Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Амтарглиц
Худалдааны нэр
Англи
Чихэр өвсний үндэс + Тарваган шийр өвс
Үйлдвэрлэгч
Ариун Монгол ХХК
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
0.3г
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

АМТАРГЛИЦ 0,3г  шахмал эмийн хэрэглэх заавар

Үйлдвэрлэгчийн албан ёсны хаяг:  “ Ариун монгол” ХХК-ны “АРМОНэмийн үйлдвэрМонгол Улс, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж-1, ХД-8

e-mail; ariunmongol_92@yahoo.com

 

Худалдааны нэр:  АМТАРГЛИЦ 0,3г  

Олон улсын нэршил:  Аммонийн хлорид, чихэр өвсний үндэс, / Radix Glycerryzae / тарваган шийр өвс / Herba Thermopcidis /

Эмийн хэлбэр: шахмал

Найрлага:

 

¹

Эмийн бодис

 

Хэмжих нэгж

   Нэг шахмалд байх

           хэмжээ

1

Чихэр өвсний үндэс

г

0,125

2

Тарваган шийр өвс

г

0,01

3

Аммонийн хлорид

г

0,125

4

Натрийн гидрокарбонат

г

0,02

5

Тальк

г

0,014

6

Цардуул

г

0,03

7

Желатин

г

0,001

8

РҮР -цавуу

г

0,005

 

Дүн

          г

0,33

 

Фармакологийн үйлдэл:

  • Бэлдмэлийн найрлагад орсон чихэр өвсөнд агуулагдах глицирризины  хүчил нь цэр ховхлох, үрэвсэл намдаах,  шархны эдгэрэлтийг түргэсгэнэ.
  • Тарваган шийр өвсөнд агуулагдах нийлбэр алкалоидууд нь ходоодны салстыг цочроон рефлексээр цэр ховхлох үйлдэлтэй.
  • Аммонийн хлорид нь цэр ховхлох үйлдэлтэй.
  • Натрийн гидрокарбонат нь  цэр ховхлох, ходоодны хүчил саармагжуулах үйлдлийг тус тус үзүүлнэ.    

Хэрэглэх заалт:

  • Амтарглиц бэлдмэлийг архаг бронхит, уушиг тэлэх, хатуурах, мөгөөрсөн хоолойн зочимог үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, ханиад томуу зэрэг өвчний үед цэр ховхлох, үрэвсэл намдаах зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх арг, тун:

  • Насанд хүрэгсэдэд 1 шахмалаар өдөрт 3 удаа,
  •  Хүүхдэд ½ шахмалаар  өдөрт 3 удаа уулгаж хэрэглэнэ.

Гаж нөлөө:

Хориглох заалт:

  •  Удаан хугацаагаар хэрэглэх үед мөн тун ихэдвэл:
  •  бөөлжих, хөлрөх, амьсгал өөрчлөгдөнө
  • Харшлын урвал илэрэх боломжтой.
  • Заасан тунгаар хэрэглэхэд гаж нөлөө илрэхгүй

  • Бэлдмэлийн найрлагад орсон бодист хэт мэдрэг хүмүүст,
  • Жирэмсэн эхчүүд,
  • Хоёр хүртэл насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.

Харилцан нөлөөлөл:

  • Найрлагад орсон аль нэгэн үйлчлэгч бодистой эмтэй найрлага давхцуулан хэрэглэж болохгүй

Хүчинтэй хугацаа:

  • 2 жил хүртэл хугацаагаар хадгална.

Хадгалах нөхцөл:

  • Ердийн нөхцөлд  сайтар битүүмжилж хадгална.

Олгох нөхцөл:  

  • Жороор олгоно.

Эмийн хэлбэр савлалт:  

  • Амтарглиц 0,5г шахмал эмийг 10ширхэгээр зориулалтын блистерт савлаж, 50-100 ширхэгээр хаяг бүхий хатуу цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврын хамт битүүмжилсэн байна.