
Хэрэглэх заавар
Амброксол HCl
Шахмал
НАЙРЛАГА
Шахмал бүрд:
Амброксол Гидрохлорид .............................30 мг
ЭМ СУДЛАЛ
Амброксол нь амьсгалын замд өтгөн, наалдамхай цэрийг гадагшлуулахад тусалдаг секротолитик шинж чанартай байдаг.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Амброксол нь амьсгалын замын цочмог ба архаг эмгэг, ялангуяа архаг бронхит, багтраат бронхит өвчний үед секретолитик үйлдэл үзүүлдэг.
ХОРИГЛОХ ЗААЛТ
Амброксолд хэт мэдрэг бол хориглоно.
ГАЖ НӨЛӨӨ
- Амброксолыг хэрэглэсний дараа үл тэвчих урвал бүртгэгдсэн боловч ховор тохиолддог.
- Зарим өвчтөнд ходоод гэдэсний замд бага зэргийн гаж нөлөө илэрсэн.
- Харшлын урвал нь ховор тохиолдож болох ба зарим харшилтай өвчтөнүүд бусад эмэнд харшилтай байдаг.
- Урвалууд үүсэх: арьс нүүр хавагнах, амьсгал давчдах, халуурах.
- Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө тодорхойгүй байна.
- Дархлалын системийн эмгэг:
Ховор: хэт мэдрэгшлийн урвал
Тодорхойгүй: анафилаксийн шок, ангиоэдема, загатнаат анафилакси төст урвал үүсэх.
- Арьс, арьсан доорх эдийн эмгэгүүд
Ховор: тууралт, чонон хөрвөс
Тодорхойгүй: арьсны ноцтой гаж нөлөө (олон хэлбэрт улайлт, Стевенс-Жонсоны хам шинж / эпидермийн хорт үхжил, цочмог ерөнхий эксантематоз идээт үрэвсэл).
АНХААРУУЛГА, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
- Амброксолыг жирэмсэн үед (ялангуяа эхний 3 сард) болон хөхүүл үед зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэглэж болно. Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх нь нэмэлт судалгаа шаарддаг. Амброксолыг эмчийн зөвлөгөөгүйгээр удаан хугацаагаар хэрэглэж болохгүй. Зарим тохиолдолд бөөрний дутагдалын үед амброксол метаболит нь элгэнд хуримтлагддаг.
- Амброксолын хэрэглээнд олон хэлбэрт улайлт, Стивенс-Жонсоны хам шинж (SJS) / эпидермийн хорт үхжил (TEN), цочмог ерөнхий эксантематозын идээт үрэвсэл (AGEP) зэрэг арьсны хүнд урвал үүсэлтийн талаар мэдээлсэн. Арьсны даамжирсан тууралтын (заримдаа цэврүүтэх, салст бүрхэвчийн гэмтэлтэй холбоотой) шинж тэмдэг илэрвэл амброксолын эмчилгээг даруй зогсоож, эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.
ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ
Антибиотикуудтай (Амоксициллин, Цефуроксим, Эритромицин, Доксициклин) хамт хэрэглэх нь уушигны эдэд антибиотик хүлээн авах чадварыг нэмэгдүүлдэг.
ТУН
- Насанд хүрэгсэд болон 12 -аас дээш насны хүүхэд: 1 шахмалаар өдөрт 2-3 удаа ууна.
- 6-12 насны хүүхэд: 1/2 шахмалаар өдөрт 2-3 удаа ууна.
ТУН ХЭТРҮҮЛЭЛТ
Энэ нь хэзээ ч бүртгэгдээгүй, хэрэв энэ нь тохиолдвол шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛ.
САВЛАЛТ
10 блистерт @ 10 шахмал хайрцагт савлагдсан.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
30oC доош хэмд хадгална.
Үйлдвэрлэгч
PT. SANBE FARMA
Jl. Industri I No. 9 RT. 01 RW. 08,
Kelurahan Utama, Kecamatan Cimahi Selatan,
Kota Cimahi – Indonesia
Албан ёсны борлуулагч: Монгол Фарм ХХК
Утас: 70122142, 70162142







































































