Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Флуоцинонид крем
Худалдааны нэр
Англи
Флуоцинонид
Үйлдвэрлэгч
Tianjin Kingyork Pharmaceuticals Co., Ltd.
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
2.5мг - 10г
Эмийн хэлбэр
крем
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Флуоцинонид (Fluocinonide) крем

Гадуур хэрэглэнэ.

Эмийн нэршил:

Флуоцинонид крем

Шинж чанар:

Флуоцинонид крем нь цагаан өнгөтэй эмульсэн суурьтай крем юм.

Эм судлал ба хор судлалын онцлог:

            Энэхүү бэлдмэл нь адренокортикал дааврын бүлэгт хамаарна. Флуоцинонид нь үрэвслийн эсрэг болон харшлын эсрэг эмчилгээний хүчтэй үйлдэлтэй. Бэлдмэлийг гадуур түрхэж хэрэглэх үед флуоцинонид шимэгдэх явцад дараах үр дүнд хүргэж болно:

  • Арьсны доторх артерийн хялгасан судасны агшилт
  • Арьсны эсийн хуваагдал ба нөхөн сэргээгдэх чадварыг саатуулах
  • Холбогч ширхэглэг эсийн неогенезийг дарангуйлах
  • Эсийн лизосомын бүрхүүлийг тогтворжуулах
  • Лизосомын фермент ялгарахад эдийн гэмтэл үүсэхээс сэргийлэх

Хэрэглэх заалт:

            Энэ нь бөөрний дээд булчирхайн стеройд бэлдмэл юм. Харшлын дерматит, атопик дерматит, хавьтлын дерматит, батгашилт дерматит, экзем, арьсны загатнаа, хайрст үлд, мэдрэлийн дерматит гэх мэт эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.

Тун ба хэрэглэх арга:

            Арьсны эмгэгтэй хэсэгт өдөрт 2 удаа түрхэж хэрэглэнэ. Битүү боолтыг зөвхөн архаг гипертрофи эсвэл гарын алга ба хөлийн улны арьсны гэмтлийн эмчилгээнд хэрэглэнэ.

Гаж урвалууд:

            Удаан хугацаагаар эсвэл их хэмжээний талбайд хэрэглэвэл дараах шинжүүд үүсч болзошгүй:

  • Арьсны атрофи мөн хялгасан судас тэлэх
  • Батга төст дерматит мөн фолликулит
  • Ам орчмын дерматит
  • Мэдрэмтгий байдал ихсэх

Зарим тохиолдолд харшлын хавьтлын дерматит үүсгэнэ.

Хориглох заалт:

            Мөөгөнцөр болон вирусын гаралтай дерматитын үед хэрэглэхийг хориглоно. Энэхүү бэлдмэл, түүний субстрат болон бусад кортикостеройд бэлдмэлд хэт мэдрэгшилтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.

Болгоомжлол:

            Арьсны гэмтэлтэй хэсэгт түрхсэний дараа шимэгдэж системийн үйлдэл үзүүлж болзошгүй.

            Энэхүү бэлдмэлийг дерматозын хүндрэлтэй бактерийн гаралтай халдварын үед зохистой антибиотиктай хамт нийцүүлэн түрхэж хэрэглэх бөгөөд хэрэв халдвар эдгэрэхгүй байвал бэлдмэлийн хэрэглээг зогсооно.

            Энэхүү бэлдмэлийг удаан хугацаагаар эсвэл их хэмжээний талбайд хэрэглэх нь зохисгүй.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

            Энэхүү бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх үр нөлөө ба эрсдлийг сайтар үнэлсний үндсэнд анхаарал болгоомжтой хэрэглэнэ. Жирэмсэн эмэгтэйчүүд удаан хугацаагаар, их хэмжээний талбайд эсвэл өндөр тунгаар хэрэглэхийг хориглоно.

Хүүхдийн хэрэглээ:

            Хүүхэд ба нярайн биеийн гадаргуугийн талбайг харгалзан үзэж бэлдмэлийн тун ба хэрэглэх хугацааг аль болох багасгах шаардлагатай. Битүү боолт хэрэглэхийг хориглоно.

Тун хэтрэлт:

            Долоо хоногийн нийт тун нь 50г-аас ихгүй байна. Эмэнд дасал үүсч болзошгүй учраас олон давтан (өдөрт хэд хэдэн удаа эсвэл үргэлжлүүлэн түрхэх) хэрэглэхийг зөвлөдөггүй, тиймээс энэхүү эмийг завсарлагатай эсвэл аль болох бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.

Савлалт:

            10гр тутамд 2.5мг

Хүчинтэй хугацаа:

            24 сар

Олгох нөхцөл: Эмчийн жороор

Хадгалах нөхцөл:

            Битүү таглаатай савлагаанд, 20-оос доош хэмтэй сэрүүн нөхцөлд, гэрлийн шууд тусгалаас хамгаалж хадгална.

Үйлдвэрлэгч:

            Tianjin Kingyork Pharmaceuticals Co.,Ltd.

            Хаяг: 221. Huanghai Road, TEDA, Tianjin, 300457, P.R.C