
Хэрэглэх заавар
Магнес шах (Magnes tab)
Жоргүй олгодог эм
[Онцлог шинж]
- Булчингийн агчлын үед нөлөөлнө.
Мэдрэлийн системд нөлөөлдөг кальцийн адилаар магни нь булчингийн агчил болон мэдрэлийн тогтворгүй байдлыг хөнгөвчлөх ба мэдрэлийн витамин гэж нэрлэгддэг пиридоксинтой хамт хэрэглэдэг.
- Нистагм болон гарын салганах шинжийг арилгана.
Ядарсны улмаас зовхи татвалзах, архинд донтох үед илэрдэг гар салганах шинж, цэвэршилтийн үеийн хэт мэдрэгшил, нойргүйдэл, сэтгэл түгшил зэргийг арилгана.
[Найрлага] Шахмал бүрд:
- Үйлчлэгч бодис:
Магнийн лактат гидрат 470мг (48мг магни)
Пиридоксины гидрохлорид 5мг
[Дүрслэл]
Гонзгой хэлбэртэй, шар өнгөтэй, гэдсэнд уусдаг нимгэн бүрхүүлтэй шахмал.
[Хэрэглэх заалт]
Магнесийг дараах өвчний үед хэрэглэнэ.
- Магнийн дутагдлын улмаас үүссэн агчил
- Сэтгэл түгшлийн улмаас үүссэн таталт
[Хэрэглэх арга, тун]
- Магнийн дутагдлын улмаас үүссэн агчил: 2 шахмалаар хоногт 3 удаа хэрэглэнэ.
- Сэтгэл түгшлийн улмаас үүссэн таталт: 2 шахмалаар хоногт 2 удаа хэрэглэнэ.
[Цээрлэлт]
- Бөөрний хүнд явцтай дутагдал
- Хинидин хэрэглэж байгаа хүмүүс
- Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
- 12 сараас доош насны хүүхэд
[Гаж нөлөө]
Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож уг эм хэрэглэх зааврын хамт эмч, эм зүйч, шүдний эмчтэй зөвлөнө.
- Хаван
- Хэвлийгээр өвдөх
- Асистол, төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа багасах
[Эмийн харилцан үйлчлэл]
Магнесийг хэрэглэж байгаа үед буюу түүнийг хэрэглэсний дараа эсвэл өмнө нь дараах бэлдмэлийг хэрэглэхгүй.
- Фосфат, кальцийн давс (магнийн шимэгдэлтэнд нөлөөлнө)
- Тетрациклины ууж хэрэглэдэг бэлдмэл
- Леводопа (пиридоксин леводопа-ын үйлдлийг сулруулна.)
[Хадгалалт ба харьцах]
- Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
- Сэрүүн газар гэрлээс хамгаалж хадгална.
- Бэлдмэлийн чанарыг хадгалах, буруу хэрэглэгдэхээс сэргийлэх зорилгоор савлалтыг сольж болохгүй.
[Зориулалт]
Гэрийн стандарт
[Савлалт]
10шахмал/блистер, 10 блистер/хайрцаг
[Хадгалалт]
Хуурай сэрүү газар (30°С-с доош), гэрлээс хамгаалж, сайтар тагласан саванд хадгална.
[Хүчинтэй хугацаа]
Үйлдвэрлэснээс хойш 3 жил.


















