
Хэрэглэх заавар
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Амоксициллины тригидрат BP ба дисперслэгдсэн шахмал
Моксилеб®
ТОДОРХОЙЛОЛТ:
Моксилеб нь Лебен брэндийн бүтээгдэхүүн бөгөөд үндсэн үйлчлэгч бодис болох амоксициллин нь ампициллиний уламжлалын эм учир бактерийн эсрэг үйлчилгээ нь ампициллинтэй ижил төстэй, капсул болон дисперслэгдсэн (усанд хийж уусгах эсвэл амандаа уусган хэрэглэхэд хялбар байлгах зорилгоор жижиглэн нунтагласан) шахмал хэлбэрээр үйлдвэрлэгдсэн. Ампициллинээс ялгаатай нь: Амоксациллиныг ууж хэрэглэхэд илүү сайн шингэж, цусны сийвэн болон эд эсийн дотор илүү өндөр концентрацийг үүсгэдэг; ходоодонд хоол хүнс байх эсэх нь шимэгдэлтэд огт нөлөөлдөггүй.
Найрлага:
Моксилеб -500
Хатуу желатин капсултай бэлдмэл бүрт:
500 мг Амоксициллинтай тэнцэх хэмжээний амоксициллины тригидрат,
Бүрхүүлд ашиглахаар зөвшөөрөгдсөн дурын өнгөтэй байж болно.
Моксилеб -250
Дисперслэгдсэн шахмал бүрт:
250 мг Амоксициллинтай тэнцэх хэмжээний амоксициллины тригидрат тус тус агуулагдана.
Өнгө нь: Жаргаж буй нарны ( FCF) өнгөтэй.
ЭМ СУДЛАЛЫН ШИНЖ ЧАНАР:
ФАРМАКОДИНАМИКИЙН ОНЦЛОГ
Амоксициллин нь бета-лактамын антибиотикийн бүлэгт багтдаг. Бета-лактамууд нь пенициллин холбогч уурагтай холбогдож, транспептидац гэж нэрлэгдэх үйл явцыг дарангуйлдаг бөгөөд энэ нь бактерийн эсийн хананд өөрийгөө задлах (аутолитик) ферментийг идэвхжүүлэхэд хүргэдэг. Ингэснээр эсийн хана задарч, улмаар бактерийн эс устахад хүргэдэг. Үйлдлийн энэ механизмыг нян устгах буюу бактерицид үйлдэл гэж нэрлэдэг.
ФАРМАКОКИНЕТИКИЙН ОНЦЛОГ:
Амоксициллин нь ходоодны хүчилд тэсвэртэй бөгөөд, ууж хэрэглэсний дараа цусанд амархан шимэгддэг. Амоксициллиныг 250 мг ба 500 мг тунгаар ууж хэрэглэснээс хойш дунджаар 1-2 цагийн дараа хамгийн өндөр түвшрүүлэгтээ хүрч очдог. Амоксициллин нь бие махбодийн эд эс болон шингэн орчинд амархан тархана. Цусны сийвэн доторх уурагтай ойролцоогоор 20% холбогддог. Амоксициллины хагас гадагшлалтын хугацаа 61,3 минут. Ууж хэрэглэсэн нийт тунгийн 60% орчим хувь нь 6-8 цагийн дотор шээстэй хамт гадагшлах ба ихэнх нь өөрчлөлтгүй хэлбэрээр гадагшилдаг.
ЭМЧИЛГЭЭНИЙ ЗААЛТ БА ТУН:
Тухайн антибиотикт мэдрэг бактериар үүсгэгдсэн (шээсний замын халдварууд, дунд чихний үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл, эмнэлгийн бус гаралтай хүндрээгүй хэлбэрийн хатгаа, сальмонелийн халдвар, амны салстын үрэвсэл г.м) халдварын үед:
- 1 - 11 сартай хүүхдэд: 125 мг тунгаар өдөрт 3 удаа; шаардлагатай тохиолдолд тунг биеийн кг жин тутамд 30 мг/кг хүртэл ихэсгэн өдөрт 3 удаа хэрэглүүлнэ.
- 1–4 настай хүүхдэд: 250 мг тунгаар өдөрт 3 удаа; шаардлагатай тохиолдолд тунг биеийн кг жин тутамд 30 мг/кг хүртэл ихэсгэн өдөрт 3 удаа хэрэглүүлнэ.
- 5–11 настай хүүхдэд: 500 мг тунгаар өдөрт 3 удаа; шаардлагатай тохиолдолд тунг биеийн кг жин тутамд 30 мг/кг хүртэл ихэсгэн (хоногийн дээд тун 1 г) өдөрт 3 удаа хэрэглүүлнэ.
- 12–17 настай хүүхдэд: 500 мг тунгаар өдөрт 3 удаа; шаардлагатай бол тунг хоногт 1 г -аар 3 удаа болтол, хүнд тохиолдолд түүнээс дээш нэмэгдүүлж болно.
- Насанд хүрэгчдэд: 500 мг тунгаар 8 цаг тутамд хэрэглүүлнэ. Шаардлагатай бол 1г тунгаар 8 цагийн зайтай уулгах ба хүнд халдварын үед илүү өндөр тунгаар хэрэглүүлэх боломжтой.
Лайма өвчтэй хүмүүст (эмчийн хяналтан дор):
- 5–17 насны хүүхдэд: 500 мг тунгаар өдөрт 3 удаа, 14–21 хоногийн турш (Лайма өвчний үед үе мөч нь үрэвссэн бол 28 хоног)
- Насанд хүрэгчдэд: 500 мг тунгаар хоногт 3 удаа, 14–21 хоногийн турш (Лайма өвчний үед үе мөч нь үрэвссэн бол 28 хоног)
Боом өвчний үед (эмчилгээ болон хавьталтай хүмүүсийг халдвараас сэргийлэх зорилгоор)
- 20 кг хүртэл биеийн жинтэй хүүхдэд: биеийн кг жин тутамд хоногт 80 мг тунгаар 3 удаа,
- 20 кг ба түүнээс дээш жинтэй хүүхдэд: 500 мг тунгаар хоногт 3 удаа,
- Насанд хүрэгчдэд: 500 мг тунгаар хоногт 3 удаа.
Шүдний гаралтай буглааны үед (богино хугацаагаар)
- Насанд хүрэгчдэд: эхний удаад 3 г, 8 цагийн дараа дахин 3 г тунгаар нийт 2 удаа
Шээсний замын халдварт (короткий курс):
- Насанд хүрэгчдэд: эхний удаад 3 г, 10-12 цагийн дараа дахин 3 г тунгаар нийт 2 удаа
Дэлүүгүй (aсплени) эсвэл хадуур хэлбэрийн эст анеми өвчтэй хүмүүст пневмококкын болон Haemophilus influenza нянгийн халдвараас хамгаалах зорилгоор:
- 1 сартайгаас 4 хүртэл насны хүүхдэд: 125 мг тунгаар хоногт 2 удаа,
- 5 - 11 настай хүүхдэд: 250 мг тунгаар хоногт 2 удаа,
- 12 - 17 настай хүүхдэд: 500 мг тунгаар хоногт 2 удаа.
Helicobacter pylori өвчтэй хүмүүст метронидазол ба омепразол эмтэй хавсран:
Насанд хүрэгчдэд: 500 мг тунгаар хоногт 3 удаа.
Helicobacter pylori-г устгах зорилгоор: кларитромицин ба эзомепразолтой хавсран; эсвэл кларитромицин ба лансопразолтой хамт; эсвэл метронидазол ба лансопразол; эсвэл кларитромицин ба омепразол; эсвэл кларитромицин ба пантопразол; эсвэл кларитромицин ба рабепразол эмүүдийн хослолоор:
- Насанд хүрэгчдэд: 1 г тунгаар хоногт 2 удаа тус тус хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР:
Mоксилеб -250 дисперслэгдсэн шахмалыг, хэрэглэхийн яг өмнө бага зэргийн усанд хийж шингэн хэлбэрт оруулан уулгаж болно.
ХОРИГЛОХ ЗААЛТ:
Моксилеб (амоксициллин) бэлдмэлийг пенициллиний бүлгийн эмэнд хэт мэдрэгшсэн хүмүүс хэрэглэж болохгүй.
Мөн цефалоспорин гэх мэт бета-лактамын бүлгийн антибиотикуудад ч хэт мэдрэгшил үүссэн байж мэдэх тул болгоомжтой хандах хэрэгтэй.
Энэ бэлдмэлийг гахайн хавдартай (халдварт мононуклеоз) хүмүүст хэрэглэхэд арьсны тууралт гарах хандлагатай байдаг.
БУСАД ЭМҮҮДТЭЙ ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ:
Аллопуринолыг пенициллиний бүлгийн эмтэй (амоксициллин, ампициллин) хамт хэрэглэх үед арьсны тууралт гарах эрсдэл нэмэгддэг.
Пенициллиний бүлгийн эмүүд кумарины цус шингэлэх үйлдлийг өөрчлөх идэвх үзүүлдэг учраас хамт хэрэглэх бол цус бүлэгнэлтийн INR үзүүлэлтийг харгалзан тунг тохируулах ёстой.
Пенициллиний бүлгийн эмүүд метотрексатын хоруу чанарыг ихэсгэдэг гэж үздэг.
Энэ бүлгийн эмүүдийг фениндион эмтэй хамт хэрэглэвэл цус алдах эрсдэл нэмэгдэх эрсдэлтэй.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Цочмог болон архаг лимфолейкоз, цитомегаловирусын халдвар (арьсны улайлтат тууралт үүсгэх өндөр эрсдэлтэй тул), гахайн хавдар (арьсны улайлтат тууралт байнга үүсгэдэг учраас) өвчтэй хүмүүст (ялангуяа парентераль замаар хэрэглэж байгаа бол) ус-шингэн сэлбэх эмчилгээг эрчимтэй хийж байх ёстой.
ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ЭХИЙН ХЭРЭГЛЭЭ:
ЖИРЭМСЭН ЭХЭД: жирэмсэн эхэд ямар нэг хор учруулсан талаар мэдээлэл байхгүй
ХӨХҮҮЛ ЭХЭД: Эхийн сүүнд маш бага хэмжээгээр илэрдэг хэдий ч, хөхүүл эх хэрэглэхэд аюулгүй.
ЭЛЭГ БА БӨӨРНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛДАГДАЛТАЙ ХҮМҮҮСТ:
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст: өндөр тунгаар хэрэглэх үед шээсээр талст ихээр гадагшлах эрсдэлтэй.
Дээрх эмгэгтэй болон арьсны тууралт илэрсэн хүмүүст тунг багасгаж тохируулах шаардлагатай.
МАШИН МЕХАНИЗМТАЙ ХАРЬЦАЖ АЖИЛЛАХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ ЭСЭХ:
Тээврийн хэрэгсэл жолоодох болон хөдөлгөөнт механизмтай харьцаж ажиллах чадварт хэрхэн нөлөөлдөг талаар хийгдсэн туршилт судалгаа байхгүй. Харшлын урвал илэрсэн, толгой эргэж, уналт таталт өгсөн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох болон хөдөлгөөнт механизмтай харьцаж ажиллах чадварт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.
ГАЖ НӨЛӨӨ:
Ховор эсвэл маш ховор тохиолдолд: арьсны бүх хэсгийг хамарсан улайлтат болон цэврүүт, цочмог тууралтууд (AGEP), бүдүүн гэдэсний цусархаг үрэвсэл (колит), шээсэнд талстжсан давс ихээр гадагшлах (кристаллури), толгой эргэх, хөдөлгөөний идэвх хэт нэмэгдэх (гиперкинези), хэт мэдрэгшлийн улмаас судас үрэвсэх, арьс-салстын мөөгөнцөртөл.
Давтамж тодорхойгүй: антибиотик эмчилгээ хийлгэж буй спирохетын халдвар авсан өвчтөнүүдэд тохиолддог түр зуурын эмнэлзүйн үзэгдэл болох Jarisch Herxheimer урвал (JHR).
Өвөрмөц гаж нөлөө: Ховор эсвэл маш ховор: ууж хэрэглэж байх үед хэлэн дээр хар судал үүсэх.
ӨВЧТӨНД ЭСВЭЛ ТҮҮНИЙ АСРАН ХАМГААЛАГЧИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ: Амоксициллиныг хэрэглэх тохиолдол болгонд эмчлүүлэгч эсвэл түүний асран хамгаалагчид энэ эмийн талаарх дэлгэрэнгүй зөвлөлгөөг өгч байх ёстой.
ТУН ХЭТРЭЛТ БА ЭМЧИЛГЭЭ:
Амоксициллинийг хэтрүүлэн хэрэглэхтэй холбоотой асуудал гарах магадлал багатай. Гэвч тун хэтэрсэн тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг ходоод гэдэсний замын хямрал илэрч болох тул эмчийн зааврын дагуу шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ:
Өөрийн нь саванд, сайтар таглаж, нарны гэрлийн шууд тусгалд өртөхөөргүй газарт 30°С-с илүүгүй хэмд хадгал. Норох эсвэл чийг авахаас болгоомжил. Хүүхдийн гар хүрэхээргүй газарт байрлуул.
САВЛАЛТ:
Моксилеб-500 капсулыг:
- 10 ширхэгээр багцлан блистерт хийж, 10 эсвэл 50 ширхэг блистертэй бэлдмэлийг хатуу цаасан хайрцагт савласан.
- Эсвэл 500 ширхэг капсултай эмийг полиэтилен эдээр хийсэн хатуу бөх бат саванд хийж битүүмжилсэн
Моксилеб-250 DT бэлдмэлийг:
- 10 ширхэгээр багцлан блистерт хийж, 10 ширхэг блистертэй бэлдмэлийг хатуу цаасан хайрцагт савласан.
ҮЙЛДВЭРЛЭГЧ:
Энэтхэг улсын ЛЕБЕН ЛАБОРАТОРИЕС ББХК-д Энэтхэг улсын Мумбай хот дахь РП Интернэшнл компанийн (50/51 Mona Shopping Center, Andheri West, Mumbai, India.) захиалгаар үйлдвэрлэв.
Office: 11, Mahavir Mansion, 70 Trinity Street, MUMBAI-400002 INDIA
Works: Plot No. L-4 & L-15, Phase-III, M.I.D.C., AKOLA-444104 (M.S.) INDIA
E-mail : info@lebenlab.com Website: www.lebenlab.com





































































































































































































































































































