
Хэрэглэх заавар
Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар
МИГ2% хөвмөл 20 мг/мл, ууж хэрэглэх зориулалттай хөвмөл
5кг (6 сар) –аас 29 кг (9нас) биеийн жинтэй хүүхдүүдэд зориулсан бэлдмэл.
Ибупрофен
Тухайн эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө энэхүү эм хэрэглэх зааврын анхааралтай уншиж танилцана уу, учир нь Танд хэрэгтэй, чухал мэдээлэл агуулж байгаа. Энэхүү бэлдмэлийг эм хэрэглэх зааварт заасны дагуу, эсвэл эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтны зааврыг хатуу баримтлан баримтлан хэрэглэх хэрэгтэй.
|
Эм хэрэглэх зааврын агуулга:
1. МИГ2% хөвмөл гэж юу болох, ямар зорилгоор түүнийг хэрэглэх вэ?
2. МИГ2% хөвмөл эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө юуг анхаарах ёстой вэ?
3. МИГ2% хөвмөл бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
4. Илэрч болзошгүй гаж нөлөө
5. МИГ2% хөвмөл эмийн бэлдмэлийн хадгалах нөхцөл
6. Савлагааны агуулагдахуун ба бусад мэдээлэл
1. МИГ 2% хөвмөл гэж юу болох, ямар зорилгоор түүнийг хэрэглэх вэ?
МИГ 2% хөвмөл нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй эмийн бэлдмэл (стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэл, СБҮЭБ) юм.
МИГ 2% хөвмөлийг богино хугацааны, шинж тэмдгийн эмчилгээнд дараах тохиолдолд хэрэглэнэ:
- Халууралт
- Хөнгөн болон дунд зэргийн өвдөлт
МИГ 2% хөвмөлийг 5кг (6 сартай)-аас 29 кг (9 настай) жинтэй хүүхдийн эмчилгээнд хэрэглэх зориулалттай.
2. МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхийн өмнө юуг анхаарах ёстой вэ?
МИГ 2% хөвмөл бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэж болохгүй:
- Хэрэв таны хүүхэд ибупрофен эсвэл энэ эмийн бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист харшилтай бол (6-р хэсэгт бичигдсэн бодисууд),
- Өмнө нь ацетилсалицилын хүчил (АСХ) хэрэглэсэний дараа эсвэл бусад өтрлийн стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүдэд харшил өгч дараах шинж тэмдэг илэрч байсан бол:
- Гуурсан хоолойн агчил
- Гуурсан хоолойн багтраа
- Хамрын салст бүрхүүлийн хаван
- Арьсны урвалууд (улайлт, хаван, тууралт зэрэг)
- Тодорхойгүй шалтгааны улмаас цус нөхөн төлжилтийн алдагдал
- Өмнө нь ходоод/12 хуруу гэдэсний шархлаатай байсан, эсвэл одоо байгаа, эсвэл цус алдаж байсан (шархлаат өвчний хоёр буюу түүнээс дээш удаа сэдэрч байсан эсвэл цус алдаж байсан),
- Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийг өмнө нь хэрэглэсэнтэй холбоотой ходоод/нарийн гэдэсний цус алдалт эсвэл шарх цоорч байсан,
- Хэрэв тархины цус харвалт (тархины судасны цус алдалт) эсвэл бусад хэлбэрийн цус алдалт идэвхитэй байгаа,
- Хэрэв бөөрний үйл ажиллагааны эсвэл элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдалтай,
- Хүнд хэлбэрийн зүрхний дутагдалтай,
- Илэрхий усгүйжилттэй (бөөлжилт, суулгалт эсвэл хангалтгүй хэмжээний шингэн хэрэглэсэнтэй холбоотой),
- Жирэмсний сүүлийн гурван сартайд хэрэглэхийг хориглоно.
Анхааруулга ба сэрэмжлүүлэг
МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эмийн сангийн ажилтанд хандаж зөвлөгөө аваарай.
Эмийн бэлдмэлийг өвчний шинж тэмдгийг арилгах эмчилгээний хамгийн бага тунгаар, хамгийн богино хугацаанд хэрэглэсэн тохиолдолд илэрч болзошгүй гаж нөлөө хамгийн бага түвшинд илрэх хүртэл бууруулж болно.
Хоол боловсруулах замын хувьд аюулгүй байдал
МИГ 2% хөвмөл бэлдмэлийг ЦОГ-2 хориглогч (циклооксигеназа-2-ийг сонгомлоор хориглогч) гэж нэрлэгддэг СБҮЭБ-үүдтэй хавсарч хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
Ахимаг насны өвчтөн:
Ахимаг настай хүмүүс стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл (СБҮЭБ) хэрэглэхэд гаж нөлөө, ялангуяа амь насанд аюул учруулж болзошгүй ходоод гэдэсний цус алдалт, шарх цоорох зэрэг хүндрэл илрэх давтамж илүү өндөр байдаг. Тийм учраас ахимаг настай хүмүүст эмчийн маш нарийн хяналтан дор эмчилгээг хийх хэрэгтэй.
Ходоод гэдэсний цус алдалт, шарх үүсэлт эсвэл шарх цоорох зэрэг амь насанд аюултай хүндрэлүүд аль ч төрлийн СБҮЭБ эмчилгээний ямар ч шатанд, урьдал шинж тэмдэг эсвэл хоол боловсруулах замын талаас ноцтой эмгэг өвчний түүхэнд байсан эсэхээс үл хамаараад илэрч болзошгүй байдаг.
Өвчний түүхэндээ цус алдалт эсвэл шарх цооролтын хүндрэлтэй байсан өвчтөнд (“МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэж болохгүй тохиолдлууд” 2-р хэсгийг үзнэ үү) болон ахимаг насны өвчтөнд СБҮЭБ-ийн тунг нэмэгдүүлэхэд ходоод гэдэснээс цус алдах, шарх үүсэх, цоорох эрсдэл улам нэмэгддэг. Ийм хүмүүст эмчилгээг байж болох хамгийн бага тунгаар эхлүүлнэ.
Эдгээр өвчтөнд болон ацетилсалицилын хүчлийг (АСХ) бага тунгаар эмчилгээнд хэрэглэх шаардлагатай, эсвэл хоол боловсруулах замын талаас эмгэг үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг эмийн бэлдмэл хэрэглэх шаардлагатай өвчтөнд мизопростол эсвэл протоны шахуургыг хориглогчид зэрэг хамгаалах үйлдэлтэй эмийн бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэх боломжийг судлаж үзэх хэрэгтэй.
Хэрэв өмнө нь таны хүүхдэд ходоод гэдэсний талаас гаж нөлөө илэрч байсан бол хоол боловсруулах замын талаас, ялангуяа эмчилгээний эхний шатанд илрэх дурын таагүй шинж тэмдгийн талаар (юуны түрүүнд ходоод гэдэсний цус алдалт) эмчлэгч эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.
Хэрэв таны хүүхэд ууж хэрэглэдэг кортикостероидууд, цус бүлэгнэлтийн эсрэг эмүүд болох варфарин, сэтгэл уналын эмчилгээнд хэрэглэдэг серотонины эргэн шимэгдэлтийг сонгомлоор саатуулагч эсвэл тромбоцитын эсрэг бэлдмэл болох ацетилсалицилын хүчил зэрэг шарх эсвэл цус алдалт үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг эмийн бэлдмэлийг хавсран хэрэглэж байгаа бол онцгой болгоомжтой хандах хэрэгтэй (“Бусад эмийн бэлдмэлийн хэрэглээ” 2-р хэсгийг үзнэ үү).
Хэрэв эмчилгээний явцад таны хүүхдэд цус алдалт, ходоод эсвэл гэдэсний шарх зэрэг эмгэг илэрвэл МИГ 2% хөвмөл эмчилгээг яаралтай зогсоох хэрэгтэй. Хэрэв таны хүүхдэд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас ямар нэг таагүй шинж тэмдэг илэрвэл энэ талаар яаралтай эмчид мэдэгдэнэ үү.
Өмнө нь хоол боловсруулах замын өвчнөөр (шархлаат колит, Кроны өвчин) өвдөж байсан өвчтөнд стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлүүдийг болгоомжтой хэрэглэхгүй бол эдгээр өвчин хүндэрч болзошгүй (“Илэрч болзошгүй гаж нөлөө” 4-р хэсгийг үзнэ үү).
Зүрх судасны тогтолцоо, түүнчлэн тархины судсанд үзүүлэх нөлөө
Ибупрофен зэрэг үрэвслийн эсрэг/өвдөлт намдаах эмийн бэлдмэлүүдийг өндөр тунгаар хэрэглэхэд зүрхний гэнэтийн өвдөлт (зүрхний булчингийн шигдээс) эсвэл цус харвалт үүсэхэд бага зэрэг нөлөөлж болно. Тиймд зөвлөсөн тунг нэмэгдүүлж, эмчилгээний үргэлжлэх хугацааг уртасгаж болохгүй.
МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхийн өмнө дараах тохиолдолд эмч болон эмийн сангийн ажилтнаас зөвлөгөө авах хэрэгтэй:
- Зүрхний дутагдал, зүрхний бах (цээжний хэнхэрцэг орчмын өвдөлт), хэрэв та зүрхний шигдээс болж байсан зэрэг зүрхний талаас илрэх эмгэгшилтэй, судас холбох хагалгаа хийлгэж байсан, хэрэв та захын артерийн судасны өвчтэй (артерийн судас нарийссан эсвэл бөглөрсний улмаас доод мөчдийн цусны эргэлт муудсан), эсвэл аль нэг төрлийн цус харвалттай (“микроинсульт” эсвэл тархины цусны эргэлтийн түр зуурын алдагдалтай “ТИА”) тохиолдолд,
- Артерийн даралт ихсэлттэй, чихрийн шижинтэй, холестерины хэмжээ ихэссэн, гэр бүлд зүрхний өвчин, цус харвасан тохиолдолтой, эсвэл та тамхи татдаг бол эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.
Арьсны урвалууд
СБҮЭБ-ийг хэрэглэсэнтэй холбоотой маш ховор тохиолдох, хүнд зэргийн улайлт, цэврүүтэй, заримдаа амь насанд аюултай арьсны урвалууд (эксфолиатив дерматит, Стивенс-Жонсоны хам шинж, эпидермисын хордлогот үхжил/Лайеллын хам шинж) илэрч байв (“Илэрч болзошгүй гаж нөлөө” 4-р хэсгийг үзнэ үү).
Ихэнх тохиолдолд хүнд хэлбэрийн арьсны урвалууд өвчтөнд эмчилгээний эхэн үед илрэх эрсдэлтэй ба ихэнхдээ эмчилгээний эхний сард дээрх урвалууд илэрдэг байна.
Арьсны тууралт, салст бүрхүүлийн гэмтэл эсвэл хэт мэдрэгшлийн бусад шинжийн эхний шинж тэмдэг илрэхэд МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмчид хандах хэрэгтэй.
Салхин цэцгийн үед МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Бусад сануулга
Хэрэв таны хүүхэд дараах эмгэгтэй бол МИГ 2% хөвмөл бэлдмэлийн эмчилгээний ашиг тус болон эрсдлийг сайтар үнэлсний үндсэн дээр хэрэглэх нь зүйтэй:
- Аутоиммун шалтгаантай тодорхой алдагдлууд байгаа бол (тогтолцооны чонон яр, холимог хэлбэрийн коллагенозууд), энэ тохиолдолд тархины бүрхүүлүүдийн халдварын бус гаралтай үрэвслийн шинж тэмдэг илрэх эрсдэл нэмэгддэг (асептик менингит)(“Илэрч болзошгүй гаж нөлөө” 4-р хэсгийг үзнэ үү).
- Цус төлжүүлэх тогтолцооны ямар нэг удамшлын гаралтай эмгэг байгаа бол (жишээ нь цочмог дахилтат порфири).
Дараах тохиолдолд эмчийн маш нарийн хяналт шаардагдана:
- Бөөр эсвэл элэгний үйл ажиллагааны алдагдал
- Том хэмжээний мэс ажилбарын дараа
- Харшлын үед (жишээ нь: эмийн бэлдмэлийн нөлөөгөөр үүсэх арьсны урвал, гуурсан хоолойн багтраа, тоосонцорын харшил), хамрын салст бүрхүүлийн архаг хаван эсвэл амьсгалын замын нарийсалт бүхий амьсгалын замын архаг өвчин,
- Усгүйжилт (хүүхэд, өсвөр үеийнхэнд усгүйжилтийн үед бөөрний талаас үйл ажиллагааны алдагдал илрэх эрсдэл их болно).
- Хэт мэдрэгшилийн хүнд хэлбэрийн цочмог урвалууд (жишээ нь анафилаксийн шок) тохиолдох нь маш ховор. МИГ 2% хөвмөл бэлдмэл хэрэглэсэний дараа хэт мэдрэгшилийн эхний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд энэ эмчилгээг яаралтай зогсоож эмчид хандах хэрэгтэй.
- МИГ 2% хөвмөл бэлдмэлийн идэвхитэй үйлчлэгч бодис болох ибупрофен тромбоцитын идэвхийг (тромбоцитын агрегацийг) түр хугацаагаар хориглож болно. Тийм учраас цус бүлэгнэлтийн алдагдалтай өвчтөнүүд нарийн хяналтанд байх шаардлагатай.
- МИГ 2% хөвмөл бэлдмэлийг урт хугацаагаар хэрэглэх тохиолдолд элэг болон бөөрний үйл ажиллагаа болон цусны дэлгэрэнгүй шинжилгээг тогтмол хянаж байх шаардлагатай.
- МИГ 2% хөвмөл бэлдмэлийг мэс ажилбарын өмнө хэрэглэх бол эмчлэгч эмч болон шүдний эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
- Толгойн өвдөлтийн үед хэрэглэдэг өвдөлт намдаах дурын бэлдмэлийг урт хугацаагаар хэрэглэх нь өвдөлт хүчтэй болоход нөлөөлдөг. Хэрэв та ийм тохиолдолд байна гэж итгэж байгаа эсвэл таамаглаж байгаа бол эмчилгээг зогсоож эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Их хэмжээний эмийн бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотой толгой өвдсөн гэсэн таамаглал нь өвдөлт намдаах эм хэрэглэхээс үл хамаараад байнга, өдөр тутам толгой нь өвдөж, үүний улмаас тогтмол эм хэрэглэдэг хүмүүст их тохиолддог.
- Бүхэлд нь авч үзвэл өвдөлт намдаах эм хэрэглэх зуршилтай, ялангуяа өвдөлт намдаах хэд хэдэн төрлийн үйлчлэгч бодис хавсарсан эм хэрэглэдэг бол бөөр тогтвортой гэмтэх, улмаар бөөрний дутагдал үүсгэх эрсдэлтэй (“өвдөлт намдаах эмийн гаралтай нефропати”) байдаг.
- СБҮЭБ, тухайлбал ибупрофен халдвар болон халууралтын шинж тэмдгийг бүдэгрүүлж болзошгүй.
МИГ 2% хөвмөл бэлдмэл болон бусад эмийн бэлдмэлийг хэрэглэх
Хэрэв та бусад эмийн бэлдмэлийг, тэр дотроо жоргүйгээр олгодог бэлдмэлийг одоо хэрэглэж байгаа, эсвэл саявтархан хэрэглэсэн, эсвэл хэрэглэж магадгүй тохиолдолд та эмчлэгч эмч юмуу эмийн сангийн ажилтанд мэдэгдэх хэрэгтэй.
МИГ 2% хөвмөл бэлдмэлийн үйлдэлд зарим бэлдмэлүүд нөлөөлж болно. Нөгөө талаас МИГ 2% хөвмөл бэлдмэл нь мөн зарим эмийн бэлдмэлд нөлөө үзүүлж болно. Жишээ нь:
- Цус бүлэгнэлтийн эсрэг үйлдэл үзүүлдэг эмийн бэлдмэлүүд (өөрөөр хэлбэл цус задлах, бүлэгнэлтийг саатуулах, жишээ нь аспирин (ацетилсалицилын хүчил), варфарин, тиклопидин),
- Артерийн даралт бууруулах үйлдэлтэй эмийн бэлдмэлүүд (АХФ-ийг хориглогчид, жишээ нь: каптоприл, бета-блокаторууд, жишээ нь: атенололын бэлдмэл, ангиотензин II-ын рецепторын агонистууд, жишээ нь: лозартан).
Зарим эмийн бэлдмэлүүд МИГ 2% хөвмөл бэлдмэлийн эмчилгээнд нөлөө үзүүлж болно. Нөгөө талаас МИГ 2% хөвмөл бэлдмэл нь мөн зарим эмийн бэлдмэлд нөлөө үзүүлж болно. Тийм учраас МИГ 2% хөвмөл бэлдмэлийг эмчилгээнд бусад эмийн бодистой хавсран хэрэглэхийн өмнө энэ талаар эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтантай зөвлөлдөх хэрэгтэй.
Дор бичигдсэн эмийн бэлдмэлүүд эсвэл эмийн бүлгүүдийг МИГ 2% хөвмөл бэлдмэлтэй хавсран хэрэглэхэд эмийн үйлдэл нь өөрчлөгдөж болно.
Үйлдэл хүчтэй болох ба/эсвэл гаж нөлөө:
- Дараах бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэхэд цусны сийвэн дэх тэдгээрийн концентраци нэмэгдэнэ:
- дигоксин (зүрхний агшилтын эзэлхүүнийг нэмэгдүүлдэг бэлдмэл);
- фенитоин (эпилепсийн эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл);
- литий (сэтгэцийн өөрчлөлтийн үед хэрэглэдэг эмийн бэлдмэл)
Литий, дигоксин, фенитоиныг зөв хэрэглэж байгаа үед (хамгийн дээд тал нь 3 хоногийн турш) эдгээр бодисын концентрацийг цусны сийвэнд тодорхойлж хянах шаардлага байхгүй.
- Варфарин зэрэг цус бүлэгнэлтийн эсрэг бэлдмэл,
- Метотрексат (хорт хавдрын эмчилгээ болон хэрлэгийн гаралтай тодорхой өвчнүүдийн үед хэрэглэнэ), МИГ 2% хөвмөл бэлдмэлийг метотрексат хэрэглэхээс 24 цагийн өмнө эсвэл дараа хэрэглэж болохгүй. Эс бөгөөс метотрексатын цусны сийвэнгийн концентраци ихсэж түүний гаж нөлөөний эрсдэл нэмэгдэж болзошгүй.
- Ацетилсалицилын хүчил болон глюкокортикоидууд (кортизон, кортизон төст бэлдмэлүүд) зэрэг үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах бусадэмийн бэлдмэлүүд (стероидын бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүд): ходоод/гэдэсний шарх болон цус алдах эрсдэл нэмэгдүүлдэг.
- Тромбоцитын агрегацийг хориглодог болон серотонины эргэн хамрагдалтыг сонгомолоор хориглогчид(сэтгэл уналын эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэл): ходоод/гэдэсний шарх болон цус алдах эрсдэл нэмэгдүүлдэг.
- Пробенецид эсвэл сульфинпиразин (тулуйн эмчилгээнд ашигладаг) агуулсан бэлдмэлүүд: ибупрофены ялгаралтыг саатуулж болно. Ибупрофен биемахбодод хуримтлагдсаны дүнд түүний гаж нөлөө илрэх эрсдэл нэмэгддэг.
Үйлдэл сулрах:
- Биеэс шингэн хөөх үйлдэлтэй эмүүд (шээс хөөх), болон ихэссэн артерийн даралт бууруулдаг эмүүд (гипонтензийн эмүүд) нь бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
- АХФ-ийг хориглогчид (зүрхний дутагдлын үеийн эмчилгээнд хэрэглэдэг болон ихэссэн артерийн даралт бууруулах эмүүд) нь бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
- Ацетилсалицилын хүчил бага тунгаар: ацетилсалицилын хүчлийн бага тунгаар хэрэглэсэн үеийн агрегаци бууруулах үйлдлийг сулруулж болно.
Илэрч болзошгүй бусад харилцан үйлчлэл:
- Зидовудин (ДОХ-ын эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэл): ХДХВ-ийн халдвартай, гемофилитэй өвчтөнд үений дотоод цус алдалт болон хөхрөлт үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
- Циклоспорин (дархлааны урвалыг дарангуйлах, жишээ нь эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны дараа, хэрлэг өвчний эмчилгээнд хэрэглэдэг) бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсгэх эрсдэлтэй холбоотой.
- Такролимус: нь бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
- Кали хадгалагч шээс хөөх эмүүд (шээс хөөх эмийн өөр нэг төрөл); эдгээрийг ибупрофентай хавсран хэрэглэх тохиолдолд цусны сийвэнгийн калийн концентраци нэмэгдэх эрсдэлтэй.
- Сульфонилмочевины уламжлалт нэгдлүүд (сахар бууруулдаг эмүүд); бусад СБҮЭБ-тэй харьцуулахад ибупрофен болон сульфонилмочевины уламжлалт нэгдлүүдийн харилцан үйлчлэл бүрэн тодорхой болоогүй байгаа ч тэдгээрийг ибупрофентай хавсран хэрэглэхэд урьдчилан сэргийлэх үүднээс цусны сахарын түвшинг хэмжиж байх хэрэгтэй.
- Хинолины бүлгийн антибиотикууд: таталт үүсгэх эрсдэл нэмэгдэж болзошгүй.
- Ибупрофеныг CYP2C9 хориглогч бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэсэн тохиолдолд ибупрофены (CYP2C9-ийн субстрат) үйлчлэл нэмэгдэж болзошгүй. Вориконазол болон фуконазолтай (CYP2C9-ийг хориглогчид) хавсран хэрэглэсэн судалгаагаар S(+)-ибупрофен үйлчлэлийн үзүүлэлтүүд ойролцоогоор 80-100%-иар нэмэгдэж байсан байна. Хэрэв ибупрофеныг хүчтэй үйлдэлтэй CYP2C9 хориглогчидтой хавсран хэрэглэсэн бол, ялангуяа ибупрофеныг өндөр тунгаар вориконазол болон фуконазолтай хавсран хэрэглэсэн тохиолдолд ибупрофены тунг бууруулах шаардлагатай.
МИГ 2% хөвмөл бэлдмэлийг архи согтууруулах ундаатай хавсарч хэрэглэх
МИГ 2% хөвмөл бэлдмэлийг аль болох архи согтууруулах ундаатай хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй, учир нь энэ нь гаж нөлөө илрэх эрсдлийг, ялангуяа хоол боловсруулах зам болон төв мэдрэлийн тогтолцооны зүгээс илрэх гаж нөлөөг улам нэмэгдүүлдэг талтай.
Жирэмсэн, хөхүүл үе болон нөхөн үржихүйн чадварт нөлөөлөх нь
Жирэмсэн, хөхүүл үе болон жирэмсэн болсон байж болзошгүй, эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй үед уг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч эсвэл эмнэлгийн ажилтанд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
Жирэмсэн
МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэж байх үед жирэмсэн болбол энэ талаар эмчлэгч эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.
Жирэмсний эхний 6 сартайд ибупрофеныг зөвхөн эмчтэй зөвлөлдсөний дараа л хэрэглэх хэрэгтэй.
Эх болон хүүхдэд хүндрэл өгөх эрсдэл ихэсдэг учраас МИГ 2% хөвмөл бэлдмэлийг жирэмсний сүүлийн 3 сард хэрэглэж болохгүй.
Үр тогтолт
МИГ 2% хөвмөл бэлдмэл нь эмэгтэйчүүдийн үр тогтоох чадварт сөрөгөөр нөлөөлдөг эмийн бүлэгт (стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл) хамаардаг. Энэ үйлдэл нь эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоосны дараа арилах бөгөөд эргэх шинж чанартай байдаг.
Хөхүүл үед
Эмийн бэлдмэлийн идэвхитэй үйлчлэгч бодис ибупрофен болон түүний задралын бүтээгдэхүүнүүд нь бага хэмжээгээр эхийн хөхний сүүгээр гадагшилдаг. Хэдийгээр одоо хүртэл дөнгөж төрсөн хүүхдэд сөрөг нөлөөтэй талаар мэдээлэл байхгүй ч уг эмийн бэлдмэлийг богино хугацаагаар хэрэглэх тохиолдолд хүүхдийг хөхнөөс нь гаргах шаардлагагүй юм. Хэрэв уг бэлдмэлийг удаан хугацаагаар, өндөр тунгаар хэрэгэлэх тохиолдолд хөхнөөс нь гаргах хэрэгтэй.
Ямар ч төрлийн эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эмийн сангийн ажилтантай зөвлөлдөх хэрэгтэй.
Авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулах чадварт нөлөөлөх нь
МИГ 2% хөвмөл бэлдмэл өндөр тунгаар төв мэдрэлийн тогтолцоонд нөлөө үзүүлж, ядрах, толгой эргэх, зарим тохиолдолд түргэн хариу үзүүлэх урвал сулрах, замын хөдөлгөөнд оролцож байгаад баримжаа алдагдах, машин механизм ажиллуулах чадвар сулрах зэргээр нөлөөлж болзошгүй. Ийм төрлийн хариу урвалууд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед улам нэмэгддэг. Ийм үед гэнэтийн, цочмог хариу урвал шаардсан нөхцөлд зөв болон түргэн хариулах чадварыг бууруулдаг. Энэ тохиолдолд авто тээврийн хэрэгсэл жолоодохоос зайлсхийх хэрэгтэй! Машин механизм болон багаж тоног төхөөрөмжтэй ажиллаж болохгүй! Хөл дор найдвартай тулгуургүйгээр ажиллаж болохгүй!
МИГ 2% хөвмөл бэлдмэл нь мальтитын сироп агуулдаг
Хэрэв таны хүүхэд ямар нэг сахарыг үл тэвчих эмгэгтэй бол уг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө өөрийн эмчлэгч эмчтэй уулзаж зөвлөгөө авна уу.
МИГ 2% хөвмөл бэлдмэл натри агуулдаг
Энэхүү бэлдмэл нь 3,7 мг/мл натри агуулдаг. Ийм учраас натри хязгаарласан хоолны дэглэм барьдаг хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
3. МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
Энэхүү бэлдмэлийг эм хэрэглэх зааварт бичигдсэний дагуу эсвэл эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтны зөвлөсөн зааврыг ягштал баримтлан хэрэглэнэ. Хэрэв танд ямар нэг эргэлзээ үүсч байгаа бол эмчлэгч эмч эсвэл эмийн сангийн ажилтантай зөвлөлдөнө үү.
Эмчийн зүгээс нэмэлт заавар байхгүй тохиолдолд МИГ 2% хөвмөл бэлдмэлийн ердийн тун 20мг/мл байдаг:
Биеийн жин (нас) | Нэг удаагийн тун | Хоногийн дээд тун |
5 ‑ 6 кг (6-8 сартай бага насны хүүхэд) | 50 мг (2,5 мл хөвмөлтэй дүйцнэ) | 150 мг (хоногт 7,5мл хөвмөлтэй дүйцнэ) |
7 ‑ 9 кг (9-12 сартай бага насны хүүхэд) | 50 мг (2,5 мл хөвмөлтэй дүйцнэ) | 200 мг (хоногт 10мл хөвмөлтэй дүйцнэ) |
10 ‑ 15 кг (1‑ 3 настай бага насны хүүхэд) | 100 мг (5 мл хөвмөлтэй дүйцнэ) | 300 мг (хоногт 15мл хөвмөлтэй дүйцнэ) |
16 ‑ 20 кг (4-6 настай бага насны хүүхэд) | 150 мг (7,5 мл хөвмөлтэй дүйцнэ) | 450 мг (хоногт 22,5 мл хөвмөлтэй дүйцнэ) |
21 ‑ 29 кг (9-7 настай бага насны хүүхэд) | 200 мг (10 мл хөвмөлтэй дүйцнэ) | 600 мг (хоногт 30 мл хөвмөлтэй дүйцнэ) |
Эмийн бэлдмэлийг 6-аас доошгүй цагийн завсарлагатай хэрэглэнэ.
Зөвлөсөн тунг нэмэгдүүлж эсвэл ээлж эмчилгээний үргэлжлэх хугацааг сунгаж болохгүй (дээд тал нь 3 хоног).
Элэг эсвэл бөөрний үйл ажиллагааны алдагдал:
Элэг эсвэл бөөрний үйл ажиллагааны хөнгөн болон дунд зэргийн алдагдлын үед тунг бууруулах шаардлагагүй.
МИГ 2% хөвмөл бэлдмэлийг 6 сар хүртэл сартай болон 5кг хүртэл жинтэй хүүхдэд хэрэглэж болохгүй.
Хэрэглэх арга ба зам
Хүүхдэд ууж хэрэглэнэ.
Ууж хэрэглэхэд нарийн тугнах зорилготой тариур хайрцагт савлагдсан байна (0,5мл хуваарьтай 5 мл хүртэл хэмжээстэй).
1.