Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Полиоксидоний
Худалдааны нэр
Англи
Азоксимерын бромид
Үйлдвэрлэгч
NPO Petrovax Pharm LLC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
6 мг
Эмийн хэлбэр
лаа
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар

ПОЛИОКСИДОНИЙ (POLYOXIDONIUM)


Энэхүү заваарт таньд шаардлагатай чухал мэдээлэл агуулсан тул эмийг хэрэглэхийн өмнө зааврыг анхааралтай уншиж танилцана уу.  

Дахин унших шаардлага гарах тул хэрэглэх зааврыг хадгална уу.

Хэрэв Танд нэмэлт асуулт байвал эмчээс заавал тодруулаарай.

Энэхүү эм нь жоргүйгээр олгогдоно. Шаардлагатай эмчилгээний үр дүнд хүрэхийн тулд эмийн хайрцагт байгаа хэрэглэх зааврын дагуу хэрэглээрэй. Хэдийгээр тантай ижил шинж тэмдэг илэрсэн ч бусдад хорт нөлөө үзүүлж болзошгүй тул дамжуулахыг хориглоно.

Эмийн бүртгэлийн дугаар: F20230214LO08447

Худалдааны нэршил: Полиоксидоний

Патентын бус олон улсын нэршил: Азоксимер бромид (Azoximeri bromidum)

Химийн нэршил: сополимер N-оксид 1,4-этиленпиперазин и (N-карбоксиметил)-1,4-этилпиперазиний бромид

Эмийн хэлбэр: үтрээний болон шулуун гэдэсний лаа

Нэг шахмалд агуулагдах найрлага:

Үйлчлэгч бодис: Азоксимер бромид – 6 мг эсвэл 12 мг,

Туслах бодисууд:

маннитол – 1,8 мг, повидон – 1,2 мг, какаоны үрийн тос (какаоны тос) – 1291,0 мг  (6 мг тунтай);

маннитол 3,6 мг, повидон  – 2,4 мг, какаоны үрийн тос (какаоны тос) – 1282,0 мг  (12 мг тунтай);

Ерөнхий шинж: какаоны тосны өвөрмөц сул үнэртэй, цайвар шаргалдуу өнгөтэй, торпед хэлбэрийн лаа. Гантиган гадаргуутай байж болно. Зүслэг хийхэд юүлүүр хэлбэртэй байж болно.

Эмийн эмчилгээний бүлэг: Дархлаа зохицуулагч эмийн бэлдмэл

АТХ код:  [L03]

Эм судлалын шинж чанар:  

Фармакодинамик

Азоксимер бромид нь дархлаа зохицуулах, хоргүйжүүлэх, хөгшрөлтийг удаашируулах болон үрэвслийн эсрэг цогц үйлдэлтэй.

Азоксимер бромидын дархлаа зохицуулах үйлдлийн үндсэн механизм нь залгиур эс болон төрөлхийн устгах эсэд шууд нөлөөлөхөөс гадна интерферон-альфа, интерферон-гамма- ийн нийлэгжилт болон эсрэг төрөгчийн үүсэлтийг эрчимжүүлдэг. Азоксимер бромидын хоргүйжүүлэх болон антиоксидант шинж чанар нь өндөр молекулт байгалийн нэгдлээр тодорхойлдог.

Азоксимер бромид нь вирусын болон мөөгөнцөр, нянгийн шалтгаант халдварын үед биеийн ерөнхий болон хэсэг газрын тэсвэртэй чанарыг нэмэгдүүлдэг. Мөн мэс заслын хагалгааны үеийн болон дараах хүндрэл, гэмтэл зэрэг янз бүрийн халдварт өвчний шалтгаант хоёрдогч дархлаа хомсдлын үед дархлааг тогтворжуулдаг. Азоксимер бромидын өвөрмөц чанар нь хэлэн доор тавьж хэрэглэх үед бие организмыг халдвараас урьдчилан сэргийлэх хамгаалах үүрэг нь идэвхждэг. Мөн амьсгалын дээд замын салстын шүүрэл болон шүлсэн дэх нянгийн эсрэг үйлдлийг нэмэгдүүлж, үлэмж залгиур эс, нейтрофилийн нян дарангуйлах чанарыг идэвхижүүлдэг.

Азоксимер бромид нь Fe2+-н идэвхижлийг элиминацижуулан саармагжуулж чөлөөт радикалыг эзэлснээр өөх тосны хэт исэлдэлтийг дарангуйлж уусаж буй жижиг хэсгүүд болон хорт бодисыг хориглохоос гадна хүнд металлын давснууд, хорт бодисуудыг биеэс гадагшлуулдаг. Азоксимер бромид үрэвслийн урвалыг багасгаж үрэвслийн эсрэг болон өмнөх цитокинуудын нийлэгжилтийг хэвийн болгодог.

Азоксимер бромид нь шууд бус хуваагддаггүй, олон клонт идэвхигүй, эсрэг төрөгч чанаргүй, харшил үүсгэхгүй, мутаген чанаргүй, үр хөврөлд нөлөөлөхгүй, ургийн гажиг, хавдар үүсгэхгүй.

Фармакокинетик

Азоксимер бромидыг шулуун гэдсэнд хэрэглэхэд биохүрэхүй өндөртэй (70% -аас багагүй) бөгөөд хэрэглэснээс хойш 1 цагийн дараа цусан дахь хамгийн их концентрацид хүрдэг. Хагас задралын үе нь ойролцоогоор 0,5 цаг байна. Хагас элименацийн үе нь 36,2 цаг байна. Биед олигомер болсоор гидролизд орж бөөрөөр ялгардаг. Хуримтлагдах нөлөөгүй.  

Хэрэглэх заалт

Насанд хүрсэн хүн болон 1-ээс дээш насны хүүхдэд нян, вирус, мөөгөнцрийн шалтгаант халдварт үрэвслийн эмчилгээнд болон урьдчилан сэргийлэх, дахилтын хүндрэлийн үед хэрэглэнэ.

Эмчилгээнд (Хосолсон эмчилгээнд):

  • Нян, вирус, мөөгөнцрийн шалтгаант янз бүрийн байршил бүхий халдварт үрэвсэлт өвчлөлүүдийн хурц болон архаг дахилтын хүндрэлүүд;
  • Шээс бэлгийн замын үрэвсэлт өвчнүүд (шээсний сүвийн үрэвсэл, давсагны үрэвсэл, бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, гуурсан өндгөвчний үрэвсэл, савны булчин доторх үрэвсэл, үтрээний үрэвсэл, савны хүзүүний үрэвсэл, үтрээний нян);
  • Уушгины сүрьеэгийн бүх хэлбэрт;
  • Харшлын өвчлөл (ургамлын тоосны харшил, гуурсан хоолойн багтраа)  вирусын, мөөгөнцрийн болон нянгийн хүндэрч дахисан халдварт өвчнүүд;
  • Удаан хугацаанд дархлаа дарангуйлагч эм хэрэглэснээс үүдэлтэй нян, мөөгөнцөр, вирусийн дахисан хүндрэлтэй үений хэрх өвчний үед;
  • Нөхөн төлжих үйл явцыг идэвхжүүлэх (хугарал, түлэгдэлт, тэжээлийн шарх);
  • Хавдрын эмчилгээнд хэрэглэдэг эмийн элэг, бөөр хордуулах идэвхийг багасгах, хими болон туяа эмчилгээний үед хавсран хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх зорилгоор (дан эмчилгээнд):

  • Шээс бэлгийн замын херпесийн халдвар дахихаас;
  • Халдварын архаг голомт хүндэлээс;
  • Томуу томуу төст болон амьсгалын хурц халдварт тахлын үед болон цар тахлын өмнө дархлаа сул өвчтөнд;
  •  Хөгшрөлт болон таагүй хүчин зүйлсээс үүссэн хоёрдогч дархлаа дутагдлын үед.

6- аас 18 нас хүртлэх хүүхдэд (хосолсон эмчилгээнд):

  • Нян, вирус, мөөгөнцөрийн гаралтай янз бүрийн байршил бүхий хурц болон архаг халдварт үрэвслийн хүндрэл;
  • Шээс, бэлгийн замын үрэвсэлт өвчин (шээсний сүвийн үрэвсэл, давсагны салт бүрхүүлийн үрэвсэл, бөөрний тэвшинцэрийн үрэвсэл);
  • Уушгины сүрьеэгийн янз бүрийн хэлбэрт;
  • Харшлын өвчлөл (ургамлын тоосны харшил, гуурсан хоолойн багтраа)  вирусын, мөөгөнцрийн болон нянгийн хүндэрч дахисан халдварт өвчнүүд;
  • Удаан хугацаанд дархлаа дарангуйлагч эм хэрэглэснээс үүдэлтэй нян, мөөгөнцөр, вирусийн дахисан хүндрэлтэй үений хэрх өвчний үед;
  • Хугарал, түлэгдэлт, трофик шархны нөхөн төлжүүлэх урвалыг идэвхижүүлэх;
  • Хавдрын эмчилгээнд хэрэглэдэг эмийн элэг, бөөр хордуулах идэвхийг багасгах, хими болон туяа эмчилгээний үед хавсран хэрэглэнэ.

6-аас 18 хүртлэх хүүхдэд (дан эмчилгээнд) урьдчилан сэргийлэх:

  • Шээс бэлгийн замын цэврүүт халдварт өвчин дахихаас;
  • Халдварын архаг голомт хүндэлээс;
  • Томуу томуу төст болон амьсгалын хурц халдварт тахлын үед болон цар тахлын өмнө дархлаа сул өвчтөнд.

1-ээс 6 нас хүртлэх хүүхдийн эмчилгээнд (хосолсон):

  • Нян, вирус, мөөгөнцрийн шалтгаант янз бүрийн байршил бүхий халдварт үрэвсэлт өвчлөлүүдийн хурц болон архаг дахилтын хүндрэлүүд;
  • Шээс бэлгийн замын үрэвсэлт өвчнүүд (шээсний сүвийн үрэвсэл, давсагны үрэвсэл, бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, гуурсан өндгөвчний үрэвсэл, савны булчин доторх үрэвсэл, үтрээний үрэвсэл, савны хүзүүний үрэвсэл, үтрээний нян);
  • Уушгины сүрьеэгийн бүх төрлийн хэлбэрт;
  • Харшлын өвчлөл (ургамлын тоосны харшил, гуурсан хоолойн багтраа)  вирусын, мөөгөнцрийн болон нянгийн хүндэрч дахисан халдварт өвчнүүд;
  • Хугарал, түлэгдэлт, трофик шархны нөхөн төлжүүлэх урвалыг идэвхижүүлэх;

1-ээс 6 нас хүртлэх хүүхдэд (дан эмчилгээнд) урьдчилан сэргийлэх:

  • Шээс бэлгийн замын цэврүүт халдварт өвчин дахихаас;
  • Халдварын архаг голомт хүндэлээс;
  • Томуу томуу төст болон амьсгалын хурц халдварт тахлын үед болон цар тахлын өмнө дархлаа сул өвчтөнд.

Хориглох заалт

  • Азоксимер бромид болон бэлдмэлийн найрлага дах туслах бодисд мэдрэг ихэссэн өвчтөн;
  • Жирэмсэн, хөхүүл үе;
  • 1 хүртлэх насны хүүхдэд;
  • Бөөрний хурц дутагдалтай өвчтөнд;

Болгоомжлол

Хориглох заалтанд дурдсан өвчинөөр Та өвдсөн бол заавал эмчийн заавраар энэхүү эмийг хэрэглээрэй.

  • Бөөрний архаг дутагдалтай (долоо хоногт 2 оос ихгүй удаа)

Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд (эмнэлзүйн туршилт хийгдээгүй) хэрэглэхийг хориглоно. Эмнэлзүйн өмнөх туршилтаар Полиоксидоний бэлдмэл нь үр хөврөлийн хордлого болон гажиг үүсгэх  үйлдэлгүйг баталсан.

Та хэрвээ жирэмсэн эсвэл жирэмслэхээр төлөвлөсөн бол Полиоксидоний- г хэрэглэхийн өмнө заавал эмчээс зөвлөгөө аваарай.

Хөхүүл эхчүүд Полиоксидоний бэлдмэл хэрэглэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмчээс зөвлөгөө аваарай.

Тун, хэрэглэх арга:

Эмийг зөвхөн  хэрэглэх заалт, арга, тунгаар, зааварын дагуу хэрэглэнэ.

Хэрэв эмчилгээ хийсний дараа сайжрахгүй, шинж тэмдгүүд улам дордож, шинэ шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй.

Шулуун гэдсээр болон үтрээгээр өдөр бүр нэг удаа, нэг хоног завсарлаад эсвэл долоо хоногт 2 удаа хийнэ.

Зайлшгүй шаардлагатай тохиолдолд 3-4 сарын дараа давтан эмчилгээ хийнэ. Давтан эмчилгээнд эмийн идэвхи буурахгүй.

Эмчилгээний схемийг дурдвал

Насанд хүрэгчидийн хэрэглээ:

  • Гэдсээ цэвэрлэсний дараа шулуун гэдсэнд өдөрт нэг удаа 1 лааг хийнэ.
  • Эмэгтэйчүүдийн өвчлөлд үтрээнд хоногт нэг удаа 1 лааг унтахын өмнө хэвтээ байдлаар хийнэ.

Насанд хүрэгчидийн хэрэглээнд:

  • Архаг халдварт үрэвслийн өвчлөлийн хүндэрсэн үед 12 мг лааг 3 өдрийн турш өдөрт нэг удаа, дараа нь нэг хоног завсарлаад хийнэ. Курс эмчилгээ 10 лаа;
  • Хугарал, түлэгдэлт, трофик шархны нөхөн төлжүүлэх урвалыг идэвхижүүлэх болон хурц халдварын урвалд 12 мг лааг өдөрт нэг удаа 10 хоног үргэлжлүүлнэ;
  • Эмэгтэйчүүдийн өвчлөлд 12 мг лааг өдөрт нэг удаа 3 өдрийн турш хийгээд дараа нь нэг өдөр завсарлаад хийнэ. Курс эмчилгээ 10 лаа;
  • Шээсний замын өвчлөлийн хүндрэлд (шээсний сүвийн үрэвсэл, бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, давсагны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл)  12 мг лааг өдөр бүр нэг удаа. Курс эмчилгээ 10 лаа;
  • Уушгины сүрьеэний бүх хэлбэрт: 12 мг лааг 3 хоногийн турш өдөр бүр, дараа нь нэг хоног завсарлаад хийнэ. Курс эмчилгээ 20 лаа. Эмчилгээг бататгах зорилгоор 6мг лааг долоо хоногт 2 удаа 2-3 сарын турш хэрэглэнэ.;
  • Хими болон туяа эмчилгээний дараа хавдрын өвчинд хавсруулан 12 мг лааг эмчилгээ эхлэхээс өмнө 2-3 хоног өдөр бүр хэрэглэнэ. Дараа нь 12 мг лааг долоо хоногт 2 удаа хэрэглэнэ. Курс эмчилгээ 20 лаа;
  • Халдварын хам шинжээр хүндэрсэн харшлын өвчлөлд 12 мг лааг өдөр бүр нэг удаа. Курс эмчилгээ 10 лаа;
  • Хэрхийн үений үрэвсэл: 12 мг лааг нэг өдөр завсарлаад хэрэглэнэ. Курс эмчилгээ 10 лаа.

Урьдчилан сэргийлэх (дан эмчилгээ)

  • Шээс, бэлгийн замын дахилтат херпес, халдварын архаг голомт сэдрэлд: 12 мг лааг нэг өдөр завсарлаад хэрэглэнэ. Курс эмчилгээ 10 лаа;
  • Томуу томуу төст өвчин, амьсгалын замын вирусын цочмог халдвар: 12 мг лааг өдөрт нэг удаа. Курс эмчилгээ 10 лаа.
  • Хөгшрөлт болон таагүй хүчин зүйлсээс үүссэн хоёрдогч дархлаа дутагдлаас 12 мг лааг долоо хоногт 2 удаа. Курс эмчилгээ 10 лаа. Жилд 2-3 удаа давтаж болно.

Хүүхдийн хэрэглээ

  1 наснаас 18 хүртлэх насны хүүхдүүдэд зөвхөн шулуун гэдсэнд 6 мг лааг хоногт 1 удаа гэдэс цэвэрлэсний дараа хийнэ.  

6 – 18 насны хүүхдийн эмчилгээнд:

  • Архаг халдварт үрэвслийн өвчлөлийн сэдрэлийн үед 6 мг лааг 3 өдрийн турш өдөрт нэг удаа, дараа нь нэг хоног завсарлаад хийнэ. Курс эмчилгээ 10 лаа;
  • Нөхөн төлжилтийг идэвхжүүлэх (хугарал, түлэгдэлт, тэжээлийн шархлаа), хурц халдварт:  6 мг лааг өдөрт нэг удаа 10 хоног үргэлжлүүлнэ;
  • Шээсний замын өвчлөлийн сэдрэл (шээсний сүвийн үрэвсэл, бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, давсагны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл)  6 мг лааг өдөр бүр нэг удаа. Курс эмчилгээ 10 лаа;
  • Уушгины сүрьеэ: 6 мг лааг 3 хоногийн турш өдөр бүр, дараа нь нэг хоног завсарлаад хийнэ. Курс эмчилгээ 20 лаа. Эмчилгээг бататгах зорилгоор 6мг лааг долоо хоногт 2 удаа 2-3 сарын турш хэрэглэнэ.;
  • Хими болон туяа эмчилгээний дараа болон хавдрын өвчиний хосолсон эмчилгээнд: 6 мг лааг эмчилгээ эхлэхээс өмнө 2-3 хоногт өдөр бүр хэрэглэнэ. Дараа нь 6 мг лааг долоо хоногт 2 удаа хэрэглэнэ. Курс эмчилгээ 20 лаа;
  • Халдварын хам шинжээр хүндэрсэн харшлын өвчлөлд  6 мг лааг өдөр бүр нэг удаа. Курс эмчилгээ 10 лаа;

6-18 насны хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх (дан эмчилгээ)

  • Шээс, бэлгийн замын дахилтат херпес, халдварын архаг голомт сэдрэлд: 6 мг лааг нэг өдөр завсарлаад хэрэглэнэ. Курс эмчилгээ 10 лаа;
  • Томуу томуу төст өвчин, амьсгалын замын вирусын цочмог халдварт:  6 мг лааг өдөрт нэг удаа. Курс эмчилгээ 10 лаа.

1 – 6 насны хүүхдийн эмчилгээнд:

  • Архаг халдварт үрэвслийн өвчлөлийн сэдрэлийн үед 6 мг лааг нэг өдөр завсарлаад 3 удаа, дараагийн 2 тунг 3 хоногийн зайтай хэрэглэнэ.  Курс эмчилгээ 5 лаа;
  • Нөхөн төлжилтийг идэвхжүүлэх (хугарал, түлэгдэлт, тэжээлийн шархлаа), хурц халдварт 6 мг лааг нэг хоног завсарлаад өдөрт нэг удаа 5 хоног үргэлжлүүлнэ;
  • Шээсний замын өвчлөлийн хүндрэлд (шээсний сүвийн үрэвсэл, бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, давсагны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл)  6 мг лааг нэг хоног завсарлаад өдөр бүр нэг удаа. Курс эмчилгээ 5 лаа;
  • Уушгины сүрьеэ: 6 мг лааг нэг өдөр завсарлаад 3 удаа, үлдсэн тунг 3 хоногийн зайтай хэрэглэнэ.  Курс эмчилгээ 10 лаа;
  • Халдварын хам шинжээр хүндэрсэн харшлын өвчлөлд  6 мг лааг нэг өдөр завсарлаад хийнэ. Курс эмчилгээ 5 лаа;

1-6 насны хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх (дан эмчилгээ)

  • Шээс, бэлгийн замын дахилтат херпес, халдварын архаг голомт сэдрэлд: 6 мг лааг 3 өдөр завсарлаад өдөрт нэг удаа хэрэглэнэ. Курс эмчилгээ 5 лаа;
  • Томуу томуу төст өвчин, амьсгалын замын вирусын цочмог халдварт: 6 мг лааг нэг өдөр завсарлаад өдөрт нэг удаа. Курс эмчилгээ 5 лаа.

Удаан хугацаагаар дархлаа дарангуйлах эмчилгээ хийгдэж байгаа, хорт хавдрын туяа эмчилгээ хийлгэсэн дархлаа олдмолын хомсдолд -ДОХ-д 2-3 сараас 1 жил хүртлэх Полиоксидоний эмчилгээг бататгах зорилгоор насанд хүрэгсэд 12 мг, 6 ба түүнээс дээш насны хүүхдэд 6 мг лааг долоо хоногт 1-2 удаа хийнэ.

Гаж нөлөө:

Маш ховор тохиолдолд эмийн бэлдмэлийн найрлаганд мэдрэг хүмүүс хэсэг газар улайх, хавагнах, үтрээ хэсгээр загатнаж болзошгүй.

Хэрэв Танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчид заавал хандаарай.

Тун хэтрүүлэлт:

Тун хэтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй болно.

Бусад эмтэй харилцан нөлөөлөл:

Азоксимер бромид нь цитохромын P-450-ийн CYP1A2, CYP2C9, CYP2C19, CYP2D6 изоэнзимүүдийг дарангуйлдаггүй тул эм нь антибиотик, вирусын эсрэг, мөөгөнцөр болон антигистаминууд, глюкокортикостероидууд зэрэг олон эмтэй нийцдэг.

Та дээр дурдсан эсвэл бусад эм хэрэглэж байгаа бол Полиоксидоний хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө аваарай.

Онцгой заалтууд:

Полиоксидоний хэрэглэх явцад харшлын ямар нэгэн урвал илэрвэл хэрэглээг зогсоож эмчид хандана уу.

Шаардлагатай тохиолдолд Полиоксидоний- г хэрэглээг зогсооход тунг бага багаар хасахгүй.

Хэрэв  эмчилгээний явцад  өдрийн тунг мартсан тохиолдолд хэрэглэх зааварт заасан энгийн тунгаар эсвэл эмчийн заавраар үргэлжлүүнэ.  Тасарсан тунг нөхөх зорилгоор давхарлаж уух шаардлаггүй.

Эмийн савлагаа гэмтсэн болон лааны өнгө хувирсан тохиолдолд эмийг хэрэглэж болохгүй.

Жолоо барих, тоног төхөөрөмжтэй ажиллах чадварт үзүүлэх нөлөө

Полиоксидоний эмийг хэрэглэх үед анхаарал төвлөрөл, сэтгэцийн хариу урвал түргэн шаардсан тэр дундаа тээврийн хэрэгсэл жолоодох, хөдөлгөөнт тоног төхөөрөмжтэй ажиллахад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй болно.

Эмийн савлалт

Шулуун гэдэсний болон үтрээний лаа, 6 мг, 12 мг

Поливинилхлоридын хальсаар бүрсэн үүрэн саванд 5 ширхэгээр багцлан савласан. Хоёр үүрэн савлагааг хэрэглэх заалттай хамт цаасан хайрцаганд савлана.

Хүчинтэй хугацаа:

2 жил. Хадгалах хугацаа дууссан тохиолдолд хэрэглэхгүй.

Хадгалах нөхцөл:

15°С ихгүй хэмд хадгална.

Хөлдөөж болохгүй.

Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Эмийн сангаас олгох нөхцөл:

Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгч/Эмийн бүртгэлийн гэрчилгээг эзэмшигч

«НПО Петровакс Фарм» ХХК

Хэрэглэгчээс гомдол санал хүлээн авах албан ёсны хаяг:

ОХУ, 142143, Москвагийн бүс нутаг,  Подольск хот, с. Покров, Сосновын гудамж, 1-р байр,

e-mail: info@petrovax.ru;

Хэрэглэгчээс санал гомдол хүлээн авах утас:

Утас: 8 800 234-44-80, 

e-mail: adr@petrovax.ru