Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Пантирэйс
Худалдааны нэр
Англи
Панкреатин + Үхрийн цөсний экстракт+ Диметикон+ Гемицеллюлаз
Үйлдвэрлэгч
Daewon Pharm Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн ангилал: Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд нөлөөлөх эм

 

PANTYRASE шахмал.

НАЙРЛАГА

Пантираз - дотуур уух шахмал.

Шахмал бүрт:

Панкреатин.....................................................................175 мг

Дараах энзимийн идэвхийг агуулна

Амилаза.............................................................................4,200 F.I.P Units

Липаза................................................................................5,367 F.I.P Units

Протеаза.............................................................................222 F.I.P Units

 

Сарлагны цөсний Экстракт (нийт цөсний хүчилтэй тэнцэхүйц хэмжээний, 11.3 мг)...25 мг

Диметикон.............................................................................................25 мг

Гемицеллюлаз (125 Гемицеллюлазын Нэгж).......................................50мг

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Пантиразыг нойр булчирхай болон цөсний шүүрлийн дутагдалаас үүдэлтэй хоол боловсруулах системийн эмгэг өвчний эмчилгээнд, мөн ходоодны архаг үрэвсэлт сөнөрөлт өвчин , aерофаг, хэвийн бус өргөсөлт,  хэвлийн хөндийн туяа эмчилгээний оношлогоо хийхээс өмнө хийг гаргах зорилгоор тус тус хэрэглэнэ.   

ХЭРЭГЛЭХ ЗААВАР БА ТУН

Зөвлөхүйц тун: 1-2 шахмалаар өдөрт 3 удаа хоолны хооронд эсвэл хоолны дараа дотуур ууж хэрэглэнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ:

      Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсэгт  хэт мэдрэг өвчтөн.

      7-оос доош насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

  1. Өвчтөн энэ эмийг өөр эмтэй хавсарч хэрэглэх тохиолдолд , хэрэглэхээс өмнө эмч ба эм зүйчээс зөвлөгөө авах шаардлагатай.
  2. Дэглэм барихад анхаарах зүйлс
  1. Зөвлөсөн тунг зааврын дагуу хэрэглэх
  2. Энэ эмийг 7-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй байх
  3. Бэлдмэлийг 2 долоо хоног хэрэглэсний дараа шинж тэмдэг арилахгүй бол

эмийн хэрэглээг зогсоон эмч эсвэл эм зүйчид хандана.

4) Энэ эм лактоз агуулдаг тул , галактозын үл зохицол, лапп лактоз эсвэл глюкоз-галактозын дутагдалтай өвчтөнд өгөхгүй байх

3. Хадгалахад ба эмчилгээнд анхаарах зүйлс:

1) Хүүхдээс хол байлгах

2) Гэрлийн шууд тусгалгүй, сэрүүн нөхцөлд хадгална

3) Савлагааг өөрчлөхгүй байх

 

ХАДГАЛАЛТ: 30 0 С-ээс ихгүй хэмд хадгална.

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 3 жил

САВЛАГАА: 100, 200, 500, 1000 Шахмал-аар савлана.

 

*Энэхүү эмийг ДЭМБ- ын зөвлөмжөөр Солонгос улсын бараа үйлдвэрлэлийн (KGMP) шаардлагын дагуу үйлдвэрлэсэн болно.

 

Үйлдвэрлэсэн: Дэвон фарм ХХК