Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Корус Цефтриаксон
Худалдааны нэр
Англи
Цефтриаксон
Үйлдвэрлэгч
Hankook Korus Pharm Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Корус Цефтриаксон натри тариа 1гр

Korus Ceftriaxone Sodium Inj 1g

 

[НАЙРЛАГА]:

Флакон бүрийн агууламж:

  • Цефтриаксон натри --------------------- 1.0гр (агууламж)

 

[ХЭРЭГЛЭХ ЗААЛТ]:

  • Цефтриаксон натри нь өргөн хүрээт бактерцид үйлдэлтэй цефалоспорины бүлгийн антибиотик. Цефтриаксон нь “in vitro” орчинд Грам эерэг ба Грам сөрөг бичил биетнүүдэд болон Бета-лактамаза үүсгэдэг омгуудын эсрэг өргөн хүрээт үйлдэл үзүүлдэг.
  • Цефтриаксоныг халдварын үүсгэгч нь тодорхойлогдохын өмнө буюу үүсгэгч бактерийн мэдрэг чанар нь тогтоогдсон үед дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
  • Пневмони, септицеми, менингит, арьс болон зөөлөн эдийн халдварууд, нейтропени бүхий өвчтөний халдварууд, заг хүйтэн, мэс ажилбартай холбоотой мэс заслын халдвараас урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ.
  • Мэдрэг чанарын судалгааны үр дүн гарахаас өмнө эмчилгээг эхэлж болох юм. Бактерийн эсрэг эмийг зохистой хэрэглэх албан ёсны удирдамжийг баримтлан хэрэглэх ёстой.

 

[ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА]:

 

Булчинд тарих:

  • 1гр цефтриаксоныг 1%-3.5мл лидокайны тарианы уусмалд уусгана.
  • Уусмалыг булчингийн гүнд тарих ёстой.
  • 1гр-с их тариаг хувааж өөр өөр газарт тарина.

Венийн судсанд тарих:

  • 1гр цефтриаксоныг 10мл тарианы усанд уусгана.
  • Тариаг венийн судсанд шууд буюу эсвэл дуслаар хамгийн багадаа 2-4 минутын турш аажим тарина.  

Насанд хүрэгсэд болон 12-с дээш насны хүүхдэд:

  • Эмчилгээний стандарт тун: 1гр тунгаар өдөрт нэг удаа тарина.
  • Хүнд хэлбэрийн халдварын үед: Хоногт 2-4 гр тунгаар ерөнхийдөө өдөрт нэг удаа тарьдаг.
    • Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний байдлаас хамааран янз бүр байна.  
  • Антибиотик эмчилгээний ерөнхий зарчим ёсоор цефтриаксоныг өвчтөний халуун намдсан буюу бактерийн халдвар дарангуйлагдсанаас хойш хамгийн багадаа 48-72 цаг үргэлжлүүлэн хэрэглэх ёстой.
  • Цочмог, хүндрэлгүй заг хүйтэн өвчний үед: Ганц удаагийн 250мг тунгаар булчинд тарина. Пробенецидийг хамт хэрэглэх шаардлагагүй.
  • Мэс ажилбарын урьдчилан сэргийлэлтэд: Ерөнхийдөө 1гр-н нэг удаагийн тунгаар булчинд буюу венийн судсанд аажим тарина. Бүдүүн, шулуун гэдэсний мэс ажилбарын үед 2гр тунгаар булчинд (хуваагаад өөр өөр газарт тарина), эсвэл венийн судсанд аажим буюу дуслаар аажим тарих бөгөөдагааргүйтэн бактерийн эсрэг аль тохиромжтой эмийг хамт хэрэглэнэ.
  1. Өндөр настанд: Элэг болон бөөрний үйл ажиллагаа хэвийн байгаа өндөр настанд тун зохицуулалт хийх шаардлагагүй.
  2. Нярайд, альбуминаас билирубинийг түрэхийг багасгахын тулд венийн судсаар 60 минутаас дээш удаан хугацаагаар тарих ёстой бөгөөд энэ нь билирубиний энцефалопати үүсэх эрсдэлийг багасгана.
  1. 12-с доош насны хүүхдэд:
  • Эмчилгээний стандарт тун: Биеийн жинд 20-50мг/кг тунгаар тооцон өдөрт нэг удаа хэрэглэнэ.
  • Дутуу нярайгаас бусдад хүнд халдваруудын үед хоногт биеийн жинд 80мг/кг хүртэл тунгаар хэрэглэж болох ба харин дутуу нярайд хоногийн тунг 50мг/кг-с хэтрүүлж болохгүй. 50кг буюу түүнээс дээш биеийн жинтэй хүүхдэд ердийн тунгаар хэрэглэнэ. 50мг/кг-с их тунгаар хэрэглэхдээ венийн судсаар наанадаж 30 минутын турш аажим дуслаар тарьж хэрэглэнэ. Биеийн жинд 80мг/кг-с дээш тунгаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй бөгөөд учир нь цөсний замд тунадас үүсгэх эрсдэлийг ихэсгэдэг байна.
  • Бөөр болон элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд: Элэгний үйл ажиллагаа хэвийн байгаа өвчтөнд бөөрний эмгэгшилтэй байлаа ч гэсэн тунг багасгах шаардлагагүй. Зөвхөн бөөрний үйл ажиллагааны дутмагшилын эцсийн шатны өмнөхөн байгаа өвчтөнд л (креатининий клиренс <10мл/минут) хоногийн тунг 2гр буюу түүнээс бага хэмжээгээр хязгаарлах хэрэгтэй.
  • Бөөрний үйл ажиллагаа хэвийн байгаа өндөр настанд элэгний эмгэгшилтэй байлаа ч гэсэн тунг багасгах шаардлагагүй.
  • Бөөрний хүнд хэлбэрийн дутмагшил элэгний үйл ажиллагааны дутмагшилтай хавсарсан тохиолдолд сийвэн дэх цефтриаксоны концентрацийг тогтмол зайтайгаар тодорхойлж тун зохицуулалт хийж байх шаардлагатай.
  • Диализд буй өвчтөнд диализийн дараа нэмэлт тун шаардагддаггүй. Ямар нэгэн тун зохицуулалт шаардлагатай эсэхийг тодорхойлохын тулд сийвэнгийн концентрацийг хянаж байх шаардлагатай бөгөөд учир нь дээрх өвчтөнүүдэд элиминацийн зэрэг буурсан байж болзошгүй.

[ХОРИГЛОХ ЗААЛТ]:

  • Цефтриаксоныг бета-лактамын антибиотикт хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй. Пенициллинд хэт мэдрэгшсэн өвчтөнд солбимол-харшлын урвал үүсч болохыг санаж байх хэрэгтэй.  
  • Гипербилирубинеми бүхий нярай болон дутуу нярайд цефтриаксоныг хэрэглэж болохгүй. “In vitro судалгаагаар цефтриаксон нь билирубинийг түүнийг холбогч сийвэнгийн альбуминаас түрсэний улмаас тэдгээр өвчтөнд билирубиний энцефалопати үүсч болох нь харагдсан.  
  1. Цефтриаксоныг дараах тохиолдолд хэрэглэж болохгүй. Үүнд:
  • Дутуу нярайд 41 долоо хоног хүртэл (хөхүүл долоо хоногууд + түүнээс хойших долоо хоногууд),
  • Гүйцэд төрсөн (28 хоног хүртэл) шарлалттай нярайд буюу цусанд альбумин багассан болон ацидозтой хүүхдэд хэрэглэж болохгүй. Учир нь тэдгээр тохиолдолд билирубиний холбогдолт суларсан байж болзошгүй байдаг.
  • Хэрэв өвчтөнд венийн судсаар кальцийн бэлдмэл хэрэглэх шаардлагатай байгаа буюу кальци-агуулсан дуслыг тарихаар зэхэж байгаа бол энэхүү эмийг хэрэглэхгүй. Учир нь цефтриаксон-кальцийн тунадас үүсгэх эрсдэлтэй.
  • Цефтриаксоныг лидокайнаар найруулсан үед булчинд тарихын өмнө лидокайны хориглох заалтыг үгүйсгэх хэрэгтэй.

 

[ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ]:

 

  • Аминогликозидын бүлгийн антибиотикууд ба шээс хөөх эмүүд: Цефтриаксоныг өндөр тунгаар хүчтэй шээс хөөх эмүүдтэй (фуросемид г.м.) хамт хэрэглэсний дараа бөөрний үйл ажиллагааны дутмагшил үүсч байсан нь тодорхойлогдоогүй. Цефтриаксон нь аминогликозидуудын бөөр хордуулах нөлөөг ихэсгэдэггүй байна.
  • Алкохол: Цефтриаксон хэрэглэсний дараа алкохол хэрэглэхэд дисульфирам төст үйлдэл үзүүлдэггүй. Цефтриаксон нь бусад цефалоспоринууд шиг этанолд тэсвэргүй болгох болон цус алдах хүндрэлийг нөхцөлдүүлэх N-метилтиотетразол хэсэг агуулдаггүй.  
  • Aнтибиотикууд: in vitro“ судалгаагаар, хлорамфеникол ба цефтриаксоныг хавсруулан хэрэглэвэл антагонист үйлдэл үзүүлдэг болох нь илэрсэн.  
  • Aнтикоагулянтууд: Цефтриаксон нь N-метилтиотриазиний хажуугийн-гинжтэй тул антикоагулянт эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд гипопротромбинеми үүсгэж цус алдах хүндрэлийн эрсдэлийг нэмэгдүүлэх ноцтой сөрөг талтай.  
  • Ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүд: Цефтриаксон нь жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэдэг гормоны бэлдмэлүүдийн үр нөлөөнд сөргөөр нөлөөлж болзошгүй тул эмчилгээний хугацаанд ба эмчилгээний дараах сарын хугацаанд жирэмслэлтээс хамгаалах нэмэлт (гормоны бус) аргыг хэрэглэж байхыг зөвлөдөг.
  • Хэвлэлийн мэдээллийг үндэслэвэл Цефтриаксон нь амсакрин, ванкомицин, флуконазол болон аминогликозидуудтай үл нийцэлтэй болно.
  1. Лабораторийн сорилын үзүүлэлтэд нөлөөлөх нь:
  • Цефтриаксон эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд ховор тохиолдолд Кумбсын сорил хуурамчаар-эерэг гарч болзошгүй.  
  • Цефтриаксон нь бусад антибиотикуудын нэгэн адилаар, галактоземийн сорил хуурамчаар-эерэг гарах шалтгаан болж болзошгүй.
  • Үүний нэгэн адилаар, шээсэнд глюкоз тодорхойлох зэс-багасгах арга зэрэг ферментийн-бус аргууд (Бенедиктийн, Фехлингийн буюу Клинитест г.м.) хуурамчаар-эерэг гарч болзошгүй. Энэхүү шалтгааны улмаас цефтриаксон эмчилгээний үед шээсэнд глюкоз тодорхойлох сорилыг ферментийн аргаар явуулж байх шаардлагатай байдаг.

 

[ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ҮЕД]:

 

  • Жирэмсэн үед:
    • Цефтриаксон ихэсийн хоригийг нэвтэрдэг. Жирэмсэн хүнд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй.  
    • Амьтанд хийгдсэн нөхөн үржихүйн судалгаагаар үр хөврөл хордуулах, ураг хордуулах, ургийн гаж хөгжил үүсгэх буюу эр ба эм амьтны алинд нь ч нөхөн үржихүйн хийгээд төрөлт, перинаталь болон постнаталь хөгжлийн үеийн алинд нь ч сөрөг нөлөө үзүүлээгүй байна.  
    • Сармагчинд үр хөврөл хордуулах, ургийн гаж хөгжил үүсгэх сөрөг нөлөө судлагдаагүй. Тиймээс цефтриаксоныг туйлын заалт үгүй л бол жирэмсэн эхэд хэрэглэхгүй байх нь зүйтэй.   
  • Хөхүүл эхэд:
    • Хүний хөхний сүүгээр цефтриаксон бага концентрациар ялгардаг.
    • Цефтриаксоныг хөхүүл эхэд хэрэглэхдээ ихээхэн болгоомжтой хандах хэрэгтэй.

 

[ГАЖ НӨЛӨӨ]:

  • Сөрөг нөлөө нь хөнгөн бөгөөд богино хугацаатай илэрдэг.
  • Ховор тохиолдолд, цефтриаксон болон кальцийн бэлдмэлийг венийн судсаар хэрэглэж байсан дутуу болон гүйцэд төрсөн (<28 хоног)  нярайд хүнд хэлбэрийн, зарим тохиолдолд үхлээр төгссөн гаж урвалууд үүсч байсан нь бүртгэгдсэн. Цефтриаксон-кальцийн тунадасжсан давс задлан шинжилгээгээр уушги болон бөөрөнд тодорхойлогдсон байна. Нярай хүүхдэд тунадасжилтын эрсдэл өндөр байдгийн учир нь тэдгээр нь цусны эзэлхүүн багатай байдаг болон насанд хүрэгсэдтэй харьцуулбал цефтриаксоны хагас элиминацийн хугацаа урт байдагтай холбоотой болно.
  • Цефтриаксоныг кальци-агуулсан уусмалууд буюу бүтээгдэхүүнүүдтэй хольж болохгүй ба хэдийгээр өөр дуслын системээр хэрэглэж байгаа ч гэсэн нэгэн зэрэг хэрэглэж болохгүй.  
  • Ходоод-гэдэсний талаас илрэх өөрчлөлт:
  • Түгээмэл (≥ 1% - <10%): Баас шингэрэх буюу суулгах (суулгалт нь заримдаа бүдүүн гэдэсний хуурамч-бүрхүүлт үрэвсэл байж болзошгүй), дотор муухайрах, бөөлжих, стоматит ба глоссит.
  • Ховор (≥ 0.01% - < 0.1%): Хэвлийгээр өвдөх.

Халдварууд:

  • Хөрөнгөний болон бусад мөөгөнцөр (бэлгийн замын микоз г.м.) хийгээд түүнд тэсвэржсэн бичил-биетнүүдийн улмаас суперинфекци үүсч болзошгүй.  
  • Цефтриаксон эмчилгээний үед Clostridium difficile-гээр үүсгэгдсэн халдвар болох бүдүүн гэдэсний хуурамч бүрхүүлт үрэвсэл ховор тохиолдолд үүсч болно. Тиймээс бактерийн эсрэг эмийн бэлдмэл хэрэглэсний дараа өвчтөнд  суулгалт үүсэх нь энэхүү эмгэг байж болохыг анзаарч байх хэрэгтэй.  

Хэт мэдрэгшилт:

  • Түгээмэл бус (≥ 0.1% - < 1%): Толбо-гүвдрүүт эксантем, загатнаа, чонон хөрвөс, хаван, чичрэх болон анафилаксийн буюу анафилакси-төст урвалууд (гуурсан хоолойн агчил г.м.) хийгээд харшилт дерматит үүсч болзошгүй.  
  • Ховор (≥ 0.01% - < 0.1%): Эмийн шалтгаантайгаар халуурах ба дагжин чичрэх. Гуурсан хоолой агчих зэрэг анафилакси-төст урвал ховор тохиолдолд үүсдэг.
  • Маш ховор (< 0.01%): Зарим нэгэн тусгай тохиолдолд арьсны харшлын урвалууд (олон хэлбэрт улайлт, Стевен-Жонсоны хамшинж болон Ляйллын хамшинж/хучуур эдийн хорт үхжилт г.м.) үүсч байсан нь мэдээлэгдсэн.  

Цус ба тунгалгийн системийн талаас илрэх өөрчлөлт:

  • Түгээмэл (≥1% - ≤10%): Анеми (бүх зэргээр), цус задралтат анеми, гранулоцитопени, лейкопени, нейтропени, тромбоцитопени ба эозинофили зэрэг цусны талаас гарах өөрчлөлтүүд.
  • Маш ховор тохиолдолд цус бүлэгнэлтийн эмгэгшил зэрэг сөрөг нөлөө үүсч байсан нь мэдээлэгдсэн.  
  • Давтамж тодорхойгүй: Дархлааны хамааралт цус задралтат анеми.
  • Давтамж тодорхойгүй: Ихэнхдээ эмчилгээний 10 дахь өдрөөс хойш, нийтдээ 20гр буюу түүнээс их тун хэрэглэгдсэний дараа агранулоцитоз (<500/мм3) үүсч байсан нь мэдээлэгдсэн.
  • Цефтриаксоны хэрэглээтэй холбоотойгоор ховор тохиолдолд үхлийн аюултай гемолиз үүсч байсан нь мэдээлэгдсэн.
  • Цефтриаксон хэрэглэж байгаа үед хааяа протромбины хугацаа уртасч байсан ба гэхдээ, гипопротромбинемийн улмаас цус алдах буюу хөхрөлт үүсэх тохиолдол бөөрний буюу элэгний үйл ажиллагааны дутмагшилтай, тэжээлийн доройтолтой витамин К-н түвшин багатай болон цефтриаксон эмчилгээг удаан хугацаагаар хэрэглэж байгаа өвчтөнд илүү олонтоо тохиолдож байжээ.  

Төв мэдрэлийн системийн талаас илрэх өөрчлөлт:

  • Ховор (≥ 0.01% - < 0.1%): Толгой өвдөх, толгой эргэх ба дайвалзах.
  • Ялангуяа бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд цефалоспоринуудыг өндөр тунгаар хэрэглэх үед таталт үүсч болзошгүй.  

Бөөр ба шээсний замын талаас илрэх өөрчлөлт:

  • Ховор (≥0.01%-<0.1%): Глюкозури, олигоури, гематури, сийвэнд креатинин өндөрсөх.
  • Маш ховор (< 0.01%): Хоногт өндөр тунгаар хэрэглэж байгаа (жишээ нь: хоногт ≥ 80мг/кг) буюу нийт тунгийн хэмжээ 10гр-с хэтэрсэн, эсвэл бусад нөлөөлөх хүчин зүйлстэй (жишээ нь: шингэн хязгаарласан, хэвтэрт удаан байсан г.м.) тохиолдолд ихэнхдээ 3-с дээш насны хүүхдэд бөөрөнд тунадас үүсч байсан тохиолдлууд мэдээлэгдсэн. Тунадас үүсэх эрсдлийг хөдөлгөөнгүй байх буюу өвчтөний усгүйжилт нь ихэсгэдэг байна. Энэхүү тохиолдол нь шинж тэмдэгтэй буюу шинж тэмдэггүй байж болох ба цаашид бөөрний үйл ажиллагааны дутмагшил болон анури үүсэхэд хүргэж болох бөгөөд энэ нь цефтриаксоны хэрэглээг зогсооход эргэн арилдаг ажээ.
  • Ховор тохиолдолд цефтриаксон хэрэглэсний улмаас бөөрний сувганцарын цочмог үхжилт үүсч болзошгүй.  

Элэг-цөсний системийн талаас илрэх өөрчлөлт:

  • Ховор (≥ 0.01%-< 0.1%): Элэгний үрэвсэл болон/цөс зогсонгишролтот шарлалт, элэгний фермент өндөрсөх. Цөөн тохиолдолд элэгний үйл ажиллагааны сорилд ферментүүд түр зуур ихсэж байсан нь мэдээлэгдсэн.
  • Цөсний чулуу хэмээгдэхээр сүүдэр илэрч болох боловч тэр нь харин цефтриаксон кальцийн тунадасжилт байдаг нь сонограммаар тодорхойлогдсон байна. Эдгээр өөрчлөлтүүд нь ерөнхийдөө насанд хүрэгсдэд хоногт хоёр грамм буюу түүнээс их тунгаар, хүүхдэд мөн үүнтэй эквивалент тунгаар хэрэглэсний дараа илэрдэг бөгөөд эдгээр өөрчлөлтүүд ялангуяа зарим нэгэн тусгай мэдээллүүдээс үзвэл 30%-с дээш тохиолдолтой байсан ажээ. Хоногт хоёр грамм буюу түүнээс их тунгаар хэрэглэхэд цөсний тунадасжилт нь тохиолдлоор шинж тэмдгийн илрэлтэй байж болох юм. Өвчтөнд шинж тэмдэг илэрвэл мэс заслын бус арга хэмжээ авахыг зөвлөдөг бөгөөд цефтриаксоны хэрэглээг зогсоох хэрэгтэй. Энэхүү цөсний тунадасжилт нь ерөнхийдөө цефтриаксоны хэрэглээг зогсоонгуут арилдаг ажээ. Цөсний тунадасжилтын эрсдлийг эмчилгээг 14 хоногоос удаан үргэлжлүүлэх хийгээд бөөрний үйл ажиллагааны дутмагшил, усгүйжилт буюу нийт парэнтераль тэжээл хэрэглэлт нь тус тус ихэсгэдэг байна.  

Нойр булчирхайн талаас илрэх өөрчлөлт:

  • Маш ховор (< 0.01%): Зарим нэгэн тусгай тохиолдолд нойр булчирхайн үрэвсэл үүсч байсан нь мэдээлэгдсэн боловч харин энэ нь цефтриаксоны хэрэглээтэй шалтгаан хамаарлын холбоотой эсэх нь тогтоогдоогүй.  

Хэсэг газарт үзүүлэх нөлөө:

  • Ховор (≥ 0.01% - < 0.1%): Булчинд тарихад ерөнхийдөө зохимж сайтай байдаг боловч булчинд тарьсаны дараа тарьсан хэсэгт өвдөх буюу эвгүйцэх шинж тэмдэг түр зуур үүсч болзошгүй. Лидокайны уусмалгүйгээр булчинд тарихад өвдөлт үүсдэг. Венийн судсаар тарих үед ховор тохиолдолд хэсгийн флебит үүсч болох ба түүнийг багасгахын тулд тариаг наанадаж 2-4 минутын турш аажим тарих хэрэгтэй.  

Оношлогооны сорилд нөлөөлөх нь:

  • Цефтриаксон эмчилгээ хийлгэж буй өвчтөнд ховор тохиололд Кумбсын сорил хуурамчаар эерэг гарч болзошгүй. Бусад антибиотикуудын нэгэн адилаар цефтриаксон нь галактоземийн сорилыг хуурамчаар-эерэг гарахад хүргэж болох юм.  
  • Үүний нэгэн адилаар, шээсэнд глюкоз тодорхойлох ферментийн бус арга мөн хуурамчаар-эерэг гарч болдог. Энэхүү шалтгааны улмаас, цефтриаксон эмчилгээний үед шээсэнд глюкоз тодорхойлох сорилыг ферментийн аргаар явуулж байх шаардлагатай байдаг.

[АНХААРУУЛГА]:

  • Тогтоогдсон тунгаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
  • Хэрвээ лидокайныг уусгагчаар хэрэглэсэн бол тэрхүү цефтриаксоны уусмалыг зөвхөн булчинд л тарьж хэрэглэх ёстой.  
  • Бусад цефалоспоринуудын нэгэн адилаар өгүүлэмжтэй өвчтөнд анафилаксийн шок үүсч болохыг үгүйсгэх боломжгүй.  
  • Цефтриаксон эмчилгээ хийхийн өмнө уг өвчтөн урьд нь цефтриаксон, цефалоспоринууд, пенициллинүүд буюу бета-лактамын бусад эмүүдэд ямар нэгэн хэт мэдрэгшил үүсч байсан эсэхийг анхааралтай тодруулах шаардлагатай. Цефтриаксоныг урьд нь аль нэгэн цефалоспоринд  хэт мэдрэгшил үүсч байсан өвчтөнд хэрэглэж болохгүй. Түүнийг мөн урьд нь пенициллинүүд буюу бета-лактамын бусад эмүүдэд дархлааны хамааралт ямар нэгэн хүнд хэлбэрийн хэт мэдрэгшил үүсч байсан өвчтөнд хэрэглэж болохгүй (Хориглох заалтын хэсэгт үзнэ үү). Цефтриаксоныг пенициллин буюу бета-лактамын аль нэгэн эмэнд ямар нэгэн бусад хүнд хэлбэрийн хэт мэдрэгшил үүсч байсан өвчтөнд маш болгоомжтой хэрэглэх ёстой. Цефтриаксоныг урьд нь пенициллинүүд буюу бусад цефалоспорины бус бета-лактамын антибиотикуудад хэт мэдрэгшил үүсч байсан өвчтөнд хэрэглэхдээ ихээхэн анхааралтай хандах хэрэгтэй. Учир нь дээр дурьдсан антибиотикууд болон цефалоспоринуудын хооронд тохиолдлоор солбимол харшил үүсдэг нь мэдээлэгдсэн байдаг. Анафилаксийн шок үүсвэл яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.  
  • Хүнд хэлбэрийн бөөрний үйл ажиллагааны дутмагшил элэгний үйл ажиллагааны дутмагшилтай хавсарсан тохиолдолд хэрэглэх арга болон тун судлалын журмыг баримтлан тунг багасгах шаардлагатай.
  • Цефтриаксон нь нярай, дутуу нярай болон хүүхдэд аюулгүй хийгээд үр дүнтэй эсэх нь хэрэглэх арга болон тугналтын талаасаа тогтоогдсон. “In vivo болон in vitro хийгдсэн судалгаагаар цефтриаксон нь бусад цефалоспоринуудын нэгэн адилаар сийвэнгийн альбуминаас билирубинийг түрж чадна. Нярайд хийгдсэн судалгаагаар тогтоогдсон эмнэлзүйн өгөгдөхүүнүүд нь үүнийг нотолдог. Тиймээс цефтриаксоныг билирубиний энцефалопати үүсгэх эрсдэлтэйн улмаас нярайд (ялангуяа дутуу нярайд) хэрэглэдэггүй болно.  
  • Дутуу нярай болон хугацаа гүйцэж төрсөн нярайд 1 сараас багатай үед нь уушги болон бөөрөнд нь кальци-цефтриаксоны үхлийн аюултай тунадас үүсч байсан нь тодорхойлогдсон. Тэдгээрийн нэг нь цефтриаксон ба кальцийг өөр өөр хугацаанд, өөр өөр венийн судсаар хэрэглэсэн байжээ. Шинжлэх ухааны судалгааны үзүүлэлтүүдэд нярайгаас бусад өвчтөнд цефтриаксон ба кальци агуулсан уусмалууд буюу кальци агуулсан бусад ямар нэгэн бүтээгдэхүүний хэрэглээний үед судсан дотор тунадас үүсч байсан талаар мэдээлэгдээгүй. In vitro” хийгдсэн судалгаагаар бусад насны бүлгийн өвчтөнүүдтэй харьцуулбал цефтриаксон-кальцийн тунадас үүсэх эрсдэл өндөр байдаг болох нь тодорхойлогдсон.  
  • Аль ч насны өвчтөнд цефтриаксоныг хэдийгээр өөр өөр газарт өөр өөр дуслын системээр хийж байгаа ч гэсэн кальци агуулсан уусмалтай холих болон нэгэн зэрэг венийн судсанд тарьж болохгүй. Гэхдээ, 28 хоногоос илүү насны үед цефтриаксон болон кальц агуулсан уусмалыг  өөр өөр газарт өөр өөр дуслын системээр дараалан хийж болох боловч энэ тохиолдолд тунадас үүсэхээс зайлсхийхийн тулд тэдгээрийн хооронд физиологийн уусмалыг тарьж болох юм. Кальци агуулсан “TPN: Total Parenteral Nutrition (TPN)” буюу тарьж хэрэглэх тэжээлийн уусмалыг дуслаар үргэлжлүүлэн тарих шаардлагатай өвчтөнд эрүүл мэндийн мэргэжилтнүүд тунадас үүсгэх эрсдэлгүй бактерийн эсрэг сэлгээ эмчилгээг хийх хэрэгцээ гарч болох юм.
  • Хэрэв цефтриаксоны хэрэглээг үргэлжлүүлэн хэрэглэх шаардлагатай өвчтөнд TPN” уусмал ба цефтриаксоныг хамт хэрэглэж болох ба гэхдээ тэдгээрийг өөр өөр газарт өөр өөр дуслын системээр хэрэглэх ёстой.   
  • Цефтриаксоныг дуслаар тарьж хэрэглэх үед , “TPN” уусмалыг түр зогсоох зэргээр уусмалуудыг сэлгэн хэрэглэх нь зүйтэй.
  • Цөсний чулуу хэмээгдэхээр сүүдэр илэрч болох боловч тэр нь харин цефтриаксон кальцийн тунадасжилт байдаг нь цөсний хүүдийн сонограммаар тодорхойлогдсон бөгөөд энэ нь ерөнхийдөө зөвлөдөг стандарт тунгаас өндөр тунгаар хэрэглэсэн үед илэрдэг байна. Тэдгээр сүүдэр нь гэхдээ цефтриаксоны хэрэглээг зогсоонгуут бүрэн арилдаг ажээ. Ховор тохиолдолд дээрхтэй хамт шинж тэмдэг илэрдэг. Өвчтөнд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэс заслын бус арга хэмжээ авахыг зөвлөдөг. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цефтриаксоны хэрэглээг зогсоох эсэхийг эмчийн зөвлөмжөөр шийдэх хэрэгтэй. Тэдгээр сүүдэр нь аль ч насны өвчтөнд илэрч болох боловч харин нярай болон бага насны хүүхдэд цефтриаксоныг биеийн жинд тооцдогоос өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд голчлон илэрдэг. Хүүхдэд цөсний тунадасжилт үүсэх эрсдэлээс зайлсхийхийн тулд биеийн жинд 80мг/кг тунгаас их тунгаар хэрэглэхгүй байх нь зүйтэй. Гэхдээ цефтриаксон эмчилгээтэй хүүхэд болон нярайд цөс чулуужих буюу цочмог холецистит үүсч байсан тохиолдол тийм ч тодорхой биш болно.  
  • Цефалоспоринууд нь бүлгээрээ улаан эсийн мембраны гадаргууд шингэх хандлагатай байдаг ба уг эмийн эсрэг үүссэн эсрэг биеүүдтэй харилцан урвалд орж Кумбсын сорилыг эерэг үзүүлэлттэй болгодог ба энэ нь хөнгөн хэлбэрийн цус задралтат цус багадалтаас илүүтэйгээр ч тохиолдож болно.   Энэ тухайд гэвэл тэр нь пенициллинүүдтэй солбимол урвалд орж ч болох юм.  
  • Эмчилгээний явцад цусны шинжилгээг тогтмол хийж байх хэрэгтэй (гемоглобин, эритроцит, лейкоцит болон тромбоцит болон протромбины хугацааг тодорхойлох г.м.).
  • Цефалоспоринууд нь гипопротромбинеми үүсгэдгийн улмаас цус алдах хүндрэл үүсгэж болох тул бөөрний буюу элэгний үйл ажиллагааны дутмагшилтай, тэжээлийн доройтолтой хийгээд витамин К-н түвшин багатай болон цефалоспоринуудын эмчилгээг удаан хугацаагаар хэрэглэж байгаа өвчтөнд ихээхэн анхааралтай хандах шаардлагатай бөгөөд тэдгээр нь гипопротромбинеми үүсэх эрсдлийг ихэсгэдэг байна.   
  • Цефтриаксон эмчилгээ хийлгэж буй өвчтөнд цөсний зам бөглөрөн нойр булчирхай үрэвсэх шалтгаан болох тохиолдол ховор тохиолдолд үүсч байсан нь бүртгэгдсэн. Ихэнх өвчтөнд цөс зогсонгишрох ба цөс өтгөрөх эрсдэл байдаг бөгөөд тухайлбал, энэ нь ихэнх зуршмал эмчилгээ, хүнд хэлбэрийн өвчлөл ба парэнтераль тэжээлийн үед тохиолдож болох юм. Цефтриаксон хамааралт цөс тунадасжилтын өдөөгч буюу урьдал хүчин зүйлс нь нарийн тогтоогдоогүй байна.  
  • Бусад бактерийн эсрэг эмүүдийн нэгэн адилаар мэдрэг бус бичил биетнүүдээр (хөрөнгөний болон бусад мөөгөнцөр г.м.) үүсгэгдсэн суперинфекци үүсч болзошгүй. Цефтриаксон эмчилгээний үед ховор тохиолдолд Clostridium difficile-н халдварын улмаас бүдүүн гэдэсний хуурамч бүрхүүлт үрэвсэл үүсдэг.   
  • Цефтриаксон зэрэг бактерийн эсрэг нөлөөт бүхий л эмүүдийн хэрэглээний үед Clostridium difficile-хамааралт суулгалт үүсдэг болох нь мэдээлэгдсэн бөгөөд тэдгээр нь хүнд хөнгөнөөрөө хөнгөнөөс үхэлд хүргэх колит зэрэг хүнд хэлбэртэй байж болдог. Бактерийн эсрэг эмийн эмчилгээ нь бүдүүн гэдэсний хэвийн бичил флорыг өөрчилсний улмаас Clostridium difficile-н хэт өсөлтөд хүргэдэг байна.  
  • Clostridium difficile-хамааралт суулгалт үүсэхэд C.difficile-н үүсгэдэг А болон В хорууд ихээхэн үүрэгтэй. Гипертоксин үүсгэгч C.difficile-н омгууд өвчлөл ба үхлийг ихэсгэх шалтгаан болдог бөгөөд энэхүү халдвар нь бактерийн эсрэг эмчилгээнд үр дүн муутай байдаг бөгөөд бүдүүн гэдэс тайрах шаардлага ч гардаг байна. Антибиотик эмчилгээ хийлгэсний дараа суулгалт үүссэн бүх өвчтөнийг Clostridium difficile-хамааралт суулгалт хэмээн тооцох нь зүйтэй байдаг. Clostridium difficile-хамааралт суулгалт нь бактерийн эсрэг эмийн эмчилгээг зогсоосноос хойш хоёр сарын дараа ч илэрч болох тул өвчний түүхийг анхааралтай судлах шаардлагатай байдаг болно.  
  • Хэрвээ Clostridium difficile-хамааралт суулгалт сэжиглэгдэх буюу оношлогдвол, Clostridium difficile-н эсрэг чиглэгдээгүй антибиотик эмчилгээг зогсоох хэрэгтэй. Зохих шингэн болон элекролит, уургийн нэмэлтийн зохицуулга хийн Clostridium difficile-н эсрэг чиглэсэн антибиотик эмчилгээ хийх ба эмнэлзүйн заалтаар мэс ажилбар хийх боломжийг ч авч үзэх хэрэгтэй.  
  • Цефтриаксон зэрэг цефалоспорины бүлгийн антибиотик хэрэглэж буй өвчтөнд дархлааны хамааралт цус задралтат цус багадалт үүсч байсан нь тодорхойлогдсон. Насанд хүрэгсэд болон хүүхдийн аль алинд нь эмчилгээний үед нас баралтыг оролцуулаад хүнд хэлбэрийн цус задралтат цус багадалт үүсч байсан нь бүртгэгдсэн. Цефтриаксон эмчилгээний үед хэрвээ өвчтөнд цус багадалт үүсвэл цефалоспорин хамааралт цус багадалт хэмээн оношлож, шалтгаан тодорхой болтол цефтриаксон эмчилгээг зогсоох хэрэгтэй.  
  • Цефтриаксон эмчилгээний үед антибиотик хамааралт суулгалт, колит болон хуурамч бурхүүлт бүдүүн гэдэсний үрэвслийн аль аль нь үүсч байсан нь мэдээлэгдсэн. Тиймээс эмчилгээний үед буюу эмчилгээний дараахан суулгалт үүссэн өвчтөний оношийг нарийвчлан тогтоох хэрэгтэй. Эмчилгээний үед эмчилгээ зохимжтой байхад хүнд хэлбэрийн болон цустай суулгалт үүсвэл цефтриаксон хэрэглээг зогсоох шаардлагатай.  
  • Цефтриаксоныг ходоод гэдэсний өвчний, ялангуяа бүдүүн гэдэсний үрэвслийн өгүүлэмжтэй өвчтөнд маш болгоомжтой хэрэглэх шаардлагатай.  
  • Цефтриаксон натрийн нэг грамм тутамд ойролцоогоор 3.6ммоль натри агуулагддаг.  
  • Өвчтөнд натри агуулсан хүнсийг хяналттай хэрэглэх нь зүйтэй.

[ТУН ХЭТРЭЛТ]: 

  • Тун хэтэрсэн тохиолдолд дотор муухайрах, бөөлжих ба суулгах зэрэг шинж тэмдэг илэрч болно.
  • Цефтриаксоны концентрацийг гемодиализ буюу хэвлийн диализаар багасгах боломжгүй.
  • Өвөрмөц антидот байхгүй тул шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

[ХАДГАЛАХ НӨХЦӨЛ]:

  • 1~30°C-н хэмд агаар орохгүйгээр сайтар таглан хадгална.

[ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА]: Үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш 36 сар.

[ҮЙЛДВЭРЛЭГЧ]:

HANKOOK KORUS PHARM. CO., LTD.

78, Daepungsandan-ro, Daeso-myeon, Eumseong-gun, Chungcheongbuk-do, БНСУ