Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Налгезин форте
Худалдааны нэр
Англи
Напроксены натри
Үйлдвэрлэгч
KRKA d.d., Novo Mesto
Гарал үүслийн улс
Словени
Тун хэмжээ
550мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар

Налгезин®

Nalgesin®

 

Бүртгэлийн дугаар:

Худалдааны нэршил: Налгезин®

Олон улсын нэршил: напроксен

Эмийн хэлбэр: хальсан бүрхүүлт шахмал

 

Найрлага

1 хальсан бүрхүүлт шахмалд:

Шахмалын цөм

Үйлчлэгч бодис:

Напроксены натри 275,00 мг

Туслах бодис: повидон К30, бичил талстат целлюлоз, тальк, магнийн стеарат, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана.

Хальсан бүрхүүл:

Опадрай YS-1R-42151

1Опадрай YS-1R-4215: гипромеллоз, титаны хоёрч исэл (Е171), макрогол, будагч бодис индигокармин (Е132).

 

Дүрслэл

Хоёр тал уруугаа гүдгэр, цэнхэр өнгийн хальсан бүрхүүлтэй, зуйван шахмал.

 

Эмийн эмчилгээний бүлэг: стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм

Код АТХ: М01АЕ02

 

Фармакологийн үйлдэл

Фармакодинамик

Налгезин® нь напроксен бөгөөд өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Үйлдлийн механизм нь ЦОГ1 ба 2 (циклооксигеназа) ферментийн идэвхийг сонгомол бусаар хориглосонтой холбоотой.

Налгезин® хальсан бүрхүүлт шахмал нь сайн уусдаг бөгөөд хоол боловсруулах замаар түргэн шимэгдэж өвдөлт намдаах үйлдэл нь хурдан илэрнэ.

Фармакокинетик

Хоол боловсруулах замаар бүрэн түргэн шимэгдэх ба биохүрэхүй нь 95% (хоол хүнсний зүйл нь шимэгдэлтэнд нөлөөлөхгүй). Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрэх ба 99%-с их хувиар цусны сийвэнгийн уурагтай холбогдоно. Хагас ялгарлын хугацаа нь 12-15 цаг.

Элгэнд CYP2C9 ферментийн системийн оролцоотойгоор диметилнапроксен үүсгэн метаболизмд орно. Клиренс нь 0.13мл/мин/кг. 98% нь бөөрөөр (үүний 10% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр), 0.5-2.5% нь цөстэй тус тус гадагшилдаг. Тэнцвэрт концентраци нь 4-5 тун (2-3 өдөр) хэрэглэхэд тодорхойлогдоно.

Бөөрний дутагдлын үед метаболит нь хуримтлагдаж болно.

 

Хэрэглэх заалт

Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.

·       Тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчин (хэрэхийн гаралтай артрит, архаг явцтай хайрст үлдийн гаралтай болон өсвөр насныхны артрит, хөдөлгөөн хязгаарлагдсан спондилоартрит (Бехтеревын өвчин), тулайн гаралтай артрит, хэрэхийн гаралтай зөөлөн эдийн гэмтэл,  нуруу ба зах хязгаарын үений остеоартроз (ялангуяа ёзоорын хамт шинж бүхий), тендовагинит, бурсит)

·       Сул ба бага зэргийн илрэл бүхий өвдөлтийн хам шинж: мэдрүүл, яс, булчингийн өвдөлт, ууц ба суудлын мэдрэлийн өвдөлт, гэмтлийн дараах үрэвсэл дагалдсан өвдөлтийн хам шинж (сунах, няцрах), хагалгааны дараах өвдөлт (гэмтэл, согог засал, эмэгтэйчүүд, эрүү нүүрний мэс засал),  толгойн өвдөлт, мигрень,  өвдөлтийн шинж бүхий сарын тэмдгийн мөчлөгийн өөрчлөлт, умайн дайврын үрэвсэл, шүдний өвдөлт.

·       Илэрхий өвдөлтийн шинж бүхий чих хамар хоолойн үрэвсэлт халдварт өвчний (залгиур, гүйлсэн булчирхай, чихний үрэвсэл) хавсарсан эмчилгээнд

·       Ханиад томуу ба халдварт өвчний үеийн халуурах шинж

Налгезин®  бэлдмэлийг шинж тэмдгийн эмчилгээнд (өвдөлт ба үрэвсэл багасгах, халуун бууруулах) хэрэглэх ба тэрээр үндсэн өвчний даамжрах явцад нөлөөлдөггүй.

Хориглох заалт

Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.

·       Напроксен ба напроксены натрид хэт мэдрэг хүмүүс;

·       Ацетилсалицилын хүчил, стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэл хэрэглэсний дараа чонон хөрвөс, хамар хамрын хөндийн ургацаг, гуурсан хоолойн бүрэн хамарсан илэрч байсан өвчтөн (ялангуяа асуумжаар)

·       Гол судас ба титэм судас холбох мэс засал хийсний дараа

·       Ходоод ба дээрх гэдэсний салст бүрхүүлийн улайлтат шархлаат өөрчлөлт, ходоод гэдэсний идэвхтэй цус алдалт

·       Гэдэсний үрэвсэлт өвчний сэдрэл (бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат үрэвсэл, Кроны өвчин)

·       Тархины судасны цус алдалт, бусад цус алдалт, цусны бүлэгнэлтийн өөрчлөлт                                              

·       Элэгний илэрхий дутагдал, эрчимтэй явагдаж буй элэгний өвчин

·       Бөөрний илэрхий дутагдал (креатинины клиренс 20 мл/мин-с бага),

·        даамжирч буй бөөрний өвчин, цусан дахь калийн хэмжээ их үе,

·       Чөмөгний цус төлжилт дарангуйлагдсан үе

·       Жирэмсэн ба хөхүүл үе

 

Налгезин®1 шахмалд 275 мг напроксен агуулагддаг учир 9-с доош насны 27 кг доош жинтэй  хүүхдэд хэрэглэхгүй.                                                               

 

Болгоомжол

Зүрхний бах, тархины судасны өвчин, зүрхний зогсонгишилт дутагдал, цусан дахь липидийн хэмжээ ихсэх, чихрийн шижин, захын артерийн судасны өвчин, тамхи татах, креатинины клиренс 60мл/мин-с бага, хоол боловсруулах замын шархлаат гэмтлийн өгүүлэмжтэй, Helicobacter pylori-н халдвар, настангууд, стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм удаан хугацаагаар хэрэглэх, согтууруулах ундаа байнга хэрэглэх,  хүнд явцтай биеийн өвчин, зарим бэлдмэлтэй хавсарч хэрэглэх (цусны бүлэгнэлтийг саатуулах эм (варфарин), тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах эм (ацетилсалицилын хүчил, клопидогрел), ууж хэрэглэдэг глюкокортикоид (преднизолон), серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулдаг эм (циталопрам, флуоксетин, пароксетин, сертралин) ) зэргийн үед болгоомжтой хэрэглэнэ.

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

Налгезин® бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй.

 

Хэрэглэх арга, тун

Шахмалыг хангалттай хэмжээний усаар даруулж ууна. Эмчийн зааврыг нарийн баримтлан ууж хэрэглэнэ. Эмчтэй урьдчилж зөвлөлгүйгээр эмчилгээг зогсоох буюу тунг өөрчилж болохгүй.

Эмчилгээий үргэлжлэх хугацааг эмч тогтооно.

Эмчилгээний схем:

Өвдөлт намдаах зорилгоор хэрэглэх хоногийн ердийн тун 2 - 4 шахмал (550 1100 мг) байна.

Маш хүчтэй өвдөлтийн үед ба хоол боловсруулах замын эмгэггүй өвчтөнд эмч хоногийн тунг 6 шахмал (1650 мг) хүртэл ихэсгэж болох бөгөөд харин 2 долоо хоногоос удаан хугацаагаар хэрэглэхгүй.

Бэлдмэлийг халуун бууруулах зорилгоор эхлээд 2 шахмалыг (550 мг) хэрэглэх ба цаашдаа 6 - 8 цагийн зайтай 1 шахмалаар (275 мг) хэрэглэнэ.

Мигрений хөдлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2 шахмалаар (550 мг) хоногт 2 удаа хэрэглэнэ. Хэрэв мигрений хөдлөлийн давтамж, үргэлжлэх хугацаа, эрчим нь 4 - 6 долоо хоногийн хугацаанд багасахгүй байвал эмчилгээг зогсооно. Мигрений хөдлөлийн эхний шинж илрэх үед 3 шахмал (825 мг) хэрэглэх ба шаардлагатай бол 30 минутын дараа дахин 1 - 2 шахмал (275 550 мг) хэрэглэнэ.

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх, умайд ерөндөг байрлуулсны дараах агчил, өвдөлт, эмэгтэйчүүдийн бусад өвдөлтийн (умайн дайврын үрэвсэл, төрөлтийн үед өвдөлт намдаах, базлалтын зогсоох зорилгоор) үед эхлээд 2 шахмалыг (550 мг) хэрэглэх ба цаашдаа 6-8 цагийн зайтай 1 шахмалаар (275 мг) хэрэглэнэ.

Тулайн цочмог хөдлөлийн үед эхлээд 3 шахмал (825 мг), 8 цагийн дараа 2 шахмал (550 мг), цаашдаа 8 цагийн зайтай хөдлөлийг арилтал 1 шахмалаар (275 мг) хэрэглэнэ.

Хэрэхийн гаралтай өвчний (хэрэхийн гаралтай артрит, остеоартрит, хөдөлгөөн хязгаарлагдсан спондилит) үед бэлдмэлийг хэрэглэх эхний ердийн тун 2 - 4 шахмал (550 1100 мг) бөгөөд өглөө оройд 2 удаа хэрэглэнэ.

Илэрхий шөнийн өвдөлттэй буюу өглөөний илэрхий хөшингөтэй өвчтөн, өндөр тунтай стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад эмээс напроксены эмчилгээнд шилжиж буй өвчтөн, голлох шинж нь өвдөлт бүхий өвчтөнд хэрэглэх эхний хоногийн тун 3-6 шахмал (825 1650 мг) байна.

Хоногийн ердийн тун 2 - 4 шахмал бөгөөд 2 удаа хэрэглэнэ.

Өглөө ба оройны тун өөр байж болно. Шинж тэмдгийн (шөнийн өвдөлт, өглөөний хөшингө) аль нь давамгайлж байгаагаас хамаарч эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр түүнийг өөрчилж болно.

9 наснаас дээш эсвэл 27 кг орчим жинтэй хүүхдэд хоногийн тунг 10мг/кг-аар хоногт 1-2 удаа хэрэглэнэ.

Хэрэв таньд бэлдмэлийн үйлдэл хэт сул буюу хэт хүчтэй мэт санагдвал эмчлэгч эмч ба эмийн санчдаа мэдэгдээрэй.

 

Гаж нөлөө

Напроксентэй эмчилгээ хийлгэх үед үүсэх сөрөг нөлөөг дараах давтамжийн дагуу ангилна: маш түгээмэл (> 1/10), түгээмэл (³ 1/100 - < 1/10), цөөн (³ 1/1 000 - <1/100), ховор (³ 1/10 000 - < 1/1 000), маш ховор (< 1/10 000), давтамж тодорхойгүй (илрэлийн давтамжийг тооцох боломжгүй).

Ходоод гэдэсний замд үүсэх өөрчлөлт: сөрөг нөлөө ихэвчлэн ходоод гэдэсний замд үүсдэг. Ходооны шарх, цооролт, ходоод гэдэснээс цус алдах, заримдаа үхэлд хүрэх эрсдэл ялангуяа өндөр насанд үүсэж болно («Тусгай анхааруулга» үзнэ үү).

Бүэг бүрд гаж нөлөөний илрэлийн хүндрэлийг бууруулан жагсаав.

Цус, тунгалагийн системд үзүүлэх өөрчлөлт

Цөөн: эозинофили, гранулоцитопени, лейкопени, тромбоцитопени.

Мэдрэлийн системд үзүүлэх нөлөө:

Түгээмэл: толгой өвдөх, вертиго, толгой эргэх, нойрмоглох;

Цөөн: сэтгэл гутрал, нойр өөрчлөгдөх, анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болох, нойргүйдэх, төөрөгдөл үүсэх.

Харах эрхтэнд гарах өөрчлөлт:

Түгээмэл: харах чадвар алдагдах.

Сонсголын эрхтэн, дунд чихний өөрчлөлт:

Түгээмэл: чих шуугих, сонсгол буурах;

Цөөн: сонсгол буурах.

Зүрхэнд үзүүлэх нөлөө:

Түгээмэл: хавагнах, зүрх дэлсэх;

Цөөн: зүрх зогсох.

Амьсгалын систем, цээж хөндий, голтын эрхтэнд үзүүлэх нөлөө:

түгээмэл: амьсгаадах;

цөөн: эозинофилт уушигны хатгалгаа.

Ходоод гэдэсний замд үзүүлэх өөрчлөлт:

Түгээмэл: өтгөн хатах, ходоод өвдөх, диспепси, дотор муухайрах, суулгах, амны хөндийн салстын үрэвсэл, хэхрэх;

Цөөн: ходоод гэдэснээс цус алдах, ходоод цоорох, цустай бөөлжих, бөөлжих;

Маш ховор: шархлаат колитын сэдрэл, эсвэл дахилт явагдах, Кроны өвчин;

Давтамж тодорхойгүй: гастрит.

Элэг, цөсний замд үүсэх өөрчлөлт:

Цөөн: элэгний ферментүүдийн идэвх нэмэгдэх, шарлалт.

Арьс, арьсан доорх эдэд гарах өөрчлөлт:

Түгээмэл: арьсны загатнаа, арьсны тууралт, экхимоз, пурпур;

Цөөн: үс халцрах, фотодерматоз;

Маш ховор: цэврүүт урвал, Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хорт үхжил.

Араг ясны булчин, холбогч эдэд гарах өөрчлөлт:

Цөөн: булчин өвдөх, булчин сулрах.

Бөөр, шээс дамжуулах замд гарах өөрчлөлт:

Цөөн: гломерулонефрит, гематури, бөөрний завсрын эдийн үрэвсэл, нефротик хам шинж, бөөрний дутагдал, бөөрний сувганцрын үхжил.

Ерөнхий, хэсэг газарт үүсэх өөрчлөлт:

Түгээмэл: ам цангах, хөлс ихээр гарах;

Цөөн: хэт мэдрэгшлийн урвал, сары тэмдэгийн мөчлөг алдагдах, гипертерми (халуурах, жихүүдэс хүрэх).

СБҮЭБ-ийн эмчилгээнд хаван үүсэх, зүрхний дутагдлын шинж тэмдэг илэрч, цусны даралт нэмэгдсэн гэж мэдээлсэн.

Эмнэлзүйн судалгаа, тархвар зүйн мэдээлэлд зарим СБҮЭБ (ялангуяа өндөр тунгаар, удаан хугацааны эмчилгээ хийлгэх) хэрэглэх нь артерийн тромбоз (жишээлбэл, зүрхний булчингийн шигдээс эсвэл цус харвалт) үүсэх эрсдлийг бага зэрэг нэмэгдүүлдэг болохыг харуулсан.

Гаж нөлөөний үүсэлт, напроксеныг хэрэглэсэн учир шалтгааны харьцаа тогтоогдоогүй байна

Цус, тунгалагийн системд гарах өөрчлөлт: апластие цус багадалт, цус задралын цус багадалт

Мэдрэлийн системд гарах өөрчлөлт: асептик менингит, танин мэдэхүйн эмгэг.

Арьс, арьсан доорх эдэд гарах өөрчлөлт: олон хэлбэрт улайлт, гэрэлд мэдрэгших,  арсны хожуу үеийн порфири, цэврүүт эпидермолиз, чонон хөрвөс.

Судсанд илрэх өөрчлөлт: судасны үрэвсэл.

Ерөнхий, хэсэг газарт үүсэх өөрчлөлт: судас мэдрэлийн хаван, гипергликеми, гипогликеми.

Хэрэв тад эдгээр шинж тэмдэгүүд илэрвэл эмийн хэрэглээг зогсоон эмчид даруй хандана уу.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө

Шинж тэмдэг

Бэлдмэлийн тунг их хэмжээгээр хэтрүүлж хэрэглэвэл нойрмоглох, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах (цээж хорсох, дотор муухайрах, бөөлжих,  хэвлий өвдөх), сульдах, чих шуугих, цочромтгой болох, хүнд тохиолдолд цустай бөөлжих, өтгөн хар гарах, ухаан өөрчлөгдөх, татах, бөөрний дутагдал үүсэх шинж илэрнэ.

Эмчилгээ

Санаатай болон санамсаргүйгээр Налгезин® бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэсэн өвчтөнд ходоод угаах, шинж тэмдгийн эмчилгээ (идэвхжүүлсэн нүүрс, ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл, гистамины Н2 рецепторыг хориглогч бэлдмэл, протоны шахуургыг хориглогч бэлдмэл) явуулах шаардлагатай. Гемодиализ үр дүнгүй.

 

Эмийн харилцан үйлчлэл

Напроксен цус гоожих хугацааг уртасгадаг учир цусны бүлэгнэлтийг саатуулдаг бэлдмэлийн эмчилгээний үед хэрэглээг анхаарах нь зүйтэй.

Налгезин® бэлдмэлийг стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлтай хамт хэрэглэхгүй. Учир нь гаж нөлөө үүсэх эрсдэл нэмэгддэг. Фармакодинамикийн эмнэл зүйн үзүүлэлтэнд напроксен ба ацетилсалицилын хүчлийг нэгээс илүү өдөр хэрэглэхэд ацетилсалицилын хүчил бага тунгаар ялтас эсийн идэвхийг дарангуйлдаг бол энэ нь напроксены эмчилгээг зогсоосноос хойш хэдэн өдрийн турш үргэлжилж болно.

Гидантойн, цусны бүлэгнэлтийг саатуулах бэлдмэл, цусны сийвэнгийн уурагтай их хэмжээгээр холбогддог бусад бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа тохиолдолд эдгээр бэлдмэлийн тун хэтрэх буюу үйлдэл нь хүчжих шинж илэрч болзошгүй тул анхаарна.

Налгезин® бэлдмэл нь пропранолол болон бусад бета-адреноблокаторын даралт бууруулах үйлдлийг сулруулах ба ангиотензин хувиргагч ферментийг хориглогч бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотойгоор бөөрний дутагдал үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.

СБҮЭБ нь шээс хөөх эмүүдийн шээс хөөх үйлдлийг багасгана. Напроксен нь фуросемидын натрийг гадагшлуулах үйлдлийг дарангуйлна. Шээс хөөх эмүүд нь СБҮЭБ-н бөөр хордуулалтыг ихэсгэж болно.

Литийн бөөрний клиренсийг саатуулснаар түүний цусан дахь концентрацийг ихэсгэнэ.

Пробенецид нь цусан дахь напроксений концентрацийг ихэсгэнэ.

Циклоспорин бөөрний дутагдал үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Напроксен нь метотрексат, фенитоин, сульфаниламид зэрэг бэлдмэлийн ялгаралтыг удаашруулж тэдгээрийн хорт нөлөө үүсэх эрсдлийг ихэсгэдэг.

Хөнгөн цагаан ба магни агуулсан ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл нь напроксены шимэгдэлтийг багасгадаг.

Чөмөг хордуулах эмийн бэлдмэлүүд нь бэлдмэлийн цус хордуулах нөлөөг хүчжүүлнэ.

in vitro-д хийсэн туршилтанд напроксен, зидовудиныг хамт хэрэглэхэд зидовудины цсны плазм дах концентрацийг ихэсгэсэн.

Кортикостероидуудтай хамт хэрэглэх нь ХГЗ-с цус алдах, эсвэл шархлаа үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.

СБҮЭБ нь антикоагулянтууд, ялангуяа варфариныг үйлдлийг ихэсгэж болно.

Напроксен, тромбоцитыын эсрэг бэлдмэлүүд, сонгомол есротонины эргэн нийлүүлэлтийг дарангуйлагчидтай хамт хэрэглэснээ ходоод гэдэснээс цус алдах эрсдлийг нэмэгдүүлдэг.

               СБҮЭБ-г мифепристон ууснаас хойш 8-12 өдрийн дараа уух ба хамт хэрэглэж болохгүй.

               СБҮЭБ, такролимусыг хамт хэрэглэхэд бөөр хордуулах эрсдэл ихэснэ.

 

Онцгой анхааруулга

Эм хэрэглэх зааварт зөвлөсөн тунг хэтрүүлж болохгүй. Хоол боловсруулах замын зүгээс илрэх гаж нөлөөний эрсдлийг багасгах зорилгоор  эмчилгээний хамгийн бага тунгаар аль болох богино хугацаагаар хэрэглэнэ.

Хэрэв өвдөлт болон халууралт нь арилахгүй буюу хүчтэй илэрч байвал эмчдээ хандана.

Бронхын багтраа, цусны бүлэгнэлтийн өөрчлөлт, түүнчлэн бусад өвдөлт намдаах эмэнд хэт мэдрэг өвчтөнд напроксеныг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авна.

Элэгний өвчин ба бөөрний дутагдлын үед болгоомжтой хэрэглэнэ. Бөөрний дутагдалтай өвчтөнд креатинины клиренсийг хянах шаардлагатай. Хэрэв креатинины клиренс 30 мл/мин-с бага байвал напроксеныг хэрэглэхгүй.

Архаг явцтай архины гаралтай болон бусад хэлбэрийн элэгний хатуурлын үед чөлөөт напроксены концентраци ихэсдэг учир энэ тохиолдолд бага тунгаар хэрэглэнэ. Бэлдмэлийг 2 долоо хоног хэрэглэсний дараа элэгний үйл ажиллагааны үзүүлэлтийг хянана.

Налгезин® бэлдмэлийг бусад үрэвслийн эсрэг ба өвдөлт намдаах эмтэй (эмчийн зөвлөснөөс бусад) хамт хэрэглэхгүй.

Настангуудад бага тунгаар хэрэглэнэ.

Мэс ажилбар хийлгэхээс өмнө 48 цагийн турш напроксен хэрэглэхээс зайлсхийнэ. 17-кортикостероидыг тодорхойлох шаардлагатай үед шинжилгээнээс 48 цагийн өмнө напроксены эмчилгээг зогсооно. Түүнчлэн напроксен мөн шээсэнд 5-гидроксииндолцууны хүчил тодорхойлох шинжилгээнд нөлөөлж болно.

Напроксен нь простагландины нийлэгжилтийг саатуулдаг бусад бэлдмэлийн нэгэн адилаар нөхөн үржих үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй тул түүнийг жирэмслэх гэж буй эмэгтэйд хэрэглэхгүй.

1 шахмал Налгезин® нь ойролцоогоор 25 мг натри агуулдаг учир давс хязгаарлаж буй үед үүнийг анхаарах шаардлагатай.

 

Автомашин барих ба бусад машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө

Напроксен өвчтөний хариу урвалын хурдыг удаашруулна. Иймээс автомашин жолоодох, анхаарал төвлөрүүлэлт шаардлагатай ажил эрхэлдэг хүмүүс анхаарна.

 

Эмийн хэлбэр

275 мг хальсан бүрхүүлт шахмал

10 шахмалыг 1 блистерт савлана.

1 блистерийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.

 

Хадгалах нөхцөл

25°С-аас доош хэмд, өөрийн савлагаанд нь гэрлээс хамгаалж хадгална.

Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

 

Хадгалах хугацаа

5 жил.

Савлалтад заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэхгүй.

Олгох нөхцөл

Эмчийн жороор олгоно.

Үйлдвэрлэгч

«КРКА, д.д., Ново место», Шмарьешка цеста 6, 8501 Ново место, Словени

800x600 Normal 0 false false false EN-US X-NONE MN-MONG-CN MicrosoftInternetExplorer4