
Хэрэглэх заавар
ЦЕФТРИАКСОН
Эмчилгээний үйлдэл
- Бактерийн эсрэг цефалоспорины III-үеийн бэлдмэл
Хэрэглэх заалт
- Хүнд халдварууд: цусан үжил, хатгалгаа, менингит (Listeria), пиелонефрит, дунд чихний цочмог үрэвсэл (амоксациллин эмчилгээ үр дүнгүй үед) г.м
- Гонококкын халдварууд (заг хүйтэн, гонококкын коньюктивит)
Хэрэглэх арга
- Тарилгын нунтаг нэг туншил 250 мг, 1 г тунгаар агуулагдах ба тарилгын усаар найруулж булчинд, венийн судсанд тарина.
- Нэг туншилд 250 мг, 1 гр тунгаар агуулагдах бэлдмэлийг венийн судсанд тарих буюу дуслаар хийхдээ 5% глюкоз, 0,9% натрийн хлоридын уусмалд 500 мг, 2 гр тунг найруулна.
Анхааруулга: булчинд тарих бол лидокаин агуулсан уусмалаар найруулж тарина. СУДСАНД ТАРИХ БОЛОН ДУСЛААР ХИЙХЭД АШИГЛАХГҮЙ.
Тун, үргэлжлэх хугацаа
- Хүнд халдварууд
Нярайд: өдөрт нэг удаа 60 минутын турш дуслаар 50 мг/кг тунгаар
Бага насны хүүхдэд: өдөрт нэг удаа судсанд тарилга 3 минутын хугацаанд, 30 минутын хугацаанд дуслаар болон булчинд 50-80 мг/кг тунгаар тарина.
Менингитын эмчилгээнд: өдөрт нэг удаа булчинд 100 мг/кг тарина.
Насанд хүрэгчидэд: өдөрт нэг удаа судсанд тарилга 3 минутын хугацаанд, 30 минутын хугацаанд дуслаар болон булчинд 1-2 гр (2 гр тунгаар тарих бол өгзөг бүрд 1 гр) тунгаар тарина
- Тархалт өндөртэй Meningococcal meningitis
Хүүхэд, насанд хүрэгчидэд: нэг удаад 100 мг/кг тунгаар булчинд тарих ба дээд тун 4 гр байна. Хэрэв эмнэл зүй сайжрахгүй бол 24-48 цагийн дараа хоёрдох тунг хийнэ.
- Заг хүйтэн, гонококкын коньюктивит
Нярайд: булчинд нэг удаад 50 мг/кг тунгаар тарих ба дээд тун 125 мг байна. Хүүхэд насанд хүрэгчидэд: булчинд нэг удаагийн тун 125 байна.
Хориглох заалт, гаж нөлөө, сэрэмжлүүлэг
- Цефалоспоринд харшилтай өвчтөн, шарлалттай нярайд (билирубины энцефалопати үүсгэх эрсдэлтэй) хориглоно.
- Пенициллинд харшилдаг өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ (зөрмөл харшил үүсгэж болно)
- Дараах шинжүүд илэрч болно: ходоод гэдэсний хямрал, заримдаа хүнд хэлбэрийн харшлын урвал (Стевен-Жонсын хам шинж), элэгний үйл ажиллагаа алдагдах, ховор-нойр булчирхайн үрэвсэл
Цусны эмгэгүүд (цус багадалт, лейкопени, тромбоцитопени), бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт үүснэ.
- Хэрэв харшлын урвал илэрвэл эмийн хэрэглээг нэн даруй зогсооно
- Элэг бөөрний эмгэгтэй өвчтөнд тунгийн зохицуулалт хийнэ.
- Жирэмсэн: хориглох заалтгүй
- Хөхүүл эхчүүд: хориглох заалтгүй
Тайлбар
- Заг хүйтний эмчилгээнд цефтриаксон илүү зохимжтой (дан тун 400 мг)
- Нэг тариурт бусад эмүүдтэй холихгүй ба кальци агуулсан уусмал (Рингер, Хартман) нэмж болохгүй
- Хадгалалт: Гэрлийн шууд тусгалгүй, 250С ихгүй хэмд хадгална.





































































































































































































































































































