цусархаг тууралт гарах зэрэг шинж илэрч болзошгүй. 

Анхааруулга ба урьдчилан сэргийлэлт: 
• Гинкго билобаг 12-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй. 
• Жирэмсэн эсвэл хөхүүл эхэд хэрэглэхээс зайлсхийх.
• Тогтмол байнга хэрэглэхгүй байх. 
• Өвчтөнд эмчилгээг удаан хугацаагаар хэрэглэх үед хянах шаардлагатай.
• Антикоагулянт үйлдэлтэй Ацетосал, Варфарин зэрэг эмтэй хамт хэрэглэхгүй. 
Хадгалалт: 30-с доош хэмд нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалж хадгална. 
Савлалт : Хайрцагт 5 блистер х 10 капсул 
Үйлдвэрлэгч : LANDSON PT. Pertiwi agung, Bekasi - Indonesia