
Хэрэглэх заавар
ЭМИЙН ЗААВАР
Эмийн бэлдмэлийн эмчилгээнд хэрэглэх заавар
AКВАВИТ – Д3
Идэвхтэй бодис: Холекалциферол (Витамин Д3);
1 мл уусмалд 375мкг (15000 ОУН) холекалциферол (Витамин Д3) агуулна.
Туслах бодис: макроголглицерол рицинолеат, цагаан кристалл элсэн чихэр, динатрийн фосфатын додеканидрат, нимбэгний хүчлийн моногидрат, бензил алкохол, амт оруулагч-гоньд, цэвэршүүлсэн ус.
Эмийн хэлбэр. Ууж хэрэглэх уусмал.
Физик ба химийн шинж чанар: гоньдны өвөрмөц үнэртэй, өнгөгүй тунгалаг шингэн. : Цайвар өнгөтэй байж болно.
Эмийн эмчилгээний бүлэг. Витаминууд. Д-Витамины бэлдмэлүүд ба тэдгээрийн уламжлалууд. Холекалциферол.
АТC код А11С С05.
Фармакологийн шинж чанар.
Фармакодинамик:
Витамин Д3 нь рахитийн эсрэг идэвхтэй хүчин зүйл юм. Витамин D3-ын хамгийн чухал үйлдэл нь кальци ба фосфатын солилцоог зохицуулдаг учраас эрдэс, араг ясны өсөлт, хөгжилтийг дэмжинэ.
Витамин Д3 нь хүн ба амьтны биед үүсэж бий болдог Д амин дэмийн байгалийн хэлбэр юм. Үүнийг витамин Д2-той харьцуулахад өндөр идэвхтэй (25%) тодорхойлогдсон.
Витамин Д3 нь паратиройд булчирхай, гэдэс, бөөр болон араг ясны тогтолцооны үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Гэдэснээс кальци, фосфатыг шимэгдүүлэх, эрдэс, давсыг зөөвөрлөх, ясыг кальциар хангах болон кальци, фосфатын бөөрөөр ялгарах үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй байдаг. Кальцийн ион нь цусны бүлэгнэлтэд нөлөөлөх ба мэдрэлийн сэрэл дамжуулалтад оролцдог араг ясны булчинг дэмжих бөгөөд ингэснээр хэд хэдэн биохимийн чухал процессуудад нөлөөлнө. Витамин Д3 нь дархлааны тогтолцооны үйл ажиллагаанд оролцдог бөгөөд лимфоцит эсийн үүсэлтэнд нөлөөлдөг.
Хоол хүнсэнд витамин Д3 дутагдах, түүний шимэгдэлт буурах, кальцийн дутагдал ба хүүхдийг өсөлтийн насны үед нь нарны гэрэл үзүүлэхгүй байх зэргээс шалтгаалж хүүхдэд рахит үүсэх, насанд хүрэгсдэд яс зөөлрөх, жирэмсэн эхэд татвалзах шинж тэмдэг илрэх бөгөөд цаашдаа хүүхдийн шүдний пааланг хөгжүүлэхгүй байж болно.
Ясны сийрэгжилттэй, цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд дааврын зохицуулалттай холбоотойгоор витамин Д3-ыг өндөр тунгаар хэрэглэх шаардлага гарч болох юм.
Фармакокинетик:
Шимэгдэлт: Витамин Д3-ын усан уусмал нь тосон уусмалаасаа илүү сайн шимэгддэг. Дутуу төрсөн нярайд цөсөөр гэдсэнд хүрэх нь хангалттай байдаггүй учраас тосон уусмалд витамины шимэгдэлт алдагддаг.
Холекалциферолыг ууж хэрэглэсний дараа гэдсэнд бага хэсэг нь шимэгдэнэ.
Тархалт: Эхэсийн хоригоор нэвтрэх ба хөхний сүүгээр ялгарна.
Хувиралт. Витамин Д3 нь элэг ба бөөрөнд хувиралд орж, идэвхтэй метаболит болох калцитриол болж уурагтай холбогдсоноор хэрэгцээт эрхтэнүүдэд зөөвөрлөгдөн хүрдэг (гэдэс, яс, бөөр). Цусан дахь хагас задралын хугацаа нь хэд хоног байх бөгөөд бөөрний эмгэгтэй тохиолдолд энэ хугацаа уртасна.
Ялгаралт: Шээс ба өтгөнөөр ялгардаг.
Витамин Д3 бэлдмэлийг хэрэглэснээс 6 цагийн дараа бие махбодийн кальци ба фосфорын зохицуулалтад оролцдог.
Витамин Д3 бэлдмэлийг хэрэглэснээс 48 цагийн дараа цусны сийвэн дэх холекалциферолын түвшин мэдэгдэхүйц нэмэгддэг.
Эмнэлзүйн онцлогууд.
Хэрэглэх заалтууд.
- Сульдаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд;
- Шимэгдэлт дутагдлын хам шинжгүй өндөр эрсдэлтэй хүмүүсийн витамин Д3 дутагдлаас урьдчилан сэргийлэхэд;
- Дутуу төрсөн нярай хүүхдийг сульдаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд;
- Шимэгдэлт дутагдлын хам шинжтэй үеийн витамин Д3 дутагдлаас урьдчилан сэргийлэхэд;
- Яс зөөлрөх ба сульдаа өвчний эмчилгээнд;
- Яс сийрэгжилтийн үеийн дэмжих эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Хориглох заалт
- Эмийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг бол
- Гиперкальцеми ба/буюу гиперкальциури
- Д витамины илүүдэлтэй хүмүүс
- Саркоидоз
- Бөөрний үйл ажиллагааны дутмагшил
- Бөөр чулуужих өвчин
- Сүрьеэ өвчин.
- Псевдохипопаратиреодизм (Д аминдэмийн хэрэгцээ нь витаминд хэвийн мэдрэмжтэй байх үеийнхээс бага байж болно).
Д аминдэмийн хэрэглээ нь тун хэтрэх эрсдэлд хүргэж болзошгүй юм. Ийм тохиолдолд витамин Д-ыг өөр эмийн хэлбэрээр хэрэглэхийг зөвлөдөг, ингэснээр түүний концентрацийг хянахад илүү хялбар болно. Ховор тохиолддог төрөлхийн удамшлын гаралтай сахар үл тэвчих, глюкоз-галактоз эсвэл сахар-изомальтоз ферментийн дутагдалтай хүмүүст энэ бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Бусад эмийн бэлдмэлүүд ба эмийн хэлбэрүүдтэй харилцан нөлөөлөл.
Эпилепсийн эсрэг эмүүд, ялангуяа фенитоин ба фенобарбитал мөн түүнчлэн рифампицин, неомицин, холестирамин болон шингэн парафин зэрэг нь витамин Д3 бэлдмэлийн үйлдлийг бууруулдаг.
Тиазидийн бүлгийн шээс хөөх эмүүдтэй хамт хэрэглэхэд цусан дахь кальци ихсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Зүрхний гликозидуудтай хамт хэрэглэхэд тэдгээрийн хоруу чанарыг хүчжүүлж болох юм. (зүрхний хэм алдагдах эмгэг үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ).
Хөнгөнцагаан ба магни агуулсан антацидуудтай хамт хэрэглэхэд бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст цусан дахь магни ихсэх ба ясанд үзүүлэх хөнгөн цагааны хоруу чанарыг өдөөдөг.
Кетоконазол нь 1.25 (OH)2 - холекалциферол бэлдмэлийн биосинтез ба задралыг бууруулдаг.
Витамин Д3 бэлдмэлийг Д витамины метаболит ба аналогуудтай хамт хэрэглэх нь зөвхөн цусны сийвэн дэх кальцийн агууламж багассан ба хяналт хийгдсэн(хоруу чанарын эрсдэл ихэссэн) тохиолдолд л болох юм.
Кальци ба фосфор өндөр тунгаар агуулсан эмийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд гиперфосфатаеми үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.
Витамин Д3 бэлдмэл нь цусан дахь кальци ихсэхэд хэрэглэдэг кальцитонин, этидронат болон памидронат зэрэг бэлдмэлтэй эсрэг заалттай.
Биеийн жин бууруулах эм (oрлистат) болон холестерины түвшинг бууруулах эмүүдтэй хамт хэрэглэхэд витамин D болон бусад тосонд уусдаг витаминуудын шимэгдэлтийг багасгаж болзошгүй.
Тусгай анхааруулга ба хэрэглээний болгоомжлол.
Хэвтрийн өвчтөн, зүрхний гликозидууд, тиазидууд хэрэглэж буй зүрх судасны эмгэгтэй өвчтнүүдийн эмчилгээнд болгоомжтой хандах хэрэгтэй.
Эмчилгээний туршид нэмэлтээр авч буй витамин Д3-ын хэмжээг харгалзан үзэх шаардлагатай (хавсаран хэрэглэсэн витамин Д агуулсан бусад эмүүд). Цусны сийвэн болон шээсэн дэх кальцийн түвшинг хянах эмчийн хяналтын дор Витамин Д3 ба кальцийн хавсарсан эмчилгээг хийдэг.
Витамин Д3 бэлдмэлийн хэрэгцээг тооцохдоо энэхүү витаминыг хүлээн авч буй бүх эх үүсвэрийг харгалзан үзэх хэрэгтэй.
Витамин Д3 бэлдмэлийг хэт өндөр тунгаар удаан хугацааны турш хэрэглэх эсвэл ачааллын тунгаар хэрэглэх нь Д3 витамины архаг гипервитаминоз үүсэх шалтгаан болдог.
Хүүхдийн витамин Д3-ын хоногийн хэрэгцээ тодорхойлох ба хэрэглэх аргыг ялангуяа төрсөн эхний сараас эхлэн судалгаа хийх бүрт нарийн тогтоох хэрэгтэй.
Жижиг зулайтай төрсөн нярайд эмийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Кальцийг өндөр тунгаар агуулсан бэлдмэлүүдтэй хамт хэрэглэж болохгүй.
Эмийн эмчилгээний туршид цусны сийвэн ба шээсэн дэх кальци, фосфат, сахарын хэмжээг хянахыг зөвлөдөг.
Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай хүнд эмийг болгоомжтой хэрэглээрэй.
Удаан хугацааны эмчилгээ хийх хугацаанд цусны сийвэн дэх креатининий түвшинд үндэслэн бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай.
Жирэмсэн болон хөхүүл үед эмийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Жирэмсэн болон хөхүүл эхчүүд витамин Д бэлдмэлийг бие махбодид шаардагдах хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Бие махбодид хэрэглэсэн витамин Д бэлдмэлийг хянах шаардлагатай.
Витамин Д бэлдмэлийн 500 ОУН хүртэлх хоногийн тун. Витамин Д бэлдмэлийн хэрэглээнээс шалтгаалан үүсэх эрсдлийн тунгийн хязгаарлалт тодорхойгүй. Цусан дахь кальцийн хэмжээ ихсэх эмгэг үүсэх эрсдэлтэй тул витамин Д бэлдмэлийг удаан хугацаагаар тун хэтрүүлж хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Витамин Д бэлдмэлийн 500 ОУН-ээс дээш хоногийн тун. Энэхүү эмийг жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд л хатуу хяналттай тунгаар хэрэглэнэ. Урагт биеийн болон сэтгэцийн хөгжлийн хомсдол, хүүхдэд гол судасны нарийсал, нүдний торлогийн эмгэг зэрэгт хүргэх гипергликеми үүсч болзошгүй тул удаан хугацаагаар тун хэтрүүлэхээс зайлхийх хэрэгтэй.
Витамин Д болон түүний метаболитууд нь хөхний сүүнд нэвтэрдэг. Тун хэтрэлтийн талаар тэмдэглэгдсэн тодорхой мэдээлэл байхгүй байна.
Жолоо барих, авто механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө:
Одоогоор жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар ямар нэгэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. Гэсэн хэдий ч жолоо барих, машин механизмтай ажиллах үед мэдрэлийн тогтолцоонд үзүүлж болох гаж урвалуудыг харгалзан онцгой болгоомжтой байх хэрэгтэй.
Эмийн тун ба хэрэглэх арга: .
Эмийг ууж хэрэглэнэ.
Витамины дутагдлаас урьдчилан сэргийлэх: хоногт 1 дусал (ойролцоогоор 500 ОУН витамин D3)-аар хэрэглэхийг зөвлөдөг.
Шингээх чадваргүй, өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүсийн витамин Д3 дутагдлаас урьдчилан сэргийлэх: хоногт 1 дусал (ойролцоогоор 500 ОУН витамин D3)-аар хэрэглэхийг зөвлөдөг.
Яс сийрэгжих өвчний барих тунгийн эмчилгээнд: хоногт 2 дусал (ойролцоогоор 1000 ОУН витамин D3)-аар хэрэглэхийг зөвлөдөг.
Дутуу төрсөн нярай хүүхдийг сульдаа өвчнөөс урьдчилан сэргийлэх: Тунг эмч тогтооно. Ерөнхийд нь хоногт 2 дусал (ойролцоогоор 1000 ОУН витамин D3)-аар хэрэглэхийг зөвлөдөг.
Шимэгдэлт дутагдлын хам шинжгүй үеийн витамин Д3 дутагдлаас урьдчилан сэргийлэх: Тунг эмч хувь хүнд зохицуулан тогтооно. Ерөнхийд нь хоногт 6-10 дусал (ойролцоогоор 3000-5000 ОУН витамин D3)-аар хэрэглэхийг зөвлөдөг.
Яс зөөлрөх ба сульдаа өвчний эмчилгээнд: тунг өвчний явц ба хүнд хөнгөнөөс хамааран хувь хүн бүрт тогтооно. Нярайд болон хүүхдийн витамин Д3-ын дутагдлын эмчилгээнд ерөнхийдөө 2-10 дусал (ойролцоогоор 1000-5000 ОУН витамин D3)-аар хэрэглэхийг зөвлөдөг. Витамин Д3 дутагдлыг эмчлэх тунг өвчний явц, хүнд хөнгөнөөс хамааран эмч хувь хүн бүрт тогтооно.
Удаан хугацааны эмчилгээний туршид цусан дах креатинины хэмжээ ба цусны сийвэн, шээсэн дэх кальцийн хэмжээг тогтмол хянах хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд цусны сийвэн дэх кальцийн хэмжээнээс хамааран тунг зохицуулах хэрэгтэй.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа ба хэрэглэх арга.
Энэхүү эмийг сульдаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр долоо хоногтойгоос нэг нас хүртэлх хугацаанд хэрэглэдэг. Хоёр нас хүртэлх хугацаанд ялангуяа өвлийн улиралд эмийг үргэлжлүүлэн хэрэглэх хэрэгцээ гарч болно.
Бага насны хүүхдүүдэд цайны халбага ус, сүүнд дусааж эсвэл хүүхдийн хоолонд хийж хэрэглэнэ. Хэрэв дуслыг хоолтой хамт өгч буй тохиолдолд эмийн тунг бүрэн өгөхийн тулд хоолоо бүрэн идэж байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Хоол хүнсийг хэрэглэхээс өмнө бэлдмэлийг шууд нэмнэ.
Насанд хүрэгсэд болон өсвөр насны хүүхдэд эмийг халбагаар уулгаж хэрэглэнэ.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний явц, хүнд хөнгөнөөс хамаардаг бөгөөд эмч хувь хүн бүрт тохируулан тунг тогтооно. Д3 витамины дутагдлаас үүдэлтэй рахит, остеомелтит зэргийн эмчилгээний хугацаа нэг жил байна.
1 дусалд 500 ОУН витамин D3 агуулагдана. Эмийн тунг нарийн хэмжихийн тулд дусал өгөхдөө лонхыг 45о өнцгөөр байршуулна.
Витамин Д3-ыг өдөрт 1000ОУН-аас дээш тунгаар хэрэглэх, мөн эмийг тасралтгүй хэрэглэх үед цусны ийлдэс дэх кальцийн түвшинг хянаж байх хэрэгтэй.
Хүүхдэд:
Хоёр 7 хоногоос дээш насны хүүхдүүдэд хэрэглэнэ.
Тун хэтрэлт: .
Витамин Д3 нь кальци, фосфатын шимэгдэлтийг зохицуулдаг бөгөөд тун хэтэрснээс шалтгаалж цусанд кальцийн хэмжээ ихсэх, шээсээр кальци их хэмжээгээр гадагшилах, бөөр чулуужих, ясны гэмтэл ба мөн түүнчлэн зүрх судасны тогтолцооны эмгэг өөрчлөлт үүсч болзошгүй. Хоногт витамин Д3 бэлдмэлийг 50 000-аас100 000 ОУН-ээр хэрэглэсний дараа цусан дахь кальцийн хэмжээ ихсэх эмгэг үүсдэг.
Тун хэтрэлтээс шалтгаалж дараах шинж тэмдэг илэрч болно: булчин сулрах, хоолны дуршил алдагдах, дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, ам их цангах, их шээх, нойрмоглох, гэрэлд мэдрэмтгий болох, нойр булчирхайн үрэвсэл, хамраас ус гоожих, хэт халуурах, сонирхол буурах, нүдний салстын үрэвсэл, цусны холестирин ихсэх, трансаминаза мэдрэмтгий байдал ихсэх, артерийн даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, уреми.
Байнгын шинж тэмдгүүд: булчин өвдөх, үе өвдөх, толгой өвдөх, биеийн жин буурах.
Цусан дахь албумин ба эритроцитын хэмжээ буурах, их шээх, кальцийн алдалт ихсэх, шээсний нягтрал буурах, шөнийн цагаар шээх болон дунд зэргийн цусны даралт ихсэх зэргээс шалтгаалж бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсч болох юм.
Хүндэрсэн тохиолдолд эвэрлэг бүрхэвч цайх, хөнгөн үед нүдний мэдрэлийн хаван, нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл, болор цайх хүртэл
Бөөрний чулуужилт, зөөлөн эдийн шохойжилт (цусны судас, зүрх, уушги ба арьс) үүсч болзошгүй. Ховор тохиолдолд цөс зогсонгишилтын шарлалт үүсдэг.
Эмчилгээ: Тун хэтрэлтийн үед цусан дахь кальци ихсэлтийн эмчилгээ шаардлагатай. Эмийн хэрэглээг зогсоох хэрэгтэй. Цусан дахь кальцийн хэмжээ ихсэлтийн зэргээс хамааран кальци багатай эсвэл кальцигүй хүнс хэрэглэх, ус их хэмжээгээр уух, фуросемид тарилгыг хэрэглэн хүчжүүлж шээлгэх ба глюкокортикоид, кальцитонин хэрэглэхийг зөвлөдөг.
Бөөрний үйл ажиллагаа хэвийн тохиолдолд фуросемид тарилгатай натрийн хлоридын уусмал (24 цагийн турш 3-6 литр)-ыг тарихад кальцийн түвшин тодорхой хэмжээгээр буурна, зарим тохиолдолд цагт биеийн жингийн кг тутамд 15мг натри эдета тарих бөгөөд кальцийн түвшин ба зүрхний цахилгаан бичлэгээр тогтмол хянана. Олиго ба анурийн үед эсрэгээр гемодиализийн эмчилгээ шаардлагатай байдаг. Өвөрмөц антидот байхгүй.
Гаж нөлөө:
Ерөнхийдөө эмийг зөвлөсөн тунгаар хэрэглэсэн тохиолдолд гаж урвалууд илэрдэггүй.
Ховор тохиолдолд Витамин Д3-ын хэт мэдрэгшилт эсвэл хэт их тунг удаан хугацаагаар хэрэглэхэд Д витамины гипервитаминоз үүсч болно.
Ходоод, гэдэсний талаас илрэх эмгэгшилүүд: хоолны дуршил муудах, дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, ам хатах, хэл хуурайших, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх, суулгах, диспепси.
Мэдрэлийн системийн талаас илрэх эмгэгшилүүд: толгой өвдөх, нойргүйдэх, сэтгэцийн өөрчлөлтүүд, сэтгэл гутрал.
Бөөр шээсний замын талаас илрэх эмгэгшилүүд: цус ба шээсэн дэх кальцийн хэмжээ ихсэх, шээсний замын чулуу, зөөлөн эд шохойжих, уреми болон полиури.
Арьс ба арьсан доорх эдийн талаас илрэх эмгэгшилүүд: чонон хөрвөс, тууралт, загатнаат экзем зэрэг харшлын урвалууд.
Яс, булчин ба холбогч эдийн талаас илрэх эмгэгшилүүд: булчин ба үе өвдөх, булчин сульдах.
Нүдний эмгэгшлүүд: нүдний салстын үрэвсэл, гэрэлд хэт мэдрэгших.
Бодисын солилцооны талаас илрэх эмгэгшилүүд: цусан дахь холестрины хэмжээ ихсэх, биеийн жин буурах, хэт цангах, хэт хөлрөх, нойр булчирхайн үрэвсэл.
Элэг-цөсний талаас илрэх эмгэгшилүүд: aминотрансфераза ферментийн идэвх ихэсэх.
Сэтгэцийн талаас илрэх эмгэгшилүүд: сонирхол буурах.
Хамраас ус гойжих, хэт халуурах, ам хуурайших гэх мэт мэдээлэгдсэн.
Энэнхүү эм нь бензилийн спиртийн агууламж (15мг/мл)-тай тул анафлактоид урвал илэрч болно.
Хүчинтэй хугацаа: 2 жил.
Хадгалах нөхцөл:
Өөрийнх нь савлагаанд 250C-ээс доош хэмд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
Бортгонцорыг онгойлгосноос хойш тагийг маш сайн таглаж, хөргөгчинд (+20С - +80С хэмд) 6 сараас илүүгүй хугацаанд хадгална.
Савлалт:
Олгох нөхцөл:
Жороор олгоно.
Үйлдвэрлэгч:
PJSC «Technolog».
Үйлдвэрлэгчийн байршил, үйлдвэрлэлийн газрын хаяг:
8, Stara prorizna Str., Uman, Cherkassy region, Ukraine, 20300.
Дистрибютор:
Tэгш-Aнар ХХК
Утас: 7013-3535