Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Метронидазол
Худалдааны нэр
Англи
Метронидазол
Үйлдвэрлэгч
Тунфарм эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
Бүрхүүлгүй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмчлүүлэгчдэд зориулсан эмийн хэрэглээний заавар

 

МЕТРОНИДАЗОЛ 500 МГ

Энэхүү заавар нь танд хэрэгтэй чухал мэдээллийг агуулж байгаа учраас эмийн бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө зааврыг анхааралтай уншина уу.

Энэхүү бэлдмэлийг эм хэрэглэх зааварт бичигдсэн хэрэглэх заалт эсвэл эмчлэгч эмч, эмийн сангийн ажилтны зааврыг ягштал баримтлан хэрэглэх хэрэгтэй.

Энэхүү зааврын хадгалаарай. Дахин унших шаардлага гарч магадгүй.

Хэрэв танд ямар нэг асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчтэй зөвлөнө үү.

Хэрэв танд ямар нэг гаж нөлөөний урвал илэрвэл эмчлэгч эмч болон эм зүйчтэй зөвлөнө үү.

Хэрэв биеийн байдал сайжрахгүй, өвчний шинж тэмдэг дарагдахгүй бол эмчид хандана уу.

Эмийн зааврын агуулга:

  1. Метронидазол 500 мг шахмал эм гэж юу вэ? Түүнийг ямар үед хэрэглэх вэ?
  2. Метронидазол 500 мг шахмал эмийг хэрэглэхийн өмнө юуг мэдэж байвал зохилтой вэ?
  3. Метронидазол 500 мг шахмал эмийг хэрхэн хэрэглэх вэ?
  4. Метронидазол 500 мг шахмал эмийг хэрхэн хадгалах вэ?
  5. Савлалтын мэдээлэл
  1. Метронидазол 500 мг гэж юу вэ? Түүнийг ямар үед хэрэглэх вэ?

Эмэгтэйчүүдийн трихомонадын вагинат ба уретрит, эрэгтэйчүүдийн уретрит, , амёбын цусан суулга, метронидазолд мэдрэг анаэроб халдвар зэрэгт тус тус лямблиоз хэрэглэнэ. Мөн хэвлийн хөндийн ба шээсний замын хагалгааны үед анаэроб халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэнэ.

  1. Метронидазол 500 мг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө юу мэдэж байвал зохилтой вэ?

Жирэмсний  хоёрдох ба гуравдах сард бэлдмэлийг хэрэглэхээс өөр аргагүй болсон тохиолдолд хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэж байх үед шээсний өнгө өөрчлөгдөнө. Эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэж болохгүй

Эмэгтэйчүүдийн трихомонадын вагинат ба уретрит, эрэгтэйчүүдийн уретритын эмчилгээний үед бэлгийн харьцаанд орж болохгүй. Бэлдмэлийг удаан хугацааны эмчилгээний үед (10-аас олон хоног) элэгний үйл ажиллагаа болон захын цусны үзүүлэлтүүдийг хянах шаардлагатай.

  1. Метронидазол 500 мг хэрхэн хэрэглэх вэ?

Хэрэглэх арга, тун:

Шахмал эмийг 50-100 мл усаар даруулан залгиж ууна.

Амёбын цусан суулгыг эмчлэхэд насанд хүрэгсэд 0,5 г-аар өдөрт 3 удаа уулгана.

Хүүхдийн хоногийн тун

мг/кг байх ба 3 хувааж хэрэглэнэ. Эмчилгээ 7 хоног үргэлжилнэ.

Лямблиозыг эмчлэхэд насанд хүрэгсэд, 15-аас дээш насны хүүхдэд хоногт 0,75-1,0г; 10-15 настайд хоногт 0,5г; 5-10 настайд 0,375г;  2-5 настайд 0,25г тунгаар  тус тус хэрэглэж эмчилгээ 5 хоног үргэлжилнэ.

Эмэгтэйчүүдийн трихомонадын вагинат ба уретрит, эрэгтэйчүүдийн уретрит үед 0,25-0,5г хоногт 2 удаа өглөө орой хоолны дараа 10 хоног ууж хэрэглэнэ. Эмэгтэйчүүд метронидазол уухын зэрэгцээ үтрээний лаа болон үтрээний шахмал унтахын өмнө 1 ширхгээр хавсаргаж хэрэглэнэ. Трихомонадын бус  вагинатын үед 0,5г-аар хоногт 2 удаа 7 хоног ууна.

Илэрч болзошгүй гаж нөлөө:

Хоол боловсруулах системийн зүгээс: Суулгах, хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, гэдэс агчиж өвдөх, өтгөн хатах, металлын амт амтагдах,  ам хатах, ам ба хэл үрэвсэх, нойр булчирхай үрэвсэх.

Мэдрэлийн системийн зүгээс: Хөдөлгөөний баримжаа алдагдах, тэнцвэргүйдэх, ухаан балартах, сэтгэл унал, сэрэмтгий чанар ихсэх, ядарч сульдах, нойргүйдэх, толгой өвдөх, таталдаа, хий юм үзэгдэх, захын мэдрэлийн эмгэг.

Харшлын урвал: Чонон хөрвөс, арьсны тууралт, арьс улайх, хамар битүүрэх, халуурах, үе өвдөх.

Шээс бэлгийн замын зүгээс: шээхэд өвдөх, давсагны үрэвсэл, их шээх, шээс задгайрах, кандидоз, шээс улаан хүрэн өнгөтэй болох.

  1. Метронидазол 500 мг бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?

Метронидазол шахмал  эмийг 250С-аас доош хэмд нарны шууд тусгалаас хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Хадгалах хугацаа: 3 жил.

Эмийн бэлдмэлийн савлалт дээрх “хүчинтэй хугацаа” гэсэн бичиглэлийн ард бичигдсэн огноо хэтэрсэн тохиолдолд эмийн бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Хадгалалтын хүчинтэй хугацаа нь тухайн заасан сарын сүүлийн өдөр дуусдаг. Ямар ч эмийн бэлдмэлийг төвийн шугам болон ахуйн хог руу хаяж болохгүй. Ингэснээр та хүрээлэн буй орчноо хамгаалахад туслах болно. Энэ эмийн бэлдмэлийг хэрхэн хаяж устгах талаар эмийн сангийн ажилтнаас зааварчилгаа аваарай.

  1. Савлагааны мэдээлэл

Метронидазол 500 мг шахмал эмэнд юу агуулагдах вэ?

Бэлдмэлийн үйлчлэгч бодис нь Метронидазол юм.

1 шахмалд 500мг Метронидазол агуулагдана.

Туслах бодисууд: натрийн карбоксилметилцеллюлоз, тальк, магнийн стеарат, натрийн

Метронидазол 500 мг шахмал эмийн савлалт:

Метронидазол 500мг шахмал эмийг 10 ширхгээр блистерт савлаж, 20 блистерийг зориулалтын цаасан хайрцагт хэрэглэх зааврын хамт хийнэ.  

Эмийн сангаас олгох нөхцөл: Жороор олгоно.

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч болон үйлдвэрлэгч:

МӨНХИЙН ТУН ХХК

"Мөнхийн тун" ХХК-ний "Тун фарм" эмийн үйлдвэр. Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 38-р хороо, Шархад Дахүрээ гудамж 29-1

Вэйб сайт: www.munkhiintun.mn

Утас: 7777-5653, 1800-5653