Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Аминосол
Худалдааны нэр
Англи
Глицин + Аланин+ Аргинин+ цистейн гидрохлорид+ Гистидин+ L-Изолейцин+ L-Лейцин+ лизин ацетат+ Метионин+ Фенилаланин+ Пролин+ Серин+ Треонин+ Триптофан+ Л-Валин
Үйлдвэрлэгч
Shin Poong Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
92.9%-250мл
Эмийн хэлбэр
тарилгын шингэн
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Тарьж хэрэглэхэд зориулсан амин хүчлийн бэлдмэл

АНОСОЛ ТАРИЛГА

60.48% нэн чухал хэрэгцээт амин хүчил

Найрлага:

1000мл-т:

L-изолейцин                                                                           5.9г

L-лейцин                                                                                7.7г

L-лизин ацетат                                                                      8.7г

L-метионин                                                                             4.5г

L-фенилаланин                                                                     4.8г

L-треонин                                                                               3.4г

L-трифтофан                                                                         1.3г

L-валин                                                                                   5.6г

L-аланин                                                                                 6.0г

L-аргинин                                                                               8.1г

L-гистидин                                                                             2.4г

L-пролин                                                                                 9.5г

L-серин                                                                                   5.0г

Аминцууны хүчил                                                                 11.9г

Цистеины гидрохлорид                                                        0.2г

 

Электролит: ойролцоогоор Na+ 10ммоль/л, фосфат 10ммоль/л, ацетат 72ммоль/л, CL 3ммоль/л

Тарилгын ус хэрэгцээний хирээр тус тус агуулагдана.

Хэрэглэх заалт:

Цусан дахь уургийн хэмжээ багасах, тэжээлийн дутагдал, мэс заслын өмнө болон дараа нөхөн орлуулах зорилгоор хэрэглэх амин хүчлийн бэлдмэл.

Хэрэглэх арга тун:

Насанд хүрэгсдэд: амин хүчлийн хоногийн дээд тун 1-1.5г/кг.

Тарих хурд: 60 минутанд ойролцоогоор 10г амин хүчил буюу 1 минутанд 30-40 дусал орох хурдтай хийнэ.  

Хүүхэд ба настангууд: Бэлдмэлийн хоногийн тун болон тарих хурдыг хүүхэд настангууд, уураг нөхөх шаардлагатай өвчтөнд тус тус тохируулна.

Анхааруулга

Бэлдмэлийг эмчийн заавраар хэрэглэнэ.

Хориглох заалт

·         Элэгний гаралтай ком

·         Бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлт, цусан дахь азотын хэмжээ ихсэх

·         Азотын биохүрэхүйг дарангуйлах бодисын солилцооны эмгэг

·         Зүрхний дутагдал

·         Уушгины хаван

·         Шээсний ялгаралт багасах, шээсгүйдэх

·         Цусан дахь натри ба хлорын хэмжээ ихсэх, шүлтшил (бэлдмэл нь натри ба хлор агуулдаг учраас)

·         Зүрхний булчингийн шигдээс болон шигдээсээр өвдөж байсан хүмүүс

 

Дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ.

·         Хүнд явцтай хүчилшил

·         Зүрхний зогсонгишилт дутагдал

·         Натри нэмэгдсэнээс үүссэн хаван (бэлдмэл натри агуулдаг)

·         Цусан дахь калийн хэмжээ ихсэх буюу нэмэгдэх (бэлдмэлийн найрлаганд 5ммоль/л-с багагүй кали агуулагддаг.)

·         Элэг ба бөөрний эмгэг

Гаж нөлөө:

·         Харшлын урвал: Ховор тохиолдолд тууралт илрэх бөгөөд энэ тохиолдолд эмчилгээг зогсооно.

·         Хоол боловсруулах систем: зарим үед дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж илэрч болно.

·         Цусны эргэлтийн систем: аюулхай орчим өвдөх, зүрх дэлсэх, судасны цохилт олшрох, артерийн даралт ихсэх зэрэг шинж хааяа ажиглагдаж болно.

·         Их хэмжээгээр хурдан тарих. Бэлдмэлийг их хэмжээгээр хурдан таривал хүчилшил үүсэж болзошгүй.

·         Бусад: чичрэх, халуурах, амьсгаадах, амьсгал зогсох, гуурсан хоолой ба шээсний замын булчин агчих зэрэг шинж тохиолдоно.

·         Дараах бодисын солилцооны хүндрэл илэрч болно. Үүнд: бодисын солилцооны хүчилшил, цусан дахь фосфатын хэмжээ багасах, шүлтшил, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, чихрийн шижин, осмос даралтын зөрүүгээр ялгарах шээсний хэмжээ ихсэх буюу усгүйжих, цусан дахь сахарын хэмжээ багасах буюу хариу урвал, элэгний фермент ихсэх, витамин дутагдах болон ихсэх, электролитийн тэнцвэр алдагдах, хүүхдэд цусан дахь аммонийн хэмжээ ихсэх

·         Бөөрний дутагдалтай өвчтөний цусан дахь азот мочевины хэмжээ ихсэх

·         Элэгний дутагдалтай өвчтөнд цусан дахь амин хүчлийн тэнцвэр алдагдах, бодисын солилцооны шүлтшил, бөөрний өмнөх шалтгаантай цусан дахь азот, аммонийн хэмжээ ихсэх, баримжаа алдагдах, комд орох

 

Ерөнхий болгоомжлол!

Бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэх буюу электролитийн уусмалтай хамт хэрэглэж байгаа тохиолдолд электролитийн тэнцвэрийг анхаарна.

Тунг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд бэлдмэл ацетат агуулдаг учир бодисын солилцооны шүлтшил ажиглагдаж болно.

Бөөр ба уушгины өвчин, хүнд явцтай зүрхний эмгэгээр өвдөж байсан өвчтөнд хэт их хэмжээний шингэн юүлэхээс зайлсхийнэ.

Чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэж байгаа үед сахарын хэмжээг тогтмол хэмжинэ.

Эмийн харилцан үйлчлэл:

Тетрациклинтай хамт хэрэглэхэд уураг дахь амин хүчлийн шингэний ялимгүй нөлөө багасаж болно.

Жирэмсэн үеийн хэрэглээ:

Жирэмсэн эмэгтэйд аюулгүй эсэх нь бүрэн тогтоогдоогүй. Иймээс жирэмсэн болон жирэмсэн гэж бодож буй эмэгтэйд зөвхөн бэлдмэлийн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө ба урагт үзүүлэх сөрөг нөлөөг сайтар харьцуулж үзсэний дараа хэрэглэж болно.

Хүүхдийн хэрэглээ:

·         1 удаагийн тунгийн концентраци 2.5%-с ихгүй байна. Учир нь элэгний дутагдал үүсгэж болзошгүй.

·         Хүүхдэд хэрэглэж байгаа үед цусан дахь аммонийн хэмжээг тогтмол хянана. Учир нь мочевины нийлэгжилт багассанаар цусан дахь аммонийн хэмжээ ихсэж болзошгүй.

Настангуудын хэрэглээ:

Настангуудын физиологийн үйл ажиллагаа ерөнхийдөө буурдаг учир бэлдмэлийн тун тарих хурдыг сайтар анхаарч тохируулна.

Зөв хэрэглэхэд зориулсан анхааруулга:

·         Бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэх буюу электролитийн уусмалтай хамт хэрэглэж байгаа тохиолдолд электролитийн тэнцвэрийг анхаарна.

·         Судсанд аажим тарьж хэрэглэнэ. Түргэн таривал чичрэх, бөөлжих зэрэг шинж илэрнэ. Түүнчлэн бөөрний шүүрлээр амин хүчлээ хялбархан алдаж болно.

·         Хүйтний улиралд бэлдмэлийг хэрэглэхийн өмнө түүний температурыг биеийн температуртай адил болгож бүлээсгэнэ.

·         Бэлдмэлийг тарих явцад үжил үүсэж болзошгүй тул савлалтын ариун чанар болон бүрэн бүтэн байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай.

·         Тунадастай болон бохир уусмалыг хэрэглэхгүй. Хөргөгчинд 24 цагийн дотор хадгалж болно.

Хадгалалттай холбоотой анхааруулга:

·         Гялгар уутанд савласан бол хий гаргах зүүг хэрэглэхгүй. Хэрэв флаконд савласан бол даралтын зөрүүний улмаас шингэн гадагшлахаас сэргийлж хий гаргах зүү хэрэглэдэг.

·         Өнгө нь өөрчлөгдөн уусмал бохирдох зэргээр эмийн чанар алдагдахаас сэргийлэхийн тулд хамгаалалтын тагийг авч болохгүй.

·         Уусмал бохирдох, өнгө нь өөрчлөгдөх, гоожиж байгаа тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй.

·         Хамгаалах таг гээгдсэн буюу резинэн бөглөө гэмтсэн тохиолдолд уусмалыг хэрэглэхгүй.

·         Дуслын шингэний биед оруулах хэмжээг саван дээрх хэмжээг ашиглан тохируулна.

Хадгалалт:

Тасалгааны хэмд битүү саванд хадгална.

 

Савлалт:

250мл, 500мл флаконтой бэлдмэлийг юүлэх хэрэгслийн хамт савлана.