Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Клицин кап 300мг
Худалдааны нэр
Англи
Клиндамицин
Үйлдвэрлэгч
Hankook Korus Pharm Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
300мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Клицин 300мг бүрээс (Клиндамициний гидрохлорид)

 

[Найрлага]

1 бүрээсд:

Клиндамициний гидрохлорид  300мг агуулагдана.

[Хэрэглэх заалт]

Клиндамицинийг хүнд хэлбэрийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.

Бактерийн эсрэг эмийг зөв хэрэглэх тусгай удирдамжийг анхаарч үзэх хэрэгтэй.

[Хэрэглэх арга, тун]

Тун

Насанд хүрэгсэд:

Дунд зэргийн явцтай халдвар: 150-300мг тунгаар 6 цагийн зайтай хэрэглэнэ.

Хүнд явцтай халдвар: хоногт 1200-1800мг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 6-8 цагийн зайтай хувааж хэрэглэнэ.

Өндөр настан

Клиндамициний гидрохлоридыг хэрэглэсний дараах шимэгдэх хэмжээ, хагас ялгарлын хугацаа, тархалтын эзлэхүүн, клиренс нь нас ахихаас хамаарч өөрчлөгддөгүй. Эмнэл зүйн судалгааны үр дүнгээр хорон чанар нь наснаас хамаарч ихсээгүй байна. Иймээс өндөр настай хүмүүст зориулсан тунгийн хэрэгцээ нь зөвхөн наснаас хамаарахгүй.

Хүүхэд: халдварын хүндийн зэргээс хамаарч 3-6мг/кг тунгаар 6 цагийн зайтай хэрэглэнэ.

Клиндамициний бүрээс нь түүнийг бүтнээр нь залгих чадваргүй хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй. Бүрээс нь мг/кг-ын нарийн тунг хангаж чадахгүй тул зарим тохиолдолд түүний өөр эмийн хэлбэрийг хэрэглэх шаардлага гарч болно.

Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт

Бөөрний үйл ажиллагааны хөнгөн болон дунд зэргийн өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийн тунг тохируулах шаардлагагүй. Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт эсвэл шээс хаагдсан (анури) үед сийвэнгийн концентрацийг хянах хэрэгтэй. Уг шинжилгээний үр дүнгээс хамаарч шаардлагатай бол тунг багасгах эсвэл  эм хэрэглэх хоорондын зайг 8 цаг эсвэл бүр 12 цаг болгон уртасгана.

Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт

Элэгний дундаас хүнд зэргийн өөрчлөлттэй өвчтөнд клиндамициний хагас ялгарлын хугацаа нь уртасдаг. Хэрэв клиндамицинийг 8 цагийн зайтай хэрэглэж байгаа бол ерөнхийдөө тунг багасгах шаардлагагүй. Гэхдээ элэгний хүнд хэлбэрийн өөрчлөлттэй өвчтөнд клиндамициний сийвэнгийн концентрацийг хянах хэрэгтэй. Уг шинжилгээний үр дүнгээс хамаарч шаардлагатай бол тунг багасгах ба эсвэл тун хоорондын зайг уртасгана.

Хэрэглэх арга

Ууж хэрэглэнэ. Клиндамициний бүрээсийг бүтнээр нь бүтэн аяга усаар даруулж залгиж ууна. Клиндамициний шимэгдэлт нь  хоолноос хамаарч илэрхий өөрчлөгддөггүй.

[Цээрлэлт]

Клиндамицинийг өмнө нь клиндамицин, линкомицин, ямар нэгэн туслах бодист нь хэт мэдрэг нь тогтоогдсон хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

Клиндамицинийг суулгаж байгаа өвчтөнд хэрэглэхгүй.

 

[Анхааруулга ба болгоомжлол]

Клиндамицинийг халдварын явц, бусад тохиромжтой бэлдмэлийн тэсвэржилтийн тархалт, тэсвэртэй бактерит клиндамицинийг сонгох эрсдэл зэрэг хүчин зүйлээс хамаарч сонгодог.

Бактерийн эсрэг эмийн эмчилгээ нь бүдүүн гэдэсний хэвийн флорыг илэрхий өөрчилж улмаар Clostridum difficile-ын хэт үржилд хүргэж болно. Энэ нь бактерийн эсрэг бараг бүх бэлдмэлийг (клиндамицинийг оруулаад) хэрэглэх үед илэрдэг талаар мэдээлэгдсэн. Clostridum difficile нь А ба В хор ялгаруулдаг. Энэ нь Clostridum difficile хамааралт суулгалтыг үүсгэдэг бөгөөд “бүдүүн гэдэсний антибиотик хамааралт үрэвсэл”-ийн үндсэн шалтгаан болдог.

Бактерийн эсрэг эм хэрэглэсний дараа суулгалт илэрч буй өвчтөнд Clostridum difficile хамааралт суулгалт гэдэг оношийг анхаарах хэрэгтэй. Энэ нь бүдүүн гэдэсний үрэвслийг (бүдүүн гэдэсний хуурамч бүрхүүлт үрэвслийг оруулаад) даамжруулж болох бөгөөд энэ нь хөнгөнөөс амь насанд аюултай хүртэл янз бүр байж болно. Хэрэв антибиотик хамааралт суулгалт эсвэл бүдүүн гэдэсний антибиотик хамааралт үрэвсэл гэж сэжиглэж байгаа эсвэл онош нь  батлагдвал бактерийн эсрэг эмийн эмчилгээг (клиндамицинийг оруулаад) зогсоох ба хангалттай эмчилгээний арга хэмжээг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй.  Энэ нөхцөл байдлын үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дарангуйлдаг эм хэрэглэж болохгүй эсрэг заалттай байдаг.

Клиндамицин нь эмчилгээний идэвхтэй тунгаар цус тархины хоригийг нэвтэрдэггүй.

Клиндамицин нь тархи нугасны шингэнд хангалттай нэвчиж чаддаггүй учир түүнийг менингитийн эмчилгээнд хэрэглэдэггүй.

Хоол боловсруулах замын өвчний (ялангуяа бүдүүн гэдэсний үрэвсэл) өгүүлэмжтэй хүмүүст клиндамицинийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Хэрэв эмчилгээ удаан хугацаагаар үргэлжилж байгаа бол элэг ба бөөрний үйл ажиллагааг шинжлэх хэрэгтэй.

Клиндамициний хэрэглээ нь мэдрэг бус бичил биетний (ялангуяа мөөгөнцөр) хэт үржилд хүргэж болно.

Атопик дерматиттай өвчтөнд клиндамицинийг болгоомжтой хэрэглэнэ.

Клиндамициний бүрээс нь лактоз агуулдаг. Галактозын үл зохицол, Лапп лактазын дутагдал, глюкоз галактозын шимэгдэлтийн алдагдал зэрэг ховор тохиолддог төрөлхийн эмгэгтэй хүмүүст уг бэлдмэлийг хэрэглэхгүй.

[Эмийн харилцан үйлчлэл]

Клиндамицин нь мэдрэл булчингийн сэрэл дамжилтыг саатуулдаг шинжтэй учир мэдрэл булчингийн сэрэл дамжилтыг саатуулдаг бусад бэлдмэлийн  үйлдлийг ихэсгэж болно. Иймээс түүнийг ийм бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

In vitro нөхцөлд клиндамцин ба эритромицинын хооронд антагонизм илэрдэг болох нь тогтоогдсон. Эмнэл зүйн ач холбогдол илэрч болох тул дээрх 2 бэлдмэлийг хамт хэрэглэж болохгүй.

Витамин К-ын эсрэг бэлдмэл

Клиндамицинийг витамин К-ын эсрэг бэлдмэлтэй (жишээ нь варфарин, аценокумарол, флуиндион) хамт хэрэглэж байгаа өвчтөнд цусны бүлэгнэлтийн сорил (PT/INR) ихсэх эсвэл цус алдалт илэрсэн талаар мэдээлэгдсэн байна. Иймээс витамин К-ын эсрэг бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд цусны бүлэгнэлтийн сорилыг байнга хянах хэрэгтэй.

[Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ]

Жирэмсэн үе

Харх болон туулайд уулгаж болон арьсан дор тарьж хэрэглэсэн нөхөн үржихүйн хорон чанарын судалгаагаар клиндамицин нь эхэд хортой нөлөө үзүүлэх тунгаас бусад тунгаар урагт хортой нөлөө үзүүлэх эсвэл нөхөн үржих чадварыг өөрчилдөг талаар нотолгоо илрээгүй. Амьтны нөхөн үржихүйн судалгаа нь хүний үзүүлэх хариу урвалыг үргэлж таамаглаж чаддаггүй.

Клиндамицин нь ихсийн хоригийг нэвтэрдэг. Жирэмсэн үеийн клиндамициний аюулгүй байдалтай холбоотой хангалттай мэдээлэл байдаггүй. Иймээс жирэмсэн эмэгтэйд клиндамицинийг зөвхөн эхэд үзүүлэх эмчилгээний ашиг тус нь урагт үзүүлж болох эрсдлээс илүү шаардлагатай байгаа тохиолдолд л хэрэглэж болно.Олон тунг хэрэглэсний дараа амнион шингэн дэх концентраци нь эхийн цусан дахь концентрацийн ойролцоогоор 30% байна.

Жирэмсэн эмэгтэй оролцсон эмнэл зүйн судалгаагаар жирэмсний 2 ба 3 дахь гурван сард клиндамицинийг хэрэглэх нь төрөлхийн гажиг хөгжлийн давтамжийн ихсэлттэй холбоогүй болох нь тогтоогдсон. Жирэмсний эхний 3 сарын турш жирэмсэн эмэгтэйд хийгдсэн хангалттай сайтар хяналтат судалгаа байдаггүй.

Клиндамицинийг жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд л хэрэглэж болно.

Хөхүүл үе

Клиндамицинийг ууж болон тарьж хэрэглэх үед  хүний хөхний сүүнд 0,7-3,8мкг/мл хэмжээгээр илэрсэн талаар мэдээлэгдсэн. Хөхүүл хүүхдэд ноцтой гаж нөлөө үзүүлж болзошгүй тул клиндамицинийг хөхүүл эхэд хэрэглэхгүй.

Нөхөн үржих чадвар

Харханд уулгаж хэрэглэсэн нөхөн үржих чадварын судалгаагаар клиндамицин нь нөхөн үржих чадвар эсвэл үр тогтоох чадварт нөлөө үзүүлээгүй байна.

[Гаж нөлөө]

Доорх хүснэгтэнд эрхтэн систем ба давтамжаар нь жагсаасан гаж нөлөө нь эмнэл зүйн судалгаа болон зах зээлд гарсны дараах ажиглалтаар тогтоогдсон.

Зах зээлд гарсны дараах ажиглалтаар тогтоогдсон гаж нөлөөг налуу үсгээр оруулсан болно. Давтамжийн бүлгийг дараах тогтсон журмаар тогтоосон.

Байнга илрэх (≥1/10);

Олонтаа илрэх (≥1/100 <1/10 хүртэл)

Хааяа илрэх (≥1/1000-с <1/100 хүртэл)

Ховор илрэх (≥1/10000-с <1/1000 хүртэл)

Маш ховор илрэх (<1/10000)

Давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээс тогтоох боломжгүй)

Давтамжийн бүлэг тус бүр дэх гаж нөлөөг ноцтой байдлын буурах дарааллаар нь үзүүлэв.

Эрхтэн системийн ангилал

Байнга ≥1/10

Олонтаа ≥1/100 <1/10 хүртэл

 

Хааяа ≥1/1000-с <1/100 хүртэл

 

Ховор ≥1/10000-с <1/1000 хүртэл

 

Маш ховор  <1/10000

 

Давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээс тогтоох боломжгүй)

 

Халдвар ба шимэгч

 

 

 

 

 

Үтрээний халдвар

Цус ба тунгалгийн системийн эмгэг

 

 

 

 

 

Агранулоцитоз

Лейкопени

Нейтропени

Тромбоцитопени

Эозинофили

Дархлалын системийн эмгэг

 

 

 

 

 

Анафилакс төст урвал

Эрзинофили ба системийн шинж бүхий эмийн шалтгаантай урвал

Мэдрэлийн системийн эмгэг

 

Хэвлийн өвдөлт

Суулгалт

Бүдүүн гэдэсний хуурамч бүрхүүлт үрэвсэл

Дотор муухайрах

Бөөлжих

 

 

Улаан хоолойн шархлаа

Улаан хоолойн үрэвсэл

Элэг цөсний замын эмгэг

 

Элэгний үйл ажиллагааны шинжилгээ хэвийн бус болох

 

 

 

Шарлалт

Арьс ба арьсан доорх эдийн эмгэг

 

 

Толбот гөвдрүүт тууралт

Чонон хөрвөс

 

 

Эпидермийн хордлогот үхжил

Стивенс Джонсоны хам шинж

Цочмог явцтай тархмал экзантем хэлбэрийн идээт тууралт

Олон хэлбэрийн улайрал

Эксфолиатив дерматит

Арьсны цэврүүт үрэвсэл

Улаан бурхан хэлбэрийн тууралт

Загатнаа

 

[Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө]

Тун хэтэрсэн тохиолдолд өвөрмөц эмчилгээ байхгүй. Клиндамициний ийлдэс дэх биологийн хагас ялгарлын хугацаа нь 2,4 цаг. Клиндамицин нь диализ болон хэвлийн диализаар цуснаас хялбар гадагшилдаггүй.

Хэрэв харшлын урвал илэрвэл кортикостероид, адреналин, гистамины эсрэг эм хэрэглэх зэрэг яаралтай тусламжийн эмчилгээ хийнэ.

[Хадгалалтын байдал]

Хяналттай тасалгааны хэмд (1-30°C) битүүмжилсэн саванд хадгална.

Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

[Хүчинтэй хугацаа]

Үйлдвэрлэснээс хойш 24 сар.