Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Аристозим ликвид
Худалдааны нэр
Англи
Диастаз + Пепсин
Үйлдвэрлэгч
Aristo pharmaceuticals private limited
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
50мг+10мг-200мл
Эмийн хэлбэр
ууж хэрэглэх шингэн
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Зөвхөн бүртгэлтэй эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлэг, лабораторид хэрэглэнэ.

Аристозим

Диастаз & Пепсин бүрээс

Аристозим

Диастаз & Пепсин дусал/шингэн

 

НАЙРЛАГА

Аристозим бүрээс

Бүрээс бүрд:

Диастаз (1:1200)   50 мг

(60г-с ихгүй болгосон цардуул хэлбэрт гэдсэн бүрсэн үрэлд Aspergillus oryzae, гарган авсан мөөгөнцрийн Диастаз)

Пепсин (1: 3000) 10 мг

ндөгний албумин хавсарсан 30г-с багагүй)                                                         

Үрэлний өнгө: Эритрозин

Бүрээсийн бүрхүүлийн хувьд батлагдсан өнгө.

 

Аристозим дусал

Мл бүрд

Диастаз (1:1200) 33.33 мг

(40г-с ихгүй болгосон цардуул хэлбэрт гэдсэн бүрсэн үрэлд Aspergillus oryzae, гарган авсан мөөгөнцрийн Диастаз)

Пепсин (1: 3000) 5 мг

(Өндөгний албумин хавсарсан 15г-с багагүй)

Бусад: х.х.

Өнгө: Карамел NF

 

Aristozyme Liquid:

5мл бүрд:

Диастаз (1: 1200) 50 мг

(60г-с ихгүй болгосон цардуул хэлбэрт гэдсэн бүрсэн үрэлд Aspergillus oryzae, гарган авсан мөөгөнцрийн Диастаз)

Пепсин(1: 3000) 10 мг

(Өндөгний албумин хавсарсан 30г-с багагүй)

Амтлаг сиропын суурь х.х.

Бусад: х.х.

Өнгө: Карамел NF

 

ДҮРСЛЭЛ

Аристозим Бүрээс / Дусал/ Шингэн нь хоол боловсруулалтанд оролцох Диастаз & Пепсин агуулна.

Диастаз (Амилаз) энзим ба полисахарид ялангуяа цардуул, гликоген эсвэл түүний задралын бүтээгдэхүүнийг α-1,4- глюкозидын холбоот гидролизжүүлнэ.  Пепсин нь цогц уургийн нэгдлийг жижиг пептид болгох протеолитик фермент юм.

 

ҮЙЛДЛИЙН МЕХАНИЗМ

Диастаз (Амилаз):

Диастаз нь цардуулыг моносахарид төст глюкоз, карбогидратын бүрдэлийг задлах фермент юм.  Эдгээрийг задалснаар хурдан шимэгдэн энерги үүсэлтэнд зарцуулагдана.

Пепсин:

Пепсин нь протеолитик фермент ба протейноос протеоз, пептон үүсэлтийг нөхцөлдүүлнэ. Энэ нь полипептидийг үнэрт холбоот эсвэл дикарбоксилийн L-амин хүчлийн үлдэгдэлийг гидролизд оруулдаг.

 

ФАРМАКОКИНЕТИК

Хоол боловсруулалтанд оролцох ферментүүд нь ходоод гэдэсний замд шимэгдэхгүй, ач холбогдол бүхий системийн идэвх үзүүлэхгүй.

 

ХОРИГЛОХ ЗААЛТ

Фермент агуулсан бэлдмэлийн бүрэлдэхүүнд хэт мэдрэг хүмүүсд хоол боловсруулах ферментүүд  хэрэглэхийг хориглоно.

 

АНХААРУУЛГА, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

Хоол боловсруулах ферментийг хэрэглэх заалтын дагуу ялангуяа нойр булчирхайн дутагдал үед эмчийн хяналтанд хэрэглэнэ.

Жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд тодорхой заалтгүй бол хоол боловсруулах фермент хэрэглэхээс зайлсхийнэ.

 

ГАЖ НӨЛӨӨ

Заримдаа дотор муухайрах, өтгөн хатах, арьсны тууралт, загатнаа зэрэг гаж нөлөө үүсч болно.

 

ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ

Мэдээлэл байхгүй.

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Аристозим Бүрээс/ Дусал/ Шингэн бэлдмэлийг диспепси, ходоодны хямрал, хоол боловсруулалт алдагдах үед хэрэглэнэ.

 

ТУН

Аристозим Бүрээс:

Өдөрт хоёр удаа хоолны дараа нэг бүрээс ууна.

Аристозим Дусал:

Нярайд: 1-с доош насны: өдөрт 1мл (ойролцоогоор 20 дусал) усаар шингэлэн нэг удаа эсвэл хуваан хоёр удаа ууна.

Аристозим Шингэн:

Насанд хүрэгчидэд: 5мл -10мл тунгаар өдөрт хоёр удаа хоолны дараа ууна.

Хүүхдэд: 2.5мл - 5мл тунгаар өдөрт хоёр удаа хоолны дараа ууна.

 

ТУН ХЭТРЭЛТ

Мэдээлэл байхгүй

 

ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ СЭГСЭРНЭ.

 

ХАДГАЛАЛТ

25°C ихгүй хэмд хадгална.

Чийг, гэрлийн тусгалаас хамгаална.

 

ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАР ХАДГАЛНА.

 

САВЛАЛТ

Аристозим Бүрээс:

Блистерт 6 бүрээс байна. Хайрцагт 5 x 1 x 6 блистерээр савлана.

Блистерт 10 бүрээс байна. Хайрцагт 1x10 савлана.

Аристозим Дусал:

Шилэнд 15мл-р савласан.

Аристозим шингэн

100мл / 200мл-р шилэнд савласан.

 

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар бичнэ үү:

ARISTO Pharmaceuticals Pvt. Ltd.

23-A, Shah Industrial Estate,

Off Veera Desai Road, Andheri (W),

Mumbai - 400 053, INDIA.

Email: export@aristopharma.org