Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Левоцин
Худалдааны нэр
Англи
Левофлоксацин
Үйлдвэрлэгч
PT. Sanbe Farma
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
5мг-5мл
Эмийн хэлбэр
нүдний дусал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЛЕВОЦИН

Левофлоксацин

Нүдний ариутгасан дусал

Мл бүрд:

Левофлоксацинд х.х 5мг левофлоксацин гемигидрат

Хадгалах хугацаа уртсгагч: Бензалкон Хлорид

ЭМ СУДЛАЛ

Левофлоксацин нь грам эерэг, сөрөг бактерийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй фторхинолоны уламжлалын бэлдмэл. Левофлоксацины үйлдлийн гол механизм нь бактерийн ДНХ-гераза саатуулан бактерцит үйлдэлтэй.

Левофлоксацины офлоксацины оптик изомер (L хэлбэр), офлоксацинаас хоёр дахин хүчтэй үйлдэлтэй антибиотик юм.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

ЛЕВОЦИН-г левофлоксацинд мэдрэг омогууд болох Staphylococcus sp., Streptococcus sp., Streptococcus pneumonia. Micrococcus sp., Enterococcus sp., Corynebacterium sp., Pseudomonas sp., Pseudomonas aeruginosa, Haemophilus sp. (H. Influenzae, H. aegyptius [Koch-Weeks bacillus]), Moraxella (Branchamella), catarrhalis, Moraxella sp., Morax-Axenfeld bacillus, Serratia sp., Klebsiella sp., Proteus sp., Acinetobacter sp., Enterobacter sp., Propionibacterium acnes үүсгэгдсэн нүдний гадна халдварууд ялангуяа коньюктивитын эмчилгээнд хэрэглэнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ

Левофлоксацин, офлоксацин, хинолонууд болон найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг бол хэрэглэхийг хориглоно.  

ГАЖ НӨЛӨӨ

  • Их давтамжтай илэрдэг гаж нөлөөний илрэлд өвчтөний 1-3% нүдний хараа түр зуур алдагдах, гадны биетэд мэдрэг болох, халуурах, толгой өвдөх, нүд бүрэлзэх, харааны өөрчлөлт, гэрэлд мэдрэгших шинж үүснэ.
  • Ховор тохиолдох гаж нөлөөнд (өвчтөний 1%) хавагнах, нүд хуурайших, нүд загатнах зэрэг харшлын урвал илрэнэ.
  • Цочрох, зовхи загатнах
  • Шок, анафилаксийн урвал: шок болон анафилаксийн урвал илэрч болно. Хэрэв улайх, тууралт гарах, амьсгал хүндрэх, зовхи хавагнах, артерийн даралт буурах шинж үүсвэл эмийн хэрэглээг зогсоон зохих арга хэмжээг авна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

  • Хайрцаг дээрх анхааруулга харна уу
  • Хэрэглээнд тавигдах анхааруулга: зөвхөн нүдэнд хэрэглэнэ.
  • Бактерийн тэсвэржилт үүсэхээс сэргийлж бактерийн мэдрэг чанарыг тодорхойлох, эмчилгээг аль болох богино хугацаанд зохих хэмжээгээр хэрэглэнэ.
  • Левофлоксациныг нүдний салстын доор хэрэглэхгүй ба нүдний урд камерт нэвтрүүлэхгүй
  • Бэлдмэлийн жирэмсэн, хөхүүл эхэд хийсэн аюулгүй хэрэглээний судалгаа байхгүй.
  • Харшлын урвалын эхний шинж үүсвэл эмийн хэрэглээг зогсооно.
  • Халдварлагдахаас сэргийлэн амсарыг нүдэнд болон хуруугаар хүрэхгүй.
  • Метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus (MRSA)-д нөлөөлөх нь батлагдаагүй. Иймээс MRSA халдвартай байж болох өвчтөнд шинж тэмдэгийн сайжрал илрэхгүй бол  MRSA-эсрэг нөлөөт эмийг нэн даруй хэрэглэнэ.

ТУН

Халдвартай нүдэнд ихэвчлэн өдөрт 3 удаа 1 дуслаар хэрэглэнэ.

Тунг өвчтөний шинж тэмдэгт тохируулна.

ЗӨВХӨН ЭМИЙН ЖОРООР НЭЭСНЭЭС ХОЙШ 4 ДОЛОО ХОНОГ ХЭРЭГЛЭНЭ.

САВЛАЛТ

Дуусаагуур бүхий хуванцар саванд 5 мл савлана.

Бүртгэлийн дугаар: DKL0622242246А1

ХАДГАЛАЛТ

Гэрлийн шууд тусгалгүй өрөөний (250С-300С) хэмд хадгална.

Албан ёсны борлуулагч: Монгол Фарм ХХК

Утас: 70162142, 70122142