Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Офлоксацин 0.2%-100мл
Худалдааны нэр
Англи
Офлоксацин
Үйлдвэрлэгч
Энхийн шүүдэр дуслын эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
0.2%-100мл
Эмийн хэлбэр
тарилгын шингэн
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ОФЛОКСАЦИН

 

Эмийн худалдааны болон олон улсын нэр:

Офлоксацин 0.2% - 100 мл

 

Эмийн найрлага:

Натрийн хлорид 0.9г, Офлоксацин 0.2г, тарилгад зориулсан ус 100 мл хүртэл

 

Хэрэглэх заалт:

Амьсгалын зам, чих хамар хоолойн эрхтэнүүд, арьс зөөлөн эд, яс үе мөч, хэвлийн хөндий, цөс ялгаруулах зам, шээс дамжуулах зам, бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн халдварт үрэвсэлт өвчнүүд, заг хүйтэн, хламидын халдвар, менингит зэргийн үед хэрэглэхийн зэрэгцээ дархлаа дутлын үед халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

 

Хориглох заалт

Офлоксацинд болон фторхинолины бүлгийн нянгийн эсрэг бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ.

 

Гаж нөлөө:

Хоол боловсруулах замын зүгээс: ходоод өвдөх, хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх

Төв мэдрэлийн систем: толгой өвдөх ба эргэх, баримжаагүй хөдлөх, салганах, таталдах, нойр муудах.

Зүрх судасны систем: Зүрхний цохилт түргэсэх, артерийн даралт буурах ба унах, судасны үрэвсэл.

Цус, багадалт, бөөрний завсрын эдийн цочмог үрэвсэл, толбот цус харвалт, судасны үрэвсэл, арьсаар тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрч болно.

 

Бусад эмтэй харилцан үйлчлэл:

Теофиллинтэй хамт хэрэглэхэд энэ 2 эм нь Цитохром Р 450 ферменттэй өрсөлдөн саатуулах нөлөө үзүүлдэг тул теофиллины элэгний элименаци нь ерөнхийдөө багасч хагас ялгарлын хугацааг уртасган, сийвэнгийн концентрацийг ихэсгэснээр, теофиллиний хэмжээ ихэсч, хордлогын шинжүүд илэрч болзошгүй. Иймд хамт хэрэглэх тохиолдолд теофиллиний хэмжээг хянах хэрэгтэй.

Циклоспоринтой хамт хэрэглэхэд цусны сийвэн дэх циклоспорины хэмжээг ихэсгэдэг. Иймд циклоспорины хэмжээг хянаж тунг тохируулах хэрэгтэй.

Варфарин зэрэг антикоагулянттай хамт хэрэглэхэд цус шингэрүүлэх үйлчилгээг нь нэмэгдүүлдэг. Иймд протромбины хугацааг хянах хэрэгтэй.

Пробенецидтэй хэмт хэрэглэхэд офлоксацины бөөрөөр ялгарах нь 50% буурах бөгөөд цусны плазм дахь уг бодисын хэмжээ нэмэгддэг.

 

Тун, хэрэглэх арга:

Судсанд дуслаар тарьж хэрэглэх бөгөөд 200мг бодис агуулсан 100мл уусмалыг 30-60 минутын турш тарина.

 

Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 1 жил.

 

Хадгалах нөхцөл, анхааруулга:  

Хэрэглэхийн өмнө уусмалын тунгалагжилт, савлалтын бүрэн бүтэн эсэхийг шалгана. Өөр эмийн бэлдмэлтэй холих тохиолдолд нийцлийг шалгана. 15-25°С-ын хэмд хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.

 

Эмийн сангаас олгох нөхцөл: Жороор олгоно.

 

Савлалат:

100мл поливинилхлоридын бус уутанд савлан 80 ширхэгээр картонон хайрцагт савлан гаргана.

 

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг:

Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж, “Энхийн    шүүдэр” эмийн үйлдвэр 32/4 тоот

 

Ашигласэн материал:

Эмийн лавлах 7-р хэвлэл, 774-р хуудас