Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Читамон плюс
Худалдааны нэр
Англи
Чихэр өвсний ханд
Үйлдвэрлэгч
Монос Фарм ХХК
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
100мл
Эмийн хэлбэр
сироп
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ЧИТАМОН ПЛЮС СИРОП ЭМИЙН

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Chitamon plus

 

Эмийн худалдааны нэр: Читамон плюс 100 мл

Олон улсын нэршил: Урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis), Мөлхөө ганга (Thymus serpyllum), Юлдэн тарваган шийр (Thermopsis lanceolata)

Эмийн хэлбэр: Сироп

Эмийн найрлага, тун хэмжээ: Сироп эмийн орц найрлаганд Урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis)- ний шингэн ханд 20мл , Мөлхөө ганга ( Thymus serpyllum)- ний шингэн ханд 25 мл, Юлдэн тарваган шийр (Thermopsis lanceolata)- ийн шингэн ханд 15 мл Сорбитол, глицерол натрийн бензоат, нимбэгний хүчил.

Эмийн эмчилгээний бүлэг: Цэр шингэлэх үйлдэлтэй

Эм судлалын үйлдэл:

  • Читамон плюс сироп эм нь цэр ховхлох, цэр шингэлэх, гуурсан хоолойг өргөсгөх, нянгийн болон үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ цэрний зуурамтгай чанарыг багасгаж, ховхорч гадагшлахыг түргэсгэнэ.
  • Чихэр өвсний ханданд агуулагдах глицириззины хүчил нь цэр ховхлох, үрэвсэл намдаах, дархлаа дэмжих, хор тайлах, харшил намдаах болон нянгийн эсрэг үйлдэлтэй
  • Ганга өвсний ханданд агуулагдах эфирийн тос нь салст бүрхүүлийн үйл ажиллагааг сэргээж, өвчин үүсгэгч кокк, мөөгөнцрийн өсөлт хөгжлийг саатуулах хүчтэй үйлдэлтэй.
  • Тарваган шийрийн ханданд агуулагдах цитизин нь уушгины гуурсан хоолойн салстын шүүрлийг нэмэгдүүлж, цэрийг ховхолж гадагшлуулна.

Хэрэглэх заалт:

  • Цэр ховхлохгүй ханиалга дагалдсан амьсгалын дээд замын үрэвсэлт өвчний хавсарсан эмчилгээнд цэр ховхлох зорилгоор хэрэглэнэ.
  • Цагаан мөгөөрсөн хоолой, уушгины гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл (хаталгаа) харшлын гаралтай ханиалга намдаах зорилгоор хэрэглэнэ.
  • Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ. Читамон плюс эмийн найрлаганд буй ургамлуудын шинж чанараас шалтгаалан сироп үелэж болох бөгөөд энэ нь эмийн чанарт нөлөөлөхгүй.

Хориглох заалт:

  • Читамон плюс сироп эмийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс болон 2 нас хүртэлх хүүхдэд хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэх арга, тун:

  • 2 – 4 насны хүүхэд 2.5мл -ээр өдөрт 2-3 удаа, 4-8 насны хүүхэд 2.5-5мл-ээр өдөрт 2-3 удаа, 8 – 14 насны хүүхэд 10мл-ээр өдөрт 2-3 удаа тус тус ууж хэрэглэнэ.
  • Насанд хүрэгсэд ба 14-өөс дээш насны хүүхэд 15мл-ээр өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ
  • Өвчний явц, байдлаас хамаарч ээлж эмчилгээ 2 долоо хоног хүртэл хугацаагаар үргэлжлүүлэх, эсвэл эмчийн зөвөлгөөгөөр үргэлжлэх хугацааг тогтооно.

Гаж нөлөө:

  • Тогтоогдоогүй.

Эмийн ба бусад харилцан нөлөөлөл:

  • Ханиалга намдаах бусад бэлдмэлтэй нэг зэрэг хэрэглэж болохгүй. Энэ нь шингэрсэн цэр гадагшлахад хүндрэлтэй болгодог. Мөн цэр үүсэлтийг багасгадаг эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхийг хориглоно.

Эмийн хэлбэр, савлалт: Читамон плюс сироп эмийг 100, 150 болон 200 мл -ээр бараан өнгийн шилэнд савлаж, 1 флаконыг хэвлэмэл хаяг бүхий хайрцагт тус тус хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.

Хадгалах нөхцөл: : Бэлдмэлийг 250С-ээс дээшгүй хэмд, гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

Хадгалах хугацаа:

  • 2 жил.
  • Хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Олгох нөхцөл: Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгчийн хаяг:

  • Монгол улс, Улаанбаатар хот 16103-0006, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-4, Сонсголонгийн зам гудамж 32/2, Монос эмийн үйлдвэр