
Хэрэглэх заавар
Комбидерм тосон түрхэц
НАЙРЛАГА: 1 г тутамд агуулагдах найрлага
Бетаметазон дипропионат..............................0,64 мг
Клотримазол.....................................................10 мг
Гентамицин сульфат..........................................1 мг
ЭМИЙН ҮЙЛДЭЛ:
Бетаметазон дипропионатийн үрэвслийн болон тууралтын эсрэг, судас агшаах, клотримазолын мөөгөнцөрийн эсрэг өргөн хүрээний үйлдэл, гентамицин сульфатын бактерийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй хавсарсан цогц эмчилгээний үйлдэл үзүүлнэ. Клотримазол нь мөөгөнцрийн эсийн мембраны нийлэгжилтийг өөрчилж доторх бүтцүүдийг гадагшлуулна. Гентамицин нь арьсны анхдагч болон хоёрдогч нянгийн халдварын эсрэг өндөр идэвхитэй хэсэг газрын эмчилгээний үйлдэл үзүүлнэ.
Нян судлал: Клотримазол нь Trichophyton rubrum, Trichophyton mentagrophytes, Epidermophyton floccosum, Microsporum canis зэргээр үүсгэгдсэн хөлний мөөгөнцөр, цавьны мөөгөнцөр, хөл, гарын арьсны мөөгөнцөрийн эсрэг болон Candida albicans-аар үүсгэгдсэн кандидоз, Malassezia furfur (Pityrosporum obiculare)-аар үүсгэгдсэн мөөгөнцөрийн халдварын эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй.
Staphylococcus aureus (коагулаза эерэг, сөрөг болон зарим пенициллиназа үүсгэдэг хүрээний нянгууд), грам сөрөг нянгууд тухайлбал: Pseudomonas aeruginosa, Escherichia coli, Proteus vulgaris болон Klebsiella pneumonia зэрэг Гентамицинд мэдрэг бактерийн эсрэг үйлдэлтэй.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Бактер болон мөөгөнцөрийн хавсарсан үүсгэгчтэй арьсны харшлын шалтгаантай: арьсны үрэвсэл, хавьтлын дерматит, атопик дерматит, экзем зэрэг эмгэгүүдэд хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН
Хоногт 1-2 удаа арьсны гэмтсэн хэсэгт түрхэж хэрэглэнэ.
БОЛГООМЖЛОЛ
1. Доорхи тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно.
1) Шарх, салстад түрхэж хэрэглэхгүй.
2) Бактерийн халдвар (арьсны сүрьеэ, тэмбүүгийн зэрэг), мөөгөнцөрийн халдвар (кандидоз, үлд зэрэг), вирусын халдвар (herpes zoster, varicella зэрэг), амьтнаас халдварласан арьсны халдвар
3) Бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг болон хэт мэдрэг байсан өгүүлэмжтэй өвчтөнүүд
4) Чихний экземээс шалтгаалж хэнгэрэг гэмтсэн бол
5) Шархлаа (Бехетийн өвчин), 2 зэргийн түлэгдэл, хөлдөлт (арьсны нөхөн төлжилт буурсан байх магадлалтай)
6) Тархмал батгашил, амны салстын мөөгөнцөр
7) Аминогликозидийн болон имидазолын бүлгийн антибиотикт хэт мэдрэг өвчтөнүүдэд хэрэглэхийг хориглоно.
2. Дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ.
1) Жирэмсэн эмэгтэй
2) Хүүхэд
3) Пропилен гликолд хэт мэдрэг өвчтөнүүд
3. Гаж нөлөө
1) Арьс:
①Халдварт эмгэгүүд: Бактери (импетиго, фолликулит зэрэг) болон вирусийн шалтгаант арьсны эмгэгүүд үүсч болно. Энэ тохиолдолд үүсгэгчийн эсрэг антибиотик болон мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл хэрэглэх бөгөөд эмчилгээнд шинж тэмдэг арилахгүй бол уг эмчилгээг зогсооно.
②Арьсны талаас илрэх шинж тэмдэгүүд: үсний уутны үрэвсэл, хавдах, арьс улайх, халуурах, арьс халуу оргих, туурах, улайх, загатнах, хуурайших, товруут тууралт гарах, харшил, хавьтлын арьсны үрэвсэл зэрэг шинж илэрвэл Комби-дерм бэлдмэл хэрэглэхийг зогсоож эмч болон эм зүйчээс зөвлөгөө авна уу.
③Удаан хугацаагаар хэрэглэхэд: батгаших, дааврын шалтгаантай арьсны өөрчлөлт (арьс хатингиршах, хялгасан судас өргөсөх), стероид тарилга хийхэд тухайн хэсэгт арьс үрэвсэх (улайх, хөхлөг өргөсөх, сорвижих), үсэрхэгжих, нөсөөтөх зэрэг шинж тэмдэг илэрвэл тунг багасгаж дааврын бус бэлдмэл хэрэглэх шаардлагатай. Хэсэг газрын арьсны хамгаалах систем буурсантай холбоотой хоёрдогч халдвар үүсэх магадлалтай.
2) Дотоод шүүрлийн систем: Кортикостеройдийг их хэмжээгээр эсвэл удаан хугацаанд хэрэглэснээс өнчин тархи болон бөөрний дээд булчирхайн холтослогын үйл ажиллагаа дарангуйлагдаж болзошгүй.
3) Нүд: Нүдний зовхины орчим болгоомжтой хэрэглэнэ. Учир нь нүдний алимны дотоод даралтыг ихэсгэх, глауком үүсгэх шалтгаан болж болзошгүй. Удаан хугацаанд, их хэмжээгээр хэрэглэхэд ялангуяа боолт хийж хэрэглэхэд арын байрлалтай болор цайх, нүдний даралт ихсэх эмгэг үүсэх магадлалтай.
4) Мөөгөнцөрийн халдвар: Ховор тохиолдолд нянгийн бус шалтгаант халдварын шалтгаан болж болзошгүй.
5) Удаан хугацаагаар хэрэглэхэд бөөр гэмтэх, үс унана.
4. Ерөнхий болгоомжлол
1) Тунг хэтрүүлэхээс зайлсхийнэ.
2) Хүүхдэд асран хамгаалагчийн хяналтанд хэрэглэнэ.
3) Биед кортикостеройд шимэгдсэнээр гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхайн эргэх холбоогоор бөөрний холтослог дарангуйлагдах, Кушингийн хам шинж үүсэх, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, чихрийн шижин, зарим өвчтөнд яс сийрэгжиж болзошгүй. Кортикостеройдийг арьсанд том хэмжээний талбайд хэрэглэх болон боолт хийж хэрэглэхэд өвчтөний сийвэн дэх болон шээсээр ялгарах кортизолын хэмжээг хянах, гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхайн эргэх холбоог шалгах, адренокортикостеройд дааврын хэмжээг тодорхойлох зорилгоор сөдөөх тест хийх шаардлагатай. Хэрэв хэсэг газар хэрэглэж байгаа кортикостеройд биед их хэмжээгээр шимэгдэж орсноос шалтгаалж гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхайн систем дарангуйлагдсан тохиолдолд энэхүү бэлдмэл хэрэглэхээ зогсоох, хэрэглэх давтамжийг бууруулах, сул үйлдэлтэй кортикостеройдоор солих зэрэг арга хэмжээ авах шаардлагатай. Эмчилгээг зогсоосны дараа гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхайн системийн үйл ажиллагаа хурдан сэргэдэг.
4) Өвчний шинж тэмдгүүд багасч сайжрал илрэхгүй бол бэлдмэл хэрэглэхийг зогсооно.
5) Өвчний шинж тэмдгүүд нэмэгдвэл бэлдмэл хэрэглэхээ даруй зогсооно.
6) Том талбай, ялангуяа биеийн далд хэсэгт их хэмжээгээр удаан хэрэглэхгүй байх шаардлагатай.
Аминогликозидийн бүлгийн антибиотиктай зэрэг хэрэглэхэд кортикостероидын системийн үйлдэл илрэх ба биед антибиотик хуримтлагдах магадлалтай. Онцгой тохиолдолоос бусад үед удаан хугацаанд, их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай. Нярай болон бага насны хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ.
7) Хэсэг газрын арьс хатингирших болон стеройдийн шалтгаантай арьсны эмгэг үүсэх магадлалтай.
Ялангуяа нүүр, хүзүү, үтрээ орчим болон биеийн далд хэсэгт түрхэж хэрэглэхдээ дээрхи эмгэг үүсэх эрсдэлтэйг анхаарна уу.
8) Хэрэв дараах шинж илэрвэл (загатнах, улайх, хавдах, арьс гөлийх, халуу оргих зэрэг) бэлдмэл хэрэглэхийг зогсооно.
9) Бэлдмэлийг 2-3 долоо хоногоос удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийнэ үү.Нүүр, бэлэг эрхтэн орчмын арьсанд хүчтэй үйлдэлтэй кортикостеройдийг болгоомжтой хэрэглэх ба 7-с дээш хоног хэрэглэж болохгүй.
5. Жирэмсэн болон хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэх нь
1) Амьтан дээр хийсэн судалгаагаар хэсэг газар түрхэж хэрэглэж байгаа тохиолдолд ургын хөгжилд сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон.
2) Жирэмсэн эхэд хэрэглэхэд аюулгүй гэдэг нь тогтоогдоогүй тул хэрэглэхээс зайлсхийнэ.
3) Хэсэг газар түрхэж хэрэглэсэн кортикостеройд нь хөхний сүүнд ялгардаг эсэх нь тодорхойгүй боловч биед уухаар эсвэл тариагаар хэрэглэж байгаа кортикостеройд нь хөхний сүүтэй ялгарах тул хөхүүл эхэд хэрэглэхээс болгоомжилно.
6. Хүүхдэд хэрэглэх нь
1) Хүүхдэд насанд хүрэгчидтэй харьцуулбал түрхэж хэрэглэх нь их талбайг эзлэх тул гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхайн систем дарангуйлагдах, Кушингын хамшинж үүсэх, биеийн хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
2) Түүнчлэн, хүүхдийн живх нь түрхэж хэрэглэсэн газрыг далдалж эмийн нөлөөг ихэсгэх магадлалтайг анхаарна уу.
7. Анхааруулга
1) Нүдний эмгэгт хэрэглэхгүй, нүдэнд орсон тохиолдолд усаар сайтар угаах шаардлагатай. Зовиур шаналгаа их байвал нүдний эмчид хандах шаардлагатай.
2) Гоо сайхны зориулалт болон сахал хуссаны дараа түрхэх зориулалтаар хэрэглэхийг хориглоно.
3) Эмчийн зөвлөгөөгүйгээр битүү боолт хийхээс зайлсхийнэ. (халдвар үүсэх эрсдэлтэй тул түрхэж хэрэглэхээс өмнө арьсны гэмтсэн хэсгийг цэвэрлэх шаардлагатай).
8. Бусад анхааруулга
Хайрст үлд өвчний үед их хэмжээгээр удаан хэрэглэснээс шалтгаалж эсвэл эмчилгээг зогсоосны дараа гүвдрүүт хайрст үлд үүсэх магадлалтай.
Хадгалах нөхцөл
Битүү таглаж хадгална. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Савлалт:
15г, 20 г ба 450 г-аар савлагдана
Үйлдвэрлэгч:
KOLMAR PHARMA CO.,LTD
93, Bio valley, 2-ro, Jecheon-si, Chungcheungbuk-do, Korea.
Normal 0 false false false EN-US JA X-NONE






































































