
Хэрэглэх заавар
КОЛДАВР
Ерөнхий шинж:
“0” гэсэн хэмжээтэй таглаа ба эх бие нь нил ягаан/цагаан өнгөтэй хатуу желатин капсул.
Найрлага:
Хатуу желатин капсул бүрийн агууламж:
- Цетиризин гидрохлорид BP5мг
- Фенилэфрин гидрохлорхид BP5мг
- Парацетамол BP325мг
Хоосон капсул нь зөвшөөрөгдсөн өнгөтэй байна.
Эмнэлзүйн эм судлалын онцлогууд:
- Фармакодинамик:
- Үйлдлийн механизм:
- Парацетамол нь циклооксигеназа хэмээн нэрлэгддэг бие махбодийн ферментийг хориглох үйлдэл үзүүлдэг. Цикло-оксигеназа нь өвдөлт, хаван болон үрэвслийг үүсгэдэг простагландиний нийлэгжилтэнд оролцдог фермент юм.
- Фенилэфрин нь хамрын салст бүрхэвчийн цусны судсыг нарийсган, хөндийг өргөсгөн агаар дамжуулалтыг сайжруулдаг. Ихэнхи симпатамиметикүүд нь адренорецепторыг шууд сэргээх үйлдэл үзүүлдэг байна..
- Цетиризин гидрохлорид нь тайвшруулах нөлөө үзүүлэлгүйгээр гистамины эсрэг нөлөөлдөг харшлын эсрэг хүчтэй үйлдэлтэй бэлдмэл юм. Тэрээр захын Н1 рецепторыг сонгомлоор дарангуйлах үйлдэл үзүүлдэг.
- Фармакокинетик:
Парацетамол:
Парацетамол нь ходоод гэдэсний замаас түргэн ба бүрэн шимэгддэг. Цусны сийвэн дэх хамгийн өндөр концентрацидаа хэрэглэснээс хойш 0.5-5 цагийн хооронд хүрдэг. Уг эм элгэнд хувирна. 90% нь шээсээр ялгардаг. - Фенилэфрин:
Фенилэфрин нь түргэн бөгөөд бүрэн шимэгддэг. Биологийн хагас ялгарлын хугацаа нь 2-3 цаг байдаг. Түүний дийлэнх нь бөөрөөр ялгардаг. Фэнилэфриний сийвэнгийн эмчилгээний концентраци нь 0.04-0.1мкг/мл байна. - Цетиризин гидрохлорид:
- Шимэгдэлт: Ууж хэрэглэх бөгөөд цетиризин нь хурдан шимэгддэг ба цусан дахь эмчилгээний хамгийн өндөр концентрацидаа /Тmах/ ойролцоогоор 1 цагийн дараа хүрдэг.
- Тархалт: Ойролцоогоор 93% нь уурагтай холбогдоно.
- Хувиралт: Цетиризин гидрохлорид нь шимэгдэлтийн үеийн хувиралд ихээхэн өртдөг. Тэрээр О-деалкилжих замаар бага зэрэг хувиралд орох бөгөөд энэхүү метаболит нь гистамины эсрэг үл мэдэг үйлдэл үзүүлдэг.
- Ялгаралт: Цетиризин гидрохлорид нь үндсэндээ бөөрөөр (70%) хувираагүй багахан хэсэг нь (10%) өтгөнөөр ялгардаг байна. Түүний хагас элиминацийн хугацаа нь ойролцоогоор 8.3цаг байдаг.
Хэрэглэх заалт:
- Хамрын битүүрэлт болон дайвар хөндийн зогсонгишролтот хаванг арилгана.
- Хамар хоолойн болон амьсгалын дээд замын харшлын шинж тэмдгүүдийг арилгана.
- Дайвар хөндийн болон толгойн өвдөлтийг намдаана.
- Дайвар хөндийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл ба дунд чихний үрэвслийн үед бактерийн эсрэг эмчилгээнд нэмэлтээр хэрэглэдэг.
Хориглох заалт:
- Бэлдмэлийн найрлаганд буй аль нэг бодисонд хэт мэдрэгшсэн өвчтөн.
- Хүнд хэлбэрийн артерийн даралт ихсэх эмгэгтэй өвчтөнд хэрэглэхгүй.
Жирэмсэн ба хөхүүл үед:
- Парацетамол нь зөвлөдөг тунгаараа хэрэглэхэд жирэмсэн үед хийгдсэн тархвар зүйн судалгаагаар ямар нэг сөрөг нөлөө үзүүлээгүй байна.
- Гэхдээ парацетамолыг хэрвээ эмч зайлшгүй шаардлагатай хэмээн зөвлөөгүй бол жирэмсэн үед хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
- Парацетамол нь хөхний сүүгээр ялгардаг боловч эмнэлзүйн нөлөө үзүүлэхүйц хэмжээгээр ялгардаггүй. Судалгааны хэвлэгдсэн материалаас үзвэл уг эм хөхүүл эхэд хориглох заалтгүй байна.
Анхааруулга ба болгоомжлол:
- Хэт мэдрэгшлийн урвалууд ховор тохиолддог. Гэхдээ хэт мэдрэгшлийн урвал илэрвэл хэрэглээг зогсоох хэрэгтэй.
- Уг капсул нь парацетамол агуулдаг тул түүнийг агуулсан бусад бүтээгдэхүүнүүдтэй найрлага давхцуулан хэрэглэж болохгүй.
- Энэхүү бэлдмэлийг бөөр болон элэгний үйл ажиллагаа алдагдсан, чихрийн шижин, зүрх судасны эмгэгшил, эпилепситэй болон хаалттай өнцөгт глаукомтой өвчтөнд маш болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
- Колдавр капсул эмчилгээг хэрэглэж байгаа өвчтөнд машин техниктэй ажиллахгүй байхыг зөвлөх хэрэгтэй.
Эмийн харилцан нөлөөлөл:
Колдавр бэлдмэлийг моноамино оксидаза ферментийг хориглогчид, гурван цагирагт антидепресантууд, бетта адренорецепторт нөлөөлөх эмүүд болон метилдопа, резерпин ба “Veratrum”-ийн алколоидууд агуулсан бэлдмэлүүдтэй эмнэлзүйн ач холбогдол бүхий харилцан нөлөөлөл үүсгэдэг тул эдгээрийг хамт хэрэглэдэггүй болно.
Гаж урвалууд:
Толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, зүрх дэлсэх, тайван бус болох, цээж хорсох болон аюулхай орчим өвдөх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Тун хэтрэлт ба эмчилгээ:
Парацетамолын тун хэтэрвэл элгийг гэмтээх аюултай.
Тун ба хэрэглэх арга:
- 1 капсулаар өдөрт 2 удаа хэрэглэнэ.
- Хэрэглэх арга: Ууж хэрэглэнэ
Хадгалах нөхцөл:
- Сэрүүн ба хуурай газарт хадгална.
- Эмийг хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Савлалт:
10x1x10 Капсулаар блистэрт цаасан хайрцагт савлагдана.
Хүчинтэй хугацаа: 3 жил.












































