
Хэрэглэх заавар
МУЦЕРА
Амброксол гидрохлорид
Найрлага:
5 мл сиропонд агуулагдах хэмжээ : Амброксол HCI.................................15мг
Эм судлалын үйлдэл:
Амброксол нь амьсгалын зам дахь цэрийг шингэлж ховхлосноор амьсгалын замыг чөлөөлдөг.
Хэрэглэх заалт :
Муцера нь бронхийн шүүрэл хэвийн бус ихэссэн амьсгалын замын цочмог ба архаг өвчнүүд ялангуяа илт хүндэрсэн архаг бронхит, багтраат бронхитын үед хэрэглэнэ.
Хориглох заалт:
Амброксолд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.
Анхааруулга ба урьдчилан сэргийлэлт :
- Муцераг хэрэглэх зайлшгүй шаардлагатай биш бол жирэмсний эхний 3 сард хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй
- Эмнэлгийн хяналтгүйгээр удаан хугацаагаар эмчилгээнд хэрэглэхгүй.
- Цөөн тохиолдолд бөөр гэмтэх ба амброксолын метаболит нь элгэнд хуримтлагдаж болзошгүй.
Гаж нөлөө :
- Амброксол гидрохлорид зохимжгүй байсан тохиолдол цөөн мэдээлэгдсэн.
- Цөөн өвчтөнд хөнгөн хэлбэрийн ходоод гэдэсний замын хямрал илэрсэн.
- Ховор тохиолдолд харшлын урвал илэрч болно. Энэ нь арьсан дээр тууралт гарах, нүүр хавдах, амьсгал хямрах, халуурах зэргээр илэрч болно.
Эмийн харилцан үйлчлэл:
Амброксол гидрохлоридийг антибиотикууд
(Амоксициллин, Цефуроксим, Эритромицин, Доксициклин) - тай хамт хэрэглэхэд уушигны эд дэх антибиотикийн концентрацыг ихэсгэдэг байна.
Тун хэмжээ:
Сироп 15мг / 5мл :
6 - 12 настай хүүхэд : 5мл (цайны халбага)-ээр өдөрт 2-3 удаа
2 - 6 насны хүүхэд: 2,5 мл (цайны халбаганы талаар) –ээр өдөрт 3 удаа
2–оос доош насны хүүхэд : 2,5 мл (цайны халбаганы талаар) –ээр өдөрт 2 удаа
Хадгалалт:
30°С-с доош хэмд гэрлээс хамгаалж хадгална.
Савлалт :
60 мл сироп нь бортгонцорт савлагдсан.
Үйлдвэрлэгч : PT Otto Pharmaceutical Industries Ltd. Indonesia







































































