
Хэрэглэх заавар
АМОКЛАВИН-БИД 625мг
Хальсан бүрхүүлтэй шахмал
савлалтанд хавсаргах хэрэглэх заавар :
АМОКЛАВИН-БИД 625мг Хэрэглэгчдэд зориулсан заавар
Ууж хэрэглэх хальсан бүрхүүлтэй шахмал
Үндсэн үйлчлэгч бодис: 1 шахмал бүрт 573.96 мг амоксициллины тригидрат (үхэр,хонь ямааны сүүнээс гаргаж авсан) буюу 500 мг амоксациллинтэй тэнцэх, 148.91мг калийн клавуланат буюу 125мг клавуланы хүчилтэй тэнцэх бодис агуулагдана.
Туслах бодис: Натрийн гликолатын цардуул, бичил талстат целлюлоз, коллоид силиконы диоксид, магнийн стеарат, опадри О4-F-28791 цагаан (гидроксипропил метилцеллюлоз 15 СP, титаны оксид, полиэтилен гликол 4000, полиэтилений гликол 6000), метанол, метилен хлорид.Эмийн хэрэглэх заавар нь танд чухал мэдээллийг агуулдаг тул эмийг хэрэглэхээс өмнө анхааралтай уншина уу.
- Хэрэглэх зааврыг дахин унших шаардлага гарч болох тул хаяхгүйгээр хадгалаарай.
- одруулах зүйл байвал эмч эвсэл эм зүйчид хандаарай.
- Жоронд бичигдсэн энэхүү эм нь зөвхөн таньд зориулагдсан тул бусдад дамжуулж болохгүй
- Эмнэлэгт эмчид үзүүлэхээр очихдоо энэ эмийг хэрэглэж байгаа талаар эмчдээ заавал хэлээрэй.
- Хэрэглэх зааварт бичсэн мэдээллийг ягштал дагаж мөрдөөрэй. Энэхүү эмийг таньд зориулж жоронд бичсэн тунгаас өөрөөр өндөр эсвэл бага тунгаар бүү хэрэглээрэй.
Хэрэглэх зааварт агуулагдах мэдээлэл:
- АМОКЛАВИН-БИД гэж ямар эм болох, ямар өвчний үед хэрэглэх;
- АМОКЛАВИН-БИД эмийг хэрэглэхээс өмнөх анхааруулга;
- АМОКЛАВИН-БИД эмийг хэрхэн хэрэглэх;
- Илэрч болох гаж нөлөө;
- АМОКЛАВИН-БИД эмийг хэрхэн хадгалах.,
1. АМОКЛАВИН-БИД гэж ямар эм болох, ямар өвчний үед хэрэглэх
- АМОКЛАВИН-БИД нь өргөн хүрээний үйлдэлтэй нянгийн эсрэг эм бөгөөд халдвар үүсгэгч нянг устгана.
- АМОКЛАВИН-БИД 625мг тунтай, бүрхүүлтэй шахмал. Шахмал нь цагаан өнгөтэй, үнэргүй, бага зэрэг гүдгэрдүү гонзгой хэлбэртэй, нэгэн төрлийн, нэг талдаа зураастай, нөгөө талдаа DEVA гэсэн дардастай ба хайрцагтаа 10, 14, 20 шахмалаар савлагдсан блистер байна.
- Амоксициллиний тригидратыг үхэр, хонь,ямааны сүүнээс гаргаж авсан.
- АМОКЛАВИН-БИД-ийг мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын богино хугацааны эмчилгээнд хэрэглэнэ:
- Дахилтат тонзиллит, синусит, дунд чихний үрэвсэл зэрэг амьсгалын дээд замын халдвар;
- Архаг бронхитийн цочмог хөдлөл бронхо-пневмони зэрэг амьсгалын дээд замын халдварууд
- Шээсний замын халдвар, давсагны үрэвсэл, бөөрний бактерийн шалгаант халдвар зэрэг шээс,бэлгийн замын халдвар;
- Хатиг, идээт үрэвсэл (идээт гэр), целюлит ба шархны халдвар зэрэг арьс зөөлөн эдийн халвдарууд
- Шүдний буглаа зэрэг шүд ба буйлны халдвар;
-
Цус, эд эсэд агуулагдах бактери болон түүний хорноос үүдэлтэй үр зулбалт, төрсний дараах халууралт, хэвлийн хөндийн цус ба эдэд бактери болон түүний хор орсон тохиолдлуудад тус тус хэрэглэнэ
2. АМОКЛАВИН-БИД эмийг хэрэглэхээс өмнөх анхааруулга
АМОКЛАВИН-БИД хэрэглэхийг хориглох тохиолдолууд:
- Хэрэв та бета-лактамын антибиотикууд (пенициллин, цефалоспорин гэх мэт) хэт мэдрэмтгий (харшилтай) бол;
- Хэрэв танд өмнө нь АМОКЛАВИН-БИД эсвэл пенициллиний эмчилгээний улмаас элэгний эмгэг, шарлалт (арьс шарлах)үүсч байсан өгүүлэмжтэй бол;
- Хэрэв антибиотиктой холбоотой бүдүүн гэдэсний үрэвсэл (колит) илэрвэл АМОКЛАВИН-БИД эмчилгээг даруй зогсоож, эмчид хандаж, шаардлагатай эмчилгээг эхлүүлэх хэрэгтэй. Энэ тохиолдолд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг багасгадаг эм хэрэглэж болохгүй
АМОКЛАВИН-БИД эмийг хэрэглэх үеийн онцгой анхааруулга
- Хэрэв та пенициллин, цефалоспорин болон бусад харшил үүсгэгч бодисуудад хэт мэдрэгшилөгч байсан өгүүлэмжтэй бол эмчдээ заавал хэлээрэй.
- Хэрэв та халдварт мононуклеоз (халдварт эмгэг) гэж сэжиглэж байгаа тохиолдолд амоксиклавыг эмчилгээнд хэрэглэхгүй (амоксициллин хэрэглэсний дараа халдварт мононуклеозтой холбоотойгоор улаан бурхан төст тууралт гарч болно).
- АМОКЛАВИН-БИД-ийг зөвхөн эмч зөвлөсөн хугацаагаар хэрэглэнэ. Удаан хугацаагаар хэрэглэвэл мэдрэг бус бичил биетнүүд (жишээлбэл, мөөгөнцөр) хэт ихээр үрждэг.
- АМОКЛАВИН-БИД-ийг хэрэглэсэн зарим өвчтөнд цус алдалт, протромбины хугацаа уртассан тухай мэдээлэгдсэн. Хэрэв та антикоагулянт эмүүдтэй хамт хэрэглэж байгаа тохиолдолд зохих хяналт тавих хэрэгтэй.
- Хэрэв элэгний үйл ажилагааны дутагдалтай бол.
- Ховор тохиолдолд хүнд хэлбэрийн цөс зогшингишлийн шарлалт үүсч байсан ба харин тэр нь эргэх шинж чанартай байсан нь мэдээлэгдсэн. Эмчилгээ дууссанаас хойш 6 долоо хоног хүртэлх хугацаанд шинж тэмдэг ба илрэлүүд нь алга болж арилсан.
- Хэрэв та бөөрний дутагдалтай бол хэрэглэх тунг бөөрний дутагдлын зэрэгт тохируулан зохицуулна
- Шээсний ялгаралт багассан өвчтөнд кристаллури (чулуу дамжих) ажиглагдсан бөгөөд хангалттай хэмжээний шингэн уух нь түүнийг багсагадаг байна
Хэрэв эдгээр анхааруулгууд эмийг хэрэглэхэд болон дараа нь илэрсэн бол эмчид хандаарай.
АМОКЛАВИН-БИД-ийг хоол хүнс, ундаатай хамт хэрэглэх
Ходоод гэдэсний замын зүгээс илрэх гаж нөлөөний эрсдлийг багасгах зорилгоор хоолны өмнө ууж хэрэглэнэ.
Жирэмсэн үеийн хэрэглээ
- Энэхүү эмийг хэрэглэхээс өмнө эмч эсвэл эм зүйчтэй зөвлөлдөөрөй.
- Эмч шаардлагатай гэж үзээгүй тохиолдолд ялангуяа жирэмсэний эхний 3 сард хэрэглэж болохгүй.
- Хэрэв та эмчилгээний явцад жирэмсэн гэдгээ мэдсэн бол эмч эсвэл эм зүйчид даруй хандаарай.
Хөхүүл үеийн хэрэглээ
- Энэхүү эмийг хэрэглэхээс өмнө эмч эсвэл эм зүйчтэй зөвлөлдөөрөй.
- АМОКЛАВИН-БИД-ийн найрлаганд орсон 2 үндсэн үйлчлэгч бодис нь хоёулаа хөхний сүүгээр ялгардаг. Тиймээс хөхөөр хооллож буй нярайд суулгалт, салст бүрхэвчийн мөөгөнцрийн халдвар үүсч болзошгүй тул хэрэв хэрэглэх тохиолдолд хөхөөр хооллохыг зогсоох шаардлагатай.
- Хөхөөр хооллох үед амоксициллин/клавуланы хүчил хэрэглэх нь зөв эсэхийг зөвхөн эмч тань шийднэ.
Машин жолоодох болон механизтай ажиллах
- АМОКЛАВИН-БИД-ийг хэрэглэх үед харшлын урвал, толгой эргэх, таталт үүсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй
- Хэрэв танд эдгээр гаж нөлөө илэрвэл эдгээр нөлөө арилах хүртэл машин жолоодож, механизмтай ажиллаж болохгүй.
АМОКЛАВИН-БИД-ийн зарим бүрэлдэхүүн хэсгүүдийн талаарх чухал мэдээлэл
- Эмийн нэг шахмалд 1 ммоль (23 мг)-аас бага хэмжээний натри агуулдана.
- “Өөрөөр хэлбэл натри агуулаагүй."
Бусад эмүүдтэй хамт хэрэглэх
- АМОКЛАВИН-БИД-ийг аллопуринолтой хамт хэрэглэх (тулайн эмчилгээнд хэрэглэгддэг)-д арьсны талаас харшлын урвал илэрч болзошгүй.
- Пробенецидтэй хамт хэрэглэх (тулайн эмчилгээнд хэрэглэгддэг)-дээ эмч АМОКЛАВИН-БИД-ийн тунг тохируулах асуудлыг эмч шийднэ
- Хэрэв та цус бүлэгнэлтийг саатуулах эм (варфарин гэх мэт) хэрэглэж байгаа бол цусны шинжилгээ хийж хянах шаардлагатай.
- АМОКЛАВИН-БИД нь метотрексат (хавдрын эсрэг болон хэрхийн эмгэгүүдэд хэоэглэх эм)-ын үйлдэлд нөлөөлж болзошгүй.
- АМОКЛАВИН-БИД нь микофенолет мофетил (эрхтэн шилжүүлэн суугах үед хэрэглэгддэг-ын үйлдэлд нөлөөлж болзошгүй.
- АМОКЛАВИН-БИД-ийг жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэдэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэвэл тэдгээрийн үр дүнг бууруулж болзошгүй
3. АМОКЛАВИН-БИД-ийг ХЭРЭГЛЭХ
Эмийг хэрэглэх заавар, тунгийн дэглэм, давтамж
12-оос дээш насны хүүхэд ба насанд хүрэгсэд:
- Хөнгөн ба дунд зэргийн халдварууд: Нэг удаад 625мг тунгаар өдөрт 2 удаа;
- Хүнд зэрэгтэй халдварууд: Нэг удаад 1г тунгаар өдөрт 2 удаа тус тус хэрэглэнэ
Шүдний халдваруудын үеийн тун:
12-оос дээш насны хүүхэд ба насанд хүрэгсдэд:
- Нэг удаад 625мг тунгаар өдөрт 2 удаа 5 хоног ууж хэрэглэнэ.
- Эмчилгээ үргэлжлэх хугацаа 14 хоногоос хэтрэх ёсгүй.
Хэрэглэх арга ба хэрэглэх арга зам
- Шахмалыг зажлахгүйгээр бүхлээр нь залгина. Бүхлээр нь залгихад хүндрэлтэй бол шахмалыг хоёр хэсэгт хувааж, зажлахгүйгээр дараалуулан залгиж болно.
- Ходоод гэдэсний замын талаас илрэх гаж нөлөөний эрсдлийг багасгах зорилгоор хоолны өмнө ууж хэрэглэнэ.
Өөр өөр насны бүлгүүд
Хүүхдэд хэрэглэх:
- АМОКЛАВИН-БИД шахмалыг 12 ба түүнээс доош насны хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй.
- Эдгээр насныханд : АМОКЛАВИН-БИД суспенз эмийн хэлбэрийг хэрэглэнэ.
Өндөр настанд хэрэглэх: Мэдээлэл байхгүй.
Онцгой нөхцлийн хэрэглээ
Бөөр/элэгний дутагдал
- Хэрэв та бөөр эсвэл элэгний дутагдалтай бол тунг тохируулж, шаардлагатай бол багасгаж болгоомжтой хэрэглэнэ.
Гемодиализ (цус цэвэрлэх явц)
- Хэрэв та гемодиализ хийлгэж байгаа бол тунг тохируулах шаардлагатай.
- Хэрэв танд АМОКЛАВИН-БИД-ийн нөлөө хэт хүчтэй эсвэл хэт сул санагдвал эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай.
АМОКЛАВИН-БИД-ийн тунг хэтрүүлсэн бол
- Ус-электролитын тэнцвэр алдагдал болон ходоод гэдэсний талаас шинж тэмдэг илэрч болно.
- Ходоод гэдэсний шинж тэмдгийн хувьд шинж тэмдгийн эмчилгээ хийхийн зэрэгцээ ус/электролитыг тэнцвэржүүлэхэд анхаарах хэрэгтэй.
- АМОКЛАВИН-БИД-ээс хамааралтайгаар шээсэнд талст илэрч болох ба энэ нь зарим тохиолдолд бөөрний дутагдалд хүргэж байсан нь мэдээлэгдсэн болно
- Хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй.
- АМОКЛАВИН-БИД-ийг гемодиализ хийж цусны эргэлтээс гадагшлуулж болно.
Хэрэв та АМОКЛАВИН-БИД-ийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн бол эмч эсвэл эм зүйчид хэлээрэй.
АМОКЛАВИН-БИД-ийг хэрэглэхээ мартсан бол
- Та эм уухаа мартсан бол санасан даруйдаа уугаарай.
- Хэрэв дараагийн тунг уух цаг ойртсон байгаа бол мартсан тунг давхардуулан хамт ууж болохгүй.
Уухаа мартсан тунг давхардуулан хамт ууж болохгүй.
АМОКЛАВИН-БИД-ийг хэрэглэхээ зогсоох бол
- Та АМОКЛАВИН-БИД-ийг эмчийн заасны дагуу уух хэрэгтэй.
- Хэдий таны бие сайжирсан ч гэсэн АМОКЛАВИН-БИД-ийн эмчилгээ үргэлжлэх хугацааг бүрэн дуусгах хэрэгтэй.
4. ИЛЭРЧ БОЛЗОШГҮЙ ГАЖ НӨЛӨӨ
Бусад эмийн нэгэн адил АМОКЛАВИН-БИД-ийн бүрэлдэхүүн хэсгүүдэд мэдрэмтгий хүмүүст гаж нөлөө илэрч болох юм.
Хэрэв танд дараах гаж нөлөөний аль нэг нь илэрвэл АМОКЛАВ-БИД-ийг хэрэглэхээ зогсоож, эмчид андаарай, мөн өөрт ойр эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг руу ШУУД ОЧООРОЙ.
Маш ховор тохиолдох гаж нөлөө:
- Нүүр, уруул, ам, хэл эсвэл хоолой хавагнаж, залгихамьсгалахад хүндрэлтэй болох (ангионевротик хаван)
- Арьсаар туурах, загатнах, гүвдрүүтэх, нүүр, уруул, хэл эсвэл биеийн бусад хэсэг хавдах, амьсгал давчдах, амьсгал хяхатнах эсвэл амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг харшлын хэт мэдрэгшилтийн нөхцөл (анафилакси) үүсэх
- Эмийг хэрэглэснээс хойш 7-12 хоногийн дараа тууралт гарах, халуурах, үе мөч өвдөх ба ялангуяа суганы булчирхай хавдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг харшлын эмгэг (сийвэнгийн өвчтөн төст хам шинж);
- Арьсан дээр улаан толбо хэлбэрээр туурч, хөхөрч харагдах цусны судасны үрэвсэл (хэт мэдрэгшилтэт васкулит);
- Уруул, нүд, ам, хамар, бэлэг эрхтэнд хүнд хэлбэрээр цэврүүтэх болон цус алдах зэргээр илрэх арьсны ховор тохиолдох өвчин (Стивенс Жонсоны хам шинж);
- Арьсны зовиуртай улайлтаар эхэлж, дараа нь том хэмжээний цэврүүгээр үргэлжилж, арьсны давхарга гууждаг арьсны хүнд хэлбэрийн урвал. Энэ нь халуурах, жихүүдэс хүрэх, булчин өвдөх, бие тавгүйрэх зэргээр илэрдэг (аарьсны эдийн хорт үхжилт );
- Идээтэй жижиг цэврүү бүхий арьсны улаан тууралт (цэврүүт эксфолиатив дерматит);
- Арьсан доор овойсон цэврүүтэй, хайрст үлд бүхий улаан тууралт (цочмог явцтай тархмал цэврүүт тууралт)
Ховор тохиолдох гаж нөлөө:
- Ялангуяа хөлийн ул, гарын алгаар чонон хөрвөс төст улаан -ягаан өнгөтэй толбо туурч, загатнах, хавагнах, ам, нүд, бэлэг эрхтний хэсэгт хэт мэдрэгшилт болох, халуурах, ядрах зэрэг шинж тэмдгүүдээр илрэх харшлын эмгэг (олон хэлбэрт эритем).
Давтамж тодорхойгүй гаж нөлөө:
- Тууралт, халууралт, булчирхай хавдах, цусны шинжилгээний өөрчлөлт (цусны цагаан эсийн тоо (эозинофили) болон элэгний ферментийн хэмжээ ихсэх) зэрэг томуу төст шинж тэмдэг (Эозинофили болон системийн шинж тэмдэг бүхий эмээс хамаарсан урвал (DRESS хам шинж)).
- Эдгээр нь бүгд маш ноцтой гаж нөлөөнүүд юм.
- Хэрэв танд эдгээр гаж нөлөөний аль нэг нь илэрсэн бол таныг АМОКЛАВИН-БИД-ээс ноцтой харшилдаг гэж үзнэ. Энэ тохиолдолд та яаралтай эмнэлгийн тусламж авах эсвэл эмнэлэгт хэвтэх шаардлагатай.
Хэрэв танд дараах гаж нөлөөний аль нэг нь илэрвэл АМОКЛАВ-БИД-ийг хэрэглэхээ зогсоож, эмчид андаарай, мөн өөрт ойр эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг руу ШУУД ОЧООРОЙ.
Маш ховор тохиолдох гаж нөлөө:
- Халуурах, хүчтэйгээр жихүүдэс хүрэх, хоолой өвдөх, амны хөндийн шархлах зэрэг халдварын түгээмэл шинж тэмдгээр илрэх эмгэг (эргэж хэвийн болох агранулоцитоз);
- Бие сулрах, толгой өвдөх, дасгал хийх үед амьсгал давхцах, толгой эргэх, арьс, нүд цонхийж шарлах зэрэг шинж тэмдэг илрэх цус багадалт (цус задралын цус багадалт);
- Бүхэлдээ цусархаг,салстат суулгалт;
- Хэл хар өнгөтэй болох;
- Бөөрний эмгэг (завсрын нефрит)
- Шээс талсжих (кристаллури)
- Дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил алдагдах, бие тавгүйрэх, халуурах, загатнах, арьс ба нүд шарлах, шээс нь бараан өнгөтэй болох зэргээр илрэх элэгний өвчин (гепатит);
- Арьс ба/эсвэл нүд шарлах (холестатик гепатит)
Эдгээр нь ноцтой гаж нөлөөнүүд юм. Энэ үед эмнэлгийн яаралтай тусламж шаардаж болно.
Ноцтой гаж нөлөө нь маш ховор тохиолддоно.
Хэрэв дараах гаж нөлөө илэрсэн даруйд эмчдээ хэлээрэй:
Маш ховор тохиолдох гаж нөлөө:
- Шүдний өнгө өөрчлөгдөх:
- Шүдний өнгө өөрчлөлт нь амаа угаахад арилдаг тул амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахиснаар шүдний өнгө өөрчлөгдөхөөс сэргийлж болно.
- Хэт идэвхтэй байдал;
- Татагнах эсвэл татах
Цөөвтөр тохиолдох гаж нөлөө:
- Толгой эргэх;
- Толгой өвдөх;
- Хоолны шингэц муудах
- Арьсаар туурах;
- Арьс загатнах;
- Гүвдрүүтэх;
Түгээмэл тохиолдох гаж нөлөө:
- Арьс ба салстыг хамарсан мөгөөнцрийн халдвар (арьс,салстын кандидиаз);
- Суулгах;
- Дотор муухайрах;
- Бөөлжих;
Эдгээр нь АМОКЛАВИН-БИД-ийн хөнгөнөөр илрэх гаж нөлөөнүүд юм.
Хэрэв танд энэхүү хэрэглэх зааварт дурдсан болон огт дурдаагүй гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмч, эм зүйчид мэдэгдээрэй.
Гаж нөлөөг мэдээлэх:
- Хэрэв танд энэхүү хэрэглэх зааварт дурдсан болон огт дурдаагүй гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмч, эм зүйч болон сувилагчдаа мэдэгдээрэй.
- Таны мэдээлсэн эмийн гаж нөлөөний талаарх мэдээлэл нь энэхүү эмийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг болох юм.
5. АМОКЛАВИН БИД эмийг хадгалах
- АМОКЛАВИН БИД эмийг хүүхэд хүрэхгүй газарт өөрийн хайрцагт нь хадгалаарай.
- Хуурай газарт тасалгааны хэмд буюу 25С-аас доош хэмд хадгална.
- Эмийг хүчинтэй хугацаа нь дуусахаас өмнө хэрэглээрэй.
- Эмийн хайрцаг, шошго дээр заасан хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд эмийг хэрэглэж болохгүй.
- Эмийг ахуйн хог хаягдалтай хамт хаяж болохгүй.
- Хэрэглэхээ больсон эмийг хэрхэн хаях талаар эм зүйчээс асуугаарай. Энэхүү арга хэмжээ нь байгаль орчныг хамгаалахад тустай.
Худалдааны эрхийг эзэмшигч:
ДЕВА ХОЛДИНГ ЭЙ.ЭС – 1 34303 Кукимиза - Истанбул хот, Турк улс.
Үйлдвэрлэгч:
ДЕВА ХОЛДИНГ ЭЙ.ЭС– Керкерзи Организи Санай Болгози Караагаз Мах
Ататурк-32 тоот-Текирдаг хот, Турк улс.
Энэхүү хэрэглэх зааврыг баталгаажуулсан огноо: 2018.09.04





































































































































































































































































































