Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Пантопразол
Худалдааны нэр
Англи
Пантопразол
Үйлдвэрлэгч
Тунфарм эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
20 мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

 

 Эмийн бэлдмэлийг эмчилгээний зорилгоор хэрэглэх заавар

 

ПАНТОПРАЗОЛ 20 мг

(PANTOPRAZOLE)

 

 

Олон улсын (патентийн бус) нэр:

Пантопразол

 

Найрлага:

1 капсулд: Хатуу царцмаган бүрээс бүрт
       Үйлчлэгч бодис:Пантопразол 20мг-тай дүйцэх Пантопразол натрийн сесквигидрат BP нарийн гэдсэнд задардаг пеллет) агуулагдана. 

        Туслах бодис: Микрокристалины целлюлоз, Сахарын цөм, ПГ-сахар, PVPK-30, HPMC E5, Ди-натрийн гидрофосфат, Метакриликийн хүчлийн кополимер, Изопропилын спирт тус тус агуулагдана

 

Эмийн эмчилгээний бүлэг:

o   Шархлааны эсрэг бэлдмэл болон ходоод-улаан хоолойн сөргөөг эмчлэх бэлдмэл.

o   Протоны шахуурга хориглогч. Пантопразол.

 

АТС Код: A02BC02

 

Эм судлалын онцлог:

Фармакодинамик:

o   Пантопразол нь халагдсан бензимидазол бөгөөд ходоодны давсны хүчлийн суурь болон өдөөгдсөн ялгаралтыг дарангуйлдаг.

o   Пантопразол нь идэвхтэй хэлбэрт хувирсныхаа дараа париеталь эсийн хананд байрлах  Н++-АТФ-аза ферментийг идэвхийг хориглосноор уг фермент хамааралтай үүсдэг ходоодны давсны хүчлийн үүсэлтийг сүүлийн шатанд нь саатуулдаг байна. Уг бэлдмэлийн тунгаас хамаарч давсны хүчлийн ялгаралт хориглогддог байна.

o   Helicobacter pylori шалтгаалсан ходоодны шарх болон дээд гэдэсний шархлаа өвчний үед давсны хүчлийн ялгаралтыг бууруулахад бичил биетнийг бактерийн эсрэг эмэнд мэдрэг чанарыг нэмэгддэг байна.

o   Пантопразолыг 80 мг тунгаар венийн судсаар хэрэглэсний дараа хүчлийн эсрэг үйлдэл нь 1 цагийн дотор хамгийн дээд түвшиндээ хүрч цаашид 24 цаг хадгалагддаг байна.

 

Хэрэглэх заалт:

·         Ходоод улаан хоолойн сөргөө өвчин (ХУСӨ)

·         Ходоодны шарх болон дээд гэдэсний шархлаа

·         Золлингер – Эллисоны хам шинж болон бусад ходоодны хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг эмгэгүүд.

 

Хэрэглэх арга болон тун:

o   Бэлдмэлийг насанд хүрэгсдэд эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

o   Капсулыг бүхлээр нь бага зэргийн шингэнээр даруулж залгиж ууна.

o   Ходоод 12 хуруу гэдэсний шархлааны дахилтын эмчилгээнд хоногт 20 мг тунгаар хэрэглэнэ. Helicobacter pylori-ын эмчилгээнд антибиотиктой хавсарч хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 7-14 хоног үргэлжилнэ.

o   Улаан хоолойн сөөргөөт үрэвсэл: Хоногт 20-40 мг тунгаар хэрэглэх ба ээлж эмчилгээ 4-8 долоо хоног үргэлжилнэ.

 

Гаж нөлөө:

Хааяа (≥1/1000 - <1/100):

·         Нойрны өөрчлөлт,

·         Толгой өвдөх, толгой эргэх,

·         Дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх, ам хатах, хэвлийгээр өвдөх болон эвгүйргэх, суулгах, өтгөн хатах,

·         Элэгний ферментийн идэвхжил нэмэгдэл (трансаминаз, гамма-глутамил-трансфераза),

·         Арьсаар туурах, загатнах, экзантем,

·         Бие сулрах, ядрах, бие эвгүйцэх.

 

Ховор (≥1/10000 - <1/1000):

·         Хэт мэдрэгших урвал (анафилаксийн урвал болон анафилаксийн шокийг оролцуулаад), чонон хөрвөс, судас-мэдрэлийн хаван,

·         Цусны липидын хэмжээ ихсэх, холестрин, триглицеридын хэмжээ ихсэх,

·         Жин өөрчлөгдөх, амтнй мэдрэмж өөрчлөгдөх,

·         Сэтгэл гутрал,

·         Харааны өөрчлөгдөх,

·         Цусанд билирубины түвшин ихсэх,

·         Үеэр өвдөх, булчингаар өвдөх,

·         Гинекомасти,

·         Биеийн хэм ихсэх, захын хаван,

·         Агранулоцитоз.

 

Маш ховор (<1/10000):

·         Ялтас эсийн тоо цөөрөх, лейкоцит эсийн тоо цөөрөх, цусны бүх эсийн тоо цөөрөх,

·         Орон зайн баримжаа алдагдах (ба холбогдох бүх байдал дордох).

 

Давтамж нь тодорхойгүй:

·         Цусны натрийн хэмжээ буурах, цусны магнийн хэмжээ буурах,

·         Хий үзэгдэл илрэх, ухаан самуурах (ялангуяа өртөмтгийн бүлгийн өвчтөнгүүд болон одоогийн байгаа шинж тэмдгийг улам дордуулж),

·         Элэгний эсийн гэмтэл, шарлалт, элэгний эсийн дутагдал,

·         Стивенс – Джонсоны хам шинж, Лайеллын хам шинж, арьсны шүүдэст олон хэлбэршилт улайлт, гэрэлд хэт мэдрэгших,

·         Бөөрний завсрын эдийн үрэвсэл.

 

Хориглох заалт:

·         Идэвхтэй бодис болон бусад халагдсан бензимидазоламын бэлдмэлүүд, аль нэгэн туслах бодист хэт мэдрэг бол,

·         Атазанавир хавсруулан хэрэглэж байгаа бол,

·         Элэг болон бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй,

·         Жирэмсэн болон хөхүүл үе,

·         Хүүхэд болон 18 хүртлэх насны өсвөр насныханд тус тус хэрэглэхгүй.

 

Бусад эмийн бэлдмэлүүдийн харилцан нөлөөлөл:

o   Пантопразолыг шимэгдэлт нь ходоодны РН-аас хамааралтай байдаг эмүүдтэй хамт хэрэглэхдээ анхааралтай хандах хэрэгтэй. Жишээлбэл: мөөгөнцөрийн эсрэг бэлдмэлүүд болох азолын бүлгийн бэлдмэлүүд буюу кетопоназол, интраконазол, позаконазол, эрлотиниб г.м. Учир нь эдгээр эмийн шимэгдэлт өөрчлөгдөж болзошгүй.

Пантопразол болон атазанавирыг хавсруулан хэрэглэвэл сүүлийн эмийн биохүрэхүй нилээд бууруулсны улмаас үйлдэл нь мөн буурдаг.

o   Фенпрокумон болон варфариныг хавсруулан хэрэглэхэд арим нэгэн

Уг эмийн бэлдмэлийн жолоо барих болон аюултай тоног төхөөрөмжтөй ажиллах чадварт үзүүлэх нөлөө:

Толгой эргэх болон хараа өөрчлөгдөх зэрэг өөрчлөлт илрэх магдлалтай тул аль болох автомашин жолоодох болон аюултай тоног төхөөрөмжтөй ажиллахаас татгалзах хэрэгтэй.

Эмийн хэлбэр болон савлалт: 7 ширхгээр блистерт савласан.

 

Хадгалах нөхцөл:

o   250С-с дээшгүй хэмд гэрлийн тусгалаас хамгаалж хадгална.

o   Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

 

Эмийн сангаас олгох нөхцөл:

Жороор олгоно.

 

Хадгалах хугацаа:

o   3 жил.

o   Хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй.

 

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “Мөнхийн тун” ХХК-ний  “Тун фарм” эмийн үйлдвэр. Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Цэргийн их сургуулийн гудамж-1.

Вэйб сайт: www.munkhiintun.mn