Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Гентамицин сульфат
Худалдааны нэр
Англи
Гентамицин
Үйлдвэрлэгч
North China Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
80мг-2мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Бэлдмэлийн хэрэглэгчдэд зориулсан заавар.

 

GENTAMICIN INJECTION, 80mg/2ml

Гентамицин тариа, 80мг/2мл

 

Улсын бүртгэлийн дугаар: F051014JP01331

 

Найрлага:

  • Ампул бүрд 80мг гентамицин сульфат агуулагдана.

Эм судлалын үйлдэл:

  • Гентамицин нь өргөн хүрээт үйлдэлтэй антибиотик бөгөөд дийлэнх савханцарууд болон алтлаг Стафилококк зэрэг нянг шууд үхүүлэх үйлдэлтэй.  

Хэрэглэх заалт:

  1. Гентамициний тариаг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
  • Бөөр, давсаг, шээсний сүвний үрэвсэл,   
  • Цусан үжил, хэвлийн гялтангын үрэвсэл,   
  • Яс болон зөөлөн эдийн халдварууд, шархны халдвар,   
  • Түлэнхийн халдварлагдсан шархлаа;
  • Уушгины хатгалгаа г.м.

Хориглох заалт:

  • Гентамицинийг уг эмэнд харшилтай болох нь тодорхойлогдсон өвчтөнд, мөн жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй.

 

Тун ба хэрэглэх арга:

  • Насанд хүрэгсдэд бөөрний үйл ажиллагаа нь хэвийн байх үед:
    • Хоногийн 3-5 мг/кг тунг 3 тэнцүү хувааж булчинд тарьж хэрэглэнэ (8 цагаар).
  • Хүүхэд, нярай, нялхаст:
    • Хүүхдэд: өвчний хүнд хөнгөнөөс хамаарч 3-5мг/кг-ын хоногийн тунг 3 тэнцүү хувааж 8 цагаар хэрэглэнэ.
    • Нярай болон 1 долоо хоногоос бага үед: 6мг/кг-ын хоногийн тунг 2 хувааж 12 цагаар хэрэглэнэ.
    • Нэг 7 хоногоос хэтэрсэн нялхаст: 6мг/кг-ийн хоногийн тунг тэнцүү 2 хувааж 12 цагаар буюу тэнцүү 3 хувааж 8 цагаар тус тус хэрэглэнэ.

Эмчилгээний хугацаа:

  • Ээлж эмчилгээний хугацааг 7-10 хоногоор хязгаарлах хэрэгтэй.

 

Гаж нөлөө ба тусгай анхааруулга:

  • Тэрээр чихний дунд хэсэгт хуримтлагдан сонсголыг эргэшгүйгээр гэмтээдэг (дууны өндөр тоныг сонсох мэдрэмжийг алдагдуулдаг).
  • Эргэх шинж чанартайгаар бөөр хордож болох ба бөөрний цочмог дутагдал үүсч байсан бөгөөд энэ нь дийлэнхдээ бөөр хордуулах нөлөөтэй aминогликозидууд, ванкомицин, зарим цефалоспоринууд хийгээд сонсголын эрхтэнийг хүчтэй хордуулдаг этакрины хүчил болон фуросемид зэрэг эмтэй хавсруулан хэрэглэснээс шалтгаалдаг байна.
  • Жирэмсэн үед аминогликозидыг хэрэглэвэл ургийн гавал тархины 8-р хос мэдрэлийг гэмтээж болзошгүй.

Хадгалах нөхцөл:

  • Сэрүүн(25°C-с доош), хуурай нөхцөлд гэрэл ба чийгшилтээс хамгаалж, ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ хадгална.

Хадгалах хугацаа: 3 жил.

Үйлдвэрлэгч:

  • North China Pharmaceutical Group Formulation Co., Ltd.
  • No. 6 East Heping Road, Huayao East Street, Shijiazhuang, Hebei, P. R. of China