
Хэрэглэх заавар
Колд Релиф
(Cold Relief) Шахмал
Зөвхөн жороор олгоно.
Эмийн бэлдмэлийг хэрэглэхээс өмнө савлагаан доторх эм хэрэглэх зааврыг бүрэн уншаарай.
- Савлагаан доторх эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Танд түүнийг дахин унших шаардлага гарч болно.
- Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт байвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчид хандана.
- Уг бэлдмэлийг зөвхөн танд зориулж бичсэн. Шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хортой нөлөө үзүүлж болно.
- Хэрэв ямар нэгэн гаж нөлөө хүнд явцтай болбол эсвэл уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчид мэдэгдээрэй.
Савлагаан доторх эм хэрэглэх зааварт
- Колд Релиф шахмал гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
- Колд Релиф шахмалыг хэрэглэхээс өмнө та юу анхаарах вэ?
- Колд Релиф шахмалыг яаж хэрэглэх вэ?
- Илэрч болох гаж нөлөө
- Колд Релиф шахмалыг яаж хадгалах вэ?
- Нэмэлт мэдээлэл
- Колд Релиф шахмал гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
- Колд Релиф шахмалыг ердийн өвдөлт, халууралт, бие өвдөх, шүд өвдөх, тулайн өвдөлт, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, остеоартрит, хэрэх төст үений үрэвсэл, ханиад шуухинаа, жилийн турш үргэлжлэх болон улирлын харшлын шалтгаант хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хөдөлгөөний өвчин, суудлын мэдрэлийн үрэвсэл зэргийн үед хэрэглэнэ.
- Парацетамол нь төвийн үйлдэлтэй өвдөлт намдаах чухал ач холбогдолтой эм юм. Тэрээр төв мэдрэлийн системд үйлчилж өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэл үзүүлдэг. Үрэвслийн эсрэг маш бага үйлдэлтэй. Парацетамол амьсгалыг идэвхжүүлдэггүй бөгөөд хүчил шүлтийн тэнцвэрийг өөрчлөхгүй ба ходоодыг цочроохгүй. Тэрээр эсийн бодисын солилцоо, цусны бүлэгнэлтийн хүчин зүйлд нөлөөлдөггүй. Шээсний хүчил ялгаруулахгүй.
- Диклофенак нь өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэл үзүүлэхээс гадна үрэвслийн эсрэг маш хүчтэй үйлдэлтэй. Тэрээр простагландины нийлэгжилтийг саатуулагч юм.
- Магнийн трисиликат уусах чанар болон урвалд орох чанар хамгийн багатай. Давсны хүчилтэй урвалд орсноор үүссэн цахиур нь желатин хэлбэртэй байдаг. Магнийн трисиликат болон цахиур нь пепсинийг шингээх болон идэвхгүйжүүлж шархлааны суурь хэсгийг хамгаалдаг болох нь тогтоогдсон.
- Хлорфенамины малеат нь гистамины эсрэг эм бөгөөд дунд зэргийн тайвшруулах үйлдэлтэй. Энэ нь агранулоцитоз, тромбоцитын тоо цөөрөх, бүх эсийн тоо цөөрөх, цус төлжилгүйдлийн цус багадалт зэрэг цусны эмгэг үүсгэж болно. Хоол боловсруулах замаас харьцангуй удаан шимэгдэнэ. Цусны эргэлтэнд байгаа хлорфенамины ойролцоогоор 70% нь сийвэнгийн уурагтай холбогддог. Бие махбодод өргөн тархах бөгөөд ялангуяа ТМС-д нэвтэрдэг.
- Колд Релиф Парацетамол + Диклофенак + Хлорфенамины малеат + Магнийн трисиликат шахмалыг хэрэглэхээс өмнө та юу анхаарах вэ?
Цээрлэлт
Колд Релиф шахмалыг жирэмсэн үе эсвэл хүүхдэд хэрэглэхгүй. Түүнчлэн өвдөлт намдаах эмийн шалтгаантай бөөрний эмгэг, хэт мэдрэгшлийн урвал илэрдэг хүмүүс, элэг ба бөөрний дутагдал эсвэл цочмог порфири зэрэг эмгэгтэй хүмүүст хэрэглэхгүй.
Анхааруулга
Бөөрний ба элэгний дутагдал, машин механизмтай харьцах зэрэг сэтгэц хөдөлгөөний нарийн зохицуулалт шаарддаг үйл ажиллагаанаас зайлсхийнэ.
Хөхүүл үед хэрэглэхээс зайлсхийнэ.
Хоол боловсруулах замын шархлаа, цустай бөөлжсөн өгүүлэмжтэй өвчтөнд уг бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийнэ.
Эмийн харилцан үйлчлэл
Колд Релиф шахмал нь цусан дахь литийн түвшинг ихэсгэх ба дигоксин нь шээс хөөх эмийн үйлдлийг дарангуйлдаг.
Метотрексатын хорон чанар нэмэгдэнэ.
Тэрээр түүнчлэн кальцийн хлорид, фенобарбитон, канамицин зэрэг бэлдмэлтэй үл нийцэлтэй.
- Колд Релиф шахмалыг яаж хэрэглэх вэ?
Ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд ба 12 болон түүнээс дээш насны хүүхэд шинж тэмдэг хэвээр хадгалагдаж байгаа үед 1 шахмалаар 6 цагийн зайтай ууж хэрэглэнэ. Хоногийн дээд тун 3 шахмал.
12-оос доош насны хүүхдэд эмчтэй зөвлөх хэрэгтэй.
- Илэрч болох гаж нөлөө
Илэрч болох гаж нөлөө нь аюулхай орчмын өвдөлт, дотор муухайрах, суулгах, ам хатах, арьсны тууралт, загатнах, шингэн хуримтлагдах, хараа муудах, бөөлжих зэрэг болно.
Хэрэв эдгээр гаж нөлөөний аль нэг нь хэвээр хадгалагдах эсвэл улам дордвол эмч, эм зүйчдээ яаралтай мэдэгдээрэй.
Уг бэлдмэлийг эмчлэгч эмч танд бичсэн гэдгийг санах хэрэгтэй. Учир нь тэрээр гаж нөлөөний эрсдэлээс танд үзүүлэх ашиг тус нь илүү гэж үзсэн.
Энэ бэлдмэлийг хэрэглэсэн олон хүмүүст ноцтой гаж нөлөө илрээгүй.
- Колд Релиф шахмалыг яаж хадгалах вэ?
- Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
- 25°С-аас (77°F) дээш хэмд хадгалж болохгүй. Үйлдвэрийн савлагаанд нь гэрлээс хамгаалж хадгална.
- Савлагаан дээр заасан хүчинтэй хугацаа дууссанаас хойш Колд Релиф бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
- Бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө харж шалгах хэрэгтэй. Ямар нэгэн хатуу хэсэг ажиглагдах эсвэл өнгө өөрчлөгдсөн бол Колд Релиф бэлдмэлийг хэрэглэхгүй.
- Нэмэлт мэдээлэл
Колд Релиф шахмал юу агуулдаг вэ?
Бүрхүүлгүй шахмал бүр нь:
Диклофенак натри 50мг
Парацетамол 500мг
Хлорфенамины малеат 4мг
Магнийн трисиликат 100мг
Өнгө: Тартразин хэрэгцээний хэрээр
Колд Релиф шахмалын дүрслэл ба савлалтын агууламж
Хайрцаг бүр нь 10 шахмал агуулна.
Үйлдвэрлэгч
АдваКейр Фарма АНУ (AdvaCare Pharma USA)-н хамтарсан хөрөнгө оруулалттай Хуажун Эмийн Үйлдвэр (Huazhong Pharmaceutical Co., Ltd.)
№118, Сяньшань гудамж, Шяньян хот, Хубэй муж, БНХАУ.












































