
Хэрэглэх заавар
АМИНОГЕКС ЭМИЙГ ХЭРЭГЛЭХ 3AABAP
250мл бүрийн агууламж:
о Л-Изопейцин (КР).............................................................. 0,35г
о Л-Лейцин (КР)................................................................... 0,55г
о Л-Метионин(КР)................................................................ 0,55г
о Л-Фенилапанин (КР)........................................................... 0,55г
о Л-Треонин(КР).................................................................... 0,25г
о Л-Прсшин (USP)............................................................... 0,875г
о Глицин (КР)....................................................................... 2,50г
о Л-Аланин (USP)................................................................ 4,275г
о Л-Лизин гидрохлорид(КР).................................................... 0,50г
о Л-Вапин (КР)..................................................................... 0,40г
о Л-Орнитин -Л-Аспартат(ОАВ)............................................. 0,125г
о Л-Триптофан (КР)............................................................. 0,125г
о Л-Аргинин (USP)................................................................ 1,25г
о Л-Гистидин (USP)............................................................... 0,30г
о Д-Сорбитол(КР)................................................................ 12,50г
о Рибофлавин натрийн фосфат(КР)...................................... 0,50мг
о Никотинамид(КР).............................................................. 3,75мг
о Пиридоксин гидрохлорид (КР)............................................ 0,50мг
о Декспантеноп(иВР)........................................................... 2,50мг
о Алимны хүчил (КР).......................................................... 0,875г
о Натрийн хлорид (КР)..................................................... 438,25мг
о Калийн хлорид (КР)........................................................ 466.0мг
о Тарилгын ус (КР)..................... шаардагдах хэмжээгээр агуулна.
Өнгөгүй тунгалаг шилэн саванд цайвар шар өнгийн цэвэр уусмал агуулагдана.
Хэрэглэх заалт:
Цусан дахь уургийн хэмжээ багасах, тэжээлийн дутагдал, мэс заслын өмнө болон дараа нөхөн орпуулах зорилгоор хэрэглэх амин хүчлийн бэлдмэл.
Тун ба хэрэглэх арга:
о Насанд хүрэгсдэд: нийт аминхүчлийг биеийн жинд тооцсоноор амин хүчлийн хоногийн дээд тун 1-1.5г/кг байхаар тооцон венийн судсанд дуслаар тарьдаг.
оТариххурд 60 минутанд ойролцоогоор 10г амин хүчил буюу 1минутанд 80- 130 дусал орох хурдтай хийнэ.
оХүүхэд ба настанд: Бэлдмэлийн хоногийн тун болон тарих хурдыг уураг нөхөх шаардлагатай хүүхэд, өндөр настан, түлэгдэлттэй өвчтөнд тус тус тохируулан тарина.
Хориглох заалт:
- Элэгний гаралтай ком
- Бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлт, цусан дахь азотын хэмжээ ихсэх
- Азотын хэрэглээг дарангуйлах бодисын солилцооны өөрчлөлттэй эмгэг
- Уушгины хаван
- Шээсний ялгарапт багасах, шээсгүйтэх
- Цусан дахь натри ба хлорын хэмжээ ихсэх, шүлтшилт
- Гипотоник гипергидраци
- Хүчилшил, метил алкохолизм
- Удамшлын фруктозд тэсвэргүй өвчтөн
- Зүрхний булчингийн шигдээс болон шигдээсээр өвдөж байсан хүмүүс
- Тосгуур ховдлын хориг, миастени гравис
- Миокардын шигдээстэй болон түүний өгүүлэмжтэй өвчтөн.
Тусгай анхааруулга:
Дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:
- Хүчилшилтэй өвчтөн
- Зүрхний зогсонгишролт дутагдал
- Натри эргэн шимэгдсэнээс үүссэн хаван
- Цусан дахь калийн хэмжээ ихсэх
- Чихрийн шижинтэй
- Элэг ба бөөрний эмгэгтэй өвчтөн зэрэг болно.
Гаж нөлөе:
- Хэт мэдрэгшилийн урвал: ховор тохиолдолд тууралт илрэх бөгөөд энэ тохиолдолд эмчилгээг зогсооно.
- Хоол боловсруулах системийн талаас: зарим үед дотор муухайрах, бөөлжих
- Цусны эргэлтийн системийн талаас: заримдаа дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд: аюулхай орчим эвгүйцэх, зүрх дэлсэх, зүрхний цохилт олширох, артерийн даралт ихсэх
- Их хэмжээгээр хурдан тарих: бэлдмэлийг их хэмжээгээр хурдан таривал хүчилшил үүсэж болзошгүй.
- Бусад: заримдаа халуурч чичрэх, амьсгаадах, толгой өвдөх, амьсгал тасалдах, шок, гуурсан хоолой ба шээсний замын булчин агчих
- Телангиэктази үүсч болзошгүй.
- Бодисын солилцооны өөрчлөлтүүд: бодисын солилцооны хүчилшил, цусан дахь фосфатын хэмжээ багасах, шүлтшил, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, эргэх гипогликеми, осмос даралтын зөрүүгээр ялгарах шээсний хэмжээ ихсэх буюу усгүйжих, элэгний фермент өндөрсөх, витамин дутагдах болон ихсэх, электролитийн тэнцвэр алдагдах, хүүхдэд цусан дахь аммонийн хэмжээ ихсэх.
- Бөөрний үйл ажиллагааны дутмагшил: бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд аминхүчлийн уусмал хэрэглэх буюу ходоодноос цус апдаж буй өвчтөнд цусан дахь азот мочевины хэмжээ ихсэх.
- Элэгний үйл ажиллагааны дутмагшил: Элэгний үйл ажиллагааны дутмагшитай өвчтөнд аминхүчлийн уусмал хэрэглэвэл сийвэнгийн амин хүчлийн тэнцвэр алдагдах, бөөрний өмнөх шалтгаантай цусан дахь азот, аммоний хэмжээ ихсэх, ухаан балартан комд орох.
- Бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэх буюу электролитийн уусмалтай хамт хэрэглэж байгаа тохиолдолд элекгролитийн тэнцвэрийг анхаарна.
- Тунг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд бэлдмэл ацетат агуулдаг учир бодисын солилцооны шүлтшил үүсч болно.
- Бөөр ба уушгины өвчин, хүнд явцтай зүрхний эмгэгээр өвдөж байсан өвчтөнд хэт их хэмхоэний шингэн юүлэхээс зайлсхий.
- Чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэж байгаа үед сахарын хэмжээг тогтмол хэмжинэ.
- Тетрациклин: Антианаболик идэвхтэйн улмаас, тетрациклинтэй хамт хэрэглэвэл дусааж буй аминхүчлийн уураг-хадгалах нөлөө буурч болзошгүй.
- Магнийг венийн судсаар хэрэглээд кальцийг хэрэглэвэл магнийн экстракт-д хүргэж болзошгүй.
Жирэмсэн эмэгтэйд аюулгүй эсэх нь бүрэн тогтоогдоогүй. Иймээс жирэмсэн болон жирэмслэсэн байж болзошгүй эмэгтэйд зөвхөн бэлдмэлийн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө ба урагт үзүүлэх эрсдэлээсээ давуутай үед л хэрэглэж болно.
- Аминхүчлийг 2.5%-ийн концентрациар хэрэглэх нь л зохистой.
- Хүүхдэд хэрэглэж байгаа үед онцгойлон анхаарч хянах хэрэгтэй. Цусан дахь аммоний хэмжээг тогтмол хянах нь чухап.
Өндөр настаны физиологийн үйл ажиллагаа ерөнхийдөө буурдаг учир бэлдмэлийн тун ба тарих хурдыг сайтар анхаарч ердийн насанд хүрэгсдээс аажим дусаана.
Зөв хэрэглэхэд зориулсан анхааруулга:
- Бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэх буюу электролитийн уусмалтай хамт хэрэглэж байгаа тохиолдолд элекролитийн тэнцвэрийг анхаарах
- Судсанд аажим тарьж хэрэглэнэ.
- Хүйтний улиралд бэлдмэлийг хэрэглэхийн өмнө түүний температурыг биеийн температуртай адил болгож бүлээсгэсний дараа хэрэглэнэ.
- Бэлдмэлийг тарих явцад үжил үүсэж болзошгүй тул бэлтгэх, тарих бүх үйлдлийг ариун нөхцөлд гүйцэтгэх ба тариурын ариун чанарыг анхаарах хэрэгтэй.
- Бэлдмэлийн савлалтыг нээсний дараа цаг алдалгүй хурдан тарих хэрэгтэй. Үлдэгдэл үлдвэл түүнийг хэрэглэж болохгүй. Нээсний дараа хөргөгчинд 24 цаг хүртал хадгалж болно.
- Хэрэв талст үүссэн байвал 50-60'С хэм хүртэл халаагаад талстыг хайлуулна. Тэгээд биеийн хэмд хүртэл буурсны дараа хэрэглэж болно.
Хадгалалттай холбоотой анхааруулга:
- Шингэн асгарахаас сэргийлж зүүг зөвхөн дусал залгахын өмнө л хатгана.
- Өнгө нь өөрчлөгдсөн уусмал бохирдох зэргээр эмийн чанар алдагдахаас сэргийлэхийн тулд хамгаалаптын гаднах уутыг нээж болохгүй.
- Уусмал бохирдох өнгө нь өөрчлөгдөх, гоожиж байгаа тохиолдолд бэлдмалийг хэрэглэхгүй.
- Хамгаалах таг гээгдсэн буюу резинин бөглөө гэмтсэн тохиолдолд уусмалыг хэрэглэхгүй.
- Дуслын шингэний биед оруулах хэмжээг саван дээрх хэмжээг ашиглан тохируулна.
Хадгалапт: Тасалгааны хэмд битүү саванд хадгална /1-30‘С-н хэмд/.
Хадгалах хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 36 cap хадгапна.
Савлалт: 250 мл шилэн бортого.
Импортлогч, түгээгч: Монзолбоо ХХК
Үйлдвэрлэгч: @DAI HAN PHARM.CO..LTD. 77,sandan-ro,Danwon-gu,Ansan-si. Gyeonggi-do Republic of Korea