
Хэрэглэх заавар
Жороор олгох эмийн бэлдмэл
GINKOBAL Inj (Ginkgo Leaf Extract)
Гинкобал тарилга
(Гинкго навчны хуурай хандны тарилга)
- Эмийн бэлдмэлийг хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
- Хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
[Найрлага] 1 мл тутам дахь агууламж:
Идэвхтэй бодис: Гинкго навчны хуурай ханд (KHP) 3.5 мг (нийт 0.84 мг гинкго флавон гликозидтай дүйцнэ)
Туслах бодис (тогтворжуулагч бодис): D-сорбитол 40 мг
Бусад туслах бодис: Натрийн гидроксид, этанол ба тарилгын ус.
[Дүрслэл]
Цайвар бор өнгөтэй уусмал агуулсан бор өнгийн туншил
[Хэрэглэх заалт]
- Тархины цусны эргэлтийн эмгэг болон тархины шим тэжээлийн эмгэг (тархины судасны дутагдал), дараах шинж тэмдгүүд илэрдэг тархины үйл ажиллагааны эмгэгүүд: Оюуны болон сэргэг байдлын идэвх буурах толгой эргэх, чих шуугих, толгой өвдөх, хараа муудах, санах ой муудах, түгшүүр, сэтгэлийн хямрал, лабиринтын дүлий, хүзүүний судасны болон бодисын солилцооны шинж тэмдгийн улмаас сонсгол, хэл ярианы чадвар буурах.
- Судасны хатуурлын ангиопати, үхжил хэлбэрийн чихрийн шижингийн шалтгаант судасны эмгэг, PAOD-(захын артерийн судасны бөглөрөлт өвчин эсвэл завсарлагат сэлгэн догололт) бөглөрөлтөт судасны дотор давхаргын үрэвсэл, Рэйногийн өвчин ба бусад дааврын болон мэдрэлийн гаралтай судасны эмгэг, ангиопати, захын артерийн цусны эргэлтийн эмгэг зэрэг ангиопатийн гаралтай шим тэжээлийн дутагдал.
[Тунлалт ба хэрэглэх заалт]
- Хоногт 5~10мл-ээр булчинд болон судсаар тарина. Эсвэл 2 хоног тутамд нэг удаа 15 мл тунгаар судсанд тарина.
- Цочмог үеийн эмчилгээ: Хоногт 25мл-ээр судсаар эсвэл судсаар дуслаар тарина.
- Хүнд үеийн эмчилгээ: Хоногт 25~50мл-ээр судсаар эсвэл судсаар дуслаар тарина.
[Хэрэглэх үеийн болгоомжлол]
1. Анхааруулга
Тарилгын шингэн бүхий туншилыг задлахад шилний хэлтэрхий уусмалд орох нь гаж нөлөөний шалтгаан болох магадлалтай. Иймээс туншилыг болгоомжтой задалж шилний хэлтэрхий орохоос сэргийлнэ үү. Ялангуяа хүүхэд болон өндөр настанд хэрэглэхдээ болгоомжтой хандана уу.
2. Эсрэг заалт
1) Уг эмэнд хэт мэдрэгшилтэй эсвэл урьд өмнө нь хэт мэдрэгшилийн түүхтэй өвчтөнүүд
2) Жирэмсэн эмэгтэйчүүд эсвэл жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд
3. Дараах өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ
1) Цус алдах эмгэгтэй эсвэл цус алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг эмийн бэлдмэл (цус бүлэгнэлт дарангуйлах бэлдмэл, ялтас эсийн аггрегаци бууруулах бэлдмэлүүд) хэрэглэдэг өвчтөнүүд
2) Мэс засал хийлгэхээр төлөвлөж буй өвчтөнүүд.
4. Гаж нөлөө
1) Хөнгөн зэргийн ходоод гэдэсний эмгэг, ялангуяа харшилтай өвчтөнүүдэд дараах шинж тэмдэг илэрч болно. Үүнд: цусны эргэлтийн эмгэг (хувь хүнээс хамааралтай артерийн даралт буурах, толгой эргэх, толгой өвдөх, халуурах, зүрхний цохилтын эмгэг), нойргүйдэл, арьсны харшлын шинж тэмдэгүүд.
2) Хувь хүний онцлогоос хамаарч, хэсэгчлэн зарим тохиолдолд биеийн захын хэсэгт өвдөлт, хоол боловсруулах эрхтний эмгэг, халуурах, жихүүдэс хүрэх, цочрол зэрэг ажиглагддаг.
3) Ядрах, амьсгалын замын архаг бөглөрөл, доод мөчдийн хаван, зүрхний бахтай ижил төстэй шинж тэмдэг.
4) Анафилакси буюу анафилаксийн урвалын тухай мэдээлэл байдаг.
5. Хөхүүл үе
Хөхөөр хооллох үед уг эмийн бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөдөг. Гинкго навчны хатаасан ханд хөхний сүүнд нэвтэрдэг эсэх нь тодорхойгүй.
6. Бусад
Уг эмийн бэлдмэл глюкозын бодисын солилцоонд нөлөөлдөггүй гэх мэдээлэл байдаг.
[Хадгалах нөхцөл]
Тасалгааны хэмд (1~300C) гэрлээс хамгаалсан битүү саванд хадгална.
[Хадгалах хугацаа]
Үйлдвэрлэснээс хойш 36 сар хадгална.
[Савлалтын нэгж]
5 мл-ээр/10 туншлаар савлагдана.
Үйлдвэрлэгч:
Huons Co., Ltd.
100, Bio valley-ro, Jecheon-si, Chungcheongbuk-do, Republic of Korea












































