Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
КотриКейр
Худалдааны нэр
Англи
Сульфаметоксазол + Триметоприм
Үйлдвэрлэгч
Huazhong Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
200mg+40mg
Эмийн хэлбэр
ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

КотриКейр

КО-ТРИМОКСАЗОЛ ХӨВМӨЛ БЭЛТГЭХ НУНТАГ 240мг/5мл


Зөвхөн жороор олгоно.

 

Энэхүү зааврыг эмийг хэрэглэхээсээ өмнө анхааралтай уншиж танилцана уу.

  • Дахин унших шаардлага гарч болзошгүй тул энэхүү зааврыг хадгална уу.

  • Хэрэв танд нэмэлт асуулт байвал эмчлэгч эмчээсээ эсвэл эмзүйчээс тодруулна уу.

  • Энэхүү эмийг танд жороор бичсэн учир бусдад дамжуулахгүй байна уу. Хэдийгээр тантай ижил шинж тэмдэгтэй байсан ч тэдэнд хор хөнөөл үүсгэж болзошгүй. 

  • Хэрвээ танд хүнд хэлбэрийн эсвэл энэ зааварт  бичигдээгүй гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ эсвэл эмзүйчид мэдэгдэнэ үү. 



Энэхүү танилцуулгад: 


  1. КотриКейр буюу Ко-тримоксазол хөвмөл бэлтгэх нунтаг гэж юу болох, түүнийг юунд хэрэглэдэг 

  2. КотриКейр буюу Ко-тримоксазол хөвмөл бэлтгэх нунтгийг хэрэглэхээс өмнө мэдсэн байх зүйл 

  3. КортиКейр буюу Ко-тримоксазол хөвмөл бэлтгэх нунтгийг хэрхэн хэрэглэх 

  4. Илэрч болзошгүй гаж нөлөө

  5. КортиКейр буюу Ко-тримоксазол хөвмөл бэлтгэх нунтгийг хэрхэн хадгалах 

  6. Бусад мэдээлэл 


1.КотриКейр буюу Ко-тримоксазол хөвмөл бэлтгэх нунтаг гэж юу болох, түүнийг юунд хэрэглэдэг 


КортиКейр хөвмөл бэлтгэх нунтаг нь сульфаметоксазол, триметофрим хэмээх 2 өөр антибиотикийн нэгдэл юм. Эдгээр 2 антибиотик нь хамтдаа бие биенийхээ үйлдлийг дэмжиж нянгийн эсрэг өргөн хүрээний үйлдэл үзүүлдэг.  

КотриКейрийг нь дараах өвчний эмчилгээ,  сэргийлэлтэнд хэрэглэж болно:

  •  Pneumocystis jiroveci (хуучнаар Pneumocystis carinii) нянгаар үүсгэгдсэн уушгины халдвар (хатгалгаа эсвэл пневмоцистийн хатгалгаа) 

  • Токсоплазма хэмээх нянгаар үүсгэгдсэн халдвар (токсоплазмоз)

КотрКейрийг дараах өвчний эмчилгээнд хэрэглэж болно:

  • давсаг эсвэл шээсний замын халдвар 

  • гуурсан хоолойн архаг үрэвсэл зэрэг амьсгалын замын халдвар

  • дунд чихний үрэвсэл зэрэг чихний халдварууд

  • нокардиоз нь халдварт өвчин бөгөөд үүсгэгч нян нь хөрс, усанд байдаг, уушги, арьс, тархи гэмтээх эрсдэлтэй.

  • жуулчны суулгалт


  1. КотриКейр буюу Ко-тримоксазол хөвмөл бэлтгэх нунтгийг хэрэглэхээс өмнө мэдсэн байх зүйл 

КотриКейр хөвмөл бэлтгэх нунтгийг дараах тохиолдолд хэрэглэхгүй:  

  • сульфаметоксазол, триметофрим эсвэл ко-тримоксазолд харшилтай (хэт мэдрэг)

  • Сульфонамидын бүлгийн эмүүдэд харшилтай жишээлбэл, сульфонилуреаз, (глибэнкламид, глипизид) тиазидын бүлгийн шээс хөөх эмүүд (бэндрофлуметиазид)

  • элэг, бөөрний эмгэгтэй 

  • пневмоцистийн хатгалгааны эмчилгээнээс өөр заалттай бол өвчтөний нас 6 долоо хоногоос бага эсвэл дутуу төрсөн. Энэ тохиолдолд өвчтөний нас багаар бодоход 4 долоо хоногтой байна.

  • порфири хэмээх ховор тохиолдох цусны өвчтэй 

Хэрвээ таны хүүхдэд дээрх нөхцөл байдал бий эсэхэд эргэлзэж байвал КотриКейр хөвмөл бэлтгэх нунтаг өгөхөөсөө өмнө  хүүхдийнхээ эмч эсвэл эмзүйчид хандана уу. 


Хэрвээ танд доорх эмгэг байгаа бол ЦефаКейрийг уухын өмнө эмчтэйгээ эсвэл эмзүйчтэй ярилцана уу:


  • хүнд хэлбэрийн харшил эсвэл гуурсан хоолойн багтраатай

  • хемофагоцистик лимфогистиоз

  • цус багадалт

  • лейкопени

  • глюкоз-6-фосфат дегидрогеназийн дутагдал

  • бөөрний эмгэг

  • фенилкетонури хэмээх бодисийн солилцооны эмгэгтэй, үүнд зориулсан хоолны тусгай дэгмэл барьдаггүй

  • гиперкалиеми (цусан дахь калийн хэмжээ ихэссэн)

Бусад эмтэй харилцан үйлчлэл  


Та хэрэв жортой болон жоргүй олгодог өөр ямар нэг эм хэрэглэж байгаа бол эмчдээ болон эмзүйчид хэлнэ үү. Үүнд мөн ургамлын гаралтай эм орно. Учир нь ко-тримоксазол нь зарим эмний үйлчлэлд нөлөөлж болзошгүй. Та дараах эмийн бэлдмэлийг хэрэглэж байгаа бол эмчдээ эсвэл эмзүйчид хэлнэ үү:

  • шээсний гарцыг нэмэгдүүлдэг шээс хөөх бэлдмэлүүд

  • хумхаа өвчнийг эмчлэх мөн суулгалтын эмчилгээнд хэрэглэдэг пириметамин

  • эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны дараа дархлаа дарангуйлдаг циклоспорин

  • варфарин зэрэг цус шингэлэх бэлдмэлүүд

  • уналт таталтын өвчнийг эмчилгээнд хэрэглэдэг фенитоин 

  • глибенкламид, глипизид эсвэл толбутамид (сулфонилур) зэрэг чихрийн шижингийн эмнүүд

  •  дигоксин эсвэл прокаинамид зэрэг зүрхний эмгэгийн эмүүд

  • Паркинсоны өвчин, тархмал склероз, томуу, бүслүүр үлд зэрэг өвчний эмчилгээнд хэрэглэдэг амантадин

  • зудовудин эсвэл ламивудин зэрэг ДОХ (дархлалын олдмол хомсдол)-ын эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэлүүд

  • цусан дахь калийн хэмжээг нэмэгдүүлдэг шээс хөөх бэлдмэлүүд (шээсний гарцыг нэмэгдүүлдэг), стероид (жишээ нь преднизолон), дигоксин

  • хорт хавдрын эмчилгээнд болон дархлаа дарангуйлахаар хэрэглэдэг метотрексат

Жирэмсэн ба хөхүүл үе 

Хэрэв та жирэмсэн эсвэл хүүхэд хөхүүлж буй бол, жирэмсэн байх магадлалтай эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй бол КотриКейрийг уухаасаа өмнө эмч болон эмзүйчээс асууна уу. 


Жолоо барих болон машин механизмтай ажиллах

КотриКейр нь жолоо барих болон машин механизмтай ажиллахад нөлөөлдөггүй болно.


КотриКейр буюу Ко-тримоксазол хөвмөл бэлтгэх  нунтгийг хэрхэн хэрэглэх 

КотриКейрийг хоолтой болон өлөн үед ууж хэрэглэнэ. Ингэснээр дотор муухайрах болон суулгахаас сэргийлнэ. Хэдийгээр хоолтой хамт уухыг зөвлөдөг ч өлөн дээрээ ууж бас болно.


Тун ба  хэрэглэх арга

Хүүхдийн ердийн тун сулфаметаксазол 30 мг/кг/хоног, триметоприм 6 мг/кг/хоног, өдөрт 2 удаа уулгах. Хүнд тохиолдолд тунг 50 хувиар нэмж болно. 

КотриКейрийг зөвхөн эмчийнхээ зөвлөсний дагуу хэрэглэнэ.


Хүүхэд:

Тун хүүхдийн биеийн жингээс хамаарна:

  • >27 кг: 10 мл-ээр өдөрт 2 удаа, 12 цагаар

  • >20 кг:  7.5 мл-ээр өдөрт 2 удаа, 12 цагаар

  • >13 кг:  5 мл-ээр өдөрт 2 удаа, 12 цагаар

  • >7 кг:  2.5 мл-ээр өдөрт 2 удаа, 12 цагаар

КотриКейрийг багадаа 5 хоног уух ёстой. Эмчийн зөвлөсөн эмчилгээний хоногийг хүүхэд нь дуусгах ёстойг анхаарна уу.

КотриКейрийг 6 долоо хоног хүрээгүй нярайд хэрэглэхгүй.

Найруулах заавар:

  1. Нунтгийг сийрэг болгохын тулд савыг сэгсэрнэ.

  2. Савны тал хүртэл цэвэршүүлсэн ус хийнэ.

  3. Таглааг таглаж сайтар сэгсэрнэ.

  4. Саван дээрх 100 мл-ийн зураас хүртэл цэвэршүүлсэн ус нэмж хийнэ.

  5. Таглааг таглаж нунтаг бүрэн уустал дахин сайтар сэгсэрнэ.

 

Найруулсны дараа КотриКейр хөвмөлийг 25С хэмээс доош нөхцөлд хадгалж 14 хоногийн дотор хэрэглэнэ. 14 хоногийн дараа хэрэглээгүй үлдсэн хөвмөлийг асгана.


Тунг хэтрүүлэх 

Хэрвээ таны хүүхэд КотриКейрийг зөвлөснөөс өндөр тунгаар хэрэглэсэн бол нэн даруй эмчтэй нь холбогдох эсвэл эмнэлэгт очно уу. Ингэхдээ эмээ авч очно уу.  Хүүхдэд нь  дотор муухайрах, толгой өвдөх, орчны харьцаа муудах шинжүүд илэрч болзошгүй. 


Тунг уухаа мартах 

Тунг уухаа мартсан бол санасан даруйд хэрэглэнэ, гэхдээ дараагийн тунтай их ойрхон бол алгасана. Нэг дор 2 тун уухыг хориглоно. 


  1. Болзошгүй гаж нөлөө

Бүх эмийн адилаар ко-тримоксазол гаж нөлөө үүсгэж болох ч хүн бүрт биш. Хэрвээ харшлын урвал өгвөл эмээ даруй зогсоож эмчлэгч эмчтэйгээ холбогдоно уу. Харшлын урвалын магадлал маш бага (10.000 хүнд 1-ээс цөөн), шинж тэмдэгт:

  • амьсгалахад бэршээлтэй

  • муужрах

  • нүүр хавдах

  • ам, хэл, хоолой хавдах, улайх, эмзэглэх/залгихад бэрхшээлтэй

  • арьс хэсэг газраар улайх 

Олонтаа илрэх (10 хүнд 1 ба түүнээс олон тохиолдол илэрч болзошгүй)

  • цусан дахь калийн хэмжээ ихэсч зүрхний цохилт өөрчлөгдөх (зүрх дэлсэх)

Элбэг илрэх (10 хүнд 1 хүртлэх тохиолдол илэрч болзошгүй):

  • ам, үтрээний кандидиаз буюу мөөгөнцрийн халдвар

  • толгой өвдөх

  • дотор эвгүйрхэх (дотор муухайрах)

  • суулгах

  • арьсаар туурах

Ховор илрэх (100 хүнд 1 хүртлэх тохиолдол илэрч болзошгүй)

  • бөөлжих

Маш ховор илрэх (10.000 хүнд 1 хүртлэх тохиолдол илэрч болзошгүй)

  • халуурах эсвэл халдварт өртөмтгий болох

  • гэнэт шуугиантай амьсгалах, амьсгалахад бэрхшээлтэй болох

  • аман дотор шархлах, хомхой гарах, хэл шархлах

  • цусны шинжилгээнд өөрчлөлт илрэх (цусны эсүүд багасах)

  • ядарч сульдах, цонхийж цайх


  1. КортиКейр буюу Ко-тримоксазол хөвмөл бэлтгэх нунтгийг  эмийг хэрхэн хадгалах 

  • Хүүхдийн гар хүрэхгүй, нүдэнд харагдахгүй далд газар хадгална.

  • Нунтгийг 25С (77F) хэмээс доош нөхцөлд нарны шууд тусгал, чийг болон халуунаас хол хадгална.

  • Бэлтгэсэн хөвмөлийг 25C (77 F) хэмээс доош нөхцөлд 14 хүртэл хоног хадгална. Хөлдөөж болохгүй. Сайтар таглана.

  • КотриКейрийн савалгаан дээрх хадгалах хугацаа хэтэрсэн бол хэрэглэхгүй. 


  1. Бусад мэдээлэл

КортиКейр буюу ко-тримоксазол хөвмөл бэлтгэх нунтаг юу агуулсан бэ?

КотриКейр нь ко-тримоксазол агуулах бөгөөд 200 мг сулфаметаксазол, 40 мг триметоприм гэдэг 2 төрлийн эмийн бодисын нэгдэл юм.


КортиКейр хөвмөл бэлтгэх нунтгийн  харагдах байдал, савлагаа

100 мл-ийн саванд жүржийн амттай цайвар шаргал өнгө бүхий нунтаг савлагдсан.

1 хайрцагтаа 1 сав, хэмжих аягын хамт байна.  


page3image9407120

КотриКейрийг зөвхөн

AdvaCare Pharma USA-д зориулж 

AdvaCare-ийн хамтрагч түнш: Huazhong Pharmaceutical 

Co., Ltd. үйлдвэрлэв.

No. 118 Xianshan гудамж, Xiangyang хот,   Hubei муж, БНХАУ www.AdvacarePharma.com


Бүртгүүлэгч байгууллага:

Зинт ХХК


Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж-9

Утас: +976 7763-0063

Вэб: www.zint.mn


Нийт хуудасны тоо: 5