Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Спектино
Худалдааны нэр
Англи
Спектиномицин
Үйлдвэрлэгч
Shandong Lukang Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тарилгын лиофильжүүлсэн нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Хэрэглэхийн өмнө эмийн заавартай сайтар танилцаж эмчийн зааврын дагуу хэрэглээрэй.

Тарилгын спектиномицин гидрохлорид

[Эмийн нэр]

ОУН: Тарилгын спектиномицин гидрохлорид

Худалдааны нэршил: СПЕКТИНО

Гол найрлага нь спектиномицин гидрохлоридын ариутгасан нунтаг юм. Химийн нэршил нь 4H-Пирано 1,4 -бензодилоксин-4-он,декагидро-4а 7,9 тригидрокси-2-метил-6,8-бис-дигидрохлорид.                     

Томъёо: С14H24N2O7.2HCl.5H2O                 M.W.:495,35

[Харагдах байдал]

Цагаан юмуу цайвар өнгөтөй талст нунтаг.

[Хэрэглэх заалт]

Энэ бэлдмэлийг гонококкоор үүсгэгдсэн умайн хүзүүний үрэвсэл, шээсний сүвний үрэвсэл ба шулуун гэдэсний үрэвслийн үед болон тетрациклин ба пенициллин зэрэгт тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн халдварын үед хэрэглэгдэнэ. Ихэнх заг хүйтэнтэй өвчтөнүүд хламид нэгэн зэрэг халдварлагдсан байж болзошгүй тул энэ бэлдмэлээр эмчилгээ хийсний дараа тетрациклин, доксициклин эсвэл эритромицин эмчилгээг 7 хоног үргэлжлүүлэн хийх хэрэгтэй.

[Тодорхойлолт]

2 гр (2 сая ОУН) (C14H24N2O7)

[Тун ба хэрэглэх арга]

Зөвхөн булчинд тарьж хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө 2 гр бэлдмэлийг бензилын спиртын 0.9%-ийн 3,2 мл (нэг ампул) уусмалд найруул. Суспенз үүстэл сэгсэр.

Насанд хүрэгчдэд:

Умайн хүзүү, шээсний сүв болон шулуун гэдэсний заг хүйтний эмчилгээнд 2 гр (нэг флакон)-аар нэг удаа, гонококкын тархмал халдварт 2 гр-аар 12 цаг тутам 3 хоног дараалан хэрэглэнэ. Өдрийн дээд тун нь нэг удаад 4 гр (2 флакон) ба тарилгыг өгзөгний баруун эсвэл зүүн талд хийнэ.

Хүүхдэд:

Энэ бүтээгдэхүүнийг нярай хүүхдэд хэрэглэхийг хориглоно. Биеийн жин 45кг-аас доош хүүхдэд зөвлөх тун нь 40 мг/кг ба булчинд тарьж хэрэглэнэ. 45кг-аас дээш жинтэй бол 2 гр-аар нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ.

[Гаж урвал]

Цөөн тохиолдолд өвчтөний тариулсан газарт хөндүүрлэх, богино хугацаанд толгой эргэх, дотор муухайрах, нойргүйдэх байдалд орж болно, хааяа анафилаксын урвал жишээ нь халуурах, тууралт гарах, гемоглобин болон гематокрит буурах, шүлтлэг фосфатазын идэвх нэмэгдэх, креатины клирэнс буурах, шээсэнд азот болон сийвэнд аминоферез тодорхойлогдож болно. Мөн зарим тохиолдолд шээсний гаралт буурч болно.

[Хориглох заалт]

Энэ бүтээгдэхүүн болон аминоглизидын бүлгийн анитибиотикт урьд өмнө мэдрэгшилтэй болон бөөрний эмгэгтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.

[Анхааруулга]

  1. Энэ бүтээгдэхүүнийг судсаар тарихыг хориглоно. Тариаг өгзөгний булчингийн гадна дээд дөрвөлжинд гүн тарих хэрэгтэй. Тухайн тарих талбайдаа нэг удаад 2 гр (5 мл)-ээс ихгүй тарих ёстой.
  2. Энэ бүтээгдэхүүн болон пенициллины хооронд хэт мэдрэгшилийн солбицох урвал байхгүй.
  3. Хэрэв гаж урвал илэрвэл хүнд өвчтөнүүдэд адерналин, бөөрний дээд булчирхайн даавар эсвэл антигистаминууд хэрэглүүлж болно, мөн амьсгалын зам бөглөрсөн хэвээр байвал хүчилтөрөгчөөр амьсгалуулж болно.

[Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд]

  1. Энэ бүтээгдэхүүнийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглоно.
  2. Хөхүүл эхчүүдэд хэрэглэж болох эсэх нь тодорхойгүй. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад хөхөөр хооллохыг зогсооно.

[Хүүхдэд хэрэглэх]

  1. Энэ бүтээгдэхүүний уусгагч нь нярайд үхэлийн амьсгал дарангуйлах хам шинжийн шалтгаан болж болзошгүй 0.9%-ийн бензилын спирт агуулдаг тул нярайд хэрэглэхийг хориглоно.
  2. Энэ бүтээгдэхүүнийг пенициллин болон цефалоспоринд мэдрэг заг хүйтэнтэй бага насны хүүхдэд хэрэглэж болно.
  3. Энэ бүтээгдэхүүн нь тарилгын бензилын спиртээр найруулагддаг тул бага насны хүүхдэд булчинд тарьж хэрэглэхийг хориглодог.

[Настай хүмүүст хэрэглэх]

  1. Одоогоор энэ талаар судлагдаагүй ба итгэж болохоор хэвлэлийн тойм бэлэн байхгүй.

[Бусад эмүүдтэй харилцан үйлчлэл]

Хэвлэлийн тойм мэдээлэлд энэ бэлдмэлийг литийн карбонаттай хавсран хэрэглэсэн хүнд литийн карбонатын хордлого илэрдэг.

[Тун хэтрэлт]

Энэ талаар судалгаа хийгдээгүй ба итгэж болохоор хэвлэлийн тойм бэлэн байхгүй.

[Эм судлал ба Хор судлал]

Фармакологийн үйлдэл:

Энэ бүтээгдэхүүн нь streptomyces spectabilis”-аас гаргаж авсан аминогликозидын бүлгийн антибиотик юм. Энэ нь гонококкын эсрэг хүчтэй антибактериал үйлдэл үзүүлдэг ба мөн бета лактамаз ялгаруулдаг гонококкын эсрэг антибактериал идэвхи сайн үзүүлдэг. Энэ эм нь мөн олон төрлийн Enterobacteriacea нянгийн эсрэг дажгүй сайн үйлчилгээ үзүүлдэг. Providencia болон pseudomonas aeruginosa нь энэхүү бүтээгдэхүүнд тэсвэртэй. Энэ  бүтээгдэхүүнд тэсвэртэй омогууд нь стрептомицин, гентамицин болон тобрамицинд мэдрэг байсаар байгаа нь мөн тогтоогдсон. Спектиномицин нь уриаликтик уреаплазмын эсрэг идэвхи үзүүлдэг ба хламидын болон тэмбүүгийн үүсгэгчийн эсрэг идэвхи үзүүлдэггүй. Энэ бүтээгдэхүүн нь бактерийн рибосомын 30S дэд нэгжтэй холбогдсоноор уургийн нийлэгжилтийг саатуулж чаддаг.

Токсиклогийн судалгаа:

Энэ талаар судалгаа хийгдээгүй ба итгэж болохоор хэвлэлийн тойм бэлэн байхгүй.

[Фармакокинетик]

Булчинд тарьсан үед сайн шимэгдэнэ. Нэг удаагийн 2 гр тунгаар булчинд тарьсан үед 1 цагийн дараа цусан дах концентрацын дээд хэмжээ ойролцоогоор 100мг/л-д хүрч 8 цагийн дараа цусан дахь концентраци 15мг/л болдог. Эмийн тунг 2 дахин ихэсгэвэл цусан дахь хэмжээ ч мөн адил 2 дахин ихэснэ. Энэ бүтээгдэхүүн нь сийвэнгийн уурагтай холбогддоггүй. Цусан дах хагас задралын хугацаа 1-3 цаг ба бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай (креатиний клиренс <20мл/минут) өвчтөнийх 10-30 цаг хүртэл уртсаж болно. Энэ бүтээгдэхүүн нь ихэвчлэн анхны хэлбэрээрээ бөөрөөр дамжин ялгаруулагддаг, нэг удаагийн тарилтын дараах 48 цагийн дотор шээсээр 100% бүрэн ялгарч дуусдаг. Гемодиализ хийлгэж байгаа тохиолдолд цусан дахь концентраци 50%-иар буурч болно.

[Хадгалалт]

Сайтар битүүмжилсэн саванд, хуурай газар хадгал.

[Савлалт]

Спектиномицин гидрохлоридын тарилгын нунтаг нэг флакон болон тарианы бензилын спирт нэг ампул

[Хүчинтэй хугацаа]

3 жил

[Тодорхойлолт]

CP 2015 Edition 2

[Бүртгэлийн дугаар]

GUOYAOZHUNZI H10930006

[Үйлдвэрлэгч]

Shandong Lukang Pharmaceutical Co., Ltd.                             

Хаяг: 88 Deyuan Road, High-tech zone, Jining, Shandong

Zip code: 272104

Утас , факс: 86-537-2271888

Вэб сайт : www.lkpc.com

[Дистрибютер]

China Sinopharm International Corporation

Хаяг :  4, Huixin Dongjie, Chaoyang District, Beijing, China

Zip code:  100029

 

Хэрэглэхийн өмнө эмийн заавартай сайтар танилцаж эмчийн зааврын дагуу хэрэглээрэй

                 Бензилын спиртын тарилгын уусмал

[Эмийн нэр]

ОУН: Бензилын спирт тарилгын уусмал

Гол найрлага нь бензилын спирт.

Бүтэц:

Молекулын томъёо: C7H8O

Молекул: 108.14

[Харагдах байдал]

Өнгөгүй тунгалаг шингэн.

[Хэрэглэх заалт]

Энэ бүтээгдэхүүн нь спектиномицин гидрохлоридыг уусгагч ба булчинд таригдаж хэрэглэгдэнэ.

[Тодорхойлолт]

3.2 мл: 28.8 мг

[Хэрэглэх арга ба тун]

  1. Тун: Энэ бүтээгдэхүүн нь булчинд тарихад зориулагдсан спектиномицин гидрохлоридыг уусгагч байдлаар хэрэглэгдэнэ.

Насанд хүрэгчдэд: Нэг ампулаар 1-2 удаа. Нэг удаагийн дээд тун нь 2 ампул ба тариаг 2 өгзөгний булчинд хувааж хийх хэрэгтэй.

Хүүхдэд: Спектиномицин гидрохлоридын тунг тарих бүртээ тааруулна.

  1. Бэлтгэх: 3.2 мл (нэг ампул) энэ бүтээгдэхүүнээ спектиномицин гидрохлоридын тарилгын нунтаг (нэг флакон)-даа нэм. Сайтар сэгсэрээд 7 номерын зүүгээр тарина. (Хятад улсын стандар нь олон улсын стандартын 22G тэй тэнцүү)

[Гаж урвал]

Энэ бүтээгдэхүүн нь гемолизис болон булчин цочроох нөлөө үзүүлдэг. Булчинд олон давтаж таривал өгзөгний булчинд бэрсүү үүсгэж болно.

[Эсрэг заалт]

  1. Энэ бүтээгдэхүүнд мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.
  2. Тарилгыг сургуулийн өмнөх насны хүүхдэд булчинд тарихыг хориглоно.

 [Анхааруулга]

Энэ бүтээгдэхүүнийг пенициллин уусгагчаар хэрэглэж болохгүй.

[Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд]

Энэ талаар судлагдаагүй ба итгэж болохоор хэвлэлийн тойм бэлэн байхгүй.

[Хүүхдэд]         

Энэ талаар судлагдаагүй ба итгэж болохоор хэвлэлийн тойм бэлэн байхгүй.

[Настангуудын хэрэглээ]

Энэ талаар судлагдаагүй ба итгэж болохоор хэвлэлийн тойм бэлэн байхгүй

[Бусад эмүүдтэй харилцан үйлчлэл]

Энэ бүтээгдэхүүнийг Хлоромицитинтэй хамт хэрэглэж болохгүй.

[Тун хэтрэлт]

Энэ талаар судлагдаагүй ба итгэж болохоор хэвлэлийн тойм бэлэн байхгүй

[Эм судлал ба Хор судлал]

Энэ талаар судлагдаагүй ба итгэж болохоор хэвлэлийн тойм бэлэн байхгүй

[Фармакокинетик]

Энэ талаар судлагдаагүй ба итгэж болохоор хэвлэлийн тойм бэлэн байхгүй

[Хадгалалт]

Агаар орохооргүй саванд гэрлээс хамгаалж хадгална.

[Савлалт]

Нэг хайрцагт нэг ампул.

[Хүчинтэй хугацаа]

3.5 жил

[Тодорхойлолт]

WS-10001-(HD-0110)-2002

[Бүртгэлийн дугаар]

GUOYAOZHUNZI H20033638

[Үйлдвэрлэгч]

Cisen Pharmaceutical Co., Ltd.

Хаяг: Haichuan Road, High-tech zone, Jining

Zip code: 272073

Утас: 86-537-2985905 Fax: 86-537-2985773-011

Website: www.cisen-pharma.com

[Дистрибютер]

China Sinopharm International Corporation

Add:  4, Huixin Dongjie, Chaoyang District, Beijing, China

Zip code:  100029