Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Наран кидс ханиадны сироп
Худалдааны нэр
Англи
Ацетаминофен + Хлорфенирамин малеат + Дл-Метилэфедриний гидрохлорид + Коффеин
Үйлдвэрлэгч
Yoneda Yakuhin Co.,Ltd
Гарал үүслийн улс
Япон
Тун хэмжээ
225мг/15мл+2.5мг/15мл+20мг/15мл+25мг/15мл-30мл
Эмийн хэлбэр
сироп
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Хэрэглэхийн өмнө энэхүү тайлбарыг уншина уу.        Шаардлагатай үед уншихын тулд хадгална уу.

Наран Кидс Ханиадны Сироп

Хүүхдэд зориулсан ханиадны эм                           Жоргүй олгох эмийн 2-р ангилал (Япон)

Болгоомжлол

Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй:

(Энэхүү зааврыг дагаж мөрдөөгүйгээс болж шинж тэмдгүүд хүндрэх эсвэл гаж урвал / тохиолдлууд үүсч болзошгүй.)

1. Энэхүү бэлдмэлийг дараах өвчтөн хэрэглэхийг хориглоно. Үүнд:

  1. Энэхүү эм болон эмийн найрлага дах аль нэг бодист харшлын шинж тэмдэг илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөн.
  2. Энэхүү эм эсвэл бусад халуун бууруулах, өвдөлт намдаах эм эсвэл ханиадны эм хэрэглэхэд астма илэрч байсан хүмүүс.

2. Энэхүү эмийн бэлдмэлийг дараах эмтэй хамт хэрэглэхийг хориглоно.

Антигистамин агуулсан бусад ханиадны эсрэг эмүүд, халуун бууруулах/өвдөлт намдаах, тайвшруулах, цэр ховхлох, дотор эрхтний эмгэгт ууж хэрэглэх эмийн бэлдмэлүүд гэх мэт.

(ринит, дотор муухайрах, харшлын үед дотуур ууж хэрэглэх эмийн бэлдмэлүүд гэх мэт.)

3. Энэхүү эмийг хэрэглэсний дараа машин барих авто механизмтай ажиллахыг хориглоно. (Нойрмоглож болзошгүй)

4. Энэхүү эмийг хэрэглэхийн өмнө болон дараа согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.

5. Энэхүү эмийн бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхийг хориглоно.

Зөвлөмж:

1. Дараах өвчтөн хэрэглэхийн өмнө эмч, эм зүйч болон албан ёсны зөвшөөрөлтэй эм борлуулагчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.   

  1. Эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж буй өвчтөн.
  2. Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай эмэгтэйчүүд.
  3. Хөхүүл эхчүүд
  4. Өндөр настан
  5. Эмийн шалтгаант зэрэг харшлын өгүүлэмжтэй өвчтөн.
  6. Дараах шинж тэмдэг бүхий өвчтөн: өндөр халууралт, шээхэд саадтай болох.
  7. Бамбай булчирхайн эмгэг, чихрийн шижин, зүрхний эмгэг, даралт ихсэлт, элэгний эмгэг, бөөрний эмгэг, ходоод/дээд гэдэсний шархлаа, глаукома зэрэг оноштой хүмүүс.

2. Эмийг хэрэглэсний дараагаар эдгээр шинж тэмдэг ажиглагдвал гаж урвал байж болзошгүй учир эмийн хэрэглээг нэн даруй зогсоож, эмч, эм зүйч эсвэл албан ёсны зөвшөөрөлтэй эм борлуулагчид энэхүү бичвэрийг үзүүлэн зөвлөгөө авна уу

Арьсны талаас: тууралт/улайлт, загатнаа

Хоол боловсруулах замын талаас: дотор муухайрах / бөөлжих, хоолны дуршил алдагдах

Мэдрэхүй, сэтгэцийн тогтолцооны талаас: толгой эргэх

Шээс ялгаруулах замын тогтолцооны талаас: шээхэд саадтай болох

Бусад: биеийн хэм хэт буурах

Ховор тохиолдолд дараах ноцтой шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ тохиолдолд яаралтай эмчид хандан эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

Шок (анафилакси): Эмийг хэрэглэсний дараа арьс загатнах, чонон хөрвөс, хоолой сөөнгөтөх, найтаах, хоолой загатнах, амьсгалахад хүндрэлтэй болох, зүрх дэлсэх мөн ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй.

Нүдний салст бүрхэвчийн хам шинж (Стивен-Жонсоны хам шинж), хучуур эдийн хортой үхжилт, цочмог тархмал тууралдт болон цэврүүтэлт: Халуурах, нүд улайх, нүднээс нулимс гоожих, уруул хагарах, хоолой өвдөх, арьсны тархмал тууралт/улайлт, улайсан арьсан дээр жижиг цэврүүнцэр (жижиг идээт цэврүү) гарах, бие сулрах, хоолны дуршил зэрэг гэх мэт өөрчлөлт илрэх буюу гэнэт хүндэрч болзошгүй.

Элэгний үйл ажиллагааны дутмагшил: Халуурах, тууралт, шарлалт (арьс болон нүдний салст шарлах), шээс бараан өнгөтэй болох, бие сулрах, хоолны дуршил алдагдах гэх мэт илэрч болзошгүй.

Бөөрний эмгэгшлүүд: Халуурах, тууралт, шээсний гарц багасах, ерөнхий хавагналт, бие сулрах, үе мөч өвдөх мөн суулгах гэх мэт шинж тэмдэг илэрч болзошгүй.

Уушгиний завсрын эдийн эмгэгшлүүд: Ачаалал ихсэх эсвэл шатаар дээш гарах үед амьсгал давчдах мөн/эсвэл бэрхшээлтэй болох, гэнэт хуурай ханиалгах мөн/эсвэл халуурах ба энэ байдал үргэлжлэх.

Багтраа: Амьсгалахад хяхтнах эсвэл найтаах мөн амьсгал давчдах гэх мэт шинж тэмдэг илэрч болзошгүй.

Апластик цус багадалт: Хөхрөлт үүсэх, хамраас цус гарах, буйлнаас цус гарах, халуурах, арьс ба салст цонхийх, ядрах, зүрх дэлсэх, амьсгал давчдах, өвдөснөөс болж толгой эргэх мөн цустай шээх гэх мэт шинж тэмдэг илэрч болзошгүй.

Агранулоцитоз: Цочмог өндөр халууралт, чихүүдэн чичрэх болон хоолой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрч болзошгүй.

 

3. Эмийг хэрэглэсний дараагаар дараах шинж тэмдэг илэрч болзошгүй. Хэрэв эдгээр шинж тэмдэг үргэлжлэх эсвэл хүндэрвэл эмийн хэрэглээг нэн даруй зогсоож, эмч, эм зүйч эсвэл албан ёсны зөвшөөрөлтэй эм борлуулагчид энэхүү бичвэрийг үзүүлэн зөвлөгөө авна уу.

Ам хатах, толгой эргэх

4. Эмийг 5 - 6 удаа ууж хэрэглэсний дараа шинж тэмдэг арилахгүй бол эмийн хэрэглээг зогсоож эмч, эм зүйч эсвэл албан ёсны зөвшөөрөлтэй эм борлуулагчид энэхүү хэрэглэх зааврыг үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй.

Хэрэглэх заалт:

Ханиадны ерөнхий шинж тэмдгийг арилгах: хамраас нус гоожих, хамар битүүрэх, найтаах, хоолой өвдөх, ханиалгах, цэр гарах, жихүүдэн чичрэх (халуурснаас болж чихүүдэх мэдрэмж төрөх), халуурах, толгой өвдөх, үе мөчөөр өвдөх болон булчин өвдөх.

Тун ба хэрэглэх арга:

Бэлдмэлийг хоолны дараа мөн шаардлагатай тохиолдолд унтахын өмнө, савлагаан доторх нарийн хэмжүүртэй бөглөөг ашиглан дараах тун хэмжээгээр хэрэглэнэ. Зарим тохиолдолд эмийн бэлдмэлийг өдөрт 6 удаа 4 цагийн зайтай хэрэглэнэ.

Нас

3 - 6 нас

6 сар - 2 нас

3 – 5 сартай

3-аас доош сартай

Нэг удаагийн тун

2.5мл

1.5мл

1.0мл

Энэхүү бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно

Хоногийн тун

Өдөрт 3 удаа

Энэхүү бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно

 

Хэрхэн багаар хэмжиж хэрэглэх вэ:

Тун ба хэрэглэх үеийн болгоомжлол:

  1. Зөвлөсөн тун ба хэрэглэх зааврыг дагаж мөрдөнө.
  2. Хүүхдэд хэрэглэх үед асран хамгаалагчид нь эмийг хэрхэн хэрэглэх талаар зааварчилгаа өгөх хэрэгтэй.
  3. 2 ба түүнээс доош насны хүүхдүүдэд бэлдмэлийг хэрэглэх үед заавал эмчийн хяналтанд байх шаардлагатай. Энэхүү эмийг зөвхөн шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ.
  4. Багаар хэмжиж хэрэглэх үед дээрх графикийг харна уу.
  5. Бөглөөгөөр таглахын өмнө савны амсрыг ариун бинтээр арчих хэрэгтэй. (Шингэн хатуурах үед таглааг нээхэд хүндрэлтэй болж болзошгүй).
  6. Хэрэглэх бүрдээ хэмжээст савыг усаар угаах шаардлагатай бөгөөд үргэлж цэвэр нөхцөлд хадгална.

Найрлага:

30 мл бүрт:

Ацетаминофен 450мг
Хлорфенирамины малеат 5мг
ДЛ-Метилэфедрины Гидрохлорид 40мг
Усгүйжүүлсэн Каффейн 50мг

Нэмэлт бодисоор Д-Сорбитол, Нимбэгний хүчлийн гидрат, Пропилен Гликол, Натрийн Бензоат, Парабен, Амт оруулагч, Зөөлөн цагаан сахар, Шинцийн тос, Чихэр өвсний ханд, Цагаан гааны Хандмал, Таримал гоньдны Хандмал, Үргүй Цитрусын хальсны Ханд, Карамель зэргийг агуулна.

Найрлага болон тун хэмжээтэй холбоотой болгоомжлол:

Энэхүү эмийн бэлдмэлд ургамлын гаралтай ханд агуулагдана. Ховор тохиолдолд тунадас үүсч болзошгүй. Энэ нь эмийн бэлдмэлийн үр ашигтай байдалд нөлөөлөхгүй. Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө сайтар сэгсрэх хэрэгтэй.

Савлалт: 1 шил / Сироп

Хадгалах нөхцөл ба тээвэрлэлтийн үеийн болгоомжлол:

  1. Нарны шууд тусгалаас хамгаалагдсан, чийгшил багатай, сэрүүн газар хадгална.
  2. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
  3. Эмийг өөр саванд шилжүүлэн хийж болохгүй. (Эмийн буруу хэрэглээ эсвэл эмийн чанарыг алдагдуулж болзошгүй.)
  4. Таглааг онгойлгохдоо хуруугаа зүсэхээс болгоомжил.
  5. Хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно. Бэлдмэлийг нээснээс хойш хүчинтэй хугацаа дуусахын өмнө аль болох хурдан хэрэглэх хэрэгтэй (Эмийн чанарыг алдагдуулахгүйн тулд).

 

Хүчинтэй хугацаа: 3 жил

 

Дистрибютор: НИППОН НАРАНТРЕЙД ХХК.

Үйлдвэрлэгч: YONEDA YAKUHIN CO.,LTD. 

2-2 Shiokusa 3-chome, Naniwa-ku, Osaka 556-0024 Japan

TEL +81-6-6562-7416