
Хэрэглэх заавар
ЦАЙРЫН ИСЭЛ 10%-20 Г ТОСОН ТҮРХЭЦ
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн худалдааны нэр: Цайрын исэл 10%-20 г
Олон улсын нэршил: Цайрын исэл
Эмийн хэлбэр: Гадуур хэрэглэх тосон түрхэц
Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг тюбикинд 2 г цайрын исэл агуулагдана.
Туслах бодис: Вазелин
Эмийн эмчилгээний бүлэг: Үжилгүйжүүлэх ба халдваргүйжүүлэх бэлдмэл.
Эм судлалын үйлдэл: Цайрын исэл микробын эсрэг нөлөөлөх сулавтар үйлдэлтэйгээс гадна мөн түүнийг хэсэгт хэрэглэхэд аргаах, үрэвслийн эсрэг, шингээх нөлөө үзүүлнэ.
Хэрэглэх заалт: Цайрын исэлтэй тосон түрхэцийг арьсны үрэвсэл, намарс, мундас, өнгөц шарх, түлэгдэлт зэрэг өвчний үед хэрэглэхээс гадна нарнаас хамгаалах зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун: Арьсыг сайтар цэвэрлэсний дараа нимгэн үеэр түрхэж хэрэглэнэ.
Анхааруулга: Хэрэглэхийн өмнө ба хэрэглэсний дараа гараа сайтар угаана. Бэлдмэлийг түрхсэний дараа боолт тавихгүй. Мөн нүд болон нүдний салст бүрхүүлд хүргэхээс зайлсхийнэ.
Хориглох заалт: Цочмог идээт үрэвслийн үед хэрэглэж болохгүй.
Гаж нөлөө: Харшлын урвал илрэх гаж нөлөө илэрч болзошгүй.
Савлалт: Цайрын исэл 10%-ийн тосон түрхэцийг 20-50 г-аар зориулалтын хэвлэмэл хаяг бүхий тюбикинд савлаж, 50 тюбикээр уутанд савлана.
Хадгалалт: 4-120С-ийн температурт гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхдэд бүү ойртуул.
Хүчинтэй хугацаа: 2 жил
Олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгчийн хаяг: Сонсголонгийн гудамж- 32/2, Үйлдвэрийн баруун бүс-4,
20-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар-16103-0006, Монгол улс
Утас: 77173117, 1800-1883, E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn
Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утас: 94041883







































































