Хэрэглэх заавар
Баталсан
Эм судлалын салбар зөвлөл, Монгол
« __» ______________ 20 он
Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар
Цефтриаксон
Худалдааны нэршил: цефтриаксон.
Патентлагдаагүй олон улсын нэршил: цефтриаксон.
Эмийн хэлбэр: уусмал бэлтэн булчин болон судсанд тарихад зориулагдсан нунтаг
Найрлага: цефтриаксонд хүрэлцэх хэмжээний цефтриаксон натрия 1,0 г.
Хэт мэдрэгшил (цефалоспоринууд, пенициллинууд, карбапенем), шинэ төрсөн нярайд гипербилирубинеми, шинж төрсөн нярайд кальцын ион (Са2+) агуулсан уусмал судсанд тарих үед хориглоно.
Болгоомжлол
Дутуу төрсөн, элэг/бөөрний дутагдал, шархлаат колит, бактерийн эсрэг бусад эм хэрэглэх үед болгоомжилно.
Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ
Цефтриаксоныг жирэмсэн үед урагт үзүүлэх эрсдэл, эхэд үзүүлэх эерэг нөлөөг сайтар тооцсоны дүнд хэрэглэнэ. Хөхүүл эхэд бэлдмэлийг хэрэглэх бол эмчилгээний үед хөхөөр хоололтыг зогсооно.
Тун, хэрэглэх арга
Венийн судсанд, булчинд тарина.
Кальцийн ион (Ca2+) агуулсан уусмалаар найруулж болохгүй!
Насанд хүрэгчидэд халдварт өвчний үе шатаас хамаарч хоногт 1 удаа 1-2г тунгаар эсвэл тунг хуваан 2 (12 цагаар) удаа эхлэн хэрэглэнэ. Хоногт 4г-с хэтрүүлэхгүй.
Лаймын өвчин: хүүхэд, насанд хүрэгчидэд - 50 мг/кг (2г-с хэтрүүлэхгүй) тунгаар өдөрт 1 удаа нийт 14 хоног хэрэглэнэ.
Хүндрэлгүй заг хүйтэнд - 250 мг тунгаар нэг удаа булчинд тарина.
Мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэлтэнд – мэс ажилбар эхлэхээс 30-60 минутын өмнө 1г тунгаар нэг удаа тарина. Бүдүүн нарийн гэдэсний мэс заслын үед эмчилгээг цааш 5-нитроимидазолын бүлгийн бэлдмэлээр үргэлжлүүлнэ
Шинэ төрсөн нярайд - 20-50 мг/кг/өдөр.
Арьс, зөөлөн эдийн халдварын эмчилгээнд хүүхдэд хоногт 50-75 мг/кг, хуваан уртасган (12 цагаар), хоногийн тун 2г-с хэтрүүлэхгүй.
Бактерийн менингитийн эмчилгээнд хүүхдэд өдөрт 1 - 100 мг/кг (4г-с ихгүй), цааш 100 мг/кг/өдөр (4г-с ихгүй) тунгаар өдөрт нэг удаа эсвэл хуваан 2 удаа (12 цагаар) тарина. Эмчилгээг 7-14 хоног үргэлжлүүлнэ.
Хүүхдэд дунд чихний цочмог үрэвсэлийн эмчилгээнд булчинд нэг удаа 50 мг/кг тунгаар (1 г ихгүй) хэрэглэнэ.
Хүүхдэд бусад халдварын эмчилгээнд хоногийн тун - 50-75 мг/кг, уртасган 2 удаа (12 цагаар), хоногийн тун 2 г-с хэтрэхгүй.
Хүүхдийн биеийн жин 50кг-с дээш бол насанд хүрэгчидийн тунгаар хэрэглэнэ.
Бөөрний архаг дутагдал үед (КК 10 мл/мин бага) – хоногийн тун 2г-с хэтрүүлэхгүй, гемодиализтай өвчтөнд гемодиализын дараа тунг шаардахгүй ч энэ төрлийн өвчтөнд эмийн ялгарал удааширдаг тул сийвэн дэх цефтриаксоны агууламжийг хянана (тунгийн тохируулга хийж болно).
Элэг бөөрний дутагдалтай өвчтөний хоногийн тун сийвэнгийн агууламжийн хяналтгүй үед 2г-с хэтрүүлж болохгүй.
Цефтриаксоны эмчилгээ халдварын шинж тэмдэг арилснаас хойш багадаа 2 хоног үргэлжлэх ёстой. Ээлж эмчилгээ ихэвчлэн 4-14 хоног; хүндэрсэн халдваруудын үед эмчилгээг уртасгаж болно. Streptococcus pyogenes үүсгэгдсэн халдварын ээлж эмчилгээний хугацаа 10 хоногоос багагүй байх ёстой.
Уусмал бэлтгэх: зөвхөн шинээр бэлтгэсэн уусмал ашиглана.
Булчинд 1 гр бэлдмэлийг 3,5 мл 1 % лидокаины уусмалаар шингэлнэ. Өгзөгний булчинд 1г тунгаас багагүй хэмжээгээр тарина.
Венийн судсанд 1г бэлдмэлийг 10 мл тарилгын усаар найруулан. Венийн судсанд удаан тарина (2-4 мин).
Дуслаар 2г бэлдмэлийг Ca2+ агуулаагүй (0,9 % натри хлорид, 5-10 % декстрозы, 5 % левулозын уусмал) 40 мл уусмалаар найруулж тарина.
50 мг/кг ба түүнээс ихгүй тунгаар венийн судсанд дуслаар 30 минутын хугацаанд дусаана.
Лидокаины уусмалыг хэзээ ч судсанд тарихгүй!
Гаж нөлөө
Харшлын урвал: тууралт, загатнаа, халуун оргих, жихүүдэс хүрэх .
Мэдрэлийн систем: толгой өвдөх, толгой эргэх.
Хоол боловсруулах систем: суулгах, дотор муухайрах, бөөлжих, амт өөрчлөгдөх, хуурамч бүрхүүлт колит.
Цус төлжүүлэх эрхтэнд: цус багадалт (цус задралын), лейкопени, лимфопени, нейтропени, тромбоцитопени, тромбоцитоз, эозинофили.
Шээс бэлгийн замын эрхтэн: үтрээний мөөгөнцөр, үтрээний үрэвсэл.
Хэсэг газарт: венийн судсанд тарихад - флебит, хөндүүрлэх, судас даган эмзэглэх; булчинд тарихад - хөндүүрлэх, халуун оргих, тарилгын талбайд бэрсүү үүсэх
Лабораторын үзүүлэлт: протромбины хугацаа ихсэх (буурах), «элэгний» трансаминазууд, шүлтлэг фосфатазын идэвхжил ихсэх, гипербилирубинеми, гиперкреатининеми, мочевины агууламж ихсэх
Бусад: хэт хөлрөх, цусны «түрлэг».
0,1 % бага давтамжтай гаж нөлөө: хэвлийгээр өвдөх, агранулоцитоз, харшлын пневмонит, анафилакси, базофили, холелитиаз, бронхоспазм, колит, диспепси, хамраас цус гоожих, гэдэс цанхайх, цөсний хүүдий «сладж-феномен», глюкозури, гематури, шарлалт, лейкоцитоз, лимфоцитоз, моноцитоз, нефролитиаз, зүрх дэлсэх, таталт, ийлдэсийн өвчин.
Эмнэл зүйн дараах судалгаа: стоматит, глоссит, олигури, тууралт, харшлын дерматит, чонон хөрвөс, хаван, олон хэлбэрт улайлт, Стивенс-Джонсоны хам шинж, Лайеллын хам шинж.
Хэрэв дээд дурдсан болон дурдаагүй гаж нөлөө илэрвэл эмчид яаралтай мэдэгдэнэ үү.
Тун хэтрэлт
Шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжих, суулгах, баримжаа алдах, таталдах
Эмчилгээ: шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ. Гемодиализ, хэвлийн диализ үр дүнгүй.
Эмийн харилцан нөлөө
Бактериостатик үйлдэлтэй антибиотикууд цефтриаксоны бактерцид үйлдлийг бууруулна.
in vitro-д хлорамфеникол антагонист үйлдэлтэй.
Ca2+ агуулсан (Хартман, Рингер) уусмал, амсакрин, ванкомицин, флуконазол, аминогликозидуудтай эм зүйн үл нийцэлтэй.
N-метилтиотетразол агуулаагүй бүлэг тул зарим цефалоспорины ижил этанолд харилцан нөлөөгүй дисульфирам төст урвал үзүүлэхгүй.
Хэрэв та өөр эм хэрэглэж буй бол эмчтэй зөвлөлдөнө.
Тусгай заавар
Цефтриаксоныг зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ.
Элэг бөөрний ноцтой дутагдал, гемодиализтэй өвчтөнд бэлдмэлийн сийвэнгийн агууламжийг хянаж байх ёстой. Урт хугацааны эмчилгээний үед захын цусны шинжилгээнд элэг, бөөрний үйл ажиллагааны үзүүлэлтийг тогтмол хянаж байх ёстой.
Ховор тохиолдолд хэт авиан шинжилгээнд цөсний хүүдийд сүүдэр харагдах (цефтриаксон кальцын давсны тунадас) ба эмчилгээний дараа арилна. Цөсний хүүдий, цөсний замын «толбо үзэгдэх» эмгэгийн шинж хэт авиан оношлогоонд бий болвол эмийн хэрэглээг зогсооно.
Эмийн хэрэглээнд цөөн тохиолдолд нойр булчирхайн үрэвсэл, цөсний замын бөглөрөл үүссэн гэж тэмдэглэгдсэн. Ихэнхдээ цөсний замд зогсонги үүсэх эрсдэлтэй өвчтөн (өмнөх эмчилгээний эм, ноцтой эмгэг, судсаар хооллох); цефтриаксоны нөлөөнд цөсний замд тунадас үүссэнийг үгүйсгэхгүй.
Цефтриаксон N-метилтиотетразолын бүлэг агуулаагүй ч цус алдалт, этанолын эмчилээнд дисульфирам төст идэвх үзүүлдэг ба зарим цефалоспоринд энэ үйлдэл ажиглагддаг.
Бэлдмэлийн хэрэглээнд ховор тохиодолд протромбины хугацааны өөрчлөлт тодорхойлогдсон. Витамин К дутагдалтай өвчтөнд (нийлэгжилт, тэжээлийн өөрчлөлт) эмчилгээний эхэнд эсэд эмчилгээний үед протромбины хугацаа нэмэгдэж болох тул протромбины хугацаа, витамин К (10 мг/долоо хоног) хяналт тавих ёстой.
Цефтриаксон-Ca2+ тунадас үүссэнээс уушиг, шинэ төрсөн нярайд үхлийн урвалын тохиолдол тэмдэглэгдсэн. Онолын хувьд цефтриаксона - Ca2+ агуулсан уусмалыг (судсаар хийх тэжээл) судсаар тарихад бусад насны өвчтөнд харилцан нөлөө үүсч болох тул цефтриаксоныг Ca2+ агуулсан уусмалтай хольж хэрэглэхгүй харин өөр өөр системээр хийх хэрэгтэй. Онолын үүднээс цефтриаксоны T1/2 5 цаг тул цефтриаксон Ca2+ агуулсан уусмалын хооронд интервал 48 цагт нэгээс доошгүй байна. Цефтриаксон ууж хэрэглэх Ca2+ агуулсан бэлдмэл цаашилбал цефтриаксон булчинд тарихад Ca2+ агуулсан ууж хэрэглэх бэлдмэлүүд хооронд харилцан нөлөө үүссэн мэдээлэл байхгүй.
Цефтриаксоны эмчилгээний үед Кумбсын сорил, галактоземийн сорил, шээсэнд глюкоз тодорхойлох (шээсэнд глюкоз тодорхойлохдоо зөвхөн фермент аргыг ашиглах) шинжилгээнүүд хуурамч эерэг гарж болно.
Дэлгэрэнгүй мэдээлэлд анафилакси үүсэх эрсдлийг үгүйсгэх боломжгүй тул яаралтай тохиолдолд венийн судсанд эпинефрин, цааш глюкокортикоидын эмчилгээ шаардагдана.
Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Савлалт
10 мл багтаамжтай шилэн флаконд уусмал найруулан булчинд, судсанд тарих зориулалттай нунтаг 1,0г савлана.
1 флаконыг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.
10 флаконыг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.
Эмнэлгийн нөхцөлд:
- 50 флаконыг тэнцүү тооны хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана;
- 1 - 50 флаконыг тэнцүү тооны хэрэглэх заарын хамт цаасан хайрцагт савлана.
Хадгалах хугацаа. 3 жил. Хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
. Гэрлийн шууд тусгалгүй, 25 °С ихгүй хэмд хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Эмийн сангийн олгох нөхцөл: жороор олгоно.
Үйлдвэрлэгч
ОАО «Красфарма», Россия, 660042, г. Красноярск, ул. 60 лет Октября, д. 2.
Тел./факс (391) 261-25-90 / 261-17-44.






































































































































































































































































































