Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Синафлан
Худалдааны нэр
Англи
Флуоцинолоны ацетонид
Үйлдвэрлэгч
Akrikhin JSC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
0.025%-10г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар

 

СИНАФЛАН

 

Бүртгэлийн дугаар:

Худалдааны нэршил: Синафлан

Патентлагдаагүй олон улсын нэршил: флуоцинолон ацетонид

 

Эмийн хэлбэр: гадуур хэрэглэх тосон түрхлэг

 

Найрлага:

100 г тосон түрхлэгд:

Идэвхтэй бодис: 100% бодисд флуоцинолон ацетонид – 0,025 г;

Туслах бодис: пропиленгликоль 4,975 г, вазелин 80 г, ланолин 5 г, хатуу парафин 10 г.

 

Дүрслэл

Цайвар шаргалаас шар өнгийн тосон түрхлэг.

 

Эмэн эмчилгээний бүлэг: хэсэг газарт хэрэглэх глюкокортикостероид  

АТС код: D07AC04

 

Эм судлалын шинж чанар

Фармакодинамик

Гадуур хэрэглэх глюкокортикостероид; үрэвслийн медиаторыг саатуулна. Арьсанд нейтрофил эсийн хуримтлалыг хязгаарлах, цитокины бүтээгдэхүүн, үрэвслийн шүүгдэсийг бууруулах; макрофагын миграцыг саатуулах, нэвчдэс болон грануляцын үйл ажиллагааг багасгах нөлөө үзүүлнэ. Үрэвсэл, харшлын эсрэг үйлдэлтэй.

Фармакокинетик

Арьсаны гадаргууд нэвчсэний дараа сийвэнгийн уурагтай холбогдон элгэнд хувиралд орон идэвхгүй метаболит үүснэ. Бөөрөөр голдуу ялгарна.

 

Хэрэглэх заалт

Нянгийн бус шалтгаант арьсны үрэвсэл, харшлын эмгэгийн эмчилгээнд: экзем, харшлын дерматит, энгийн архаг бүслүүр үлд (хязгаарлагдмал нейродермит), арьсны загатнаа, хайрст үлд, арьс хуурайших бусад архаг эмгэгүүдэд хэрэглэнэ.  

 

Хориглох заалт

Хэт мэдрэг, тэмбүүгийн арьсны хэлбэр, арьсны сүрьеэ, живхний тууралт, улаан батга, хайрст үлдийн өргөн хүрээний товруу, анус, гадна бэлэг эрхтэний загатнаа; бактер, вирус, мөөгөнцрийн арьсны халдвар – пиодерми, салхин цэцэг, герпес, актиномикоз, бластомикоз, споротрихоз, венийн судасны хэт өргөсөлтэй холбоотой хөлний яр шарх, ходоод гэдэсний замын улайлт, шархлаат эмгэг, аппликаци хэсэг дэх шарх гэмтэл, арьсны хорт хавдар,  невус, атером, меланом, гемангиом, ксантом, сарком, жирэмсэн, хөхүүл үе, бага насны хүүхэд (2 хүртэлх) хэрэглэхийг хориглоно.

 

Болгоомжлол

Бэлгийн бойжлын үе дэх охидод болгоомжтой хэрэглэнэ.

 

Тун, хэрэглэх арга

Гадуур хэрэглэнэ. Ариутгагч шингэнээр норгосон тампоноор арьсыг цэвэрлэсний дараа бага хэмжээгээр арсанд зөөлөн иллэг хийн өдөрт 2-4 удаа түрхэнэ. Шаардлагатай бол гэмтэлтэй хэсэгт 3-4 хоног боолтонд хэрэглэж болно. Боолтонд 2 г/өдөр тунгаас хэтрүүлэхгүй.

Эмчилгээг өвчний шинж, эмчилгээний үр дүнгээс хамааран 5-10 хоног хэрэглэнэ. Эмчилгээний үр дүнд тулгуурлан 25 түүнээс илүү хоног хэрэглэж болно. Хүүхдэд эмчилгээнй хамгийн бага тунгаар 5 хоног хэрэглэнэ.

 

Гаж нөлөө

Халуун оргих, загатнах, стероидны батга, арьс хуурайших, фолликулит илэрч болно. Урт хугацааны хэрэглээнд арьсны атрофи, хэсэг газрын үсжилт, телеангиэктази, пурпур, арьсны нөсөөжилт алдагдах, үс халцрах ялангуяа эмэгтэйд, хоёрдогчоор дархлаа дутагдах, (архаг халдвар эмгэг, түгээмэл халдвар, оппортунист халдварын сэдрэл); том талбайд хэрэглэснээр системийн өөрчлөлт үүсч болно (гастрит, ходоодны «стероид» шархлаа, бөөрний дээд булчирхайн дутагдал, Иценко-Кушинга хам шинж, «стероид» чихрийн шижин, нөхөн төлжилт удааширах).

 

Тун хэтрэлт

Шинж тэмдэг: түрхсэн хэсэг газарт арьсанд загатнаа, халуун оргих, гипергликеми, глюкозури, Иценко-Кушинга хам шинж үүснэ.

Эмчилгээ: бэлдмэлийн хэрэглээг аажим зогсоон шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.

 

Эмийн харилцан нөлөө

Нянгийн эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэж болно.

Даралт бууруулах, шээс хөөх, хэм алдалтын эсрэг, калийн агуулсан бэлдмэлийн идэвхийг бууруулна.

Шээс хөөх эмтэй хамт хэрэглэснээр (кали баригч) гипокалиеми үүсэх эрсдэл ихэсгэнэ.

 

Ерөнхий сэрэмжлүүлэг

Арьсны багахан талбайд богино хугацаанд хэрэглэнэ. Эмчилгээний үед чөлөөтэй хувцаслахыг зөвлөнө. Энгийн болон улаан батганы эмчилгээний явцад хурцдах байдал ажиглагдаж болно. Хэсгийн халдварыг эмчлэхэд нянгийн эсрэг бэлдмэлтэй хослуулан хэрэглэнэ. Эмчилгээний явцад хэт мэдрэгшил, арьсны цочрол ажиглагдвал эмчилгээг зогсоож, эмчид хандана. Удаан хугацаагаар их талбайд боолт маягаар хэрэглэх, хүүхдэд хэрэглэхэд глюкокортикойдын системийн шимэгдэл болж, бөөрний дээд булчирхайн гипофиз, гипоталамусын үйл ажиллагааг дарангуйлан, гиперкортицизмын шинж тэмдэг илрэх магадлалтай. Нүүрэнд удаан хугацаагаар түрхэж хэрэглэхэд бусад газар  хэрэглэснээс илүүтэйгээр бүтцийн өөрчлөлт гарах магадлал өндөр. Энэ тохиолдолд эмчилгээний үргэжлэх хугацаа 5 хоногоос илүүгүй байна. Нүүр болон нимгэн арьстай нугалаа хэсэгт болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Салст бүрхүүлтэй хэсэгт түрхэхгүй. Глюкокортикостеройд нь арьсны зарим өвчний шинж тэмдгийг өөрчилж, оношлоход хүндрэл учруулж болох талтайг анхаарах шаардлагатай. Түүнчлэн глюкокортикостеройд нь шархны эдгэрэлт удаашрах шалтгаан болж болзошгүй. Глюкокортикостеройдын удаан хугацааны эмчилгээг гэнэт зогсоох нь арьс хүчтэй улайх, хатгах шинж тэмдэг бүхий арьсны дерматит, рикошетын шинж тэмдэг үүсгэх магадлалтай. Иймээс эмчилгээг солихдоо аажмаар  шилжих хэрэгтэй.

Бэлдмэлийн найрлага дахь пропиленгликоль, ланолин нь түрхсэн хэсгийн арьсанд цочрол үүсгэж болно. Энэ үед мөн эмчилгээг зогсооно.

Хүүхдэд хэрэглэх:

Бэлдмэлийг 2-с дээш насны хүүхдэд хэрэглэж болно. Хүүхдийн арьсны нугалаа, өлгий, живх нь боолт маягийн үйлчилгээ үзүүлэн глюкокортикостеройдын системийн шимэгдэлтийг нэмэгдүүлэх талтайг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн хүүхдийн арьсны бүтцийн онцлог,  биеийн жин арьсны гадаргуугийн  харьцаа нь  системийн шимэгдэлт үүсэх бүрэн бололцоотой байна. Глюкокортикостеройдоор хүүхдийг удаан хугацаагаар эмчлэхэд хүүхдийн өсөлт, хөгжилд өөрчлөлт үзүүлэх магадлалтай. Иймээс хүүхдэд глюкокортикостеройдыг удаан хугацаагаар эмчийн хяналтын дор хэрэглэнэ. Хүүхэд эмчилгээний үр дүнд хүрэх хамгийн бага тунг авах ёстой. Хүүхдийн ээлж эмчилгээнийхугацаа нь 5 хоногоос хэтрэхгүй байх ёстой.

Жолоо барих, анхаарал, сэтгэхүйн хурд шаардсан аюултай ажил эрхлэх чадварт үзүүлэх нөлөө: Судлагдаагүй.

 

Савлалт

Гадуур хэрэглэх 0,025 % тосон түрхлэг.

Хөнгөн цагаан тубд 10 г савлана. Туб бүрийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.

 

Хадгалах нөхцөл

25 °С ихгүй хэмд хадгална.

 

Хадгалах хугацаа

5 жил. Хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

 

Эмийн сангийн олгох нөхцөл

Жоргүй олгоно.

 

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч

Акционерное общество «Химико-фармацевтический комбинат «АКРИХИН» (АО «АКРИХИН»), Россия

142450, Московская область, г.о. Богородский, г. Старая Купавна, ул. Кирова, д. 29.

 

Үйлдвэрлэгч

Акционерное общество «Химико-фармацевтический комбинат «АКРИХИН» (АО «АКРИХИН»), Россия

142450, Московская область, г.о. Богородский, г. Старая Купавна, ул. Кирова, д. 29, стр. 3.

Телефон/факс: +7 (495) 702-95-03.

 

Хэрэглэгчийн гомдол хүлээн авах байгууллага

Акционерное общество «Химико-фармацевтический комбинат «АКРИХИН» (АО «АКРИХИН»), Россия

142450, Московская область, г.о. Богородский, г. Старая Купавна, ул. Кирова, д. 29.

Телефон/факс: +7 (495) 702-95-03.