Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Королд
Худалдааны нэр
Англи
Ацетаминофен + Псевдоэфедрин гидрохлорид + Хлорфенамин
Үйлдвэрлэгч
Hankook Korus Pharm Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
500мг+30мг+2мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Хавчуурга>

Королд шахмал

(Ацетаминофен/ Псевдоэфидрин гидрохлорид/ Хлорфенамин малеат)

[Найрлага]

1ш шахмалд

Ацетаминофен ···········································500.0 мг

Псевдоэфидрин гидрохлорид ························30.0 мг

Хлорфенамин малеат ·································· 2.0 мг

 

[ХЭРЭГЛЭХ ЗААЛТ]

Нус, хамар битүүрэх, найтаах, хоолой өвдөх, халуурах, толгой өвдөх, булчин өвдөх үед эмчилгээний зорилгоор хэрэглэнэ

 

[ХЭРЭГЛЭХ АРГА]

Насанд хүрэгчид болон 12 дээш насны хүүхдэд 2 шахмалаар өдөрт 6 цагийн зайтай уух ба өдөрт 8 шахмалаас хэтрүүлэхгүй

 

[ЭСРЭГ ЗААЛТ]

1.    Хэт мэдрэгшилтийн тууралт, мэдлэггүй, зөрчилтөй, загатнаатай хавантай, хөмсөг уруул шинж бүхий хүмүүс  гм хүмүүс.

2.    Энэ эм болон ханиадны бусад эм, үрэвслийн эсрэг эмээс үүдэлтэй астма илэрч байсан хүмүүс

 

[УРЬДЧИЛСАН АНХААРУУЛГА]

Дараах хүмүүс энэ эмийг уухын өмнө эмчтэйгээ юмуу эм зүйчтэй зөвлөлдөөрөй

1.    Өвчтөн өөрөө юмуу эцэг эх, ах дүү нь харшлын дерматит, бронхын астма, харшилт кориза, минрейн, хүнсний харшил зэрэг амархан харшил өгдөг бие махбодийн онцлогтой бол

2.     Өвчтөн өөрөө ургамалын харшил, тууралт, үе өвдөх, астма, загатнаа зэрэг харшлын шинж тэмдэг илэрч байсан бол

3.    Салхин цэцэг, ханиад томуу туссан өвчтөн юмуу нярай бага насны хүүхэд эсвэл 12-с доош настай хүүхэд дээрх өвчин байж магадгүй тохиолдолуудад

4.    Элэг, бөөр, бамбайн эмгэг, чихрийн шижин болон даралт ихтэй хүн мөн өндөр халуунтай, бие нь сул байгаа бол

5.    Глаукомтой өвчтөн (Ж/нь: нүдэндээ зовиуртай, бүрэлздэг), шээс ялгаруулах замын асуудалтай хүн

6.    Жирэмсэн, хөхүүл, жирэмсэн байх магадлалтай бол

7.    Ямар нэг өөр эмчилгээ болон шүдээ эмчлүүлж байгаа хүн

8.    12 доош насны хүүхэд

 

[АНХААРУУЛГА]

1)    Хэрэглэх заавар болон аргыг ягштал баримтлах

2)    Доорх эмүүдтэй хамт хэрэглэж болохгүй: цэр ховхлогч, ханиадны бусад эмүүд, үрэвслийн эсрэг эмүүд, антигистамин, тайвшруулах эмүүд гм.

3)    Хүүхдүүд хэрэглэхдээ эцэг эх, асран хамгаалагчын (хяналтанд) заавраар дагуу хэрэглэнэ

4)    Энэхүү эмийг хэрэглэсний дараа дараах шинж тэмдэг болон адил төстөй шинж тэмдэг илэрвэл энэ эм хэрэглэхээ даруй зогсоож эмчид хандах

a.    Бэлцрүүт тууралт гарах, хавагнах (хоолой, зовхи, уруул), цээж бачуурах, царай цонхийх, гар хөл хөрөх, хөлрөх, амьсгал давчдах  

b.    Улайралт тууралт гарч амархан тархах, энэ нь өндөр халууралттай хамт илрэх, улайрал, биеийн арьс, уруул болон нүдний салсаар цэврүү цэврүүнцэр гарах

c.    Астма хөдлөх

5)    Өвчтөн энэ эмтэй хамт урван цагирагт антидепрессант юмуу архи хэрэглэвэл ацетаминофений метаболизмын үйл ажиллагаа муудаж цусан дах ацитаминофенийн хагас задралын хугацааг нэмэгдүүлж болзошгүй. Архи нь ацитаминофений тун ихэдсэнтэй холбоотой үүсдэг элэг хордуулах үйлдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

 

[ЕРӨНХИЙ АНХААРУУЛГА]

1)    Энэ эмийг хэрэглэх явцад арьсаар тууралт гарах, улайх, дотор муухай оргих, бөөлжих, өтгөн хатах, шээхэд хүндрэлтэй болох, толгой эргэх гм шинж тэмдэг илэрвэл эм хэрэглэхээ даруй зогсоож эмч юмуу эм зүйчид хандаарай.  

2)    Эм хэрэглэсэн хүнд нойрмоглуулж болзошгүй тул жолоо барих болон машин техниктэй ажиллахаас зайлсхийх хэрэгтэй

3)    Хэрэв эмийг хэд хэдэн удаа давтан хэрэглэсэн ч гэсэн өвчний шинж тэмдэг засрахгүй байвал эмчид юмуу эм зүйчид хандаарай 

4)    Удаан хугацаанд хэрэглэхээс татгалзах: 5 хоногоос илүүгүй хэрэглэх

 

[ГАЖ НӨЛӨӨ]

1)    Улайралт тууралт гарах, сэдрэх, дотор муухай оргих, бөөлжис хүрэх, өтгөх хатах, толгой эргэх, нойрмоглох зэрэг шинж илэрч болно

2)    Энэхүү эмийг хэрэглэснээр дараах шинж тэмдэг илэрч байсан тухай мэдээлэл байдаг

a.    Бэлцрүүт тууралт гарах, хавагнах (хоолой, зовхи, уруул), цээж бачуурах, царай цонхийх, гар хөл хөрөх, хөлрөх, амьсгал давчдах 

b.    Улайралт тууралт гарч амархан тархах, энэ нь өндөр халууралттай хамт илрэх, улайрал, биеийн арьс, уруул болон нүдний салсаар цэврүү цэврүүнцэр гарах

c.    Астма хөдлөх

 

[ХАДГАЛАХ НӨХЦӨЛ] Тохируулгатай тасалгааны температурт (1~30°C) битүү саванд хадгална. Хүүхэд хүрэхгүй газарт байлга.  

 

[ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА] Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жилийн хугацаанд хадгална.

 

Үйлдвэрлэгч

Нankook Korus Pharma. Co., Ltd.

30, Gangjeo-ro, Jecheon-si, Chungcheongbuk-do, Kore