Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Фезам
Худалдааны нэр
Англи
Пирацетам + Циннаризин
Үйлдвэрлэгч
S.C Rompharm Company S.R.L
Гарал үүслийн улс
Румын
Тун хэмжээ
400мг+25мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эм хэрэглэх заавар

 

Фезам

Бүрээс

 

Бүртгэлийн дугаар: FT20191105NP07188

 Найрлага

Бүрээс бүрд 25 мг циннаризин, 400 мг пирацетам агуулагдана.

Туслах бодис: лактозын моногидрат, азорубин (Е122)

 

Фармакологийн шинж

Эмийн эмчилгээний бүлэг: толгой эргэх болон тэнцвэрийн өөрчлөлтийн эмчилгээнд хэрэглэдэг эм. Сэтгэцийн үйл ажиллагааг идэвхжүүлэх бусад эм.

АТХ код: N07CA52

 Хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг, ноотроп, судас өргөсгөх илэрхий үйлдэлтэй нийлмэл найрлагатай бэлдмэл. Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүд нь тархины судасны эсэргүүцлийн багасалтыг харилцан хүчжүүлэхээс гадна тэдгээрийн цусны урсгалыг нэмэгдүүлдэг.

 Хэрэглэх заалт

 Фезам нь циннаризин болон пирацетамаас тогтсон нийлмэл найрлагатай бэлдмэл. Уг бэлдмэлийг насанд хүрэгсэд болон өндөр настангуудын янз бүрийн шалтгаантай толгой эргэх эмгэгийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.

·         Тархины цусны эргэлтийн өөрчлөлт: тархины судасны атеросклероз, тархины цус хомсролын болон цус алдалтын цус харвалтын дараах эдгэрлийн үе, гавал тархины гэмтлийн дараа

·         Хордлого

·         Оюун ухаан - ой тогтоолтын үйл ажиллагаа багассан ТМС-ийн өвчин (ой тогтоолт, анхаарал төвлөрүүлэлт, сэтгэл санаа  өөрчлөгдөх)

·         Гавал тархины гэмтлийн дараах байдал

·         Сульдал болон хүчгүйдлийн шинж давамгайлан илэрсэн сэтгэцийн органик хам шинж (психоорганик)

·         Сэтгэцийн шалтгаантай сульдлын хам шинж

·         Лабиринтопати (толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, нистагм)

·         Меньерийн хам шинж

·         Мигрень ба кинетозын урьдчилан сэргийлэлт

·         Сэтгэцийн органик хам шинжтэй хүүхдийн сурах үйл ажиллагааны багасалтын хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд

 Бэлдмэлийг хэрэглэж эхлэхээс өмнө мэдэх шааРдлагатай мэдээлэл

Цээрлэлт

·         Циннаризин, пирацетам, пирролидоны уламжлалын бусад бэлдмэл болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс

·         Бөөрний цочмог дутагдал

·         Тархины цусны эргэлтийн цочмог өөрчлөлт

·         Кори Хантингтон (Coree Huntington)

 Бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой онцгой анхааруулга ба болгоомжлол

Фезам бэлдмэлийг элэг болон бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.

Фезамын найрлага дахь бүрэлдэхүүн хэсэг болох пирацетам нь бөөрөөр ялгардаг. Иймээс уг бэлдмэлийг бөөрний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

Өндөр настай өвчтөнд удаан хугацаагаар хэрэглэх үед цусан дахь креатинины түвшинг хянахыг зөвлөх ба шаардлагатай үед тун тохируулна.

Элэгний дутагдалтай өвчтөний элэгний ферментийн түвшинг хянахыг зөвлөнө.

Эмийн харилцан үйлчлэл ба бусад хэлбэрийн харилцан үйлчлэл

Фезамыг хэрэглэсэн эмийн харилцан үйлчлэлийн судалгаа хийгдээгүй. Гэвч Фезам бэлдмэл нь найрлагандаа пирацетам болон циннаризин агуулдаг тул эдгээр бэлдмэлийг тус тусад нь хэрэглэх үед тогтоогдсон эмийн харилцан үйлчлэл Фезам бэлдмэлийг хэрэглэх үед илэрч болно.

Фезам нь хатуу тогтоосон нийлмэл найрлагатай учир түүнийг пирацетам ба циннаризин агуулсан бусад эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй.

Согтууруулах ундаа, ТМС-ийг дарангуйлах эм,  3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эмтэй хамт хэрэглэх үед эдгээр бэлдмэлийн болон циннаризины тайвшруулах үйлдэл хүчжиж болно.

Фезам нь ноотроп болон цусны даралт бууруулах, судас өргөсгөх эмийн үйлдлийг нэмэгдүүлнэ. Судас өргөсгөгч бэлдмэлтэй хамт хэрэглэх үед түүний үйлдлийг ихэсгэх ба харин циннаризин нь цусны даралт бууруулах эмийн үйлдлийг багасгана.

Фезам  бамбай булчирхайн дааврын үйлдлийг хүчжүүлэх ба салганах болон тайван бус болох шинжийг үүсгэж болно. Түүнчлэн ууж хэрэглэдэг цусны бүлэгнэлтийг саатуулдаг эмийн үйлдлийг ихэсгэж болно. 

Жирэмсэн ба хөхүүл үе, нөхөн үржих чадвар

Жирэмсэн үе

Бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэхгүй. 

Хөхүүл үе

Пирацетам хөхний сүүтэй ялгарна. Иймээс фезамыг хөхүүл үед хэрэглэхгүй. Эсвэл пирацетам ба циннаризины эмчилгээний үед хөхөөр хооллолтыг зогсооно. 

Жолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө

Фезам нь жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлж болно. 

Хэрэглэх арга, тун

Тун

Насанд хүрэгсэд

Зөвлөж буй хоногийн тун нь 1-2 бүрээсээр хоногт 3 удаа хэрэглэх юм. Уг хоногийн тунг хэтрүүлж хэрэглэж болохгүй.  Эмчилгээний үр дүнгээс хамаарч өвчтөн тус бүрийн тунг тохируулж болно.

Бэлдмэлийг 3 сараас дээш хугацаагаар хэрэглэхгүй.

Өндөр настан

Наснаас хамаарч бөөрний үйл ажиллагаа мууддаг учир өндөр настай хүмүүст пирацетамын үйлдэл ихсэж болно.

Өндөр настай хүмүүсийн удаан хугацааны эмчилгээний үед цусан дахь креатинины түвшинг хянахыг зөвлөх ба шаардлагатай тохиолдолд тунг тохируулна. Бөөрний дутагдалтай өвчтөний тунг креатинины клиренс-д тохируулж зохицуулах хэрэгтэй. (“Бөөрний дутагдалтай өвчтөн” хэсгийг үз)

Хүүхэд ба өсвөр насныхан

18 хүртэл насны хүүхэд болон өсвөр насныханд Фезамыг хэрэглэх үеийн эмчилгээний үр нөлөө болон аюулгүй байдал нь тогтоогдоогүй. Мэдээлэл байдаггүй.

Бөөрний дутагдалтай өвчтөн

Бөөрний хөнгөн болон дунд зэргийн дутагдлын үед эмчилгээний тунг багасгах  эсвэл тун хоорондын зайг уртасгана (ялангуяа креатинины клиренсын түвшин 60 мл/мин-с бага үед)

Элэгний дутагдалтай өвчтөн

Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд хэрэглэсэн талаар мэдээлэл хангалтгүй байдаг учир Фезам бэлдмэлийг элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

Хэрэглэх арга

Циннаризин болон Пирацетамын бүрээсийг хоолны дараа ууж хэрэглэх нь тохиромжтой.

Бүрээсийг бүтнээр нь хангалттай хэмжээний усаар даруулж залгиж ууж хэрэглэнэ.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө

Фезам нь зохимж маш сайтай ба тун хэтэрсэн тохиолдолд эмчилгээг зогсоохыг шаардахуйц хүнд явцтай гаж нөлөө ажиглагддаггүй.

Тун хэтэрсэн тохиолдолд хэвлийн өвдөлт илэрч болно. Нойргүйдэх,  тайван бус болох, сэтгэл хөөрөл,  цочромтгой болох, салганах,  ховор тохиолдолд шөнө хар дарах,  хий үзэгдэл, таталт зэрэг хөөрлийн шинж голлон илэрнэ.

Тун хэтэрсэн тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Хэрэв та Фезам бэлдмэлийг хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол

Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй. Дараагийн тогтмол хэрэглэх хугацаанд нь хэрэглэнэ.

Хэрэв таньд уг бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчид хандаарай.

Гаж нөлөө

Бүх эмийн бэлдмэлийн нэгэн адилаар Фезамыг хэрэглэх үед гаж нөлөө илэрч болох боловч энэ нь хүн бүрт тохиолдохгүй.

Гаж нөлөөг дараах ангиллаар ангилсан: байнга илрэх (≥ 1/10); олонтаа илрэх (≥ 1/100 и < 1/10); хааяа илрэх  (≥ 1/1000 и < 1/100); ховор илрэх (≥ 1/10000 şi < 1/1000); маш ховор илрэх (<1/10000); давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээр үнэлэх боломжгүй).

Гаж нөлөөний давтамжийн бүлэг тус бүрийн гаж нөлөөг ноцтой байдлын буурах дарааллаар жагсаасан.

 

Хүснэгт 1. Циннаризин/пирацетамын хатуу тогтоосон нийлмэл найрлагатай бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөө

Сэтгэцийн өөрчлөлт

Давтамж тодорхойгүй

Тайван бус болох, түгших, нойргүйдэх

Мэдрэлийн системийн өөрчлөлт

Давтамж тодорхойгүй

Салганах, ялангуяа өндөр настай хүмүүст удаан хугацаагаар хэрэглэх үед

Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт

Давтамж тодорхойгүй

Шүлс их хэмжээгээр ялгарах, дотор муухайрах, бөөлжих

Арьс ба арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт

Маш ховор

Хэт мэдрэгшлийн урвал, ялангуяа арьсны хэт мэдрэгшлийн урвал


Эмийн хэлбэр, савлалт

Хүрэн өнгийн их бие, шар өнгийн таглаа бүхий хатуу царцмаган бүрээс. Бүрээсийн агууламж  -  цагаан эсвэл бараг цагаан нунтаг.

15 бүрээсийг блистертэй гаргах ба 4 блистерийг цаасан хайрцагт савлаж гаргана. 

Туслах бодисын жагсаалт

Бүрээсийн агууламж

Лактозын моногидрат (Гранулак 200), коллоид кремнийн хоёрч исэл, магнийн стеарат. Эрдэнэшишийн цардуул.

Бүрээсийн их бие ба таглаа

Желатин, титанийн хоёрч исэл (Е171), хинолины шар (Е104), патентжуулсан хөх (Е131), Азорубин (Е122),  будагч бодис улаан төмрийн исэл (Е172) 

Хүчинтэй хугацаа: 3 жил

Фезам бэлдмэлийг савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэхгүй.

Хадгалах нөхцөл

25°С-аас доош хэмд хадгална.

Үйлдвэрийн савлагаанд нь чийгнээс хамгаалж хадгална.

Эмийн сангаас олгох нөхцөл

Жороор олгоно.

Үйлдвэрлэгч

S.C.Rompharm Company S>R>L

Str. Eroilor nr. 1A, otopeni, 075100, Romania

Утас: +40(21)3504640, Факс: +40(21)3504641 

Эмийн зааврыг дахин хянасан огноо

2019 оны 6 сар