Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Офлоксацин ба глюкозын уусмал
Худалдааны нэр
Англи
Офлоксацин
Үйлдвэрлэгч
Sichuan Kelun Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
0.2г-100мл
Эмийн хэлбэр
тарилгын шингэн
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Офлоксацин ба глюкозын уусмал

Хэрэглэхийн өмнө заавал уншиж танилцана уу. Зөвхөн жороор олгоно.

Бүтээгдэхүүний нэр: Офлоксацин ба глюкозын уусмал

Гол найрлага: Офлоксацин

Химийн нэршил нь:  (+) - 9 флуор -2,3 дигидрометил -10-(4 метил -1-пиперацинил ) -7-окси- 7Н-пиридио-[1,2,3-де ]-1,4-бензоксцин-6- карбоксийн хүчил.

Молекулын томъёо: C18 H20 F N3O4

Гадаад байдал

Цайвар шаравтар ногоон өнгөтэй, тунгалаг шингэн

Эмнэлзүйн үйлдэл

Энэ эм нь өргөн хүрээний үйлдэлтэй бөгөөд агаартан грам сөрөг нянгийн эсрэг хүчтэй нөлөөлнө.

Инвитро орчинд дараах нянгийн эсрэг үйлчилнэ:  Цитробактер, энтеробактер клоака, энтеробактер аэрогениус, эшериха коли, клебсиелл, протеус, сальмонелла, шигелла вибрио, иерсиниа г.м.энтеробактерууд орно.

Мөн бусад төрлийн эмийн бодист тэсвэртэй микроорганизмийн эсрэг үйлчлэх чадвартай.  Нейссериа гонорея, гемофилус инфлуенза, моракселла зэрэг пенициллиний бүлгийн антибиотикт тэсвэртэй бактерийн эсрэг хүчтэй үйлчилнэ. Мөн псевдомонас аэрогениус, метициллинд мэдрэг стафилококкт өндөр идэвхитэй нөлөөлнө.

Харин уушигны хатгаа үүсгэгч стрептококк, цус задлагч стрептококк болон энтерококкт дунд зэрэг нөлөөлнө. Эдгээрээс гадна трахомын хламид, микоплазм, легионелла, сүрьеэгийн микобактер, атипичний микобактерийн эсрэг үр нөлөө сайтай. Гэхдээ агааргүй орчинд нөлөөлөл нь суларна. Офлоксацин нь нян устгах үйлчилгээтэй бөгөөд уг эмэнд мэдрэг бичил биетнүүдийн ДНК –ийн А салбар нэгжид нь үйлчлдэг.офлоксацин нь бактерийн ДНК –ийн нийлэгжилт болон репликацийг дарангуйлснаар нянг үхүүлдэг.

Фармакокинетик

Тус эм нь бүх биеийн шингэнд болон эд эсэд өргөн тархдаг. Эд дэх концентраци нь сийвэн дэх концентрациас илүү байдаг ба үйлчилгээ нь арай илүү байдаг. Мөн эхэсийн хоргийг нэвтрдэг. Сийвэнгийн уурагтай  20-25% нь холбогддог. Офлоксацины ихэнх хувь нь    бөөрөөр өөрчлөгдөөгүй хэлбэрээр шээстэй хамт ялгардаг. Багахан хувь нь / 3% / элгэнд задардаг. Маш бага хэсэг нь метаболит хэлбэрээр шээсээр болон өөрчлөгдөөгүй хэлбэрээр өтгөнтэй ялгардаг. Хэрэглэснээс 12-48 цагийн дараа тунгийн 1.6% - 3.9 % нь цөсөөр ялгардаг. Мөн хөхний сүүгээр ялгардаг.

Хэрэглэх заалт

Офлоксацинд мэдрэг нянгийн гаралтай дараах төрлийн өвчнүүдийг эмчлэхэд хэрэглэнэ:

1. Шээс бэлгийн замын халдварууд: шээсний замын хүнд болон хөнгөн хэлбэрийн халдварууд, нянгийн шалтгаант түрүү булчирхайн үрэвсэл, нейссериа гонорейн гаралтай шээсний сүвийн болон умайн хүзүүний үрэвсэл /бусад фермент ялгаруулагч нянгаар үүсгэгдсэн халдварт/

2. Амьсгалын замын халдварууд:  Грам сөрөг бактериас үүсэлтэй архаг бронхит болон хатгааны хурц үе

3. Ходоод гэдэсний замын халдварууд: Шигелла, сальмонелла, эшериха коли /энтеротоксик хэлбэр /, парагемолитик вибрион, моноспор зэргээс үүссэн халдварууд

4. Хижигийн халууралт

5. Ясны болон үений халдварууд

6. Арьс болон арьсны давхрагын халдварууд

6. Цусан үжил / септицеми / болон бусад системийн халдварууд орно.

Хэрэглэх арга ба тун хэмжээ

Венийн судсанд дуслаар хийнэ. Насанд хүрэгдчийн хэрэглэх хэмжээ:

1. Гуурсан хоолойн үрэвсэл болон уушигны хатгаанд 0.3 граммаар өдөрт 2 удаа 7-14 хоногийн туршид хэрэглэнэ.

2. Хүндрэлгүй шээсний замын халдварын үед 0.2 граммаар өдөрт 2 удаа 5-7 хоног, хүндрэлтэй халдварын үед 0.2 граммаар өдөрт 2 удаа 10-14 хоногийн турш хэрэглэнэ.

3. Түрүү булчирхайн үрэвсэлд 0.3 граммаар өдөрт 2 удаа 6 долоо хоног , С.Trachomatis-р үүсэгдсэн шэсний сүвийн болон умайн хүзүүний халдварын үед 0.3 граммаар өдөрт 2 удаа 7-14 хоног хэрэглэнэ.

4. Хүндрэлгүй заг хүйтэнд 0.4 граммаар нэг удаа.

5. Хижгийн халууралтанд 0.3 граммаар өдөрт 2 удаа 10-14 хоногийн туршид хэрэглэнэ.

6. Pseudomonas aeruginosa- р үүсгэгдсэн халдвар болон бусад хүнд явцтай халдварууудын үед тунгнэмэгдүүлж 0.4 граммаар өдөрт 2 удаа хэрэглэнэ.

Гаж нөлөө

  1. Ходоод гэдэсний замын нөлөөлөл элбэг тохиолддог: гэдэс хямрах, гэдсээр өдвөх, суулгах, дотор муухайрах, бөөлжих
  2. Төв мэдрэлийн системийн хямрал: толгой эргэх, толгой өвдөх, бие тавгүйрхэх, нойр муудах
  3. Харшлын урвал: туулалт, загатнах, янз бүрийн хэлбэртэй шүүсэрхэг улайлт болон судасны хаван тохиолдож болно. Ховор тохиолдолд гэрэлд хэт мэдрэгших урвал илэрнэ.
  4. Дараах гаж нөлөөнүүд ховор тохиолдоно:
  1. Уналт, таталт, хордлогын солиорол, мартамхай болох, хйи юм харах, хөл гөр салганах
  2. Интерстициаль нефритийн шинж: гематурия, халуурах, туурах г.м
  3. Судасны үрэвсэл
  4. Кристаллури / өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд/
  5. Үеэр өвдөх
  1. Цусны сийвэнгийн трансаминазагийн хэмжээ ихсэх, цусан дахь азот мочевины хэмжээ ихсэх, лейкоцит багасах, цөөн өвчтөнд тарилга хийсэн хэсэгт богино хугацаанд цочрох шинж илэрдэг. Ихэнх тохиолдолд хөнгөн явцтай, түр зуурын шинжтэй байна.

Хориглох заалт

Офлоксацинд болон фторхинолины бүлгийн нянгийн эсрэг бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ.

Анхааруулга

  1. Офлоксацины 0.2 граммыг судсанд дуслаар хийх хугацаа 30 минутаас багаггүй байна.
  2. Эшериха колигийн гарим штамм фторхинолины бүлгийн нянгийн эсрэг эмэнд тэсвэртэй байдаг учраас хэрэглэхийн өмнө шээсэнд антибиотикийн мэдрэг чанар үзэх хэрэгтэй. Сорилын лүнг харж тохируулна.
  3. Их хэмжээгээр хэрэглэх болон шээсний рН 7-оос их болсон тохиолдолд кристаллури үүсэх магадлалтай бөгөөд үүнээс урьдчилан сэргийлж ус их уух буюу 24 цагт 1200 мл- ээс дээш хэмжээний шээс ялгаруулах шаардлагатай.
  4. Бөөрийн үйл ажиллагаа өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийн тунг тохируулан хэрэглэнэ.
  5. Хэрэглэх явцад нарны хэт ягаан туяанаас зайлсхийх бөгөөд гэрэлд хэт мэдрэгшил үүсвэл эмчилгээг зогсооно.
  6. Элэгний үйл ажиллагаа доройтсон болон хүнд явцтай үрэвслийн /асцит болон элэгний хатуурал хавсарсан/ үед эмийн клиренс буурч эмийн концентраци ихсэж болно. Ялангуяа элэг болон бөөрний дутагдалтай өвчтөнд элбэг тохиолдоно. Ашигтай тал нь сөрөг өртөмжөөс давуу тохиолдолд сая тунг зохицуулсны үндсэн дээр хэрэглэнэ.
  7. Эпилепси болон эпилепсийн өгүүлэмжтэй өвчтөнд уг эмийн хэрэглэхийг зайлсхийвэл зохих бөгөөд ашигтай тал нь сөрөг өртөмжөөс давуу тохиолдолд сая тунг зохицуулсны үндсэн дээр хэрэглэнэ.

Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэх

Хинолины бүлгийн эмүүд нь жирэмсэн эхэд зохимжтой хэлбэрээр судалгаа хйигдээгүй.  Амьтанд үе мөчний эмгэг үүсгэж байсан тул түүнийг жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхээс татгалзах нь зүйтэй бөгөөд жирэмсэн эхэд хориглоно. Хөхүүл эхэд хэрэглэх тохиолдолд хөхөөр хооллохоо зогсооно.

Хүүхдэд хэрэглэх

Уг бүтээгдэхүүн үр дүнтэй бөгөөд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй. Бие гүйцээгүй зарим зүйл амьтанд үений эмгэг үүсгэж байсан тул 18 доош насны хүүхэд болон өсвөр насныханд уг бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглоно. Хүүхдэд зөвхөн уг фторхинолины бүлгийн эмэнд мэдрэг бөгөөд бусад олон эмэнд дасалтай нянгаар үүсгэгдсэн халдварын үед хэрэглэнэ. Ашигтай тал нь сөрөг өртөмжөөс давуу тохиолдолд сая тунг зохицуулсны үндсэн дээр хэрэглэнэ.

Настай хүмүүст хэрэглэх

Настай хүүмүүсийн бөөрний үйл ажиллагаа суларсан байдаг ба офлоксацин нь бөөрөөр хэсэгчлэн ялгардаг тул эмийн тунг багасгах хэрэгтэй.

Офлоксацины бусад эмийн бодистой харилцан нөлөөлөх

  1. Шээсийг шүлтлэгжүүлэгч эмүүд нь бүтээгдэхүүний уусамтгай чанарыг багасгаж, кристаллурия болон бөөр хордуулахад хүргэнэ.
  2. Теофиллинтэй хамт хэрэглэхэд энэ 2 эм нь Цитохром Р 450 ферменттэй өрсөлдөн саатуулах нөлөө үзүүлдэг тул теофиллины элэгний элименаци нь ерөнхйидөө багасч хагас ялгарлын хугацааг уртасган, сийвэнгийн концентрацийг ихэсгэснээр, теофиллиний хэмжээ ихэсч, хордлогын шинжүүд илэрч болзошгүй. Иймд хамт хэрэглэх тохиолдолд теофиллиний хэмжээг хянах хэрэгтэй.
  3. Циклоспоринтой хамт хэрэглэхэд цусны сийвэн дэх циклоспорины хэмжээг ихэсгэдэг. Иймд циклоспорины хэмжээг хянаж тунг тохируулах хэрэгтэй.
  4. Варфарин зэрэг антикоагулянттай хамт хэрэглэхэд цус шингэрүүлэх үйлчилгээг нь нэмэгдүүлэг. Иймд протромбины хугацааг хянах хэрэгтэй.
  5. Пробенецидтэй хэмт хэрэглэхэд офлоксацины бөөрөөр ялгарах нь 50% буурах бөгөөд цусны плазм дахь уг бодисын хэмжээ нэмэгддэг.
  6. Офлоксацин каффейны солилцоог саатуулдаг. Үүний улмаас каффейний клиренс багасгаснаар сийвэнгийн Т2/1 ихэсч төв мэдрэлийн системийн хордлогын шинж илэрч болзошгүй.

Тунг хэтрүүлэх

Тунг хэтрүүлсэн тохиолдолд өвчтнийг сайн ажиглаж шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээ хийнэ.

Хэмжээ: 100 мл: 0.2 гр офлоксацин, 5 гр глюкоз

Хадгалалт: Харанхуй нөхцөлд, битүү байдлаар хадгална.

Савлалт: 100 мл хэмжээтэй шилэнд савласан

Хүчинтэй хугацаа: 2 жил

Улсын бүртгэлийн дугаар: National Medicine Approval Number: H5102537

Үйлдвэрлэгч: Сычуаны Келунфармацевтикал компани

Албан ёсны дистрибьютр: “Түвшин-Энэрэл” Эм ханган нийлүүлэх байгууллага         Монгол улс, Улаанбаатар хот

Улсын бүртгэлийн дугаар: F050514JP01257

Утас: 976-99818800, 976-99082527