Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Стрептоцидтой тосон түрхэц
Худалдааны нэр
Англи
Сульфаниламид
Үйлдвэрлэгч
Монос эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
10%-20г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

СТРЕПТОЦИДТОЙ ТОСОН ТҮРХЭЦ 10% ХЭРЭГЛЭХ ЗААВАР

 

Эмийн худалдааны нэр: СТРЕПТОЦИДТОЙ ТОСОН ТҮРХЭЦ 10% -20 г

 

Эмийн олон улсын нэршил: N-АМИНОБЕНЗОЛСУЛЬФАМИД

 

Эмийн хэлбэр: Тосон түрхэц

 

Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг тюбикт 2 г  стрептоцид агуулагдана

 

Эмийн эмчилгээний бүлэг: Сульфаниламидын бэлдмэл

 

Эм судлалын үйлдэл: Стрептоцид  нь стрептококк, менингококк, пневмококк, гонококк, гэдэсний савханцар болон бусад бактерийн эсрэг нөлөөлнө.

 

Хэрэглэх заалт: Стрептоцидтой тосон түрхэцийг арьсны идээт үрэвсэл, түлэгдэлт, яршилт зэрэгт түрхэж хэрэглэнэ.

 

Хориглох заалт: Цочмог идээт үрэвсэл болон сульфаниламидын бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.

 

Гаж нөлөө: Арьс болон салст бүрхүүл хөхрөх, хэсэг газрын харшлийн урвал  илэрч болно.

 

Хэрэглэх арга, тун: Арьсны идээт өвчин, хамрын салст, дунд болон гадна чихний үрэвсэл, түлэгдэлт, гадуур идээт шарх зэрэгт арьсыг сайтар цэвэрлэсний дараа нимгэн түрхэж хэрэглэнэ.

 

Савлалт: Стрептоцидын 10% тосон түрхэцийг 20-50г-аар зориулалтын хэвлэмэл хаяг бүхий тюбикинд савлаж, 50 тюбикээр уутанд савлана. 

 

Хадгалалт: Стрептоцидын 10%-н тосон түрхэцийг 4-12С-ийн хэмд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

 

Хүчинтэй хугацаа: 2 жил

 

Олгох нөхцөл: Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгчийн хаяг: Сонсголонгийн гудамж- 32/2, Үйлдвэрийн баруун бүс-4,

20-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар-16103-0006, Монгол улс

Утас: 77173117, 1800-1883, E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn

Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утас: 94041883