Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Гербион сироп
Худалдааны нэр
Англи
Таван салаа + Жамба + Аскорбины хүчил
Үйлдвэрлэгч
KRKA d.d., Novo Mesto
Гарал үүслийн улс
Словени
Тун хэмжээ
150мл
Эмийн хэлбэр
сироп
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ГЕРБИОН® ТАВАН САЛААНЫ СИРОП

HERBION® PLANTAIN SYRUP

 

 

 

Бүртгэлийн дугаар:

Худалдааны нэр: Гербион® таван салааны сироп

Эмийн хэлбэр : сироп

Найрлага

5 мл сиропын найрлагад:

Идэвхтэй бодис:

- 1,25 г таван салааны навчны шингэн ханд Plantago lanceolata L.s.l., folium (ribwort plantain) (1:5),

хандлагч: цэвэршүүлсэн ус.

- 1,25 г жамбын цэцэгний шингэн ханд Malva sylvestris L., flos (mallow flower) (1:5),

хандлагч: цэвэршүүлсэн ус,

- 65,00 мг аскорбины хүчил (амин дэм C).

Туслах бодис:

Сахароз 4,00 г, метилпарагидроксибензоат, (E218) 9,240 мг, жүржийн тос 12,50 мг тус тус агуулагддаг.

 

Дүрслэл

Хүрэн буюу улаавтар-хүрэн өнгийн өвөрмөц үнэртэй бага зэргийн булингар бүхий сироп.

Эмийн эмчилгээний бүлэг: Цэр ховхлох эмтэй хавсраагүй ханиалга намдаах бэлдмэл.

Код АТХ: R05D.

 

Фармакологийн шинж

Үйлдлийн механизм

Гербион® таван салааны сиропын найрлаганд таван салааны навч (Plantago lanceolata L. sl) ба жамбын цэцэгний шингэн ханд  (Malva sylvestris L.) ба С амин дэм агуулагддаг.

Тус хоёр бэлдмэл дэх аль идэвхитэй бодис нь эмчилгээний үйлдэл үзүүлж байгаа нь бүрэн тогтоогдоогүй. Таван салааны навч,  жамбын цэцэгний салсархаг бодис ба таван  салааны навчны иридоид гликозидууд (аукубин) тухайн хоёр бэлдмэлийн үйлдэлд чухал үүрэгтэй хэмээн үздэг.

Фармакодинамик

Сироп нь хандын салс агуулдаг тул амьсгалын дээд замын үрэвслийг дагалдан илрэх цочромтгой хуурай ханиалгын үед салстыг бүрхээх үйлдэл үзүүлнэ. Салсархаг бодис нь амны хөндий, залгиур хоолойн салстад нимгэн хамгаалах бүрхүүл үүсгэн ханиалгах рефлексийг багасгадаг.

Таван салааны навч нь мөн үрэвслийн эсрэг ба микробын эсрэг (бактериостатик) үйлдэлтэй.

С Амин дэм нь бие махбодын бодисын солилцоонд оролцож, дахлаа сайжруулах, эсийн нөхөн төлжилтийг дэмжих үйлдэлтэй.

 

Хэрэглэх заалт

Бэлдмэлийг хуурай ханиалга дагалдсан амьсгалын дээд замын үрэвсэлт өвчний бүрдэл эмчилгээнд болон тамхичдын хуурай ханиалгыг намдаах зорилгоор хэрэглэнэ.

 

Хориглох заалт

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, чихрийн шижин, фруктоз-д төрөлхийн тэсвэргүй, глюкоз-галактозын шимэгдэлт дутагдлын хам шинж, сахараз-изомальтазын төрөлхийн дутагдал, 2 хүртэлх насны хүүхэд зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно.

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхгүй. Учир нь энэ бүлэг өвчтөнд бэлдмэлийг хэрэглэх талаар хангалттай мэдээлэл байдаггүй.

 

Хэрэглэх арга, тун

Ууж хэрэглэнэ.

Хэрэглэхийн өмнө флаконыг сэгсэрнэ.

Сиропыг хэрэглэсэн даруйд хооллож ундлахгүй. Хоол унд нь амны хөндий, залгиур хоолойн салстад үзүүлэх бэлдмэлийн нөлөөг богиносгодог.

Сиропыг хэрэглэх үед цай буюу шингэнийг хангалттай хэмжээгээр уухыг зөвлөнө.

Насанд хүрэгсэд ба 14-с дээш настай хүүхдэд: 2 тунгийн халбагаар (10 мл) хоногт 3-5 удаа хэрэглэнэ.

7-14 настай хүүхдэд 1-2 тунгийн халбагаар (5-10мл) хоногт 3 удаа хэрэглэнэ.

2-7 настай хүүхдэд 1 тунгийн халбагаар (5мл) хоногт 3 удаа хэрэглэнэ.

Ээлж эмчилгээ 2-3 долоо хоног үргэлжилнэ. Ээлж эмчилгээг уртасгах болон давтан ээлж эмчилгээг эмчтэй зөвлөлдсөний дараа хийж болно.

Гаж нөлөө

Бэлдмэлийг хэрэглэх үед харшлын урвал ажиглагдаж болох бөгөөд  гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсоож эмчид хандана.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө

Одоог хүртэл тун хэтэрсэн талаар тэмдэглэгдээгүй.

Эмийн харилцан үйлчлэл:

Гербион® таван салааны сиропыг ханиалга намдаах болон цэр үүсэлтийг багасгах бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй. Учир нь шингэрсэн цэрийн гадагшлалтыг саатуулдаг.

 

Тусгай анхааруулга

Амьсгаадах, халуурах, цустай цэр гарах шинж илэрвэл эмч буюу эм зүйчид хандах шаардлагатай.

1 тунгийн халбага (5мл) сироп-д 4 г сахароз агуулагддаг. Иймээс уг эм хэрэглэх зааварт заасан эм хэрэглэх аргыг баримталж байгаа үед өвчтөн 4-8 г (0.4-0.8 талхны нэгж) сахароз авна.

Бэлдмэл тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй.

Зарим бодисын тухай тусгай мэдээлэл

Гербион® таван салааны сиропын найрлаганд сахароз агуулагддаг учир фруктоз-д төрөлхийн тэсвэргүй удамшлын ховор эмгэгтэй, глюкоз-галактозын мальабсорбци буюу сахароз-изомальтазын дутагдалтай хүмүүст бэлдмэлийг хэрэглэхгүй.

Метилпарагидроксибензоат (E218) харшил үүсгэж болзошгүй (хожуу илрэх).

 

Эмийн хэлбэр

Сироп хэлбэрээр үйлдвэрлэж 150 мл-р хуванцар таглаатай бараан шилэн (III тип) флаконд савлана.

Флаконыг тунгийн халбага ба хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлаж гаргана.

Хадгалалт

15-30°С-ын хэмд хадгална.

Хөргөгчинд хадгалахгүй.

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Хүчинтэй хугацаа

3 жил.

Хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.

Эмийн сангаас олгох журам

Эмчийн жоргүй олгоно.

Үйлдвэрлэгч

КРКА, д.д., Ново место, Шмарьешка цеста 6, 8501 Ново место, Словени