Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Антигриппин
Худалдааны нэр
Англи
Метамизол натри + Дифенгидрамин + Аскорбины хүчил + Рутин
Үйлдвэрлэгч
Эрдэм фарм эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
382мг
Эмийн хэлбэр
нунтаг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн худалдааны нэр: Антигриппин (Antigrippin)

Эмийн хэлбэр: Нунтаг эмийн хэлбэр

Эмийн найрлага тун хэмжээ:

  • Метамизол натри 20мг
  • Дифенгидрамин гидрохлорид 2мг
  • Аскорбины хүчил   50мг
  • Рутин 10мг
  • Глюкоз 300мг

Үйлдэл:

 

  • Метамизол натри нь наркозын бус үйлдэлтэй өвдөлт намдаах бүлгийн эм бөгөөд халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй.
  • Дифенгидрамин гидрохлорид нь харшлын эсрэг үйлдэл үзүүлж нулимс гоожих, нүд ба хамар загатнах шинжийг багасгахын зэрэгцээгээр тайвшруулах үйлдэлтэй.

Хэрэглэх заалт:

  • Ханиад ба амьсгалын дээд замын цочмог өвчнүүдийн үед халуун бууруулах, толгой өвдөх, үе мөч, булчингийн өвдөлтийг намдаах, хамар битүүрч нус ба нулимс гоожих шинж тэмдэгийг багасгах зорилгоор хэрэглэхээс гадна янз бүрийн гаралтай харшлын үед болон үрэвслийн эсрэг ууж хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун:

  • 1-2 настайд нэг уутыг 12 цагийн зайтай 15 мл (хоолны халбага) бүлээн усанд уусгаж өгөх ба хоногийн дээд тун 2 уут.
  • 2-4 настайд нэг уутыг 8 цагийн зайтай 15 мл (хоолны халбага) бүлээн усанд уусгаж өгөх ба хоногийн дээд тун 3 уут.
  • 4-12 насныханд хоёр уутыг 8 цагийн зайтай 20 мл бүлээн усанд уусгаж өгөх ба хоногийн дээд тун 6 уут.
  • 12-оос дээш настайд хоёр уутыг 6 цагин зайтай 20 мл бүлээн усанд уусгаж өгөх ба хоногийн дээд тун 8 уут. Эмчилгээний үргэжлэх нийт хугацаа 3 хоног ба түүнээс дээш хугацаар хэрэглэж байгаа үед эмчилгээний илэрхий үр нөлөө илрэлгүй өвчний шинж тэмдэг буурахгүй буюу шинж тэмдэг нэмэгдэж илэрвэл яаралтай эмчид хандана.

Гаж нөлөө:

  • Ам хатах, бөөлжис хүрэх, бөөлжих, ходоод гэдэсний хямрал, ядрах, булчин сулрах, хөдөлгөөний тэнцвэр алдагдах, нойрмоглох, толгой эргэх, сандрах, арьсаар тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрч болно.

Хориглох заалт:

  • Тухайн эмийн бодист хэт мэдрэг хүмүүс, цусны бүлэгнэлт ихэссэн хүмүүс, гепарин болон шууд бус үйлдэлтэй антикоагулянт эмтэй хэрэглэхийг хориглоно.
  • Нарийн анхаарал шаарддаг ажилтай хүмүүс ажлын цагаар тус бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

Хадгалах нөхцөл:

  • Хуурай, хэвийн нөхцөлд (25°С-аас дээшгүй температурт), гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхгүй газар хадгална.

 

Эмийн савлалт:

  • Нийлмэл найрлагатай нунтаг эмийн анхдагч савлалтыг тугалган ба цаасан уутанд савлана.
  • Хоёрдогч савлалтыг 10 ширхэгээр савлана.

Хүчинтэй хугацаа: 2 жил

Олгох нөхцөл: Жоргүй олгоно.