Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Бутапсин тосон түрхэц
Худалдааны нэр
Англи
Панкипсин+Анестезин+Фенилбутазон
Үйлдвэрлэгч
Монэнзим ХХК
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
20г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

БУТАПСИН ТОСОН ТУРХЭЦ

Найрлага:

Панкипсин+ фенилбутапсин+ анестизин

Эм судлалын үйлдэл:

Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчлэлтэй.

  • Панкипсин нь мөхсөн эд, идээ бээрэнд агуулагдах уургийг задлан шингэлж, шархыг цэвэршүүлэхийн зэрэгцээ үрэвслийн голомтын цус тунгалагийн эргэлтийг сайжруулснаар эд, эсийн нөхөн төлжилтийг хурдасгана.
  • Фенилбутазон нь үрэвслийн эсрэг, анестизин нь өвдөлт намдаах үйлдэлтэй.

Хэрэглэх заалт:

  • зөөлөн эдийн гэмтлийн дараах үрэвсэл, битүү гэмтэл, шөрмөс үе сунах
  • Яс хугаралтын болон мэс ажилбарын дараах хаван, үрэвсэл өвдөлт.
  • Үе, мөч, шөрмөс хэрлэгийн гаралтай үрэвсэл.
  • Хураагуур судас болон тунгалгийн тогтонгоршолын улмаас үүссэн арьсны өнгөц үрэвсэл. Түлэнхий, хөлдөлт, холгодос болон идээт халдварлагдсан шарх зэрэгт хэрэглэнэ.

Хэрэглэх арга: эмгэгтэй хэсэгт нимгэн түрхэж хэрэглэнэ.

Савлалт: 20 г хэмжээгээр тюбикт савлагдсан.

Хадгалах нөхцөл: 4-12оС хэмд, хуурай, сэрүүн нөхцөлд нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалж хадгална.