
Хэрэглэх заавар
Хэрэглэх заавар: Эмчлүүлэгчидэд зориулсан мэдээлэл
Ремицин 100мг хальсан бүрхүүлт шахмал
Доксициклин
Энэ эмийг уухын өмнө энэ хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу, учир нь таньд шаардлагатай чухал мэдээлэл агуулсан.
- Зааврыг хадгал. Танд дахин унших шаардлага гарч болно.
- Хэрэв та илүү их мэдээлэл авахыг хүсвэл эмч, эм зүйчээс лавлана уу.
- Энэ эмийг зөвхөн танд зориулж жоронд бичсэн. Бусдад дамжуулахыг хориглоно. Хэдийгээр тэдний өвчний шинж тэмдэг таныхтай ижил байсан ч энэ нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй юм.
- Хэрэв танд аль нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгд. Үүнд энэхүү заавар тусгаагүй гаж нөлөө байж болно. 4-р хэсгийг үзнэ үү.
Зааврын агуулга
1. Ремицин гэж юу болох, юунд хэрэглэх
2. Ремицин хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс.
3. Ремициныг хэрхэн хэрэглэх
4. Илэрч болох гаж нөлөө
5. Ремицин хэрхэн хадгалах
6. Бусад мэдээлэл
1. Ремицин гэж юу болох, юунд хэрэглэх
Энэ эм нь доксициклин агуулдаг бөгөөд энэ нь тетрациклины бүлэгт хамаарах антибиотик юм. Үүнийг олон төрлийн халдварыг эмчлэхэд хэрэглэгддэг. Үүнд:
· Цээж, уушиг, хамрын халдвар. Жишээлбэл. бронхит, уушигны үрэвсэл, синусит.
· Шээсний замын халдварууд (шээс дамжих зам) цистит, уретрит.
· Нүдний халдварууд.
· Бэлгийн замаар дамжих халдварууд: заг хүйтэн, тэмбүү, хламид.
· Бөөс хачигт хазуулсантай холбоотой халууралт.
· Хлорохин үр дүнгүй хумхаа.
Ремицинийг мөн зарим халдвараас урьдчилан сэргийлэхэд ашигладаг: хижиг (жижиг шавьжаар дамждаг өвчин), Rocky Mountain толбо, аялагчдын суулгалт, хумхаа, холер, лептоспироз (бохир уснаас үүдэлтэй бактерийн халдвар).
Эмч танд дээр дурдаагүй өөр халдварыг эмчлэхийн тулд Ремициныг зөвлөж болно. Мөн халдварын эмчилгээнд Ремицинтэй хамт хэрэглэх нэмэлт эм бичиж өгч болно. Хэрэв таны бие сайжирсан эсвэл муудсан бол эмчтэйгээ ярилцах хэрэгтэй.
2. Ремицин хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс
Ремициныг хэрэглэхгүй
· Доксициклин, тетрациклины бусад антибиотик эсвэл бэлдмэлийн найрлага дах бусад нэгдэлүүдэд харшилтай (6-р хэсэгт жагсаасан).
· Хэрэв та жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж буй.
· Хэрэв та хөхүүл бол
· Хэрэв та залгихад хүндрэлтэй бол
Шүд ургах үед (жирэмслэлт, нярай болон 8-аас доош насны хүүхдэд) Ремициныг хэрэглэхгүй, учир нь бэлдмэл нь шүдний өнгө (шар-саарал-хүрэн) эсвэл шүдний зөв өсөлтөд нөлөөлж болзошгүй юм.
Эмч 8-аас доош насны хүүхдэд үзүүлэх үр дүн эрсдэлээс давсан нөхцөл (жишээ нь, хүнд эсвэл амь насанд аюултай байдал) байж болох тул Ремициныг зөвлөх шаардлагатай.
Анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Ремицин хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчид мэдэгд:
· Хэрэв та нарны хүчтэй туяа эсвэл хэт ягаан туяанд өртөх магадлалтай бол (жишээ нь, наранд ил ажиллах). Энэ эмийг хэрэглэхдээ нарны хурц гэрэлд өртөхөөс зайлсхийх хэрэгтэй, учир нь таны арьс ердийнхөөс илүү наранд түлэгдэх болно.
· Хэрэв та элэг, бөөрний асуудалтай бол.
· Хэрэв та тэмбүүтэййгэж сэжиглэж буй бол. Эмчилгээ дууссаны дараа эмч таныг үргэлжлүүлэн хянах болно.
· Хэрэв та суулгалттай эсвэл антибиотик ууж байхдаа ихэвчлэн суулгадаг, ходоод, гэдэсний хямралын өгүүлэмжтэй бол. Хэрэв Ремицинтел хэрэглэх үед эсвэл дараа нь хүнд, удаан үргэлжилсэн цуст суулгалт үүсвэл эмчилгээг зогсоох шаардлага гарах тул эмчид яаралтай хандаарай. Энэ нь антибиотик эмчилгээ хийсний дараа үүсдэг гэдэсний үрэвслийн шинж тэмдэг байж болно (псевдомембраноз колит).
· Хэрэв таны ходоодны хүчиллэг ихэсвэл Ремицин таны байдлыг улам дордуулах тул танд тохирох эм биш байж болно.
· Хэрэв ат нойр булчирхайн асуудалтай бол
- Хэрэв та гавлын дотоод даралт ихсэлтэй (толгой хүчтэй өвдөх) болон харааны өөрчлөлтийг мэдэрвэл.
Хэрэв та Ремицин уусны дараа залгихад хүндрэлтэй, хоолой, ходоодонд таагүй мэдрэмж төрж эхэлбэл эмчид яаралтай мэдэгдээрэй. Таны эмч танд Ремицин хэрэглэхээ зогсоохыг зөвлөж магадгүй.
Ремициныг удаан хугацаагаар хэрэглэхэд энэ антибиотикоор эмчлэх боломжгүй халдвар үүсгэдэг. Таны эмч ийм төрлийн халдварын шинж тэмдгийг танд тайлбарлах болно.
Бусад эм, Ремицин
Хэрэв та өөр эм хэрэглэж байгаа, саяхан уусан эсвэл хэрэглэж магадгүй бол эмч, эм зүйчид хэлээрэй.
Зарим эм нь Ремицины үр нөлөөг бууруулдаг, үүнд:
· Антацидууд (ходоодны хямрал арилгах), төмрийн бэлдмэлүүд, ууж хэрэглэх цайр висмутын бэлдмэлүүд. Эдгээрийг Ремицинтэй нэг дор хэрэглэж болохгүй.
· Карбамазепин, фенитоин (эпилепсийг хянах эмчилгээнд хэрэглэх), барбитуратууд (эпилепсийн эсрэг эсвэл тайвшруулах эм болгон ашигладаг).
Ремицин нь бусад эмийн үйлдэлд нөлөөлж болно. Үүнд:
· Варфарин, кумарины үйлдлийг нэмэгдүүлнэ (ялтас эсийн бөөгнөрөлөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг).
· жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэх бэлдмэлийн нөлөөг бууруулах
· пенициллины антибиотикийн нөлөөг бууруулах (халдварын эмчилгээнд хэрэглэх).
· метоксифлуран (мэдээгүйжүүлэг).
Мэс ажилбар, шүдэнд мэс ажилбар хийлгэх
Хэрэв та мэс засал эсвэл шүдний мэс засалд ерөнхий мэдээ алдуулалт хийлгэх гэж байгаа бол танд илүү их гаж нөлөө гарч болзошгүй тул мэдээ алдуулагч эсвэл шүдний эмчдээ Ремицин ууж байгаа гэдгээ хэлэх хэрэгтэй.
Лабораторийн үзүүлэлт
Ремицин нь зарим шинжилгээнд саад учруулж болзошгүй тул лабораторийн шинжилгээнд зориулж дээж өгөх шаардлагатай бол эмчдээ хэлээрэй.
Жирэмсэн, хөхүүл үе
Хэрэв та жирэмсэн, жирэмслэх гэж байгаа эсвэл хөхүүл бол Ремициныг бүү хэрэглээрэй (2-р хэсгийг үзнэ үү).
Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Энэ эм нь жолоо барих, механизмтай ажиллах чадварт нөлөөлөх ёсгүй.
Туслах бодисын анхааруулга
Энэ бүтээгдэхүүн натри агуулдаг.
Энэ эм нь нэг шахмалд 1 ммоль (23 мг) хүрэхгүй натри агуулдаг бөгөөд энэ нь үндсэндээ "натригүй" гэсэн үг юм.
3. Ремициныг хэрхэн хэрэглэх
Эмч, эм зүйчийн заавраар энэ эмийг хэрэглэнэ. Хэрэв та итгэлгүй байгаа бол эмч, эм зүйчээсээ лавлаарай.
· Ремициныг сууж болон босож байхдаа бүтэн аяга усаар даруулж ууна.
· Боломжтой бол өглөө, эсвэл унтахаас 1-ээс доошгүй цагийн өмнө Ремицинин уувал сайн.
· Ремициныг уусны дараа дор хаяж гучин минутын турш хэвтэхгүй байх нь чухал бөгөөд ингэснээр шахмал ходоод руу аль болох хурдан орж, хоолой, улаан хоолойг цочроохоос сэргийлнэ (амнаас ходоод руу хоол дамжуулах).
· Хэрэв таны ходоод өвдвөл Ремициныг хоол хүнс эсвэл сүүтэй хамт ууж болно.
· Халдварын эмчилгээнд Ремициныг хоололт үл хамааран ууна.
· Согтууруулах ундаа нь Ремицины нөлөөг бууруулдаг тул хамт хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
Доорх мэдээлэл нь халдвараас хамааран эмчийн зааж болох янз бүрийн тунг харуулна. Эмч заримдаа өөр өөр тунгаар хэрэглэнэ. Ремицинийг эмчийн заавраар хэрэглэх ёстой. Хэрэв та итгэлгүй байгаа бол эмч, эм зүйчээсээ асуугаарай.
Ердийн тун
Эхний өдөр 2 шахмал, цааш өдөрт 1 шахмал ууна. Илүү хүнд халдварын үед эмчилгээний хугацаанд өдөрт 2 шахмалыг өгнө. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эмчилж буй халдвараас хамаарна.
8 -12 түүнээс доош насны хүүхдүүд
8 -12 түүнээс доош насны хүүхдийн цочмог халдварын эмчилгээнд доксициклиныг бусад эм хэрэглэх боломжгүй эсвэл үр дүнгүй тохиолдолд хэрэглэнэ. Ийм нөхцөлд ердийн тун нь:
45 кг ба түүнээс бага жинтэй хүүхдэд:
Эхний өдөр: биеийн жингийн кг тутамд 4.4 мг (нэг эсвэл 2 тунгаар) дараа нь биеийн жингийн кг тутамд 2.2 мг (нэг эсвэл 2 тунгаар) авна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эмчилж буй халдвараас хамаарна. Хүнд халдварын үед эмчилгээний туршид биеийн жингийн кг тутамд 4.4 мг хүртэл тунгаар өгнө.
45кг-с дээш жинтэй хүүхдэд:
Насанд хүрэгчдэд зориулсан тунг хэрэглэнэ; Эхний өдөр 200 мг, дараа нь өдөрт 100 мг. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эмчилж буй халдвараас хамаарна.
Насанд хүрэгчид болон 12- 18 насны хүүхдүүд
эхний өдөр 200 мг, цааш өдөрт 100мг тунгаар хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эмчилж буй халдвараас хамаарна.
Бэлгийн замын халдваруудад
7-10 өдөр 1 шахмалаар өдөрт хоёр удаа.
Анхдагч болох дахилтат тэмбүү
өдөрт 1 шахмалаах хоёр удаа нийт 14 хоног. Таны эмчилгээг зогсоосны дараа эмч таныг үргэлжлүүлэн хянах болно.
Бөөс, хачигт хазуулсантай холбоотой халууралт
1 эсвэл 2 шахмалаар нэг удаа ууна.
Хумхаагийн эмчилгээ
өдөрт 2 шахмалаар багадаа 7 хоног. Таны эмч танд Ремицинтэй хослуулан хумхаа өвчнийг эмчлэх өөр эм (жишээ нь хинин) зөвлөнө.
Хумхаагаас урьдчилан сэргийлэх
Хумхаа өвчтэй газар руу явахаас 1-2 хоногийн өмнө, буцаж ирснээс хойш 4 долоо хоног хүртэл өдөрт 1 шахмалыг ууна.
Хижгээс урьдчилан сэргийлэх (жижиг шавьжаар дамждаг өвчин)
Долоо хоногт нэг удаа 2 шахмалыг дан тунгаар ууна.
Аялагчдын суулгалтаас урьдчилан сэргийлэх
Аялалын эхний өдөр 2 шахмалыг, дараа нь тухайн газарт байх хугацаандаа өдөрт 1 шахмалыг ууна. Хэрэв та шахмалыг 21 -с дээш хугацаагаар авахаар төлөвлөж байгаа бол эмчид хандана уу.
Лептоспирозын эмчилгээ (бохир уснаас үүсэх халдвар)
1 шахмалаар өдөрт 2 удаа 7 хоногийн турш ууна.
Лептоспирозоос урьдчилан сэргийлэх (бохир уснаас үүсэх халдвар)
Халдвартай газарт байх хугацаанд долоо хоногт нэг удаа 2 шахмал; Аялал дууссаны дараа 2 шахмал. Хэрэв та Ремициныг 21 хоногоос дээш хугацаагаар хэрэглэхээр төлөвлөж байгаа бол эмчтэйгээ зөвлөлдөнө үү.
Холерын эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Дангаар 3 шахмал ууна.
Лаймын өвчний 1 ба 2 шат
1 шахмалаар өдөрт 2 удаа 10-30 хоног хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь үр дүнгээс хамаарна.
Bacillus anthracis-ийн мэдрэмтгий омгийн улмаас үүссэн халдварууд
Насанд хүрэгчид: өдөрт 1 шахмалаар 2 удаа нийт 60 хоног.
Rocky Mountain толбот халууралтын эмчилгээнд
Насанд хүрэгчидэд: 12 цагаар 100 мг тунгаар ууна.
45 кг-аас бага жинтэй хүүхдэд: Өдөрт 2 удаа биеийн жинд 2.2 мг/кг.
45 кг ба түүнээс дээш жинтэй хүүхдэд насанд хүрэгчдийн тунгаар ууна.
Өвчтөний халууралт, эмнэлзүйн шинж тэмдэг сайжрал илрэх хүртэл дор хаяж 3 хоногийн турш эмчилнэ. Эмчилгээний хамгийн бага курс 5-7 хоног байна.
Хэрэв та Ремицины тунг хэтрүүлсэн бол
Хэрэв та Ремицины тунг хэтрүүлэн хэрэглэсэн бол эмчид эсвэл хамгийн ойрын эмнэлэгт яаралтай хандаарай. Ремицин үлдсэн эсэхээс үл хамааран шошготой эмийн багцыг авч ирнэ.
Хэрэв та Ремицины тунг мартсан бол
Хэрэв та шахмалыг уухаа мартсан бол аль болох хурдан уу. Дараагийн шахмалыг зөв цагт нь ууна. Мартагдсан тунг нөхөхийн тулд тун давхарлаж болохгүй.
Хэрэв та Ремициныг зогсоох бол
Хэрэв та шахмалыг хэт хурдан зогсоовол халдвар дахиж болзошгүй. Биеийн байдал сайжирсан ч эмчилгээний бүрэн хугацааны турш шахмалыг ууна.
Хэрэв танд энэ эмийг хэрэглэх талаар нэмэлт асуулт байвал эмч, эм зүйчээсээ асуугаарай.
4. Илэрч болох гаж нөлөө
Бүх эмийн нэгэн адил энэ эм нь гаж нөлөө үүсгэж болзошгүй ч хүн бүрт тохиолддоггүй.
Хэрэв та энэ эмийг хэрэглэсний дараа харшлын урвалын дараах шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл эмчид яаралтай мэдэгдээрэй. Хэдийгээр тэдгээр нь маш ховор тохиолддог боловч шинж тэмдгүүд нь ноцтой байж болно.
· гэнэт амьсгал давчдах, амьсгал авахад хүндрэлтэй болох, халуурах, зовхи, нүүр, уруул хавдах, тууралт гарах, загатнах (ялангуяа бүх биеийг хамарна).
- ходоодны хямрал, хоолны дуршил буурах, хүнд хэлбэрийн, байнгын эсвэл цустай суулгалт (энэ нь сүүлийн тунг хэрэглэснээс хойш хоёр, гурван сарын дараа илэрч болох ба ходоод өвдөх, халуурахтай холбоотой байж болно). Энэ нь антибиотик эмчилгээ хийсний дараа тохиолдож болох ба гэдэсний ноцтой үрэвслийн шинж тэмдэг юм.
Доор жагсаасан гаж нөлөөний аль нэг нь тохиолдвол эмчтэйгээ аль болох түргэн холбоо барина уу.
- Халуурах, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, булчин өвдөх, арьсны тууралт ихэвчлэн өөрөө арилдаг Жариш-Херксхаймерын урвал. Энэ нь Лаймын өвчин гэх мэт спирохетын халдварын үед доксициклины эмчилгээг эхлүүлсний дараахан тохиолддог.
· арьсны тууралт, арьс хуурайшиж халцрах
- Таныг маш тааламжгүй байдалд хүргэж болзошгүй арьсны хүнд урвал.
- арьс нарны гэрэлд ердийнхөөс илүү мэдрэмтгий болох. Таны арьсанд тууралт гарах, загатнах, улайх эсвэл наранд хүчтэй түлэгдэх болно. Хэрэв ийм зүйл тохиолдвол эм уухаа больж, эмчид хандаарай.
- халуурах, лимфийн зангилаа хавдах эсвэл арьсны тууралт гарах. Эдгээр нь DRESS (Эозинофили ба системийн шинж тэмдэг бүхий эмийн хариу урвал) гэж нэрлэгддэг эмгэгийн шинж тэмдэг байж болох бөгөөд хүнд, амь насанд аюултай байж болно.
- толгой өвдөх, хэрэв маш хүчтэй байвал хараа муудах харааны эмгэгтэй холбоотой байж болно.
· ходоодны үрэвсэл ба шархлаа.
- цусны өвчин. Эдгээр нь цусны янз бүрийн төрлийн эсийн тоо өөрчлөгдсөнтэй холбоотой юм. Шинж тэмдгүүд нь ядрах, амархан хөхрөх эсвэл халдвар авах зэрэг байж болно.
· цусны даралт буурах.
· зүрхний цохилт олширох.
· үе мөч, булчин өвдөх.
· ходоод өвдөх, суулгах.
Эмчилгээний явцад таны бие эмэнд дасан зохицоход дараах гаж нөлөө арилна. Хэрэв эдгээр гаж нөлөөний аль нэг нь таныг зовоож байвал эмчдээ хэлээрэй.
Түгээмэл (10 хүн тутамд 1):
· Бие тавгүйтэх.
· системийн чонон яр (SLE) гэж нэрлэгддэг өвчин хүндрэх. Энэ бол үе мөч өвдөх, арьсны тууралт, халууралт үүсгэдэг харшлын эмгэг юм.
· үнхэлцгийн үрэвсэл (зүрхэнд нөлөөлдөг өвчин).
Цөөн (100 хүн тутамд 1):
· цээж хорсох.
Ховор (1000 хүн тутамд 1):
· нойр булчирхайн үрэвсэл хэвлий болон нуруугаар хүчтэй өвддөг.
· залгихад хүндрэлтэй болох, хэл ам өвдөх.
· арьс улайх (шингэн хурах).
· чих шуугих.
· шулуун гэдэс, бэлэг эрхтэний ойролцоо халуун оргих, загатнах.
· гэдэсний үрэвсэл.
· нярай зулай төвийх.
· гавал тархины даралт ихсэх (харааны өөрчлөлттэй толгой хүчтэй өвдөх).
· элэгний үрэвсэл, гэмтэл.
· элэгний үйл ажиллагааны үзүүлэлт алдагдах.
· Удаан хугацаагаар хэрэглэхэд бамбай булчирхайн эдийн өнгө өөрчлөгдөнө. Энэ эм нь бамбай булчирхайн үйл ажиллагааг алдагдуулдаггүй.
· наранд өртсөний дараа түлэгдэх, хумс сулрах.
· цусанд мочевины түвшин ихсэх.
· арьсанд бараан толбо үүсэх
Тодорхойгүй (илрэлийн давтамжийг тооцох боломжгүй):
· арьс, нүдний цагаан шарлах (шарлалт), нойр булчирхайн үрэвсэл.
· • шүд нь өнгөө алдах ба/эсвэл ургахгүй байх.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгд. Үүнд энэхүү зааварт дурдаагүй аливаа гаж нөлөө багтана. Мөн та гаж нөлөөний талаар үндэсний тайлангийн системээр шууд мэдээлэх боломжтой (доорх дэлгэрэнгүй мэдээллийг харна уу). Гаж нөлөөний талаар мэдээлснээр та энэ эмийн аюулгүй байдлын талаар нэмэлт мэдээлэл өгөх боломжтой.
Cyprus
Pharmaceutical Services
Ministry of Health
CY-1475 Nicosia
Fax: +357 22608649
Website: www.moh.gov.cy/phs
5. Ремицин хэрхэн хадгалах
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хайрцагт дээрх ‘EXP’ хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаа дуусан сарын сүүлийн өдрийг заасан.
25°C ихгүй хэмд хадгална. Гэрэл, чийгнээс хамгаална.
6. Бусад мэдээлэл
Ремицины найрлага
- Идэвхтэй бодис нь доксициклин юм. Хальсан бүрхүүлт шахмал бүрд доксициклин гиклат 100мг доксициклинтэй тэнцэхүйц хэмжээгээр агуулна.
- Бусад: хагас талст целлюлоз, кроскармелоз натри, натрийн цардуулт глюконат (A хэлбэр), магнийн стеарат, тальк, повидон, гипромеллоз, макрогол 400, титаны давхар исэл.
"Туслах бодисын анхааруулга" 2-р хэсгийг үзнэ үү.
Ремицин харагдах байдал, савлалт
Цагаан өнгөтэй, дугариг хэлбэртэй хальсан бүрхүүлт шахмал.
Савлалт:
PVC-хөнгөн цагаан. Хальсан бүрхүүлт шахмал 10, 100, 1000 савлан гаргана.
РЕ таглаат PP битүүмжлэлтэй. Хальсан бүрхүүлт шахмал 1000 савлан гаргана.
Бүх багцыг худалдаанд гаргах боломжгүй.
Маркетингийн зөвшөөрөл эзэмшигч, үйлдвэрлэгч
Remedica Ltd
Aharnon Str., Limassol Industrial Estate,
3056 Limassol, Cyprus
Шинэчилсэн огноо 12/2018
Албан ёсны борлуулагч: “Монголфарм” ХХК
Утас: 70122142; 70162142





































































































































































































































































































